МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Алтангүл
"МОНГОЛЫН СУДЛАЛД ФРАНЦЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР", "Монголын энх тайван ба түүхэн туршлага" олон улсын монголч эрдэмтний XII их хурал, Монгол, 2024-9-8, vol. 1, pp. 02-20

Хураангуй

Францын Монгол судлаачид Өрнөдөд монголын судлалыг үүсгэн бий болгох, хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, манлайлсан бөгөөд тэд монголчуудын түүх, угсаатан, хэл шинжлэл, утга зохиол, шашин болон урлаг соёлын талаар голлон судалж байна. Францын монголч эрдэмтэд Чингис судлал, Монголын эзэнт гүрний судалгааг анхлан хөгжүүлсэн нь бусад улсын бичгийн хүмүүст хүчтэй нөлөөлсөн байна. Өрнөд дэх Монголыг сонирхон судлахад түлхэц болсон баримт сэлтийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулсан хүмүүс бол Францын аялагч, шашин номлогчид юм. Мөн XX зууны эхэн үед Өрнөд дэх монгол судлалын эхийг алдарт хятад, дорно дахин, монгол судлаач Поль Пеллиог тавьсан гэж үздэг. Тухайн үед Монголын дундад зууны үеийн түүх, Эзэнт гүрний үеийн түүх судлал, монгол хэлний зүй, тогтолцоо, эх бичгийн судалгаа түлхүү хийж байсан бол дараагийн үеийнхэн БНМАУ-ын аж байдал, нэгдэлжих хөдөлгөөн, бөө мөргөл, шашин шүтлэг гээд олон салбар ухааны судалгаа хийсэн. БНМАУ болон БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон 1965 оноос Францын монголч эрдэмтэд судалгааны эх нутаг Монгол улсад хөл тавьж сонирхсон сэдвээрээ судалгаа хийх боломж бүрдсэн нь шинэ үеийн залуу судлаачдыг төрөхөд дөхөм болсон. Францад Монгол, Сибирийн төв 1969 онд байгуулагдан улмаар Дорно дахины хэл, соёлын сургуульд (INALCO) монгол хэлний ангийг нээж монгол хэлт мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр монгол судлалын орчин үеийн, судлаачдын шинэ залуу халаа төрөх, антропологийн судалгаа гүнзгийрэх боломж бүрдсэн байна. Уг өгүүлэлдээ Францын монгол судлалын үүсэл хөгжил, дэг сургуулийг чиг хандлага, нөлөөлсөн хүчин зүйл, голлох эрдэмтдийн замнал, гол гол эрдмийн бүтээлийг дээжлэн оруулсан болно.

Зохиогч(ид): Ц.Уянга, Б.Барсаа, Д.Батсүрэн, Б.Алтангүл, Ц.Билгүүн, Ч.Сономдагва
"Өвөрхангай аймгийн Хархорин сумын хогны цэгийн байршлын үнэлгээ ба хог хаягдлын менежмент " Газарзүйн Асуудлууд / Geographical Issues, vol. 24 (01) 2024, pp. 76-91, 2024-5-9

https://journal.num.edu.mn/GP/article/view/7401/6529

Хураангуй

Энэхүү судалгаагаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвлөрсөн хогны цэгийн байршлыг үнэлж, шинээр төвлөрсөн хогны цэг байгуулах байршлыг тогтоон, хог хаягдлыг боловсруулах арга хэмжээг тодорхойлох зорилгоор хатуу хог хаягдлын статистик тоон мэдээлэлд анализ хийв. Судалгаанд Хархорин сумын 2019 – 2023 оны хог хаягдлын статистик тоон мэдээг ашигласан. Хархорин сумын хогны цэгийн байршлыг нийт 15 шалгуур үзүүлэлтийг ашиглан Full Permutation Polygon Synthetic Indicator (FPPSI) аргын дагуу үнэлэв. Хархорин сумын хогны төвлөрсөн цэг нь нийт 15 шалгуур үзүүлэлтийн 4-ийг огт хангахгүй, 4-ийг дунд зэрэг, 7 шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа бөгөөд хогны цэгийн хөрсөнд хүнд металлын бохирдол илрээгүй. Хархорин сумын төвлөрсөн хогны цэгийн үнэлгээний нэгдсэн индекс 0,452 буюу тус хогны цэг нь дунд зэргийн ангилалд орж байна. Энгийн хатуу хог хаягдлын менежментийн хувьд Хархорин сумын хог хаягдлын хэмжээ тасралтгүй өсөж байгаа бөгөөд нийт хог хаягдлын 38,9 %-ийг гэр хорооллын бүсээс, 18,1%-ийг орон сууцны бүсээс, 8,1 % -ийг зам талбайгаас, 18,8 %-ийг ААНБ, 16 %-ийг бусад байршлаас цуглуулсан байна. Мөн, сүүлийн 2 жилд үүссэн нийт хог хаягдлын 2,1 %-ийг дахин боловсруулж, сэргээн ашигласан байна. Хархорин сумын энгийн хатуу хог хаягдлын бүтцийг хувьд хамгийн их буюу 82,9%-ийг ангилагдаагүй хог хаягдал эзэлж байгаа бол хамгийн бага буюу 0,3% - 0,5% -ийг цахилгаан бараа, хаягдал төмөр, машины эд анги, хүнсний хаягдал эзэлж байв.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Францын монголч эрдэмтэн Роберт Амайоны намтар, бүтээл" Зарубежное Монголоведение: национальное школы и персоналии, vol. 1, no. УДК 930 (100), pp. 74-83, 2024-5-8

