Бидний тухай
Багш ажилтан
Францын орон судлалын хичээлүүдийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох францын уран зохиолын хичээлээр францын ард түмний соёл, зан заншил, сэтгэлгээний онцлогийг зохиол бүтээлээр нь дамжуулж ойлгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Анхны бичгийн дурсгал болох “Роландын дуулал”, дундад зууны үеийн алдарт зохиолчид болох Мари дө Франс, Бернар дө Вентадур зэрэг зохиолчдын бүтээлээс гадна ордны уран зохиолын дэг жаяг, онцлогтой танилцана. Франсуа Вийоны орчин үеийн чиглэлийн яруу найргийн орчуулгыг эх зохиолтой нь харьцуулан үзнэ. XVII зууны агуу гүн ухааны сэтгэгчид болох Дэкарт, Паскаль, Корнелийн бүтээлийг судлана. Францын сонгодог зохиолчдын орчуулгын бүтээлээс суралцана
Франц хэлний хичээлүүдээс олж авсан хэлний мэдлэг, чадвар, дадлыг ашиглаж франц зохиолчдын бүтээлийг түүхэн үечлэлээр нь судлах. Эх зохиолтой ажиллах.
Францын түүх соёлын талаар манай улсад хэвлэгдэн гарсан судалгааны бүтээлийн номзүйг гаргах, тухай судалгааны төлөв байдал, чиг хандлагатай танилцахын зэрэгцээ судалгааны онцлог, судлагдсан байдал зэргийг бодитой тодорхойлж, судалгааны цаашдын төлөв байдал, тулгамдсан асуудал зэргийг судална.
Монголын Франц судлалыг 1990-ээд оноос өмнө болон хойш хэмээн ангилж болох юм. 1990-ээд оноос өмнө болон хойно Францын түүх, соёлын чиглэлээр цөөнгүй судалгаа гарчээ. Хичээлээр Францын түүх соёлын талаар гарсан судалгаатай танилцаж дүн шинжилгээ хийх зорилготой. Чингэснээрээ докторант Францын түүх соёлын судалгааны талаар тодорхой ойлголттой болохын зэрэгцээ цаашид энэ талаарх судалгааг хэрхэн гүнзгийрүүлэх, тулгамдсан арга замыг хайхад дөхөмтэй болно.
Франц хэлзүйн B1 шатны мэдлэг олгосноор яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавих. Ажил, сургууль, чөлөөт цаг гэх мэт салбарын өөрт танил зүйлийн талаархи бичвэрт хэлзүйн дүн шинжилгээ хийж, өгүүлбэрийн гишүүдийн хамаарлыг зөв тогтоож, гол мэдээллийг зөв ойлгох чадвар олгох зорилготой. Ингэснээр тухайн гадаад хэлээр ярилцагч оронд аяллаар явж байх үед тохиолдох ихэнхи нөхцөл байдлыг даван туулах, мэддэг сэдэв, сонирхдог салбарынхаа талаар энгийн үгээр илэрхийлэх, өөрт тохиолдсон зүйл, туршлагаасаа өгүүлэх, итгэл найдвар, зорилгоо тодорхойлох, төлөвлөгөө, үзэл бодлын талаар товч үндэслэл, тайлбар өгөх зэрэг аман болон бичгийн харилцаа үйлдээ хэлний мэдлэгээ оновчтой хэрэглэж, хэлзүйн хувьд учир холбогдолтойгоор ойлгомжтойгоор өөрийгөө илэрхийлэх чадвар эзэмших нөхцөл хийгээд асуудлыг даван туулах чадвар олгох ач холбогдолтой. Ийнхүү хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёл, олон хэл соёл, хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.

Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүнийг зөв ойлгож, зөв орчуулсан эсэхээс судалгааны ажлын ач холбогдол, үнэ цэнэ ихээхэн хамаардаг. Шинжлэх ухаан хийгээд нийгэмд үнэн зөв мэдлэг, мэдээлэл түгээх эсэх нь тухайн хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалтай шууд холбоотой. Тиймээс гадаад хэлээрх эх сурвалж хэрэглэгдэхүүн судлал нь тухайн хэлийг эзэмшсэн чадвараас гадна орчуулагч, судлаачийн ёс зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгддэг. Үүний учир, гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын үндсэн ойлголт, судалгааны онцлог, аргазүй, зарчим нь энэхүү хичээлийн агуулгад багтсан болно.
Тухайн гадаад хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүнтэй танилцах, орчуулах, судлах мөн зарим шинэ, шинэлэг мэдээ, сэлтийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад зайлшгүй шаардлагатай онол аргазүйн мэдлэг, дадал олгоход уг хичээлийн зорилго оршино. Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын онцлог, аргазүйн талаар шинжлэх ухааны системтэй мэдлэг олгож буй нь уг хичээлийн гол ач холбогдол болно.
Франц хэлзүйн B2 шатны мэдлэг олгох. Ингэснээр бичвэрт хэлзүйн дүн шинжилгээ хийж, өгүүлбэрийн гишүүдийн хамаарлыг зөв тогтоож, гол мэдээллийг зөв, алдаагүй ойлгож, илэхийлэх мэдлэг, дадал, чадвар эзэмшинэ. Мөн В2 шатны мэдлэг эзэмсэнээр тухайн оюутан ЕХ-ны франц хэл дээр сургалт явуулдаг аливаа их, дээд сургуулиьд үргэлжлүүлэн сурах боломж нээгдэнэ.

Анхан шатны франц хэлзүй хичээлээр нэрийн бөлөг (нэр , тэмдэг, төлөөний үгийн хүйс тоо; тооны нэр, утга хэрэглээг) ; үйлийн бөлөг (тодорхойгүй төлөвт үйл үгийн бөлөг, цаглах төлвийн дан, нийлмэл цагийн хувилал, утга, хэрэглээ, эзэн биегүй үйл үг); туслах үгийн бөлөг (ялгац, угтвар үг, тодотгогч үгс) г.м. заах.
Франц хэлзүйн анхан шатны мэдлэг олгосноор яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавих.
Анхан шатны франц хэлзүй хичээлээр нэрийн бөлөг (нэр, тэмдэг, төлөөний үгийн хүйс тоо; тооны нэр, утга хэрэглээг); үйлийн бөлөг (тодорхойгүй төлөвт үйл үгийн бөлөг, цаглах төлвийн дан, нийлмэл цагийн хувилал, утга, хэрэглээ, эзэн биегүй үйл үг); туслах үгийн бөлөг (ялгац, угтвар үг, тодотгогч үгс) г.м. заах. Шууд ба шууд бус асуух өгүүлбэр зохиож, шаардлагатай мэдээллийг олж авахад суралцана. Тодотгол өгүүлбэрийн бүтцийг ойлгон, ижил гишүүнт хоёр өгүүлбэрийг нэгтгэж, хавсарсан нийлмэл өгүүлбэр бүтээж сурна. Үйл үг, хавсрал нэрээс нэр үг үүсгэж, хүсэл мөрөөдөл, учир шалтгаан, хүсэл зорилгоо илэрхийлэн, нөхцөл болзлыг тодорхойлж, эсрэгцэл ба өөр боломжийг илэрхийлдэг чадвартай болно. Мөн А1 түвшинд үзсэн хавсрал нэр ба хамаатуулах төлөөний нэр, тодорхой бус төлөөний нэрийн хувилал, цаг хугацаа заасан дайвар үг, баймж үйл үг, угтлага, шууд тусагдахуунтай үйл үгс, байршил эсвэл шилжих хөдөлгөөн заасан тусагдахуунтай үйл үгсийн утга, хэрэглээг сэргээн санах зорилгоор шат дараатай давтлага хийнэ.
Франц хэлзүйн А2 шатны мэдлэг олгосноор яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавих. Ингэснээр өдөр тутмын амьдралын сэдвийн хүрээнд мэдээлэл солилцох, энгийн, нийтлэг тохиолдох харилцааны нөхцөлд ойлголцох, энгийн бүтэцтэй, алдаагүй өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулах, гарал үүсэл, боловсрол, өдөр тутмын нөхцөл, түгээмэл хэрэглээний энгийн үг хэллэгийн тусламжтайгаар хэлзүйн хувьд алдаа багатай, харилцагчдаа ойлгомжтойгоор өгүүлэх чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн франц хэлээр ярилцагч орны нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, албан бус, тасралтгүй болон насан туршид сурах дадалд сургана.