МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Я.Жанар
"Нийгмийн ажлын өнөөгийн байдал ", Дэлхийн Нийгмийн ажлын өдөр зориулсан эрдэм шинжилгээний хурал, 2026-12-3, vol. 1, pp. 4

Хураангуй

Нийгмийн ажилтнуудын үүрэг, ач холбогдлыг таниулах олон улсын өдөр. Нийгмийн ажилтнуудын үүргийг үнэлэх хөдөлмөрийг хүндэтгэх, алдаршуулах Нийгмийн шударга ёсыг дэмжих: ялгаварлан гадуурхалтыг багасгах, тэгш боломжийг бий болгох, хүний эрхийг хамгаалах зэрэг нийгмийн үнэт зүйлсийг сурталчилдаг. Нийгмийн ажлын ач холбогдлыг олон нийтэд таниулах: Олон хүмүүс нийгмийн ажил ямар чухал болохыг тэр бүр мэддэггүй: сургалт, хэлэлцүүлэг, кампанит ажил зохион байгуулж нийгмийн ажлын ач холбогдлыг ойлгуулдаг. Нийгмийн асуудлыг хамтдаа шийдэхийг уриалах Нийгмийн хөгжлийг дэмжих

Зохиогч(ид): Я.Жанар, Н.Цагаанчулуун, Б.Гүндэгмаа
"Хамтдаа хамгаалья", 2026-5-17
Зохиогч(ид): Я.Жанар
"ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН БИЕ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА" Сэтгэл судлал. Онол-арга зүйн сэтгүүл, vol. 15, no. 3, pp. 36-47 хуудас , 2026-5-15

https://www.facebook.com/profile.php?id=61579728266436

Хураангуй

Энэхүү судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын бие хүний хүчин зүйлсийг тодорхойлж, бүс нутгийн болон нийгэм-хүн ам зүйн онцлогтой уялдуулан шинжилэх зорилго тавив. Судалгаанд Р. Кеттеллийн боловсруулсан 16 хүчин зүйлийн асуулга (16PF)-ыг ашиглаж, нас, хүйс, анги, аймаг зэрэг үзүүлэлтүүдийг хамруулав. Өгөгдөлд SPSS 27.0 болон AMOS 20 программ ашиглан тодорхойлох статистик, Пирсоны корреляци, t-шалгуур, нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ (ANOVA) хийв. Үр дүнгээс харахад бие хүний зарим хүчин зүйлс нас, хүйс, бүс нутгийн ялгаатай байдлаас хамааран статистикийн ач холбогдол бүхий ялгаатай илэрсэн. Судалгааны үр дүн нь ахлах ангийн сурагчдын бие хүний төлөвшлийн онцлогийг орчны нөлөөлөлтэй холбон тайлбарлах боломжийг бүрдүүлж, сургуулийн сэтгэл зүйн үйлчилгээ, боловсролын бодлого, мэргэжил чиг баримжаа олгох үйл ажиллагаанд ашиглах эмпирик суурь мэдээлэл болж байна.

Зохиогч(ид): Я.Жанар, Н.Цагаанчулуун
"Стрессгүй шалгалт", 2026-4-30
Зохиогч(ид): Я.Жанар
"ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын бие хүний хүчин зүйлийн судалгаа ", "Нийгмийн болон хэрэглээний сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд", 2026-3-4, vol. 1, pp. 8

Хураангуй

Энэхүү судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын бие хүний хүчин зүйлсийг тодорхойлж, бүс нутгийн болон нийгэм-хүн ам зүйн онцлогтой уялдуулан шинжилэх зорилго тавив. Судалгаанд Р. Кеттеллийн боловсруулсан 16 хүчин зүйлийн асуулга (16PF)-ыг ашиглаж, нас, хүйс, анги, аймаг зэрэг үзүүлэлтүүдийг хамруулав. Өгөгдөлд SPSS 27.0 болон AMOS 20 программ ашиглан тодорхойлох статистик, Пирсоны корреляци, t-шалгуур, нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ (ANOVA) хийв. Үр дүнгээс харахад бие хүний зарим хүчин зүйлс нас, хүйс, бүс нутгийн ялгаатай байдлаас хамааран статистикийн ач холбогдол бүхий ялгаатай илэрсэн. Судалгааны үр дүн нь ахлах ангийн сурагчдын бие хүний төлөвшлийн онцлогийг орчны нөлөөлөлтэй холбон тайлбарлах боломжийг бүрдүүлж, сургуулийн сэтгэл зүйн үйлчилгээ, боловсролын бодлого, мэргэжил чиг баримжаа олгох үйл ажиллагаанд ашиглах эмпирик суурь мэдээлэл болж байна

Зохиогч(ид): Я.Жанар
"Нийгмийн ажлын боловсролын хөгжил, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлага", "Бид нийгмийн ажилтнууд" форум, 2025-5-19, vol. 1, pp. 2

Хураангуй

Нийгмийн ажилтан нь боловсрол, эрүүл мэндийн салбар, баг, хороо, халамжийн салбар, хүүхэд хамгаалал, хорих ангиудад гээд маш олон салбарт ажилладаг чухал мэргэжилтэн байдаг. Нийгмийн ажилтантай амьдралынхаа хамгийн хүнд хэцүү нөхцөлд орсон хүмүүс уулздаг. Тэд өдөрт хэдэн арван ийм хүмүүст тусалж байгаа. Өвдсөн хүн эмч дээр очдог шиг сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон, ядарсан хүмүүс нийгмийн ажилтан дээр очоод уур бухимдал, гомдол цөхөрлөө гаргаж тусламж эрдэг.

Зохиогч(ид): Я.Жанар
"ЕБС-ийн сурагчдын стрессийг даван туулахад нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа", Сэтгэл судлалын орчин үеийн асуудлууд, монгол, 2025-4-25, vol. 1, pp. 2

Хураангуй

Хүний сэтгэхүйн онцлогоос хамаарч стрессийн өндөр түвшинд бүтээмж нь буурдаг сургачид байхад, шалгалтандаа санаснаасаа ч өндөр амжилт гаргадаг сургачид байдаг. Сэтгэл судлаачид болон сурган хүмүүжүүлэгчид энэхүү үзэгдлийг өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэн судалж стрессийн түвшин гүйцэтгэлийн чанарын хоорондын хамаарлыг тогтоосон байна. Өөрийн сэтгэл зүйн онцлогийг судалж мэдсэнээр аливаа шалгалт, шүүлэг, бичгийн шалгалтанд амжилт гаргах үндэслэлтэйг судлан тодорхойлжээ.

Зохиогч(ид): Я.Жанар
"9740", , Монгол, 2025-4-25, vol. 2, pp. 2

Хураангуй

Тус судалгаагаар хүүхдийн эсрэг хүчирхийллэийн хэлбэрүүд, хүчирхийллийн тархалт, эрсдлийн хүчин зүйлүүдийг хэмжиж, INSPIRE стратеги тус бүрийн үзүүлэлт дээрх хэмжээст тулгуурлан өнөөгийн хүүхэд хамгааллын нөхцөл байдал ямар байгааг тодорхойлохыг зорьсон.

Зохиогч(ид): Я.Жанар
"Шалгалтын үеийн стрессийн судалгаа", БОЛОВСРОЛ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД, Монгол, 2024-4-15, vol. 1, pp. 4

Хураангуй

Хүний сэтгэхүйн онцлогоос хамаарч стрессийн өндөр түвшинд бүтээмж нь буурдаг оюутнууд байхад, шалгалтандаа санаснаасаа ч өндөр амжилт гаргадаг оюутнууд байдаг. Сэтгэл судлаачид болон сурган хүмүүжүүлэгчид энэхүү үзэгдлийг өнгөрсөн зууны эхэн үеэс эхлэн судалж стрессийн түвшин гүйцэтгэлийн чанарын хоорондын хамаарлыг тогтоосон байна. Өөрийн сэтгэл зүйн онцлогийг судалж мэдсэнээр аливаа шалгалт, шүүлэг, бичгийн шалгалтанд амжилт гаргах үндэслэлтэйг судлан тодорхойлжээ.

Зохиогч(ид): Я.Жанар
"Хүүхэд хамгаалалын өнөөгийн байдал", Нийгмийн асуудал-гарц, шийдэл 2024, Монгол , 2024-3-19, vol. 1, pp. 1

Хураангуй

Тус судалгаагаар хүүхдийн эсрэг хүчирхийллэийн хэлбэрүүд, хүчирхийллийн тархалт, эрсдлийн хүчин зүйлүүдийг хэмжиж, INSPIRE стратеги тус бүрийн үзүүлэлт дээрх хэмжээст тулгуурлан өнөөгийн хүүхэд хамгааллын нөхцөл байдал ямар байгааг тодорхойлохыг зорьсон. Ингэхдээ үндэсний хэмжээний судалгааны тайланд INSPIRE стратегийн шалгуур үзүүлэлтүүдээр багцлан дүн шинжилгээ хийлээ.

Зохиогч(ид): Я.Жанар
"ЕБС-ийн сурагчдын стрессийг даван туулах чадварт нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа (төгсөх ангийн сурагчдын жишээн дээр)", Нийгмийн асуудал-гарц, шийдэл 2024, Монгол , 2024-3-19, vol. 1, pp. 1

Хураангуй

Шинжлэх ухаан, технологи асар их хурдацтай хөгжиж, хотжилт хүн амын нягтрал ихэссний улмаас хүний амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлтүүд гарч, стэгэл санааны хувьд тогтворгүй болох, зовних, түгших, зэрэг стрессийн хэлбэр улам бүр ихсэх болсон. Бид энэхүү судалгааг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд явуулав.

Зохиогч(ид): Я.Жанар
"Хүүхэд хамгаалалын өнөөгийн байдал /инспайр стратеги/", Гэр бүл дэхь хүүхдийн хөгжил төлөвшил өнөөгийн байдал, 2023-5-8, vol. 1, pp.

Хураангуй

Тус судалгаагаар хүүхдийн эсрэг хүчирхийллэийн хэлбэрүүд, хүчирхийллийн тархалт, эрсдлийн хүчин зүйлүүдийг хэмжиж, INSPIRE стратеги тус бүрийн үзүүлэлт дээрх хэмжээст тулгуурлан өнөөгийн хүүхэд хамгааллын нөхцөл байдал ямар байгааг тодорхойлохыг зорьсон. Ингэхдээ үндэсний хэмжээний судалгааны тайланд INSPIRE стратегийн шалгуур үзүүлэлтүүдээр багцлан дүн шинжилгээ хийлээ.

Зохиогч(ид): Я.Жанар
"ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОН САХИУЛАХ СТРАТЕГИЙН ДҮН ШИЖИЛГЭЭ", Нийгмийн ажил ба гэр бүлийн хөгжил, Монгол, 2023-4-28, vol. 1, pp. 7

Хураангуй

Анх 2016 онд боловсруулагдсан инспайр аргачлал нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн тархалт, эрсдэл болон хамгааллын хүчин зүйлүүд, хэрэгжүүлсэн интервенцүүдийг хэмжих зорилготой бөгөөд засгийн газар, төрийн бус олон улсын байгууллагууд, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан нотолгоонд суурилсан арга зүй юм. Энэхүү аргачлалаар улс орнуудыг хүүхдийн эсрэг хүчирхийллийн тархалтыг бууруулахаар дэвшүүлсэн зорилгодоо хүрсэн эсэхийг хянахын тулд хүчирхийллийн хэлбэрүүдээс тодорхой тооны үзүүлэлтийг сонгон тархалтыг хэмжих шалгуур үзүүлэлтийн дагуу судалдаг.

Зохиогч(ид): Я.Жанар
"Багш боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал", Багш нарын эрдэм шинжилгээний хурал /Нийгмийн ухаан/, 2023-4-25, vol. 1, pp. 7

Хураангуй

ЕБС-ийн үлгэрчилсэн дүрмээр сургууль хүүхэд хамгааллын багийг захирал удирдан ажиллана. Багийн гишүүдэд анги удирдсан багш сургалтын менежер, нийгмийн ажилтан эмч ажиллана хэмээн зохицуулсан нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход багшийн үүргийг эрх зүйн орчинд үүрэгжүүлсэн анхны ЕБС дахь хүүхэд хамгааллын бодлого болсон. Тус бодлогоор анги удирдсан багш ангийн хүүхдүүддээ эрсдлийн үнэлгээг тогтмол хийнэ.хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлнэ гэж заасан байна.нэн энь багш нарыг хүүхэд хамгааллын мэдлэгтэй байж суралцагч хүүхдүүддээ хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байна.

Зохиогч(ид): Я.Жанар
"Эцэг эх асраг хамгаалагчдын дэмжлэг ", Багш нарын эрдэм шинжилгээний хурал /Нийгмийн ухаан/, 2023-4-25, vol. 1, pp. 6

Хураангуй

INSPIRE стратеги нь анх 2016 онд боловсруулагдсан тогтвортой хөгжлийн зорилт 2030–ын 16.2 буюу хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг эцэслэх зорилт болон Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн 2016 оны 69.5 дугаар тогтоолоор батлагдсан хүн хоорондын хүчирхийллийг шийдвэрлэх үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөөтэй уялддаг хүүхдийн эсрэг хүчирхийллийг шийдвэрлэх ач холбогдолыг өргөн тавьж буй стратеги юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар