МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Г.Саруул, Б.Амарсайхан
"Цахим шилжилтийн үед арилжааны банкны харилцагчийн үнэнч байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа" Хүний нөөцийн удирдлага, vol. 5, pp. 106-115, 2024-6-15

http://monhrm.mn/

Хураангуй

Хураангуй Аж үйлдвэрийн IV хувьсгал ба эрчимжиж буй цахим шилжилтийн нөлөөгөөр арилжааны банкнууд харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ уламжлалт банканд гардаг зардлыг багасгах, экосистемийг бүрдүүлэх, бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талыг бий болгосон боловч банк хооронд өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна. Мөн энэхүү үеийн өрсөлдөөнд банк бус санхүүгийн байгууллагууд, Төв банкны цахим мөнгөний зуучлагчаар оролцож эхэлснээр харилцагчид арилжааны банкны үйлчилгээнээс татгалзах, үнэнч байдал нь буурах хандлага олон улсад үүсэж байгаа талаар судлаачид бүтээлдээ авч үзсэн. Монгол улсын хувьд банкны салбарууд харилцагчид суурилсан, тогтвортой хөгжлийг дэмжсэн, цахим банкийг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Иймээс цахим банкны харилцагчийн үнэнч байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг илрүүлэх шаардлагатай гэж үзээд энэхүү сэдвийг сонгосон. Судалгаагаар хэрэглэгчийн үнэнч байдлын талаарх онол арга зүйг судалж, харилцагчийн үнэнч байдлыг шинжилсэн загваруудыг харьцуулан, нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзсэн. Цахим шилжилтийн өнөөгийн байдал, банкны салбарын цахим шилжилт, цаашдын төлөвийг тоймлон судалсан. Арилжааны банкны харилцагчийн үнэнч байдлын Cleming Tedjokusumo, Werner R. Murhadi нарын боловсруулсан загварыг ашиглан Монгол улсын арилжааны ТОП 6 банкны хэрэглэгчдийг хамруулсан судалгаа хийсэн. Эмпирик судалгааны үр дүнд Монгол улсын арилжааны ТОП 6 банкны хэрэглэгчдийн үнэнч байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг агуулсан өргөтгөсөн загварыг санал болгосон. Түлхүүр үг: цахим шилжилт, хэрэглэгчийн үнэнч байдал, арилжааны банк, эмпирик загвар, нөлөөлөх хүчин зүйлс

Зохиогч(ид): З.Алтанчимэг, Э.Гантөмөр, Ш.Цэрэндулам
"Сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ, ажлын стресс, ажлаас халшрах байдлын хамаарлын судалгаа" Хүний нөөцийн удирдлага, vol. 1, no. 60, pp. 10-22, 2024-6-15

http://monhrm.mn/

Хураангуй

Энэхүү судалгаагаар сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ, ажлын стресс, ажлаас халшрах байдлын хоорондын хамаарлыг судлахыг зорьсон. Судалгааг ‘Б’ сувиллын ажиллагчдаас санамсаргүй түүврээр сонгон асуулгын аргаар мэдээлэл цуглуулан фактор шинжилгээ, хэмжил зүйн хувьсагчдын найдварт байдал болон хүчин зүйлсийн хоорондын хамаарлын шинжилгээ хийн, бүтцийн тэгшитгэлийн загварчлал (SEM) ашиглан үр дүнг гаргасан. Энэхүү судалгаанд үл хамаарах хувьсагчаар сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ, хамаарах хувьсагчаар ажлаас халшрах байдлыг, зуучлагч хувьсагчаар ажлын стрессийг авч үзсэн. Судалгааны үр дүнд сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ нь ажлын стресс үүсгэх нөхцөл болох бөгөөд ажлаас халшрах байдалтай сул хамааралтай болох нь батлагдсан. Өөрөөр хэлбэл ажлын шаардлагаар дүр эсгэх, өөрийн сэтгэл мэдрэмжийг далдлах тусам үйлчилгээний ажиллагчид стресст их өртдөг болох харагдаж байна. Ажилдаа байнгын стресс өртөх нь ажлаас халшрах байдлыг улам бүр нэмэгдүүлдэг байна. Мөн судалгааны үр дүнгээс харахад сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ ажлаас халшрах байдлын хоорондын хамааралд ажлын стресс зуучлах үүрэг гүйцэтгэдэг болох нь батлагдсан. Өөрөөр хэлбэл ажил дээрээ өөрийн мэдрэмжийг далдлах, хүчээр инээмсэглэх зэрэг дүр эсгэх нь ажлын стрессийг нэмэгдүүлж улмаар ажлаас халшрахад хүргэдэг байна.

Зохиогч(ид): Б.Энхтуяа, Б.Болор, Ш.Цэрэндулам, Ж.Ариунаа
"RESEARCH ON DEFINING MANAGERIAL COMPETENCE (BASED ON A MEDICAL ORGANIZATION EXAMPLE)" Международный научный журнал "Интернаука". Серия: "Экономические науки", vol. 12, pp. 15, 2024-5-31

https://www.inter-nauka.com/issues/economic2024/5/9899

Хураангуй

In today's world, the foundation of an organization's existence, work outcomes, and achievements directly depend on the management skills and competence of that organization. The Government of Mongolia has made amendments to the "Law on Health" and the "Law on Hospital Services" with the aim of improving the quality and accessibility of healthcare services. These amendments include the introduction of market elements to create and develop a competitive market within the state-owned hospital management system, the establishment of a legal environment for the reform of hospital management, and detailed provisions on management and organization. In order to deliver quality, accessible, and timely healthcare services to consumers, healthcare institutions need to assess their current management capabilities and subsequently improve their competitiveness. Therefore, our researchers conducted a study to determine the level of client satisfaction at health centers (HC), identify influencing factors, and improve the quality and accessibility of services, as well as the working conditions and environment of medical services. They conducted two quality assessments to evaluate the working conditions, diagnostic and treatment equipment availability, and staff skills, which formed the basis for a phased analysis of the management capabilities of the center. The study was conducted using the "Business Organization Management Competency Survey Model," adapted to the specifics of the health sector, with a survey of managers, doctors, and staff at the health center based on nine groups and 90 indicators. The survey was evaluated using a five-point Likert scale. The questionnaire was developed using the SPSS-21 software package and content analysis method. The overall assessment of the study was 3.1, or "average," indicating the need for strategic planning to improve the quality and capacity of services, enhance the knowledge and skills of doctors and staff, improve knowledge management, modernize technical equipment, learn modern management methods and techniques, and improve operations.

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Ж.Энхбаяр
"Using mathematical methods for decision ", International conference on applied Sciences and engineering 2023, Монгол, 2023-6-16, vol. 1, pp. 6

Хураангуй

When implementing a system in which students can freely choose to study, it is very important for a New Normal student to correctly calculate the time or workload to spend on learning. One way to improve the management of higher education is to manage the learning process based on optimizion of calculation time of a student on course-related activities. Curricula with too much content and high emphasis on each content lead to high student workload. When the workload is too much, the student to get the grade performs the tasks with a lot of memorization without understanding the meaning, copying without thinking, so they learn passively. The property-determined workload is one of the important factors affecting student learning, so it is necessary to optimize calculation student workload. This article examines the student load and considers the possibility of using the Sphere packing approach to develop an optimal student workload calculation model. CCS Concepts • Mathematics of computing • Linear programming • General and reference • Empirical studies • Social and professional topics • Student assessment • Applied computing • Learning management systems Additional Keywords and Phrases: Student workload, Sphere packing approach, Computation optimization, Credit system, Higher education management, Business administration program ACM Reference Format: First Author’s Name, Initials, and Last Name, Second Author’s Name, Initials, and Last Name, and Third Author’s Name, Initials, and Last Name. 2018. The Title of the Paper: ACM Conference Proceedings Manuscript Submission Template: This is the subtitle of the paper, this document both explains and embodies the submission format for authors using Word. In Woodstock ’18: ACM Symposium on Neural Gaze Detection, June 03–05, 2018, Woodstock, NY. ACM, New York, NY, USA, 10 pages. NOTE: This block will be automatically generated when manuscripts are processed after acceptance.

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Б.Болор, Ц.Цэцэгмаа, Ж.Ариунаа, Д.Жаргалмаа
"Digital Transformation Challenges of Mongolia", International conference on value of accounting Information and Sustainability, Mongolia, 2023-6-9, vol. 1, pp. 19

Хураангуй

The term 'digital divide' is used to describe the inequality that exists in accessing and utilizing information and communication technologies (ICTs) to gain information and participate in the digital world. This digital divide is increasing due to the rapid pace of technological change, and is causing disparities in economic, social, and political development. Therefore, governments around the world are working to reduce this digital divide and promote the overall development of their citizens. To address this issue, many countries are implementing various initiatives to bridge the digital divide and create equal access to technology. These initiatives include policies and programs that aim to increase access to ICTs, improve digital literacy skills, and promote the development of digital infrastructure. By doing so, governments hope to create more opportunities for their citizens and help them fully participate in the digital world. Researchers have noted the importance of addressing the issue of the digital divide, which is a significant obstacle to achieving these goals. The current state of Mongolia's digital communication and the digital literacy of students in business schools has been analyzed, and recommendations along with the results of their research.   Keywords: Information technology, digitalization, digital divide, digital nation, digital governance

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Б.Болор, Ц.Цэцэгмаа, Ж.Ариунаа, Д.Жаргалмаа
"DIGITALIZATION AND THE LABOR DIGITAL DIVIDE: A CASE STUDY IN MONGOLIA" Обществознание и социальная психология, vol. (49) 2023, no. 5-2, pp. 1411-1421, 2023-5-15

https://kpo-science.ru/Archive

Хураангуй

Abstract. In today's world, where digital communication has become essential, governments are working to provide public services to everyone through the internet, increase business revenues, improve digital literacy, and increase the country's development potential. Researchers have noted the importance of addressing the issue of the digital divide, which is a significant obstacle to achieving these goals. The current state of Mongolia's digital communication and the digital literacy of students in business schools has been analyzed, and recommendations along with the results of their research. Keywords: Information technology, digitalization, digital divide, digital nation, digital governance

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Д.Чимгээ
"Оюутны ачаалал ба кредит систем", Дээд боловсролын сургалтын технологийн хөгжил-Цахим сургалт, 2023-4-7, vol. 1, pp. 149-152

Хураангуй

Кредит систем нь дээд боловсролын менежментийг боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлсэн бөгөөд суралцагчид өөрийн зорилгод хүрэхийн тулд идэвхтэй суралцаж, нийгмийн шаардлагад нийцсэн, үнэ цэнтэй мэргэжилтэн болох боломжийг бүрдүүлсэн байдаг. Оюутан хичээлийн агуулгыг эзэмшин хангалттай үнэлгээ авахын тулд зарцуулж байгаа хүчин чармайлтыг цагаар илэрхийлсэн оюутны ачаалал гэсэн ойлголт нь кредит системийн маш чухал, үндсэн бүрэлдэхүүн юм. Оюутны ачааллыг зохистой тооцоолж хичээлийн агуулгын тодорхойлбол даалгаврын бүтэц сайжирч улмаар үнэлгээ бодитой болох боломжтой гэж бид үзсэн. Тиймээс оюутны ачааллыг судалсан зарим эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг харьцуулан тойм судалгаа хийлээ. Түлхүүр үг Оюутны ачаалал, кредит систем, оюутны ачааллыг тооцоолох аргазүй.

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Б.Хишигтогтох, Л.Бямбасүрэн
"Ковидын үеийн оюутны ачаалалд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа", Өөрчлөгдөж буй нийгэм дэх боловсролын асуудал, 2022-11-30, vol. 1, pp. 42-53

Хураангуй

Хураангуй: Энэ судалгаа нь ковидын үед Монгол улсын 8 их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж буй 561 оюутнаас суралцахдаа зарцуулж буй ачааллын талаар асуулгын судалгаа авсан бөгөөд эдгээр 8 их сургуулийн хооронд ачааллын ялгаа байхгүй байна. Харин бид оюутны ачаалалд нөлөөлөгч хүчин зүйлсийг регрессийн шижилгээгээр тодорхойлсон юм. Олон хувьсагчийн регрессийн шинжилгээний үр дүнд оюутны ачаалал хүйсээс хамаарч байна, Тухайн оюутны технологийн дэвшлийг ашигладаг байдал нь ачаалалд нь нөлөөлдөг буюу технологийг хэрэглэх чадвар өндөр байвал оюутан даалгавар гүйцэтгэхэд зарцуулах цаг хэмнэдэг буюу ачааллыг бууруулдаг болох нь -0.061 буюу сөрөг гарсан коэффицент нь харуулж байна. Мөн оюутан сургууль дээр хичээлийн бус үйл ажиллагаа буюу соёл, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь түүнд чухал гэж үздэг. Ингэж сургуулийн амьдралд оролцдог байх нь ачааллыг өсгөдөг болох нь коэффицентын утга нь эерэг гарснаар нотлогдсон. Оюутнууд бүрэн цахим сургалтын арга хэлбэрийг илүүд үздэг байх тусмаа ачаалал бага авч байгаа нь коэффицентын утга сөрөг байгаагаас харагдаж байна, оюутан сургалтад ашиглаж буй техник хангамж сайтай байх нь ачааллыг нь бууруулдаг бөгөөд энэхүү бүлэг хувьсагч хамгийн их нөлөөтэй болох нь стандартчилагдсан коэффицентоос харагдаж байна.

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Ч.Ундрам, Д.Чимгээ, Р.Энхбат, Ж.Энхбаяр, Ц.Цэцэгмаа
"Student Workload Computational Optimization: A Case of Business Administration Program", The 5th International Conference on Information Science and Systems (ICISS 2022), Beijing China, 2022-8-26, vol. 1, pp. 175-179

Хураангуй

National University of Commerce and Business When implementing a system in which students can freely choose to study, it is very important for a New Normal student to correctly calculate the time or workload to spend on learning. One way to improve the management of higher education is to manage the learning process based on optimizion of calculation time of a student on course-related activities. Curricula with too much content and high emphasis on each content lead to high student workload. When the workload is too much, the student to get the grade performs the tasks with a lot of memorization without understanding the meaning, copying without thinking, so they learn passively. The property-determined workload is one of the important factors affecting student learning, so it is necessary to optimize calculation student workload. This article examines the student load and considers the possibility of using the Sphere packing approach to develop an optimal student workload calculation model. CCS Concepts • Mathematics of computing • Linear programming • General and reference • Empirical studies • Social and professional topics • Student assessment • Applied computing • Learning management systems Additional Keywords and Phrases: Student workload, Sphere packing approach, Computation optimization, Credit system, Higher education management, Business administration program https://doi.org/10.1145/3561877.3561905

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам
"Менежмент", 2022-5-18
Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Ч.Ундрам
"ДЭЭД БОЛОВСРОЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АСУУДАЛ" Хүний нөөцийн удирдлага, vol. 02, no. 055, pp. 46-61, 2021-12-20

http://monhrm.mn/

Хураангуй

Хураангуй Аж үйлдвэрийн IV хувьсгалын өнөө үед их дээд сургуулиуд глобалчлагдаж олон улсын оюутан судлаачидтай болжээ. Мэдээллийн технологи эрчимтэй нэвтэрч мэдээлэл улам нээлттэй, улам хурдан дамжих болсноор боловсролын салбар хурдацтай хөгжиж байна. Дэлхийн улс оронд эрх чөлөө, өөрийгөө удирдаж, хянах чөлөөт орчинтой сонголтын систем буюу кредит системийг их дээд сургуулиуд нэвтрүүлээд нилээд хугацаа өнгөрчээ. Мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засаг буюу мэдлэг зонхилох үүрэг гүйцэтгэх болсон өнөөгийн нийгэмд хүний сурах хэрэгцээ насан туршийнх боллоо. Глобалчлал буюу эдийн засаг, улс төрийн харилцан хамаарал эрчимжих үйл явцын үр дүнд хүмүүс өөрийн сонгосон газраа амьдарч, сурч, хөдөлмөрлөх боломжтой болсноор олон улсын түвшинд болон улс орнуудын дотоодод хүмүүсийн шилжилт хөдөлгөөн улам бүр нэмэгдсээр байна. Өсөн нэмэгдэж буй шилжилт хөдөлгөөний улмаас боловсролын бодлогыг шинээр тодорхойлох, боловсролын тэр тусмаа дээд боловсролын курс, диплом, зэрэг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал чухал болж байна. Дээрх нөхцөл байдалд тулгуурлан дээд боловсролын кредит системийн менежментийн асуудлуудыг тодорхойлон гаргах зорилгоор энэхүү онолын судалгааг зорьж хийсэн болно. Түлхүүр үг: Дээд боловсролын менежмент, кредит систем, кредит шилжүүлэлт

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Ч.Ундрам, Д.Чимгээ, Ж.Ариунаа
"Option for improving the management of higher education system", International Conference on Business & Management: Global and Local Perspectives, Монгол, 2021-12-17, vol. 1, pp. 35

Хураангуй

Abstract The reforms, which is initiated and implemented by Charles Eliot, created the current image of Harvard University, but also had a significant impact on the management of higher education. Clearly understanding credit system has a significant importance to create the best education of the digital age. One of the main concept of the credit system is student workload. Thus, thoroughly calculation of the student workload has a considerable impact to refine management of higher education system. An overmuch student workload affects in student academic success, to have a negative attitude in other activities, school dropouts, study retardation, lack of in-depth knowledge and motivation towards learning. This is also affects in the non-academic life of students in higher education by generation stress, anxiety, and feelings of burnout and is therefore a strong predictor for psychological well-being. Therefore, heavy workload causes physical challenges and impede students from participating in physical activities necessary for maintaining a healthy lifestyle. Consequently, the purpose of this research is to recount/recalculate the Mongolian high school student workload by conforming in classroom and online blended learning conditions. Кеу words: High education, University competitiveness, Credit system, Student workload, Blended learning

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Ж.Ариунаа
"International Cooperation and Higher Education", Mongolia's trade in 100 years: past, present, future, Монгол, 2021-12-6, vol. 1, pp. 12

Хураангуй

Хураангуй Аж үйлдвэрийн IV хувьсгалын өнөө үед их дээд сургуулиуд глобалчлагдаж олон улсын оюутан судлаачидтай болжээ. Мэдээллийн технологи эрчимтэй нэвтэрч өнөөдөр мэдээлэл улам нээлттэй, улам хурдан дамжих болсноор боловсролын салбар хурдацтай хөгжиж байна. Дэлхийн улс оронд эрх чөлөө, өөрийгөө удирдаж, хянах чөлөөт орчинтой сонголтын систем буюу кредит системийг их дээд сургуулиуд нэвтрүүлээд нилээд хугацаа өнгөрчээ. Мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засаг буюу мэдлэг зонхилох үүрэг гүйцэтгэх болсон өнөөгийн нийгэмд хүний сурах хэрэгцээ насан туршийнх боллоо. Глобалчлал буюу эдийн засаг, улс төрийн харилцан хамаарал эрчимжих үйл явцын үр дүнд хүмүүс өөрийн сонгосон газраа амьдарч, сурч, хөдөлмөрлөх боломжтой болсноор олон улсын түвшинд болон улс орнуудын дотоодод хүмүүсийн шилжилт хөдөлгөөн улам бүр нэмэгдсээр байна. Өсөн нэмэгдэж буй шилжилт хөдөлгөөний улмаас боловсролын бодлогыг шинээр тодорхойлох, боловсролын тэр тусмаа дээд боловсролын курс, диплом, зэрэг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал чухал болж байна. Дээрх нөхцөл байдалд тулгуурлан дээд боловсролын кредит системийн менежментийн асуудлуудыг тодорхойлон гаргах зорилгоор энэхүү онолын судалгааг зорьж хийсэн болно.

Зохиогч(ид): Д.Чимгээ, A.Bolor, Ш.Цэрэндулам
"ROLE AND PARTICIPATION OF BUSINESS SCHOOLS IN EDUCATION OF BUSINESS AND HUMAN RIGHTS ", Business and Human rights issues in Mongolia, Монгол, 2021-12-6, vol. 1, pp. 10

Хураангуй

Abstract - Mongolia's accession to the UN Business and Human Rights Guiding Principles is in full swing. Based on these guiding principles, a national action plan is developing as a national policy and strategy to protect from the negative impacts that a business organization may have on human rights. The challenge is how to integrate the involvement and support of the educational institutions in providing business and human rights education in this plan is facing today. The purpose of this study is to find research-based answers to facing today business schools, such as how to integrate "Business and Human Rights" education into the business school curriculum, what topics should be covered, and what skills required to students to do business and to protect human rights in business. Key words: business, human rights, business school, curriculum, BHR

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Д.Чимгээ, А.Болор
"“Бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөр ба нийгэмд тулгамдаж буй асуудал”", Монгол улсын их, дээд сургуулиудад хэрэгжүүлж буй бакалаврын боловсролын сургалтын хөтөлбөр судлалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, 2021-11-19, vol. 1, pp. 163-180

Хураангуй

Хураангуй - НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-д Монгол улс нэгдэн орох үйл явц өнөө үед эрчимтэй өрнөж байна. Энэхүү удирдах зарчмуудад тулгуурласан бизнесийн байгууллагын хүний эрхэд үзүүлж болох сөрөг үр нөлөөнөөс хамгаалах үндэсний бодлого, стратеги болох үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдаж байна. Энэхүү төлөвлөгөөнд бизнес ба хүний эрхийн боловсролыг олгох талаар төр, бизнес болон боловсролын байгууллагуудын оролцоо, дэмжлэгийг хэрхэн тусгах талаар багш нар ярилцаж, хэлэлцүүлэг, судалгааны ажлын эхлэлүүд хийгдэж байна. "Бизнес ба хүний эрх"-ийн талаарх мэдлэг, боловсролыг бизнесийн чиглэлээр мэргэжиж буй суралцагчдад хэрхэн олгох, энэ нь бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөртэй хэрхэн уялдах, бизнес, хүний эрхийн сургалтад ямар сэдвүүд хамрагдах, оюутнуудад өөр өөрийн мэргэжлээр ирээдүйд бизнес эрхлэх, хүний эрхийг хэрэгжүүлэхэд ямар ур чадвар шаардагдах, тухайн хичээлийг заах хамгийн үр дүнтэй арга юу болох, ямар сургалтын эх сурвалжууд байгаа зэрэг бизнесийн сургуулиудын өмнө тулгарч буй нийтлэг асуудлуудад судалгааны үндэслэлтэй хариулт хайж энэхүү судалгааг хийхийг зорьсон болно. Түлхүүр үг: Бизнес, хүний эрх, бизнесийн сургууль, хөтөлбөр, BHR

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Б.Болор, Ж.Ариунаа
"ИЗМЕНЯЮЩЕЕСЯ ОТНОШЕНИЕ СТУДЕНТОВ МОНГОЛЬСКОГО УНИВЕРСИТЕТА В ПЕРИОД ГЛОБАЛЬНОЙ ПАНДЕМИИ" INTERNATIONAL RESEARCH JOURNAL, vol. № 5 (107) 2021, no. Часть 4, Май, pp. 152-157, 2021-5-17

www.research-journal.org

Хураангуй

Abstract: The COVID-19 virus is irreversibly altering humanity’s opinions, attitudes, and lives. Ever since it began to spread in late 2019 and early 2020, COVID-19 has affected all parts of society, especially the educational sector. The pandemic has hastened the effect of the fourth industrial revolution, plunging us deeper into the grasp of the internet and modern technology. With the changes in globalization, society, and the characteristics of current college students, as well as future college students, the concept of “New Normal Students” has emerged. The pandemic has sped up the changes in students. The topic of how students’ characteristics, an important aspect of university, have been affected by COVID-19 is catching the attention of researchers. We have gathered information and observed how the overall attitude and state of mind of students have shifted. Keywords: new normal student, education, COVID-19 pandemic.

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Ж.Ариунаа
"Төрийн албаны хүний нөөцийн сонгон шалгаруулалтын зарим асуудал", SIRPA Forum-2020, 2020-12-5, vol. 2020/12, №04, pp. 379-393

Хураангуй

Хураангуй: Төрийн бодлого боловсруулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд нийтийн ашиг сонирхолыг дээдэлсэн, төрийн бодлогод төвлөрсөн, хөгжлийг дэмжсэн, хариуцлагатай, мэргэшсэн, албан хаагч зайлшгүй шаардлагатай. Байгууллагын хөгжлийн шинэ загварууд нь байгууллагыг удирдах арга хэлбэрт эрс өөрчлөлт оруулсан. Хэдийгээр бизнесийн байгууллагад үр дүнтэй нь тогтоогдсон менежментийн арга барилыг төрийн албанд шууд ашиглах боломжгүй боловч зарим нэг суурь ойлголт, арга зүйг ашиглах зайлшгүй шаардлагатай болж байна. Түлхүүр үг: Төрийн албаны хүний нөөцийн бүрдүүлэлт, Төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Ч.Ундрам
"Аж үйлдвэрийн IV хувьсгал ба Монголын дээд боловсрол" Хүний нөөцийн удирдлага, vol. 02, no. 51, pp. 30-45, 2019-12-20

http://monhrm.mn/

Хураангуй

Хураангуй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын үзэж байгаагаар XX зууны сүүлийн хагаст мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засаг үүсэж хөгжсөнөөр 1980-аад хойш ЭЗХАХБ-ын орнуудын өсөлтийн хамгийн гол хүчин зүйл нь хүмүүн капитал болжээ (OESD, 2002). Мэдлэгийн эдийн засаг нь бараа, үйлчилгээний хил дамнасан шилжилтийг илүү эрчимжүүлснээс гадна глобалчлалын үйл явцад нөлөөлсөн юм. Глобалчлалын улам бүр гүнзгийрсэн, мэдлэгт суурилсан эдийн засгийн үед улс орны ирээдүйн өрсөлдөх чадварыг бий болгох шинэ бодлого шаардлагатай болсныг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Өнөө үед мэдлэгийг эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг өдөөх хүчин зүйл гэж үзэж байгаа бөгөөд мэдлэгийн боловсруулалт, дамжуулалт нь дээд боловсролын асуудлын гол цөм боллоо. Ийм нөхцөлд улс орон бүрд өнөөгийн глобал хөдөлмөрийн зах зээлд нийцсэн ур чадвартай төгсөгчид маш олноороо хэрэгтэй болж байна. Мөн мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үйл явц дээд боловсрол, түүнтэй холбоотой асуудлуудыг бодлого боловсруулагчдын анхаарлын төвд авч ирсэн. Дэлхийн улс орнууд дээр дурдсан нийтлэг сорилтууд тулгараад байгаа үед европын улс орнуудын өрнүүлсэн Болоны үйл явц ихээхэн ач холбогдолтой жишээ болж байна. Иймээс Монголын улсын дээд боловсролд тулгарч буй асуудлуудын нэг дээд боловсролын кредит системийн хөгжил, онцлогыг судаллаа. Түлхүүр үг: Дээд боловсрол, кредит систем, кредит шилжүүлэх, цуглуулах, глобалчлал, мэдлэгт суурилсан нийгэм эдийн засаг

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Ч.Ундрам
"Монголын дээд боловсролын менежментийг сайжруулахад кредит системийн ач холбогдол, тулгарч буй асуудал", Худалдаа ба тогтвортой хөгжил-IV, Монгол, 2019-10-11, vol. 1, pp. 351-359

Хураангуй

Хураангуй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын үзэж байгаагаар XX зууны сүүлийн хагаст мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засаг үүсэж хөгжсөнөөр 1980-аад хойш ЭЗХАХБ-ын орнуудын өсөлтийн хамгийн гол хүчин зүйл нь хүмүүн капитал болжээ (OESD, 2002). Мэдлэгийн эдийн засаг нь бараа, үйлчилгээний хил дамнасан шилжилтийг илүү эрчимжүүлснээс гадна глобалчлалын үйл явцад нөлөөлсөн юм. Глобалчлалын улам бүр гүнзгийрсэн, мэдлэгт суурилсан эдийн засгийн үед улс орны ирээдүйн өрсөлдөх чадварыг бий болгох шинэ бодлого шаардлагатай болсныг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Өнөө үед мэдлэгийг эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг өдөөх хүчин зүйл гэж үзэж байгаа бөгөөд мэдлэгийн боловсруулалт, дамжуулалт нь дээд боловсролын асуудлын гол цөм боллоо. Ийм нөхцөлд улс орон бүрд өнөөгийн глобал хөдөлмөрийн зах зээлд нийцсэн ур чадвартай төгсөгчид маш олноороо хэрэгтэй болж байна. Мөн мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих үйл явц дээд боловсрол, түүнтэй холбоотой асуудлуудыг бодлого боловсруулагчдын анхаарлын төвд авч ирсэн. Дэлхийн улс орнууд дээр дурдсан нийтлэг сорилтууд тулгараад байгаа үед европын улс орнуудын өрнүүлсэн Болоны үйл явц ихээхэн ач холбогдолтой жишээ болж байна. Иймээс Монголын улсын дээд боловсролын кредит системийн хөгжил, онцлого, дээд боловсролд тулгарч буй асуудлыг тодруулах судалгаа хийлээ. Түлхүүр үг: Дээд боловсрол, кредит систем, кредит шилжүүлэх, цуглуулах, глобалчлал, мэдлэгт суурилсан нийгэм эдийн засаг

Зохиогч(ид): Б.Болор, Ш.Цэрэндулам
"Аж үйлдвэрийн IV хувьсгал ба хиймэл оюун ухаан" Бизнес ба инноваци, vol. 2019/09, no. 17, pp. 62-76, 2019-9-20

http://bs.num.edu.mn/

Хураангуй

Хураангуй: Хураангуй: Artificial intelligence буюу хүний оюун ухааныг орлох хиймэл оюун ухаан хүн төрөлхтний амьдралд маш хурдацтайгаар, хүч түрэн орж ирж байна. Сүүлийн үед техник, технологийн хөгжил, шинжлэх ухааны анхаарлаа хандуулж байгаа гол сэдэв нь хиймэл оюун ухаан болоод байна. Саяхан Арабын Эмират Улсад роботод анх удаа иргэншил олгосон. Оросын Ерөнхийлөгч В.Путин 9 сарын 1-ний өдөр хүүхдүүдэд хиймэл оюун ухааны талаар хичээл заасан. Дэлхийн тэрбумтнууд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулах сонирхолтой болсон байна. Өнөөдөр хүн төрөлхтний гайхамшигт оюун ухаан нь роботчилогдсон, smart технологийн шийдэл бүхий хиймэл оюун ухаанаар солигдох боломжтой болоод байна. Энэ бол өмнөх үеийн хүн төрөлхтний хувьд мөрөөдөл, домог, уран зөгнөл байгаагүй гэж үү. Хиймэл оюун ухааныг ашиглан бүтээгдсэн Робот хүний өдөр тутмын амьдралд оролцож эхэлснээр хүмүүсийн амьдралын өдөр тутмын хэв маяг гайхамшигтайгаар өөрчлөгдөнө, хиймэл оюун хөгжсөнөөр олон ажил мэргэжлүүд алга болж, шинэ шинэ ажил мэргэжлүүд бий болно, ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдэнэ, түүнчлэн хиймэл оюун ухааны хөгжил эрчимжиж, нэн шинэ технологиуд бий болох тусам хүний чадавхийг доройтолд оруулж, хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх аюул нүүрлэх болзошгүй хэмээн шуугицгааж байна. Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үетэй золгоод байна. Хүн төрөлхтөн энэ шинэ эрин үеэс бултах аргагүй болжээ. Тэд гайхаж байна, баярлаж байна, айж байна, түгшиж байна, сэтгэл догдлон хүлээж байна. Технологийн хувьсгал айсуй. Дэлхийн хүн төрөлхнийг ямар ирээдүй хүлээж байнаа? Тэд үүнд ямар бэлтгэлтэй байх ёстой вэ? Монгол улс ямар нөхцөл байдалтай байна вэ? Байгууллага бүр хүн бүр үүнд хэрхэн хандах ёстой вэ? гэсэн олон асуултууд тулгарах болов. Тиймээс бид шинэ мянганыхны дунд судалгаа явуулж, 21-р зууны тренд сэдэв болох аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун ухааны талаарх тэдний төсөөлөл, хандлагын талаар судалж үзлээ. Түлхүүр үг: Аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун ухаан, робот, шинэ ажил мэргэжил.

Зохиогч(ид): Ш.Цэрэндулам, Б.Болор
"THE IV INDUSTRIAL REVOLUTION AND ARTIFICIAL INTELLIGENCE ", АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛ: ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН СОРИЛТ, Монгол, 2019-6-12, vol. 1, pp. 21

Хураангуй

Abstract: Artificial intelligence also known as the intelligence that will substitute human intelligence is rapidly developing and entering our day-to-day lives. Currently, the sector that technological development has been focusing on is that of artificial intelligence. Just recently, The UAE made robot citizenship possible, On September 1st, Russian president Vladimir Putin gave a lesson about artificial intelligence to kids. We can see that the world's richest people are interested in investing in the research of AI. In today's world, the human mind and intelligence is looking more and more vulnerable to being replaced by more robotic alternatives. Is this not the future that our predecessors dreamed, predicted, and imagined of? People say the impact of such a novel precedent is how AI will be more and more present in human daily life, old jobs becoming obsolete, new jobs being created following the introduction of new technologies, and humans in general will face the danger of becoming less and less needed in this new era. Humankind is now at the doorsteps of the IV industrial revolution. It is pretty clear that we cannot escape this inevitable change in our development. It is as if we do not quite know how to deal with the idea of it; some are happy, some excited, some surprised and other scared. A new age is upon us.

Зохиогч(ид): Г.Цэрэн, Ч.Ундрам, Б.Болор, Б.Энхмаа, Ж.Сарантуяа, Ш.Цэрэндулам
"Гүйцэтгэлийн удирдлагыг боловсронгуй болгох арга зүйн асуудал" Эдийн засаг: онол, практик, vol. 18, no. 369(30), pp. 85-102, 2011-8-19

http://dep.num.edu.mn/econ/?p=416

Хураангуй

Монгол улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж эдийн засгийн хувьд чухал салбарын нэг болж байна. 2003-2010 онд уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 10.1%-аар өсч 22.7 %, экспортод эзлэх хэмжээ 45.2 %-аар өсч 81 %-д хүрсэн бол энэ салбарт оруулсан ГШХО-ын хэмжээ нийт дүнгийн 80 % хүртэл өссөн байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар