Бидний тухай
Багш ажилтан
Удирдлагын шийдвэрийн агуулга, мөн чанар, түүний төрөл, шийдвэр гаргах үе шат, шийдвэр гаргах нөхцөл байдал, шийдвэр гаргахад баримтлах сэтгэл зүй ба ёс зүйн талаар мэдлэгтэй болно. Шийдвэр гаргахад ашиглагддаг шугаман загварууд, шийдвэр ба эрсдэлийн шинжилгээ, тээврийн ба сүлжээний оновчлолын асуудлууд, бүлгийн шийдвэр гаргалт, шийдвэрийн хэрэгжүүлэлт, шийдвэрийн үр дүнгийн хэмжилт, шийдвэрийг дэмжих системийн хэрэгцээ шаардлагыг судална.
Системийн гадаад, дотоод орчны байнгын өөрчлөгдөж буй нөхцөлд бизнесийн болон аливаа байгууллагын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх стратегийн болон цаг үеийн шинж чанартай шийдвэрүүдийг хэрхэн гаргах онол арга зүйн үндэс, шийдвэрийг гаргах аргууд, шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлүүдийг урьд өмнө үзсэн бусад шинжлэх ухаан, арга механизмуудыг ашиглан задлан болон нэгтгэж шинжлэх үндсэн дээр шийдвэр гаргах чадвар, урлагийг эзэмшүүлнэ.
Бизнес-нийгмийн систем, түүний оролцогч талууд, тэдний сонирхол, нөлөөлөл, бизнес ба засгийн газар, олон нийт, гэр бүл, бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлага, хүрээлэн байгаа орчин, нийгмийн үнэт зүйлсийн харилцан хамаарлыг тодорхойлох аргыг эзэмшиж ёс зүй, нийгмийн хариуцлагатай менежмент, тогтвортой хөгжилийн мөн чанар, ач холбогдлыг ойлгоно.
Бизнесийн үндсэн ойлголт, түүнийг практик амьдралд хэрэгжүүлэх арга зүйн асуудлыг судлахын хамт бизнес болон нийгмийн харилцан хамаарал, бизнесийн нийгэм дахь оролцоо, ёс зүй, бизнесийн хариуцлагын талаарх асуудлыг гүнзгий ойлгуулж, нэгдсэн суурь мэдлэг олгоно. Бизнес үйл ажиллагааг зах зээлийн өөрчлөлт, шинжлэх ухаан техникийн ололт амжилт, хүний оролцоо, байгаль орчинг анхааран үзэж, ажиллагсад, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах аргад суралцуулж, гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийг тооцон дүгнэх арга барил, чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Байгууллага бий болох, үйл ажиллагаа явуулах зарчмууд, байгууллагын тодорхойлолтууд ба онцлогууд, оршин тогтнох хэлбэрүүд ба загварууд, байгууллагын нөхцөл болон хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс, байгууллагын бүтэц бий болгох, байгууллагын өөрчлөлт, хөгжлийн үйл явцууд зэрэг үндсэн асуудлуудын хүрээнд оюутнуудад мэдлэг олгоно.
Энэ хичээлээр хүмүүсийн хамтын үйл ажиллагааны гол субъект болон удирдлагын объект болох байгууллагын талаарх үндсэн ойлголтыг оюутнуудад өгөх.
Байгууллагын зан төлөв нь байгууллага дахь харилцааг хувь хүн, бүлэг, байгууллага гэсэн 3-н түвшинд ангилан авч үзнэ. Нэгдүгээр түвшин буюу хувь хүний зан төлөв гэсэн түвшинд БЗТ-ийн ерөнхий ойлголт, бие хүний зан төлөв, хүртэхүй ба бие хүний шийдвэр гаргалт, үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж, сэдэлжүүлэлт болон стрессийн удирдлагын талаар судална. Хоёрдугаар түвшин буюу Бүлгийн зантөлөв гэсэн түвшинд бүлгийн зан төлөв, манлайлал болон эрх мэдлийн талаар ярихаас гадна зөрчилдөөн удирдлагын талаар авч үзнэ. Гуравдугаар түвшин буюу Байгууллагын зан төлөв гэсэн түвшинд байгууллагын бүтэц, дизайн, байгууллагын соёл, байгууллагын өөрчлөлт, хөгжил болон хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлэлтийн талаар судлах болно.
Байгууллагын зан төлөв /БЗТ/ хичээлээр байгууллагын зан төлвийн шинжлэх ухааны талаархи үндсэн ойлголт, судлах болсон шалтгаан, ач холбогдол, энэ шинжлэх ухааны үүсэл хөгжилд хувь нэмэр болсон менежментийн сэтгэлгээнүүдийн онцлог шинжүүдийг тайлбарлахаас гадна байгууллага дахь бие хүний зан төлвийн онцлог шинжүүд, байгууллагын бүтэц, зөрчилдөөн, соёл, манлайлал зэрэг нь байгууллагын үйл ажиллагааны үр ашигт хэрхэн нөлөөлж болохыг судална.
Энтрепренёршип, энтрепренёр, энтрепренёрийн сэтгэлгээний харилцан хамаарал, түүний онцлог, бизнесийн эрсдэлтэй орчинд хэрхэн зөв сэтгэж зөв үйлдэл хийж бизнесээ амжилттай хэрэгжүүлэх шинэ боломж, шинэ санааг тасралтгүй хайн эрэлхийснээр бизнесийн бусад өрсөлдөгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс хэрхэн ялгарах, (өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд бусдаас ялгарах ялгаварлалыг бий болгох) бизнесийн эрсдэл, түүнийг амжилттай даван туулах арга зам,энтрепренёрийн манлайлал, онцлог, бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, зэргийг судална. Мөн түүнчлэн оюутнууд бизнес стратегийг хэрхэн төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох төдийгүй бизнесийн өрсөлдөөний чадварыг дээшлүүлэхэд энтрепренёрийн үүрэг хариуцлага, түүний нөлөөллийг судлана.
Урьдчилан тааж болшгүй байнгын динамик өөрчлөлтөнд оршиж буй бизнесийн орчинд амжилт олоход шаардлагатай шинэ шинэ боломж, шинийг сэдэж санаачлах, шинэ үнэ цэнийг бүтээхэд чиглэсэн мэдлэг, ур чадвар, хандлага, сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.