МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Хс, БСТ
Индекс: SOWO411
Багц цаг: 2

Товч агуулга

Шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажлын судлах зүйл, хамрах хүрээ, объект, субъект, шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажлын үүсэл, түүхэн хөгжилтэй танилцана. Шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажлын үйл ажиллагааны хэм хэмжээ, эрх зүйн баримт бичиг болон шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажилтны үйл ажиллагааны үйл явц, боломжит дараалал, нийгмийн ажилтны мэдлэг, чадварын шаардлага болон ажлын байрны тодорхойлолт, үүргийг судална. Мөн шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөн боловсруулахаас гадна шилжин ирэгсдийн давуу талыг нээн илрүүлэх, тэднийг холбогдох байгууллагад холбон зуучлах, тэдний зөрчигдөж буй хүний эрхийн асуудлуудыг хөндөж нөлөөлөн дэмжих ур чадварыг эзэмшинэ.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь аливаа нутаг дэвсгэрээс нөгөөд шилжих хөдөлгөөн хийж, оршин суух газраа бүрмөсөн болон түр хугацаагаар сольж шилжин суурьшиж байгаа хувь хүн, бүлэг, олон нийтэд тулгардаг асуудлуудыг танин мэдэх, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд шилжин суурьшигчид, орон нутгийн удирдлага, олон нийттэй хамтарч ажиллах, шилжин суурьшигчдад нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх арга зүй, ур чадвар эзэмшүүлэхэд оршино. Шилжин суурьшигчтай ажиллахад зөвхөн асуудалд төвлөрөх бус иргэдийн өөрсдийг нь чадваржуулах, тэдний давуу талд тулгуурлах, холбогдох байгууллагатай холбон зуучлах, цаашилбал тэдний зөрчигдөж буй эрхийн төлөө нийгмийн ажлын нөлөөлөл үзүүлэх зайлшгүй шаардлагууд тулдаг билээ. Хичээлийн хүрээнд эдгээр өнцөгөөс асуудлыг харж нийгмийн ажлын ерөнхий мэдлэг, чадвар, хандлагад тулгуурлан сонгосон бүлэгтэй ажиллах ур чадвараас илүү нарийвчлан суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: PRES236
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO307
Багц цаг: 2

Товч агуулга

Хүүхэд хамгааллын хичээл нь нийгмийн ажлын мэргэжлийн бусад суурь хичээлүүдтэй уялдсан, хүний эрх, шударга ёс, нийгмийн ажлын ёс зүйг эрхэмлэх суурь зарчимтай. Тус хичээлээр оюутнууд өнөөгийн Монголын хүүхэд хамгааллын тогтолцооны талаар мэдлэгтэй болохоос гадна хүүхэд хамгааллын олон улсын туршлага, хүүхэдтэй ажиллах нийгмийн ажлын үе шат, арга техникүүдээс суралцана. Түүнчлэн хүүхэд оролцуулсан ёс бус үйл ажиллагаанууд болох хүүхэд худалдаалах гэмт хэрэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдал, хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах явдал зэргийн талаар мэдлэгтэй болж тэдгээрээс үйлчлүүлэгчийг хэрхэн урьдчилан сэргийлэх, гэмт үйлдлийг хэрхэн таних, мэдээллэх арга барилаас суралцана.