file:///C:/Users/Dell/Documents/ALTANGUL/Recherche%202023-2024/%D3%A8%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%BB%202023-2024/%D3%A8%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%BB%20%D0%98%D1%80%D0%BA%D1%83%D1%82%D1%81%D0%BA.pdf

Хураангуй

Францын монгол судлалд эрдэмтэн Роберт Амайон их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрбээр залуу эрдэмтдийг бэлтгэх, Монгол, Сибирь судлалын төвийн нээж ажиллуулж хойч үеэ бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн биээ.

Зохиогч(ид): Д.Ундрах, Б.Алтангүл
"ОРОН СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ", Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо: Боловсролын судалгаа - инновац, Монгол Улс, 2024-4-24, vol. 1, pp. 1-26

Хураангуй

ОРОН СУДЛАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ Орон судлал, олон улс судлал гэдэг нь Хүмүүнлэгийн салбарын судлагдахуун болох хийгээд хэл, соёл, түүхийн судлал дээр суурилж явагддаг нь олон улсын харилцаанаас ялгагддаг билээ. Гадаад хэл, соёл судлалын салбар 1957 оноос эхлэн МУИС-д хөгжиж эхэлсэн бөгөөд хэл, соёл гэсэн үндсэн судлагдахууны нэг болж ирсэн. -Сургалтын талаар МУИС-д орон судлалын бакалаврын ....., магистрын......., докторын хөтөлбөр хэрэгжиж байна. -2003-2024 онд нийт 61 магистр хамгаалсан бол мөн хугацаанд нийт 6 доктор хамгаалжээ. -БШУЯ-ны сайдын тушаалаар Олон улс судлалын доктор хамгаалуулах зөвлөл МУИС дээр байгуулагдсан. МУИС-ас 4 багш Хүмүүнлэгийн ухааны салбараас 3 багш энэ зөвлөлд сонгогдон ажиллаж байна. 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр МУИС-ийн Олон улс, орон судлалын хөтөлбөрийн докторант Олон улс судлалын доктор хамгааллаа.

Зохиогч(ид): Б.Алтангүл, М.Оюу-Эрдэнэ
"Франц хэлнээс орчуулсан Мишель дө Монтений "Les essais (эссэнүүд)" бүтээлийн зарим эссэний орчуулгын онцлогийг шинжлэхүйд (өвөрмөц хэлцийн жишээгээр))" Гадаад хэл соёл судлал, vol. 28, no. No. 596 (2024), pp. 8-19, 2024-4-20

https://journal.num.edu.mn/JOFLAC?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0GW8tM2C8MPzFozCXv9N9MQQ7Gbcpp2lmNawYl5wwWhBUoXqnYdW2YY7E_aem_AW_hJPESz-A7rYnzAng1CXs94RQUAN6ccwOO3rK8qGshu9nDYYlv7BwHTiUK96h-LUbi4IfZ1QGLCGcWKdx7mirv

Хураангуй

Эл өгүүллээр Мишель Монтэний эсээний орчуулгыг харьцуулсан болно.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Францын Чингис судлал: өнгөрсөн, одоо, ирээдүй", Европ судлал VIII : Олон улс орон судлал, хэл шинжлэл, гадаад хэлний боловсрол, Монгол, 2024-3-5, vol. 1, pp. 4-15

Хураангуй

Европын орнуудаас анх түрүүлж Францын судлаач, эрдэмтэд Чингис судлал, Монголын эзэнт гүрний судалгааг хөгжүүлсэн нь бусад улсын бичгийн хүмүүст хүчтэй нөлөөлсөн гэж судлаач Л. Оюунгэрэл үзжээ.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"LES POÈMES MONGOLS TRADUITS EN FRANÇAIS", Plurilinguisme et interculturel: les défis de la langue française au 21e siècle, Сингапур, 2023-12-13, vol. 1, pp. 500-508

Хураангуй

La traduction du mongol vers le français commence au début de XX siècle. Les derniers 20 ans, le nombre des poèmes traduits en français augmente par les plusieures raisons. L'apprentissage du français donne la possibilité aux jeunes traducteurs de transmettre leur savoir en traduction. Je vais raconter l'historique de traduction du mongol en français et la tendance de traduction vers le français.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Монгол дахь франц хэлний сургалт болон Франкофони", Франц хэлний сургалт болон Монгол, Францын харилцаа. L'enseignement du français et les relations entre la France et la Mongolie, Монгол, 2023-9-15, vol. 1, pp. 13

Хураангуй

Dans le cadre du 60e anniversaire de la formation des diplômés de français en Mongolie, le colloque s’intitule « L’enseignement du français et les relations entre la France et la Mongolie » s'est tenu le 15 septembre 2023 à la bibliothèque de l'Université Nationale de Mongolie. Les représentants de sept pays ont participé à la réunion en présentiel et ligne en discutant des études françaises, des relations et de la coopération entre les deux pays, des méthodes d'enseignement de la langue française, de la traduction et des études culturelles.

Зохиогч(ид): M.Zaure, Б.Алтангүл
"ТІЛ, ОЙЛАУ, МИ: НЕЙРОЛИНГВИСТИКАНЫҢ НЕГІЗГІ МӘСЕЛЕЛЕРІ" ТОРАЙҒЫРОВ УНИВЕРСИТЕТІНІҢ ХАБАРШЫСЫ, vol. ТОРАЙҒЫРОВ УНИВЕРСИТЕТІНІҢ ХАБАРШЫСЫ, no. № 1 (2023), pp. 239-249, 2023-1-1

file:///C:/Users/Dell/Documents/ALTANGUL/Recherche%202022-2023/%D3%A8%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D1%8D%D0%BB/%D0%9Ca%D1%88%D1%80a%D0%BFo%D0%B2a_%D0%97._C._%D0%91%D0%BE%D0%BB%D0%B0%D1%82_%D0%90._%D0%92%D0%B5%D1%81%D1%82%D0%BD%D0%B8%D0%BA_%D0%A4%D0%B8%D0%BB%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D1%8F_1-2023.pdf

Хураангуй

Соңғы екі ғасырда қалыптасқан нейрофизиология және нейролингвистика пәні тіл мен ойлау мәселелері төңірегінде зерттелуде. Бұл екі пән қоршаған ортаны, адам қасиеттерін, қоғамдық құбылыстар және танып-білудің ғылыми-теориялық негіздерін қарастырады. Нейролигвистика – неврология мен лингвистика ғылымдарының түйіскен нүктесінде пайда болған, тіл жүйесін тілдік мінез-құлықтың ми субстратымен қатынасын зерттейтін ғылыми пән. Пәннің басты мақсаты – тіл біліміндегі танымдық теорияның ғылыми негіздерін меңгерту, негізгі тұжырымдары мен қағидалары арқылы адамдардың ой-өрісін кеңейту

Зохиогч(ид): Т.Отгонтуул, Б.Алтангүл
"Л.Лигетийн Өвөр Монголд 1928-1931 онд хийсэн судалгааны тайлангийн орчуулгын тухайд", Лайош Лигетийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хурал, 2022-12-9, vol. 1, pp. 1

Хураангуй

Нэрт монголч эрдэмтэн Лигети 1928 онд Өвөр Монголд очиж цахар, харчин, түмэдүүдийн дунд суурин сууж өмнөд монгол аялгууны тухай баялаг материал цуглуулснаас гадна монгол, манж, төвөд хэлээрх ховор нандин арвин ном судрыг Унгарын ШУА-ийн номын сангийн Дорно дахины тасагт авчирсан нь өнөө хэр судалгааны эргэлтэд орж судлаачдын анхаарлыг татсаар байна. Тус тайлан үндсэн 5 хэсгээс бүрдэж буй. Тэрээр тайландаа явсан газар нутгаа маш нарийн дурдсан бөгөөд тухайн үед таарсан болгоныг тухайлбал, цаг хугацаа, орон зай, цаг агаар, газар нутаг, хүн ардын байдал, сүм хийд, шашин шүтлэгийн онцлог гээд судлаач хүн ажиглаж болох бүхнийг нэг бүрчлэн бичиж үлдээсэн нь хэл шинжлэл, түүх, угсаатан, шашин, газарзүйн судалгааны талаас чухал эх болж байна. Судалгаа хийсэн цаг үеийн байдал хэдийгээр ороо бусгаа, амь насанд нь хүртэл аюул заналхийлж байсан ч зорьсондоо хүрэхийн тулд зогсолтгүй урагшилж явсан нь тайлангаас тод харагддаг. Лигети тайландаа хятад, монгол, манж, төвд хэлээрх бичвэрийг эрдэм шинжилгээний галигаар, тайлбар зүүлт сэлтийг герман, орос, англи, төвөд, перс зэрэг гадаад хэлээр бичсэн байна. Тиймээс тайланд дурдан буй монгол, манж, төвөд, хятад судлалтай холбоотой зохиол бүтээл, газар орон, сүм хийдийн нэртэй холбогдох тайлбар сэлтийг нэмэн дэлгэрүүлж, тухайн хэл бичгээр бичиж утгыг орчуулан орууллаа. Гэхдээ судлаачийн тэмдэглэсэн галиг, ханз, дуудлага зэргийг тайланд буй уул хэвээр оруулж бүтээлд эш татсан номын нэрсийг дахин тодруулж, нэгтгэн хавсаргав.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Б. Базылханы харьцуулсан хэлзүйн бүтээлийн үнэ цэн", Б. Базылханы 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, 2022-11-29, vol. 1, pp. 2-10

Хураангуй

Бухатын Базылхан 1932 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. Монгол Улсын их сургуулийг 1960 онд дүүргэсэн. Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд 1960-1994 онуудад эрдэм шинжилгээний туслах, ахлах, тэргүүлэх ажилтанаар ажилласан. Тэрбээр 1994-1999 онуудад Казахстаны ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтанаар ажилласан бөгөөд Казахстаны монгол судлалд зохих хувь нэмрээ оруулсан юм. Б. Базылхан 1999 оноос Монгол Улсын ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм-эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтанаар ажилласан. Б.Базылхан 1975 онд Казахстаны Алматы хотноо «Монгол казах хэлний харьцуулсан түүхэн хэлзүй» сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний, 1993 онд БН Казахстан Улсын Алматы хотноо «Монголын казахуудын хэл ба Алтай хэлний хамаадалын асуудал» сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Б.Базылхан нь олон жилийн турш, түрэг, монгол, манж-хамниган, япон, солонгос зэрэг хэлнүүдийг түүхэн харьцуулан судалж, Алтайн өвөг хэлний тухай цоо шинэ онолыг боловсруулсан бөгөөд түүнийгээ түрэг, монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлзүйгээр батлан нотолсон, ерөнхий хэл шинжлэлийн морфемын онолыг боловсронгуй болгосон, дэлхийд нэртэй алтай судлалч, түрэг-монгол судлаач эрдэмтэн юм.

Зохиогч(ид): Б.Алтангүл, Т.Отгонтуул
"ЛИГЕТИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН УРЬДЧИЛСАН ТАЙЛАН ЧУХАЛ БОЛОХ НЬ", Лайош Лигетийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан хурал, Унгар, 2022-10-8, vol. 1, pp. 5-10

Хураангуй

Унгарын нэрт монгол судлаач Лайош Лигети 1928-1931 оны хооронд Өвөр Монголын нутгаар гурван жил судалгаа хийж явсан бөгөөд тэрхүү судалгааныхаа ажлын урьдчилсан тайланг 1933 онд франц хэлээр Будапешт хотноо хэвлүүлэн гаргасан байна.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Монгол улс дахь франц судлал: өнөөгийн байдал, чиг хандлага French studies in Mongolia : current situation and trends", МУИС 80 жилийн босгон дээр, 2022-10-1, vol. 1, pp. 12-22

Хураангуй

Монгол улс дахь Франц судлал харьцангуй залуу судлал билээ. Монгол-Францын дипломат харилцаа 1965 оноос эхтэй. Монгол улсад 1963-1964 оны хичээлийн жилд франц хэлийг МУИС-д зааж эхэлснээс хойш хагас зууны нүүр үзэж байна. Монгол улсад шаталсан сургалт нэвтэрсэн 1990-ээд оны эхэн үеэс франц судлалаар магистр, докторын ажил хамгаалах ажил эхэлжээ. Бид эл өгүүллэлдээ Монголын франц судлалын өнөөгийн байдал, чиг хандлагыг тоймлон хүргэх болно.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Монголын Франц судлал", Франц улсад суралцсан монгол оюутан, сурагчид (1926-1930), 2022-9-13, vol. 1, pp. 5

Хураангуй

Монгол, Франц хоёр улсын түүхэн харилцаа XIII зуунаас элчийн харилцаатай хэдий ч Монгол дахь франц судлал харьцангуй залуу салбарын нэг билээ. Монгол дахь франц судлалыг цаг хугацааны хувьд доорхи байдлаар авч үзэж болохоор байна. 1. 1925-1945 он буюу Монголын франц судлалын хөгжлийн эхэн үе 2. 1945-1990 он буюу Монголын франц судлалын хөрс суурь баттай тавигдсан үе 3. 1990 оноос өнөөг хүртэлх үе Монголын франц судлалын оргил үе.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Франц маягийн зөөлөн бодлого", Европ судлал: "Хэл, Соёл, Олон улс, Орон судлал", Монгол, 2022-8-4, vol. 6, pp. 150-160

Хураангуй

АНУ-ын Портланд судалгааны байгууллага зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлж буй орнуудыг эрэмбэлэн жил бүр “Soft power 30” судалгааг гаргадаг. Франц улс 2017 онд тэргүүн байранд, 2018 онд Их Британи улсын дараагаар хоёрт, 2019 онд мөн тэргүүн байранд тус тус шалгарсан байна. Франц улс дэлхий дахинд гадаад бодлогоороо тэргүүлж, олон улсын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг гүрний нэгд тооцогддог. Франц хэл дэлхийн олон байгуулагуудын албан ёсны хэл болж байна. Бид уг өгүүлэлдээ судлаач Най-гийн авч үзсэн зөөлөн хүчний бодлогыг БНФУ хэрхэн хэрэгжүүлдэг, хэл, соёлоо яаж түгээж буйг жишээ баримт түшин авч үзэх болно.

Зохиогч(ид): Б.Алтангүл, Л.Жак, К.Ядвига
"Соёл урлагийн монгол, франц тайлбар толь", 2022-5-12
Зохиогч(ид): Б.Алтангүл
"Творчество французского монголоведа Роберты Амайон", Монголия ХХ века и Российско-Монгольские отношения: История и экономика, ОХУ, 2022-4-30, vol. УДК 327(517.3+470) ББК 66.4(5Мон+2Рос) М77, pp. 200-206

Хураангуй

Французские монголоведы играют важную роль в мировых монголоведческих исследованиях. Монголо-французские отношения восходят к XIII в., а в 1965 г. между двумя странами были установлены дипломатические отношения. Автор рассмотрела жизнь и деятельность Роберты Амайона – ученого, сыгравшего важную роль в подготовке молодых исследователей и современной школе монголоведения во Франции.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Төвийн бүсийн казах иргэдийн хэл, соёлын асуудалд", Монгол улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага, 2022-3-25, vol. 2, pp. 4-15

Хураангуй

Эл өгүүлэлд Монголын үндэстний цөөнх болох казахуудын эх хэлний хэрэглээ, сургалт, хэрэгцээ, хүлээлтийн тухай авч үзэх болно. Казахууд Баян-Өлгий, Ховд аймагт төвлөрөн амьдардаг бөгөөд Монгол улсын их бүтээн байгуулалтанд оролцохоор нутгийн гүнээс хот суурин, төв газар 1920-1930 оны үеэс ирж суурьшжээ. Социализмын үед буюу 1990 он хүртэл үндэстний цөөнх казахуудын соёл зан заншлыг хамгаалах, эх хэлийг нь мартуулахгүй, өөрийн онцлогоор хөгжүүлэх бодлого барьж байсан байна. Гэхдээ хот суурин газар ирж суурьшсан казах иргэдийн эх хэлээ сурах, суралцах эрхийн тухай ямар нэгэн бодлого баримтлаагүй өнөөг хүрсэн нь хос хэлний бодлого, ойлголт, хэрэгжилт хомс байгаатай холбоотой гэж үзэж байна.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Монголын франц хэлний сургалт, судалгаанд МУИС-ийн гүйцэтгэсэн үүрэг", МУИС 80 жилийн босгон дээр, 2022-1-1, vol. 1, pp. 15-25

Хураангуй

Монгол улс дахь Франц судлал харьцангуй залуу судлал билээ. Монгол-Францын дипломат харилцаа 1965 оноос эхтэй. Монгол улсад 1963-1964 оны хичээлийн жилд франц хэлийг МУИС-д зааж эхэлснээс хойш хагас зууны нүүр үзэж байна. Монгол улсад шаталсан сургалт нэвтэрсэн 1990-ээд оны эхэн үеэс франц судлалаар магистр, докторын ажил хамгаалах ажил эхэлжээ. Бид эл өгүүллэлдээ Монголын франц судлалын өнөөгийн байдал, чиг хандлагыг тоймлон хүргэх болно.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"ХОТ, СУУРИН ГАЗАР АМЬДАРЧ БУЙ КАЗАХ ИРГЭДИЙН ЭХ ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭ БОЛОН ХҮНИЙ ЭРХ" Хүний эрх, vol. 2022/2, no. 2, pp. 5-15, 2022-1-1

https://nhrcm.gov.mn/%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D/setguul-buh-dugaar/#&gid=2&pid=1

Хураангуй

Эл өгүүлэлд Монгол улсын үндэстний цөөнх казахуудын эх хэлний хэрэглээ, хэрэгцээ, болон эх хэл сурах нь хүний суурь эрх болохыг авч үзнэ. Казахууд Баян-Өлгий, Ховд аймагт төвлөрөн амьдарч байгаа бөгөөд нэг хэсэг нь улсын их бүтээн байгуулалтанд оролцохоор нутгийн гүнээс хот, төв суурин газар руу 1920-1930 оны үеэс ирж суурьшжээ.

Зохиогч(ид): Б.Алтангүл, С.Булгантамир, Н.Мөнх, Г.Буяннэмэх, Т.Сая-Эрдэнэ
"Ордос толь", 2021-12-16
Зохиогч(ид): Б.Алтангүл
"Монгол дахь франц судлал", Франц улсад суралцсан монгол оюутан, сурагчид (1926-1930), 2021-12-9, vol. 1, pp. 1-10

Хураангуй

Монгол дахь франц судлал эртний түүхтэй. Түүхийг нь үечилж авч үзсэн болно.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Өвөр Монголд хийсэн судалгааны ажлын урьдчилсан тайлан (1928-1931)", 2021-10-1
Зохиогч(ид): Б.Алтангүл
"Монгол улс дахь исламын шашин: ардчиллаас өмнө" Оюуны хэлхээ, vol. Боть I (20), pp. 193-209, 2021-1-1

http://mostaertcenter.mn/

Хураангуй

Монгол улсад амьдарч буй казахууд ислам шашныг шүтдэг бөгөөд 1990 оноос өмнө шашны нөхцөл байдал ямар байсан, төрөөс ямар бодлого баримталж байсан зэрэг асуудлыг хөндсөн.

Зохиогч(ид): Б.Алтангүл, Г.Бат-Учрал
"Хос хэл ба олон соёл", Монгол улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага, 2020-11-16, vol. 01, pp. 7

Хураангуй

1990-ээд оноос хойш Монгол улсад хос хэл, олон хэлийг зааж сургах асуудал хурцаар тавигдаж болжээ. Бид эл илтгэлээрээ хос хэлтэй холбогдох нэр томъёо, ойлголтыг авч үзэх бөгөөд олон хэлийг зааж сургах үед гарч ирдэг соёл хоорондын асуудлыг орчин үеийн ойлголттой хамтад нь авч үзэхийг зорьсон.

Зохиогч(ид): Б.Алтангүл
"Монгол улс дах Исламын шашин: Социализмаас өмнө", Монгол Улсын баруун бүс нутаг дахь шашны нөхцөл байдал, 2020-9-25, vol. 1, pp.

Хураангуй

Монголын казахууд ислам шашныг шүтдэг. Социалист дэглэмийн үе дэх мусульманчуудын амьдрал, шүтлэгийн байдлын тухай авч үзсэн.

Зохиогч(ид): Б.Алтангүл, С.Булгантамир, Н.Мөнх
"Histoire de la Mongolie", 2020-6-1
Зохиогч(ид): Б.Алтангүл
"Монгол улс дахь соёлын давлагаан: Профессор С. Дуламын намтар", 2020-1-3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар