Бидний тухай
Багш ажилтан
Төгсөлтийн дараах сургалтаар сонгон судлах энэ хичээл аудитын орчин үеийн төрөл, чиглэл, эдгээрээс санхүүгийн аудиттай холбогдох төрлүүд, тэдгээрийн агуулга, мөн чанар, тэдгээрээс байгууллагын үйл ажиллагаанд хийх үр ашгийн аудитын агуулга, хэрэглээ, олон улсын туршлага, манай орны үр ашгийн аудитын хөгжил, өнөөгийн байдал. Улсын секторт үр ашгийн аудитыг хэрэглэхийн давуу тал, төрийн хяналтад үр ашгийн аудитын эзлэх байр суурь, үр ашгийн аудитыг хэрэгжүүлэх нөхцөл, арга зам, “Үр ашиг”-ийн тухай ойлголт, үр ашиг, ашигт байдал, аривлан хэмнэлт, өгөөж, үр дүнгийн тухай ойлголтууд, тэдгээрийн хэмжүүр, үр ашгийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийн бүтэц, агуулга, үр ашгийн аудитыг гүйцэтгэх горим, үр дүнг нэгтгэн дүгнэлт гаргаж тайлагнах.
Суралцагчдад үр ашгийн аудитын холбогдох ойлголтууд, баталгаажуулалтын бусад үйл ажиллагааны мөн чанар, агуулгыг танин мэдүүлэх, тэдгээрийг практикт хэрэгжүүлэх бүрэн хэмжээний мэдлэг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
Удирдлагын бүртгэл хичээл нь 1-рт ерөнхий ойлголт, 2-рт удирдлагын төлөвлөлт ба хяналт, 3-рт удирдлагын шийдвэр гаргалт гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт удирдлагын бүртгэлийн тухай ойлголт, дотоод тайлагналын зорилгоорх зардлын ангилал, зардлын төлөв хамаарлын шинжилгээ гэсэн сэдвүүд хамаарагдана. Хоёрдугаар хэсэгт удирдлагын төлөвлөлт хяналтын зорилгоор дотоод тайлагналыг хэрхэн хийх тухай, тухайлбал, хувьсах зардлаар өртөг тооцох систем, стандарт өртгийн систем зэрэг сэдэв хамаарагдана. Тэрчлэн, зардал-үйлдвэрлэл-ашгийн хамаарлын шинжилгээ, мастер төсөв боловсруулалт, уян хатан төсөвлөлт зэрэг төлөвлөлтийн зорилгоорх, хариуцлагын бүртгэл тайлагнал, баланслагдсан үнэлгээний хуудас, төвлөрсөн бус хяналт зэрэг хяналтын зорилгоорх сэдэв багтана. Гуравдугаар хэсэгт удирдлагын шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийг хэрхэн боловсруулах талаар судлах бөгөөд богино ба урт хугацааны шийдвэр гаргалт гэсэн хэсгээс бүрдэнэ.
• Удирдлагын бүртгэлийн үндсэн ойлголт, байгууллагын дотоод мэдээлэл хэрэглэгчдэд эдийн засгийн оновчтой шийдвэр гаргахад нь шаардлагатай бүртгэлийн мэдээллийг боловсруулах болон тайлагнахтай холбоотой аргазүйг энэхүү хичээлээр судална.
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт, түүхэн хөгжлийн үе шат, өнөөгийн хандлага, нягтлан бодох бүртгэлийн төрөл, тэдгээрийн судлах зүйлс, хамрах хүрээ,баримтлах үндсэн зарчмуудын талаарх ерөнхий мэдлэгийг олгоно. Мөн ажил гүйлгээний баримтжуулалт, хөрөнгийн тооллого, дансны давхар бичилт зэрэг нягтлан бодох бүртгэлийн аргыг ашиглан аж ахуйн нэгж, байгууллагын ажил гүйлгээг бүртгэлд тусгаж (баримтжуулах, ерөнхий ба туслах журнал хөтлөх, ерөнхий болон туслах дэвтэр хөтлөх, тохируулах бичилт хийх, хаалтын бичилтийн өмнөх ба дараах шалгах баланс бэлтгэх, ажлын хүснэгт бэлтгэх), санхүүгийн тайлан бэлтгэн гаргахарга зүйг судална
Энэхүү хичээл нь аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлэн ангилж, нэгтгэн дүгнэх, үр дүнг нь тодорхойлох, улмаар санхүүгийн тайлан бэлтгэх ерөнхий зарчим, арга зүйг оюутанд эзэмшүүлэх зорилготой. Мөн бизнесийн байгууллагын санхүүгийн тайланг унших, үнэлэлт дүгнэлт өгөх анхан шатны чадварыг эзэмшүүлэх, бусад хичээлийн онолын суурь мэдлэг олгох зорилготой.
Ахисан түвшний Удирдлагын бүртгэлийн хичээл нь өртгийн тооцоо, төсөвлөлт, гүйцэтгэлийн шинжилгээ, шийдвэр гаргалтад суурилсан бүртгэлийн мэдээллийг ашиглахад чиглэнэ. Оюутнууд стратегийн төлөвлөлт, хяналт, менежментийн шийдвэр гаргалтад шаардлагатай бүртгэлийн аргачлал, загваруудыг судална. Мөн бодит кейс дээр тулгуурлан удирдлагын бүртгэлийн мэдээллийг дүн шинжилгээ хийх, тайлбарлах чадварыг хөгжүүлнэ.
Энэхүү хичээл нь байгууллагын дотоод удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор өртгийн тооцоо, төсөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээ, стратегийн төлөвлөлтийн бүртгэлийн мэдээллийг шинжлэх, ашиглах ахисан мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Мөн удирдлагын бүртгэлийн орчин үеийн аргачлал, хэрэгслүүдийг бодит кейс дээр хэрэглэх чадвар хөгжүүлнэ.