Зорилго

Хүүхэд хамгааллын хичээл нь бакалаврын түвшний оюутнуудад хүүхэд хамгааллын талаарх үндсэн ойлголт, хүүхэдтэй ажиллахад нийгмийн ажилтны баримтлах хандлага, эзэмшвэл зохих ур чадвар, хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал түүний хэлбэрүүдийг ялгаж таних арга техникүүд, онолын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БСТ
Индекс: EDUC213
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO305
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн ажил (НА)-ын практик үйл ажиллагаа нь хүний эрх, нийгмийн хөгжил, өөрчлөлт, эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн цогц үйл явц тул оюутнууд энэ хичээлээр НА-ын практикийн үндэс болох үнэт зүйлс, мэдлэг, ур чадваруудын тухай, үйлчлүүлэгчтэй тулж ажиллах зарчмууд, НА-ын үйлчилгээ үзүүлэх үе шатууд болох нөхцөл байдлын үнэлгээ, төлөвлөлт, зохицуулалт, үнэлгээ ба үйлчилгээг төгсгөх зарчмуудын талаар судална. Мөн үйлчлүүлэгчийг хүчирхэг болгох, хямралыг даван туулах арга хэмжээ болон үйлчлүүлэгчийг дэмжих төрөл бүрийн аргад суралцаж НА-ын шууд үйлчилгээний явцад үйлчлүүлэгчтэй тулгарах харилцааны бэрхшээлийг зохицуулж, хэрхэн үйлчилгээг зөв төгсгөх талаар суралцана. Цаашлаад гэр бүлтэй ажиллах НА-ын үүсэл хөгжил, гэр бүлтэй ажиллах НА-ын онолын үзэл баримтлалууд, загварууд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтны ур чадваруудтай танилцахаас гадна гэр бүлийн харилцааны асуудлыг тодорхойлох, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтны үйл ажиллагааны үе шат, гэр бүлтэй ажиллах НА-ын заслын аргыг судалж, гэр бүлийн нийгмийн хамгаалал, халамж, монгол гэр бүлийн хувьсал өөрчлөлт, уламжлал ба шинэчлэл, гэр бүлийн асуудлаар төрөөс явуулж буй бодлого хийгээд гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтны үйл ажиллагааны хэм хэмжээ, эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийнэ. Үүнээс гадна гэр бүлийн хэв маягууд, гэр бүлийн амьдралын үе шат, мөчлөг, гэр бүлийн үүрэг, гэр бүлтэй ажиллах аргуудтай холбоотой онолын болон практик мэдлэгийг олгоно.

Зорилго

Энэхүү хичээл нь нийгмийн ажлын практикийн суурь болохын хувьд энэ чиглэлээр сурч буй оюутнуудад хувь хүн болон гэр бүлтэй ажиллахад шаардагдах мэргэжлийн мэдлэг, үнэт зүйлс, ур чадварыг судалж, үйлчлүүлэгчтэй тулж ажиллах үе шатуудад загвар, нийтлэг зарчмуудыг хэрхэн баримтлан ажиллах талаар өмнө үзсэн НА-ын онолын мэдлэгт тулгуурлан онол, практикийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO406
Багц цаг: 2

Товч агуулга

:Хорих байгууллагын төрөл, хэв маягууд, түүний тогтолцоо, онцлогын талаар авч үзэж, хүмүүжигчдийн үндсэн эрх, эрх чөлөөтэй танилцан, хорих нөхцлийн тухай ойлголт, хорих нөхцлийг бүрдүүлэгч хүчин зүйлсүүдийг судлах, хорих байгууллага дахь нийгмийн ажлын түүхэн тойм, үндсэн чиглэлүүдтэй танилцах ба хөгжингүй орнуудын хорих байгууллага дахь нийгмийн ажлын туршлагыг судлана. Хорих байгууллагад нийгмийн ажлын мэргэжлийн тусламж үзүүлэх онол арга зүйн үндэс, хорих байгууллагад ганцаарчлан болон бүлэг, олон нийттэй ажиллах нь, хорих байгууллагаас суллагдагсд ба нийгмийн хүлээн авалт, тэднийг нийгэмд эргэх ирүүлэх нь нийгмийн ажилтны үндсэн үүргийн нэг болох нь, цаашид монгол дахь хорих байгууллагад үзүүлж байгаа нийгмийн ажлын төрөл, хэлбэр, үр өгөөжийг боловсронгуй болгох нь гэсэн агуулгын дагуу судлана

Зорилго

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:: Энэхүү хичээлийн зорилго нь оюутанд хорих байгууллагын талаар системтэй мэдлэг олгох, хорих байгууллагын орчин, тэдний дотоод харилцаа, хүмүүжигчдийн бүлэгтэй болон хүмүүжигч хувь хүнтэй, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын онол, аргазүй, хандлага, мэргэжлийн тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO401
Багц цаг: 2

Товч агуулга

“Хүн” төвт үзэл баримтлал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг (ХБХ) тодорхойлох шалгуур үзүүлэлт, үндсэн ойлголт, тодорхойлолтууд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн ажлын онцгой объект болох нь, онол тайлбарлалууд: Системийн, Хэвийнжүүлэх, Чадваржуулах, Нэгдүүлэх онолууд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоо харилцаа тогтоох аргууд: Нас биений нь онцлогт тохирсон тоглоомын, бүтээлч үйл ажиллагаа хийлгүүлэх, үйл ажиллагаагаар нь дамжуулан оношлох. Монголын ХБХ-ийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрийн бэрхшээлт асуудлууд судалгааны мэдээллүүдэд дүн шинжилгээ хийн онол практикийг харьцуулна. ХБХ-тэй нийгмийн янз бүрийн бүлгүүд: Ахмад настайчууд, хүүхдүүд, гэр бүл зэрэгт тохиолддог асуудлуудыг судална. "Өөртөө туслах бүлэг", түүний ач холбогдол дэмжлэг туслалцаа.

Зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах хандлага, харилцах арга техникт суралцан, тэднийг нийгэм хамт олонд татан оролцуулахад мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгөх, үйлчлүүлэгчдээ тохиолдсон тулгамдсан асуудлыг олж харан, шийдвэрлэх арга зам төлөвлөгөөг боловсруулж сурахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO404
Багц цаг: 2

Товч агуулга

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн хүн амд эзлэх хувь тогтмол өсөж байгаа нь дэлхийн хөгжиж буй орнуудад тулгамдсан хандлагатай байна. "Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй ажиллах нийгмийн ажил" хичээлийн хүрээнд нийгмийн ажил ба сэтгэцийн эрүүл мэндийн холбоо хамаарал, сэтгэцийн эмгэгийн шалтгаан, түүнд нөлөөлөгч биологийн, нийгмийн болон сэтгэл зүйн хүчин зүйлс, тархалт, ангиллыг авч үзнэ. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй ажиллах нийгмийн ажлын онцлог, засал, нөхөн сэргээх арга барил судлахын сацуу архинд донтох эмгэгтэй хүмүүстэй ажиллах нийгмийн ажил, сэтгэцэд нөлөөт эм бодис, бэлдмэлүүдэд донтох эмгэгтэй ажиллах нийгмийн ажлын онцлог, сэргээгч эм бэлдмэлүүдэд донтох эмгэгтэй хүмүүстэй ажиллах нийгмийн ажлын онцлог, практик туршлагатай танилцана.

Зорилго

Сүүлийн жилүүдэд Монгол улсад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо нэмэгдэх болсон нь тухайн салбараар мэргэшсэн нийгмийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаа нэн шаардлагатай байгаа билээ. Тус хичээлээр сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй ажиллахад шаардлагатай нийгмийн ажлын онолын болон практик мэдлэгийг өгснөөр цаашид уг чиглэлэээр мэргэшихэд дэмжлэг үзүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO414
Багц цаг: 2

Товч агуулга

Сургуулийн нийгмийн ажлын судлах зүйл, хамрах хүрээ, объект, субъект, сургуулийн нийгмийн ажлын үүсэл, түүхэн хөгжилтэй танилцана. Сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагааны хэм хэмжээ, эрх зүйн баримт бичиг болон сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагааны технологи дараалал, сургуулийн нийгмийн ажилтны мэдлэг, чадварын шаардлага болон ажлын байрны тодорхойлолт, сургуулийн нийгмийн ажилтны үүргийг судална. Сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөх, боловсруулах, хэлэлцэн тохирох, сургуулийн тухай судалгааны удирдамж боловсруулах болон сурагч, хувь хүн, жижиг бүлэг, гэр бүл, сургууль, олон нийтийн бүлэгтэй ажиллах сургууль дахь эмзэг бүлгийн хүүхдүүдтэй, сургуулийн багш нар болон ажилчидтай ажиллах ур чадварыг эзэмшинэ. Сургуулийн нийгмийн ажлыг үнэлэх, жилийн эцсийн тайлан бэлтгэх асуудлыг судална.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь сургууль дээр нийгмийн ажил явуулах үндсэн зарчим, онцлог, ур чадваруудыг эзэмших, сургууль дахь ил болон далд асуудлуудыг илрүүлэн шийдвэрлэж сурах, сургуулийн нийгмийн ажлын хамрах хүрээг зөв тодорхойлох, сурагч, хамт олон, эцэг эх, хувь хүмүүстэй хамтарч ажиллах, тэднийг дэмжин туслах, нээн хөгжүүлэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, БСТ
Индекс: SOWO412
Багц цаг: 2

Товч агуулга

Орон гэргүй иргэд тэдний нийгэм, сэтгэл зүйн шалтгаан, байгалийн эрсдэл, архидалт, ядуурал, шилжин ирэгсэд ба орон гэргүйдэл, орон гэргүй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, орлого, орон гэргүй хүүхдүүд, орон гэргүй залуучууд, орон гэргүй ахмад настнууд, орон гэргүй гэр бүл тэдний нийгмийн хамгаалал, төрийн бодлогын шинжилгээ, тэдэнтэй ажиллах нийгмийн ажлын стратеги, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга технологи.

Зорилго

Орон гэргүй иргэдтэй ажиллах нийгмийн ажил хичээлийг судалснаар оюутнууд нийгмийн эмзэг асуудал болох орон гэргүй иргэдийн нийгэм, сэтгэл зүйн шалтгаан, тэдний талаар явуулж байгаа нийгмийн бодлого, эрх зүйн болон нийгмийн орчны шинжилгээ хийх, тэдэнтэй ажиллах нийгмийн ажлын онол, арга зүйг эзэмшсэнээр мэргэжлийн тусламжийн арга технологид суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO304
Багц цаг: 3

Товч агуулга

Орчин үеийн нийгмийн хамгааллын институц, түүний чиг үүрэг, нийгмийн хамгааллын хэрэгцээ, шаардлага, нийгмийн хамгааллын талаарх онолын тайлбарлалууд, халамжит төр ба түүний хэв маягууд, нийгмийн хамгааллын байгууллагууд болон сүлжээ, нийгмийн эрсдэл болон эмзэг байдал, нийгмийн хамгааллын янз бүрийн хөтөлбөрүүд, тэдгээрийн зорилтот бүлгүүд, тэдгээрийг тодорхойлох аргачлал, нийгмийн халамжийн үйлчилгээний төрлүүд,

Зорилго

Уг хичээлийн зорилго нь оюутнуудад орчин үеийн нийгмийн хамгааллын институцийн чиг үүрэг, нийгмийн хамгааллын тогтолцоо хийгээд үндсэн арга хэмжээг танилцуулахад оршино. Хичээлийг судалснаар оюутан нийгмийн хамгааллын болон халамжийн түлхүүр ойлголтуудыг эргэцүүлэх ба цаашид нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн аль нэг хөтөлбөрийг гүнзгийрүүлэн судалж, мэргэшихэд шаардагдах шинжлэх ухааны суурь мэдлэгтэй болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO301
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлийн хүрээнд нийгмийн тусламж түүхэн үзэгдэл болох тухай эргэцүүлэх ба уламжлалт буюу аж үйлдвэрээс өмнөх нийгмийн болон аж үйлдвэржсэн, орчин үеийн нийгмийн тусламжийн хэлбэрүүдийн талаар хэлэлцэх болно. Нийгмийн халамжийн болон хамгааллын үзэл санаа болон бодлогын үүсэл хөгжил, түүхэн хувьсал, өөрчлөлтүүдэд анхаарлаа хандуулах юм.

Зорилго

Оюутанд нийгмийн хамгааллын түүхийн талаар сиситемтэй мэдлэг олгож, нийгмийн хамгааллын түүхэн үзэл санаа хийгээд практикийн мөн чанарыг суурь ойлголтыг эзэмшүүлж, улмаар мэргэжлийн ухамсар төлөвшүүлэхэд хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс, НХуТ
Индекс: SOCI402
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн ялгарал ба давхраажлын судлах зүйл, үндсэн ойлголтууд, шалгуур, нийгмийн ялгарал ба давхраажлын онол, үзэл баримтлалууд, давхраажлын системийн үндсэн хэв маягуудыг танин мэдэхээс гадна нийгмийн давхраа, бүлгүүд, тэдгээрийн хэлбэрүүдийг судална. Нийгмийн мобиль хөдөлгөөн, түүний хэлбэрүүд хийгээд нийгмийн дээд, дунд, доод давхрааны онцлог, мөн чанарыг танин мэдэхийн зэрэгцээ нийгмийн давхраажлын орчин үеийн үзэл баримтлалыг шинжлэнэ. Монголын нийгмийн ялгарал ба давхраажил, түүний онцлог, түүхэн нөхцөл байдал, хөгжлийн цаашдын хандлагад дүн шинжилгээ хийнэ.

Зорилго

Энэхүү хичээлийг судалснаар нийгмийн давхраажлын онол, үзэл баримтлал, түүхэн хэв маяг, үндсэн ойлголтууд, шалгуурууд, нийгмийн бүтцийг бүрдүүлэгч бүлэг, нийтлэг, давхраануудын мөн чанар, мобиль хөдөлгөөн, монгол дахь ялгарал давхраажлын үйл явц, шалтгааныг танин мэдэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO302
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн ажлыг бие даасан ШУ болохын хувьд түүний онол-арга зүйн үндэслэл, интегратив шинжийг, нийгмийн туслалцааны түүхэн парадигм, тухайн улс орны нийгмийн хамгааллын тогтолцоо, нийгэм-соёлын онцлог шинжүүдтэй холбон судална. Доорхи нийгмийн ажлын онол-арга зүйн тулгуур үндсүүдтэй танилцана. Үүнд: Нийгмийн туслалцааны түүхэн загварууд Үйл ажиллагаа болон системийн хандлага Клиник буюу оношлогоо-эмчилгээний хандлага Функциональ хандлага Нийгмийн ажилтан үйлчлүүлэгч хоорондын интерактив хандлага Социаль статус ба ролийн хандлагуудыг судлан онол арга зүйн системтэй мэдлэгтэй болох. Дээрх онол арга зүйн моделиудтай танилцахдаа түүнийг нийгмйин туслалцаа, үйлчилгээний практикийн явцад хэрхэн хэрэглэж ирсэн байдалтай нягт уялдуулан онол-практикийн цогц мэдлэгтэй болох.

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь нийгмийн хөгжлийн онолын сонгодог загварчлалаас тодорхой үйл ажиллагаа, нийгмийн туслалцаа дэмжлэг, хамгаалал халамж үзүүлэх прагматик чиг хандлага руу шилжиж буй өнөө үед хувь хүн, нийгмийн бүлэгт дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх нийгмийн оролцоог өндөржүүлэх, түүнд дүйцсэн онол арга зүйд суралцах, үнэлэх чадваруудыг эзэмшихэд чиглэгдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO415
Багц цаг: 2

Товч агуулга

Нийгмийн ажлын нөлөөлөл хичээлээр оюутнууд нөлөөллийг байгууллагын, хууль эрх зүйн актын хүрээнд, шүүхийн шийдвэрт, олон нийтийн эрх ашгийг хамгаалах хүрээнд хэрхэн гүйцэтгэхийг үе шат бүрээр суралцана. Ингэхдээ нөлөөллийн төлөвлөгөө, стратеги боловсруулах, тактик буюу нөлөөллийн арга техникүүдээс сонголт хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нөлөөлөлд ашиглах болон нөлөөллийн үйл ажиллагааг үнэлэх буюу үр дүнг нь олон нийтэд танилцуулах гэсэн практик аргуудтай нэг бүрчлэн танилцаж танхимын мэдлэгээ семинарын дадлагаар батжуулна.

Зорилго

Тус хичээл нь оюутнуудад нийгмийн ажлын нөлөөллийн тухай мэдлэгийг зорилтот бүлгийн түвшинд, сонгосон асуудлын хүрээнд хэрхэн өрнүүлэх талаар мэдлэг олгоход оршино. Хичээлийн явцад олж авсан мэдлэг, ур чадварыг түвшин бүрээр харилцан ярилцаж практикт хэрхэн хэрэглэх тактикт суралцах нь уг хичээлийн ач холбогдол мөн.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO416
Багц цаг: 2

Товч агуулга

Нийгэм-сэтгэл зүйн оношлогоо, Нийгэм-сэтгэл зүйн засал, нөхөн сэргээх үйл ажиллагааны мөн чанар, үе шат, төрөл хэлбэр, аргууд, тэдгээрийн тулгуур үзэл баримтлалуудтай танилцах. Нийгмийн ажлын хөгжлийн түвшингээр тэргүүлэгч орнуудад нийгэм-сэтгэл зүйн зөвлөлгөө өгч, засал хийх, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж буй туршлагуудыг судлах. Нийгэм-сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх, засал хийх алхмууд болон үндсэн зарчмуудтай /Эмпати, Конгруэнц, Эксплораци/ танилцах Үйлчлүүлэгчийн амьдралын даван туулсан замнал, үнэт зүйл, туршлагад баримжаалсан үйлчилгээ үзүүлэх, Когнитив засал, тоглоомын засал, гештальт засал, хөдөлмөрийн засал, ганцаарчилсан ба бүлгийн засал, эмчилгээний нөхөн сэргээх засал, олон нийтийн оролцоонд түшиглэсэн засал, өөртөө туслах зэрэг тусгайлсан аргууд, тэдгээрийн ач холбогдол, тухайн зорилтот бүлгүүдэй ажиллахал хэрхэн хэрэглэх технологид суралцана

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь нийгмийн ажлын суурь онолууд ба тэдгээрийн нийгмийн үйлчилгээ хийхэд ашиглагдаж байсан туршлага, арга зүйд үндэслэн тухайн нөхцөл байдлаас хамаарсан нийгмийн засал, зөвлөлгөө, нөхөн сэргээх үйл ажиллагаа хийх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэх болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO202
Багц цаг: 2

Товч агуулга

Ёс зүйн судлах зүйл, үндсэн ойлголтууд, ёс зүйн судалгааны хөгжлийн түүхэн тоймтой танилцаж, нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүй, ёс зүйн түвшин, нийгмийн ажлын ёс зүйн үүргүүд, ёс зүйн зарчим, хэм хэмжээг судлана. Мөн нийгмийн ажилтны хувийн ёс суртахууны шинж чанар, нийгмийн ажлын харилцаан дахь деонтологийг судалж, улс орон, нийгмийн өмнө, мэргэжлийнхээ өмнө, хамт олныхоо (мэргэжил нэгт нөхдийнхөө) өмнө, үйлчлүүлэгч болон түүний ойр дотныхны өмнө, нийгмийн ажилтан өөрийнхөө өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг танин мэдэхийн зэрэгцээ нийгмийн ажлын ёс зүйн хоёрдмол байдал, нийгмийн ажилтны биеэ авч явах ёс журам (этикет)-ын асуудлыг хөндөнө.

Зорилго

Нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг чадвар, үүрэг хариуцлага, үйл ажиллагааны үндэс болсон мэргэжлийн үнэт зүйл, ёс зүйн зарчим, хэм хэмжээг судлан эзэмшиж нийгмийн ажлын ёс зүйн ухамсрыг оюутнуудад төлөвшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO410
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр нийгмийн шинжлэх ухаануудын ядуурлыг авч үзэх ялгаатай хандлагууд, ядуурлын тухай олон талт ойлголт, ядуурлыг бууреулах янз бүрийн түвшний интервенцүүдийг танилцуулна. Ядуурал, эмзэг байдал, нийгмээс хаягдах, ялгаварлан гадуурхах зэрэг социаль асуудлуудыг хоорондын хамааралд анхаарлаа хандуулах ба ядуурлыг бууруулахад нийгмийн ажилтны хувь нэмрийг онцлон үзнэ. Ядуурлыг бууруулах төрийн бодлого, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болон хөгжиж байгаа орнуудын ядуурлыг бууруулах нийгмийн ажлын хувьд хөгжлийн нийгмийн ажлын загварыг судална

Зорилго

Энэ хичээлээр ядуурал бол орчин үеийн Монголын нийгмийн хурцадмал асуудал, хүн амын тодорхой хэсгийг хамарсан нийгмийн үзэгдэл болохыг тодорхойлно. Оюутнуудад нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоон дахь ядуурлын асуудлыг судлах ялгаатай хандлага, үзэл баримтлалууд, тэдгээрийн ойлголтын хүрээг танилцуулж, макро, микро болон мезо түвшин дэх ядуурлыг бууруулах интервенцүүдийн талаар мэдлэгийг хуваалцах болно. Цаашид ядуурлыг бууруулах чиглэлээр гүнзгийрүүлэн судалгаа хийн, нийгмийн халамжийн салбар дахь хөгжлийн үйлчилгээгээр мэргэших үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой билээ.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO408
Багц цаг: 2

Товч агуулга

Нийгмийн эрүүл мэндийн хандлага нь асуудлыг тодорхойлж, учир шалтгааныг тогтоож, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх мөн тулгарсан асуудалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа стратегийн үр нөлөөг үнэлэхэд анхаарлаа хандуулдагийг, анагаахын шинжлэх ухааны судлах зүйлээс ялгаатайг тайлбарлана. НЭМ-ийн шу-ны 3 үүрэг болох үнэлэх, бодлогод нөлөөлөх, нотолгоонд түшиглэдэг (assurance). НЭМ-ийн амжилттай хэрэгжсэн 10 том хөтөлбөр үйлчилгээгээр тайлбарлана. Нийгмийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэндийн асуудлууд өвчлөл гарах болсон шалтгаан нь тухайн нийгмийн нөхцөл байдал, түүхтэй салшгүй холбоотойг эртний нийгмээс эртний, дундад зууны үе, сэргэн мандлын үе, эрүүл мэндийн статистик үүсэж эпидемилогийн шинжлэх ухааны үүсэл тавигдсан, бактерлоги, иммунологи зэрэг эрүүл мэндийн хөгжлийн түүхтэй нь холбон судална. Эрүүл мэндийн хөгжлийн түүхтэй холбоотой Халдварт ба халдварт бус өвчлөлийн онцлог, шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замуудтай танилцана. Авч явуулж байгаа арга хэмжээг Хэдийд (intervention) анхан шатны, 2 догч шатны дээд шатны, Хэн явуулж байгаагаар (хувь хүнд, эмзэг бүлгийнхэнд, нийт хүн амд гэх мэт), Хэрхэн (боловсролоор, сэдлээр, үүрэг даалгавраар, өөрчлөлтөөр) гэх мэт хэрхэн өөрчилж байгаа арга замуудад задлан шинжилгээ хийнэ. Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын үзүүлж байгаа үйлчилгээ тусламжуудыг ХБХ, хүүхэд, хавдрын өвчтэй иргэд зэргээр нь авч үзнэ.

Зорилго

Нийгмийн ажил ба нийгмийн эрүүл мэнд хичээлээр нийгмийн эрүүл мэндийн түүхэн хөгжил, НЭМ-ийн судлах зүйл, судалгааны арга, үзэл баримтлал, халдварт, халдварт бус өвчлөл, түүнийг судалдаг тархвар зүйн шинжлэх ухаан, эрүүл мэндийн бүтэц тогтолцооноос улбаатай асуудлууд, эрүүл мэндийн ойлголтуудтайтанилцана. Орчин үед эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь НЭМ-ийн шинжлэх ухаанд бодитой хувь нэмэр оруулж, нийгмийн янз бүрийн бүлгийнхний хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, урьдчилан сэргийлэхэд үзүүлж буй тусламж үйлчилгээтэй танилцана. Оюутнууд өөрсдөө ямар нэг халдварт бус өвчнийг сонгон авч задлан шинжилгээ хийн, тархалт, шалтгаан, хамгаалах арга зам, эрүүл мэндийн нийгмийн ажилтны үзүүлж болох үйлчилгээг санал болгоход суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO405
Багц цаг: 2

Товч агуулга

1. ЖСХ-ийг судлах онол арга зүйн үндэслэгээ 2. Жендэрийн тэгш бус байдал ба ЖСХ-ийн төрөл хэлбэрүүд 3. ЖСХ-ийн талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин 4. ЖСХ-ийн чиглэлээрх НА-ын практик арга зүй

Зорилго

ЖСХ ба нийгмийн ажлын арга зүй, эрх зүйн орчин болон баримтлах ёс суртахууны хэм хэмжээнүүдийг үйл ажиллагаандаа харгалзах, мэргэжлийн чиг баримжаатай болох. Хувь хүн гэр бүлийн хүрээнд гарах жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хэлбэрүүдийн нийтлэг болон суурь шалтгааныг онолын болон нотолгоонд суурилан тайлбарлах чадварт суралцах. Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан, түүнтэй холбоотой ойлголтууд, тухайлбал хүний эрх, жендэр, хүйс, хүний эрхэм чанар, эрх мэдлийн тэгш бус байдал зэрэг ойлголтуудыг ялган таних арга барилд суралцах. Орчин үеийн нийгэм дэх жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага институцийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх. Жендэр ба хүйсийн ялгаатай байдалд суурилсан хүчирхийллийг судлах арга зүйн онцлогийг танин мэдэж, аргуудыг хослуулан хэрэглэх ур чадварт суралцах. ЖСХ-ийг судлах онолын суурь зарчмуудтай танилцах, анамнез хийх, нэгтгэн дүгнэх, таамнал дэвшүүлэх нөлөөлөх, хэрэгжүүлэх аспектуудыг тодорхойлох. Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг судлах арга зүйн чиг баримжаатай болж, судалгааны арга зүйн төрөл хэлбэрийг тухайлан ашиглахад дадал чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO300
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO306
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн хүрээнд нийгмийн ажил дахь бүлгийн тухай ойлголт, бүлэгтэй ажиллах нийгмийн ажлын онцлог, бүлэгтэй ажиллах аргын үндсэн зарчмууд, бүлгийн төрөл хэлбэр, ангилал/боловсролын, мэргэжлийн, фокус, дэмжих, сэтгэлзүйн, нийгэмшлийн гэх мэт/, бүлгийн бүтэц, зохион байгуулалт, харилцаа, бүлгийн динамик, бүлэг амжилттай ажиллах үндэслэл, бүлэгт хэм хэмжээг мөрдүүлэхийн ач холбогдол, хэм хэмжээний төрөл хэлбэр, бүлэг дэх манлайлал, манлайлагчийн шинж чанар, манлайлагч нийгмийн ажилтны холбоо харилцаа, анхдагч бүлэг, түүний өөрчлөлтүүд, анхдагч бүлгийн шинж чанар, хоёрдогч бүлэг, бүлэг дэх лидерүүд, бүлгээр дамжуулан үйлчлүүлэгчид нөлөөлөх асуудал, үйлчилгээний сүлжээний ба цагийн нөлөөлөл, бүлэгтэй холбоо тогтоох, хэлцэл хийх, бүлгийг үйл ажиллагаанд татан оруулах, бүлэг дэх гишүүдийн хэв маяг, үүрэг, бүлэгтэй ажиллах нийгмийн ажилтны харилцаа, үйл ажиллагаа, ёс зүйн асуудлууд, бүлэгтэй ажиллаж дуусгах ба үүргээ шилжүүлэх талаар авч үзнэ.

Зорилго

Нийгмийн ажил, үйлчилгээ үзүүлэхэд бүлэгтэй ажиллах онол, арга зүйг нийгмийн ажилтан хэрхэн ашиглах тухай загвар, аргачлал, ур чадварыг олгоход чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO308
Багц цаг: 3

Товч агуулга

Олон нийттэй ажиллах нь нийгмийн ажлын макро түвшний практик үйл ажиллагаа юм. Нийгмийн ажилтан хувь хүн, бүлэг, гэр бүлтэй ажиллах мэдлэг чадварыг эзэмшихийн зэрэгцээ олон нийтийн талаар ойлголттой, сонгосон олон нийтэд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлж, тэднийг идэвхжүүлж чаддаг байх нь туйлын чухал болоод байна. Тус хичээлээр оюутнууд олон нийтийг тодорхойлох аргууд, олон нийттэй ажиллахад амьдарч буй орчны нөлөөг харгалзах болон нийгмийн ажлын аспектууд болох чадваржуулах, нөөцийг илрүүлэх, давуу талд тулгуурласан хандлагуудыг олон нийтийн онцлогт тохируулан хэрхэн ашиглах талаар суралцана. Мөн хичээлээр нийгмийн ажилтнуудын мэдвэл зохих төрийн бус байгууллагын менежментийн зарим асуудлуудыг хөндөн ярилцана.

Зорилго

Тус хичээл нь оюутнуудад олон нийттэй ажиллахад ашиглагдах онолууд, олон нийтээс зорилтот бүлгийг сонгох аргууд болон орон нутаг, хотод олон нийттэй хэрхэн ялгаатай байдлаар ажиллах талаар ойлголт өгөхөөс гадна чадавхжуулах хандлага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх практик аргууд, олон нийтийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс (ядуурал, шилжих хөдөлгөөн, орлогын тэгш бус байдал)-ийг ойлгож нийгмийн ажлын үйлчилгээндээ ашиглах чадвартай болгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: SOWO413
Багц цаг: 2

Товч агуулга

Хүн ам зүйн үзүүлэлтээр дэлхийн хүн амын насны бүтэц улам бүр хөгширөх хандлага ажиглагдаж байна. Энэ үзэгдэл өнөөгийн Монголын нийгэмд эн тэргүүнд тулгамдаад буй асуудал хэдийгээр биш ч 2025 он гэхэд Монгол улсын хүн амын насны голч 30-аас дээш болж "хөгшин" насны бүтцэд шилжих төлөвтэй. Энэ нь нийгмийн геронтологиор мэргэшсэн нийгмийн ажилтны хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ, нийгмийн ажлын төлөвлөгөө боловсруулах шаардлагыг бий болгож байна. Өсөн нэмэгдэж буй эдгээр хэрэгцээнд тохируулан уг хичээлээр оюутнууд 21-р зууны ахмад настантай ажиллах АНАНА-ын хэрэгцээг таньж, ахмад настанд тулгарах асуудлыг нийгмийн, эдийн засгийн, эрүүл мэндийн өнцгөөс судлан онцгой асрамж анхаарал шаардлагатай ахмадуудын нийгмийн өвөрмөц хэрэгцээний талаар цогц байдлаар судална.

Зорилго

Тус хичээл нь оюутнуудад ахмад настантай ажиллах нийгмийн ажил (АНАНА)-ын үйлчилгээний талаарх мэдлэгийг олгож ахмадын зорилтот бүлэгт шаардлагатай нийгмийн ажлын үйлчилгээг нийгмийн, эдийн засгийн, эрүүл мэндийн асуудлын хүрээнд хэрхэн үзүүлэх талаар практик мэдлэг, чадвар, дадал олгоход оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар