Бидний тухай
Багш ажилтан
Ургамлын хоёрдогч бодисын солилцооны метаболик технологи, ургамлын бүтээгдэхүүн нь хоёрдогч метаболитуудын том бөөгнөрөл болдог тухай, энэ нь амьтны үр тараалт, ургамлын тоос хүртээлтэнд сэтгэл татагдсан үйлчлэл юм шиг аллело зам ба гурван бүсийн харилцан үйлчлэлүүд, терпен, терпеноидын хортой бөгөөд өвсөн тэжээлтний тэжээлд болон олон төрлийн ургамлын сэтгэл булаах байдалд саад болдог тухай, азот – агуулсан алкалоидууд өвсөн тэжээлт олон төрлийн амьтадаас ургамлыг хамгаалж, эм судлалын гол идэвхийг хадгалдаг тухай фенилпропаноидууд (фенолт нэгдлүүд)–аас таннин, лигнан, флавоноидууд ба зарим энгийн фенолт нэгдлүүд өвсөн тэжээлтэн, өвчин үүсгэгчдээс хамгаалдаг тухай, терпеноид, алкалоид, фенилпропаноид, лигнин, лигнаны бионийлэгжил, орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж буй тэдгээрийн физиологийн идэвхит бодисууд, ургамлын антиоксидант ба микробын эсрэг идэвхитэй бодисуудын судалгааны үр дүн:
Ургамал өөрийгөө хамгаалахад экологийн чухал үүрэг гүйцэтгэдэг ургамлын хоёрдогч солилцоонд оролцдог терпен, терпеноид, алкалоид, фенилпропаноидууд (фенолт нэгдлүүд) –ын физиологи, бионийлэгжил, фармакологийн үйлдэл, антиоксидант ба микробын эсрэг идэвхийн судалгааны үр дүнгийн сүүлийн үеийн мэдээллээр магистрантад мэдлэгийн чадвар олгоно.
Ургамлын химийн найрлага, бодисын солилцоо/фотосинтез, амьсгал/, анхдагч /нүүрс ус, липид, уураг/ ба хоёрдогч метаболитууд /алкалоид, фенолт нэгдэл, изопреноид, гликозид, фитоцит, ургамлын гормон/–ын химийн бүтэц, байгууламж, шинж чанар, биологийн үүрэг, бионийлэгжилт, ургамлын хоёрдогч метаболитуудын агууламжийг тодорхойлох, тэдгээрийг эмчилгээ, тэжээлийн нэмэлт болон хүнсэнд хэрэглэх, ургамлын эмчилгээний шинж чанарыг үнэлэхэд биохимичидийн үүрэг зэргийг судална.
Ургамлын биохимийн хичээл нь ургамал дахь бодисын солилцоо, фотосинтезийн процесс, ургамлын анхдагч болон хоёрдогч метаболитууд, ургамлын өсөлтийг идэвхжүүлж зохицуулдаг гормонуудын бүтэц, бионийлэгжил, биологийн үүрэг, ач холбогдол, ургамлыг уламжлалт эмнэлэгт болон хүнс тэжээлд хэрэглэх талаар мэдлэгийг оюутанд олгох зорилготой
Лабораторийн тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, хэмжилт хийх, ажлын тооцоо хийх, үр дүнг боловсруулах, Уураг тунадасжуулах аргууд, уургийн дээж бэлтгэх, Уургийн хэмжээг тодорхойлох, Уургийн электрофорезийн арга, Өөх тосны хэмжээ тодорхойлох, Липидийн шинж чанарыг судлах аргуудын талаар үзнэ
Энэхүү хичээлийг судалснаар биохимийн лабораторт ажиллах дадал эзэмшиж, биохимийн лабораторийн тоног төхөөрөмж, техникийг ашиглаж сурах ба ажлын тооцоо хийх, үр дүнг боловсруулах, харьцуулалт, үнэлэлт, дүгнэлт өгөх, биологийн үндсэн нэгдлүүд болох уураг липидийн шинж чнарыг таних, тодорхойлох, ялгах биохимийн үндсэн аргуудыг эзэмшинэ
Уураг, пептид амин хүчил, нуклейн хүчлүүд, өөх тос, нүүрс ус витамин, гормон, ферментийн ангилал, физик химийн шинж чанар, организмд гүйцэтгэх, тэдгээрийн солилцооны үндсэн ойлголт болон амьд бие махбодид явагдах химийн урвалуудыг судална
Энэхүү хичээлийн зорилго нь оюутнуудад амьд организмын химийн найрлагын молекул үндэс, биомолекулуудын бүтэц байгууламж, организмд гүйцэтгэх үүрэг ач холбогдол, эс эдийн дотор явагдах бодисын солилцооны механизмын талаарх үндсэн ойлголтуудыг өгнө.