МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: CIEN312
Багц цаг: 3

Товч агуулга

Хөрсний нэгдлүүд, үндсэн физик шинж чанар; Механикийн онолуудыг хөрсөнд хэрэглэх урьдчилсан нөхцөл; Хөрсний механикийн үндсэн хууль, зүй тогтолууд; Хөрсний ус шүүрүүлэх чадвар; Хөрсний шилжилтийн эсэргүүцэл, Кулоны хууль Тогтвортой бүтэцтэй хөрсний физик, механик шинж чанар; Хөрсний хүчдэл тодорхойлох аргууд; Хөрсний хэв гажилт; Суурийн суултын тооцоо; Хөрсний даац, хүчдэлийн хязгаарын төлөв байдлын онол; Хөрсний байгалийн налуу, ухаасын тооцоо; Асгаасны хажуу мөргөцөгийн тогтворын тооцоо; Хөрсний хөндлөн даралт; Түшиц ханын тогтворын тоцооо; Газар доорх шугам хоолойд үзүүлэх хөрсний даралтын тооцоо; Хөрсний механикийн бодлогууд бодох тоон аргуудын үндэс;

Зорилго

Оюутнуудад хөрс гэж юу болох, ул хөрс гэж юу болох, буурь хөрс, суурь болон бусад хийц, хөрсний механикийн судлах зүйлийг ойлгуулах, нягралын, шүүрлийн, үрэлт, гулсалтын хуулиудыг тэдэнд ойлгуулах, холбогдох тооцооллуудыг хийж сургахад хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: SAFE411
Багц цаг: 3

Товч агуулга

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зорилго, ач холбогдол, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Хамгаалах техник хэрэгсэл, Үйлдвэрлэлийн цахилгааны аюулгүй ажиллагаа, Галын аюулаас хамгаалах ажлын зохион байгуулалт, хяналт, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, Барилгын үйлдвэрийн хэвийн болон хэвийн бус нөхцөлийн тухай ойлголт, Барилгын салбарын хөдөлмөрийн нөхцөлд тавих шаардлага, Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийх багажнуудын хэрэглээ, стандарт, Ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийх арга, аргачлал, дүгнэлт гаргах зарчим, ХХАА-ны зааварчилгаа, Барилгын талбай дээрх ХАБЭА-н хяналт, барилгын талбайн аюулгүй ажиллагааны үндсэн шаардлага, Ачаа өргөх краны оосорлогч, дохиочны аюулгүй ажиллагаа, Аюул осол гэж юу вэ? илрүүлэх ба мэдээлэх

Зорилго

Суралцагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн ойлголт өгөх, барилгын үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны талаар мэргэжлийн суурь мэдлэг олгоход сургалтын зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: CIEN405
Багц цаг: 3

Товч агуулга

Модны бүтэц ба физик, механик шинж чанар, Модон бүтээцийн элементүүдийн тооцоо, хөндлөн гулзайлтын элементийн II хязгаарын байдлаар тооцох, Модон бүтээцийн холбоос Хавтгайн даацын бүтээц, Дээврийн хучилтын модон бүтээц, Модон татанга, Наамал арк ба рам, Орон зайн модон бүтээц, свод, сүлжилдмэл торон свод, Орон зайн модон бүтээц, купол, торон купол, Барилгын орон зайн тогтворыг хангах, Модон бүтээцийг өмхрөх ба шатахаас хамгаалах, Хуванцар бүтээц, Модны тооцооны эсэргүүцэл, модны нормчилсон эсэргүүцлүүд ба ажлын нөхцөлийн итгэлцүүрүүд, Модон бүтээцийн сорьц үлгэрүүд, Модон бүтээцийн жишүү гулзайлт, элементийг холголт ба цууралтын бат бэхээр тооцох, Модны бат бэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд, барилгын модон материалын сортамент, наамал модон материал

Зорилго

Суралцагчдад модон болон хуванцар бүтээцийн талаарх үндсэн ойлголт өгөх, модны физик, механик шинж чанар, шахалт, суналт, гулзайлт, цууралт, холголтын бат бэхийн тооцоо хийх, холбоосын аргуудыг судлах, хуванцар бүтээцийн ашиглалт тооцоолол зэргийг хийж сурахад хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: CIEN220
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: GEOR205
Багц цаг: 3

Товч агуулга

Проекцлолын арга, төвийн болон параллель проекцлол, ортогоноль проекцлолын инвариан чанар, Цэгийн проекц, Шулууны проекц, шулууны байршил, Шулууны мөр, хэрчмийн урт тодорхойлох, Хавтгайг өгөх ба дүрслэх, хавтгайн мөр, байршил, Хоёр хавтгайн харилцан байршил, Хавтгай дүрсийн бодит хэмжээ, Өнцгийн хэмжээ, Проекц өөрчлөх арга, проекцийн хавтгай солих арга, проекцлогч шулуунаар эргүүлэх арга, Туслах жишүү проекцлол, Муруй шугам, түүний проекц, Гадаргуун талаарх ерөнхий ойлголт, Аксонометр проекц үүсгэх, Тойргийн аксонометр, Цэг, шулуун, хавтгайн бодлого бодох аргачлал, Гадаргуугийн огтолцлол, гадаргуугийн дэлгээс

Зорилго

Суралцагчдад техникийн зураг үйлдэх онолын мэдлэг, техникийн бусад хичээл судлах инженерийн суурь боловсрол олгох, суралцагчийн огторгуйн төсөөлөл, хийсвэр болон логик сэтгэлгээг хөгжүүлэхэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: CIEN317
Багц цаг: 3

Товч агуулга

Эдийн засаг дахь барилгын салбарын эзлэх байр суурь ба үүрэг, Аж ахуй эрхлэгч субъектуудын нэгдэл, Барилгын байгууллагын үйлдвэрлэлийн потенциаль хүчин чадал, Барилгын байгууллагуудын үндсэн үйлдвэрлэлийн фондууд, Барилгын байгууллагын эргэлтийн хөрөнгө, Материаллаг бус активууд, Барилгын байгууллагуудын хөдөлмөрийн нөөц, Барилга дахь хөдөлмөрийн хөлс төлөх байгууллага, Барилгын үйлдвэрлэлийн хуваарь, төлөвлөгөө, Барилгын байгууллагын эдийн засгийн тогтвортой байдлын үнэлгээ, Үнэ бүрдэл ба барилгын төсвийг тодорхойлох нь, Барилгын төсөв үнэ бүрдлийн үндсэн дүрэм, барилгын төсөв зохиох дүрэм, Засварын ажлын төсөв зохиох, Сантехникийн системийн угсралт, засварын ажлын төсөв зохиох, Цахилгаан, холбооны ажлын төсөв зохиох, Түр барилга байгууламжийн зардлын норматив

Зорилго

Барилгын инженерийн заавал мэдэж байх үндсэн ойлголт буюу барилгын эдийн засгийн суурь ойлголтыг суралцагчид олгож барилгын ажлын тоо хэмжээг үнэн зөв бодитой гаргаж хэрэгжүүлж буй төсөлд шаардагдах хөдөлмөр зарцуулалт, машин ашиглалт, материалын хэрэгцээг зөв гаргах дадал олгоход энэхүү хичээлийн гол ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: CIEN404
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: MCPK250
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: CIEN406
Багц цаг: 3

Товч агуулга

Барилгын машины ерөнхий ойлголт, Барилгын хийц эдлэл, ачааг өргөх машин, барилгын хийц эдлэл, түүхий эдийг зөөвөрлөх, ачиж буулгах машин, Барилгын түүхий эдийг олборлох, газар шорооны машин төхөөрөмж, Барилгын түүхий эдийг бутлах, нунтаглах машин төхөөрөмж, барилгын түүхий эдийг шигших, ангилан ялгах машин төхөөрөмж, Барилгын түүхий эдийг тэжээх, туналах машин төхөөрөмж, Барилгын түүхий эдийг холих, зуурах машин төхөөрөмж, Бетон, төмөр бетоны машин төхөөрөмж

Зорилго

Суралцагч барилга угсралтын үед барилгын хийц, эдлэлийг ачиж буулгах, өргөж тээвэрлэх, барилгын материал, түүхий эдийг олборлох, боловсруулах, бутлах, нунтаглах, ангилан ялгах, шигших тэжээх, туналах, холих зуурах, бетон эдлэл, төмөр бетон бүтээцийг үйлдвэрлэх машин тоног төхөөрөмжүүдийн ангилал, зориулалт, хийц, бүтэц, ажиллагаа, технологийн болон зохион бүтээлтийн тооцооны үндсийг тодорхой дэс дараалал зэргийг судлахад хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГзФИТ
Индекс: CIEN215
Багц цаг: 3

Товч агуулга

Барилгын зураг төслийн нормативын баримт бичиг, Барилгын бүтээц эдлэлийн төрөл, ажлын зургийн бүрдэл, ерөнхий өгөгдөл, Барилгын үндсэн хийцийн болон архитектурын элементүүд, Барилгын зураг зүйн бүрдэл, Масштаб түүний хэрэглээ, Барилга архитектурын зураг, Барилга бүтээцийн зураг, Металл бүтээцийн зураг, Модон бүтээцийн зураг, Гүүрийн байгууламж, түүнд холбогдох зураг зүй, Зураг төслийн ажилд тавигдах үндсэн шаардлага, Техникийн зургийн үндсэн дүрэм, Формат, масштаб, зурааслалын талаарх ойлголт, Барилгын зургийн бичвэр, шрифт, хэмжээ тавих

Зорилго

Барилгын зураг төсөл боловсруулах, барилгын хийц эдлэл үйлдвэрлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэхэд зайлшгүй мөрдөгдөх гол баримт бичиг болох барилгын зураг төслийг БНбД, стандартад нийцүүлэн зохиох, зурах, унших, бусдад тайлбарлан ойлгуулж сурах чадварыг суралцагчдад эзэмшүүлэхэд уг хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: TOCI302
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар