МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Т.Сувдмаа, L.Oyunbileg
"БИОХИМИЧЕСКИЕ ИССЛЕДОВАНИЯ ВОДОРАСТВОРИМЫХ ПОЛИСАХАРИДОВ, ВЫДЕЛЕННЫХ ИЗ РАСТЕНИЙ" Актуальные проблемы современной науки, vol. 2, pp. 33-36, 2024-2-11

https://www.sputnikplus.ru/Aktualnye_problemy_sovremennoy_nauki

Хураангуй

В данном исследовании проводили биохимический анализ в некоторых сельскохозяйственных культурах. При этом определяли антиоксидантную и антибактериальную активности у водорастворимых полисахаридов в растениях Ланцея тибетская (Lancea tibetica), Козелец растопыренный (Scorzonera divaricate), Горечавка холодная (Gentiana algida Pall) и Недоспелка копьевидная (Parasenecio hastatus). При концентрации 10 мг/мл полисахаридов не образовывалась зона подавления роста бактерий во всех исследуемых культурах. В расчете антиоксидантной активности значения Ic50 у полисхаридов Lancea tibetica составляли >200 мкг/мл, Scorzonera divaricate – 111,4 ± 0.17 мкг/мл, Gentiana algida Pall >200 мкг/ мл, Parasenecio hastatus – 31,06 ± 2.3 мкг/мл.

Зохиогч(ид): Ц.Болор, Ц.Цэцэг-Эрдэнэ, Т.Сувдмаа, А.Болаг, С.Ойдовсамбуу
"Өмхий шимэлдэг (Dracocephalum foetidum)-ний ханд ашиглан гарган авсан мөнгөний нанопартикл (AgNPs)-ын шинж чанар, биологийн идэвхийн судалгаа", Хими-2023, 2023-11-30, vol. 1, pp. 30

Хураангуй

Ургамлын хандыг ашиглан металлын нанопартикл нийлэгжүүлэх нь зардал багатай, энгийн, хүрээлэн буй орчин болон амьд организмд хор багатай учир одоогоор “металлын нанопартиклын ногоон синтез” дэлхий даяар эрчимтэй тренд болж буй сэдэв юм. Судлаачид олон төрлийн ургамал, жимс, жимсгэнийн хандуудаар металлын нанопартикл нийлэгжүүлэн фармакологийн туршилт явуулснаар эм, гоо сайхны салбарт энэ төрлийн шинэ бүтээгдэхүүнүүд хүч түрэн гарч ирж байна. Бид энэхүү судалгаанд Өмхий шимэлдэг (Dracocephalum foetidum Bunge)-ийн усан хандыг ашиглан мөнгөний нанопартикл нийлэгжүүлэн, зарим шинж чанар, биологийн идэвхийн судалгааг хийв. Уг ургамал болон түүний хандыг Монголын уламжлалт анагаах ухаанд бактери, мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэх, ходоод болон элэгний эмгэгийг эмчлэх, цус тогтоох, шарх эдгээх, халуурах, идээт өвчнийг эмчлэхэд ашигладаг байна. Өмхий шимэлдэгийн хандны хуурай бодисын хэмжээг жингийн аргаар, нийт фенолт нэгдлийн агуулгыг спектрофотометрийн арга, AgNP үүсэх урвалын явц, уусмалын тогтворжилтыг хэт ягаан туяаны спектроскопи, нийлэгжүүлсэн AgNP-ын шинж чанарыг нил улаан туяаны спектроскопи, сканнинг электрон микроскопийн аргуудаар судлав. Ургамын ханд болон AgNP-ын антиоксидант идэвхийг DPPH радикал зайлуулах, бактерийн эсрэг идэвхийг грамм эерэг (S.aureus, E.faecalis), сөрөг (E.coli, P.aeruginosa) дөрвөн тест организмд агарт нэвчүүлэх аргаар тус тус судаллаа. Уг ургамлын усан хандны гарц 8.2%, нийт фенолт нэгдлийн хэмжээ галлийн хүчилд шилжүүлснээр 16.31+0.05 мг/г байв. Нийлэгжүүлэн гарган авсан AgNP-ын хэлбэр бөөрөнхий дугуй, хэмжээ 14.9-56.3 нм, уусмал нь хагас жилийн хугацаанд тогтвортой болохыг батлав. Ургамлын хандны DPPH чөлөөт радикалыг 50% зайлуулах идэвх 132.4±2.3 мкг/мл, AgNP-ынх 68.9±2.0 мкг/мл буюу ханднаасаа 2 дахин илүү байв. 100мг/мл концентрацитай ургамлын ханд нь бактерийн эсрэг идэвхгүй, харин AgNP дөрвөн тест организмын эсрэг идэвх үзүүллээ. Цаашидын судалгаагаар нийлэгжүүлэн гарган авсан AgNP-ын химийн шинж чанар, ургамлын хандны химийн бүрдэл болон бусад фармакологийн идэвхийг судлах нь хямд төсөр, хүрээлэн буй орчинд ээлтэй аргаар эрүүл мэндэд тустай шинэ бүтээгдэхүүн гарган авах чухал алхамуудын нэг нь болох юм.

Зохиогч(ид): Т.Сувдмаа
"Isolation Biological activities polysaccharides and secondary metabolites from some Mongolian medicinal plants", Mongolia-Japan joint mini symposium on Biotechnology, 2023-1-23, vol. 1, pp. 1

Хураангуй

Traditional medicine is still recognized as the preferred primary health care system in many communities, with over 60% of the world’s population and about 80% in developing countries depending directly on medicinal plants for their medical purposes. Modern medicine today utilizes active compounds isolated from higher plants, and about 80% of these active ingredients indicate a positive correlation between their modern therapeutic use and the traditional uses. In Mongolia, 975 species among more than 3000 flowering plants were registered as medicinal plants in traditional medicine. Biological components such as polysaccharides and secondary metabolites are also important for the biological activities of the plant components.

Зохиогч(ид): A.Altantuul, J.Dorjbat, B.Amarjargal, B.Nasantogtokh, P.Sarantsetseg, Т.Сувдмаа
"Cеверсийн шарилж (Аrtemisia sieversiana Willd.)-ийн хандны биологийн идэвх, хорон чанарын судалгаа" Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology, vol. 10, pp. 10-16, 2022-12-18

https://icct.ac.mn/c/1004589?content=1515192&r=1513771

Хураангуй

Бид судалгаандаа Монгол оронд ургадаг Северсийн шарилж (Artemisia sieversiana Willd.)-ийн биохими болон биологийн идэвх, хорон чанарыг тодорхойлов. Үүнд ургамлын хуурай жинд чийг, хүчиллэг, уураг, тос, нийт болон ангижирсан нүүрс ус, витамин, хоёрдогч метаболитуудийн хэмжээг тодорхойлов. Бүлэг хандуудыг гарган авч нимгэн үеийн хроматографийн аргаар бүлэг ханд тус бүрийн химийн нэгдлүүдийг таньж, антиоксидант идэвхийг тодорхойлон IC50 утгыг тооцоход гексан ханд >200 мкг/мл, хлороформын ханд 62.8 мкг/мл, этил-ацетатын ханд 54.8 мкг/мл, н-бутанолын ханд 55.9 мкг/мл, усан ханд 84.34 мкг/мл. Этил-ацетат, хлороформ, гексан ханд S.aureus ATCC2592, B.subtilis ATCC6633 бактерийн өсөлтийг дарангуйлах ариун бүс үүсгэв. Бүлэг ханд тус бүрийг дөрвөн өөр концентрацтайгаар бэлтгэж хорон чанарыг Artemia salina хавчийн авгалдайд тодорхойлон, LC50 утгыг тооцож Кларксоны хорон чанарын индексээр үнэлэхэд этилацетатын ханд 414.43 мкг/мл буюу дунд зэргийн хортой бусад ханд хоргүй байв.

Зохиогч(ид): Д.Суран, Ө.Энэрэлт, Т.Сувдмаа, Г.Баярмаа, P.Suld
"Зүүнгарын гоёоны (Cynomorium songaricum Rupr.) биохимийн судалгаа, нөхөн сэргээх туршилтын зарим дүн", “БИОЛОГИ, БИОТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА – 80 ЖИЛ”, 2022-10-3, vol. 1, pp. 78

Хураангуй

Зүүнгарын гоёо нь Монголын Улаан ном (2013)-д “ховор”, Монгол орны ургамлын улаан данс (2019)-д “эмзэг” статуст бүртгэгдсэн. Иймд Зүүнгарын гоёог байгаль цаг уур, улирлын байдлаас шалтгаалахгүйгээр in vitro нөхцөлд өсгөвөрлөн ургуулах, нөөцийг арвижуулах, тухайн ургамлыг үржүүлэх, тэжээлийн орчинд биомассыг үйлдвэрлэж цаашдын биохими, биофизикийн олон талт судалгаа шинжилгээ хийх нэн шаардлагатай. Энэхүү судалгаагаар Зүүнгарын гоёоны махлаг зөөлөн, шүүслэг хэсгийн фитохимийн найрлагыг тогтоож, бүлэг ханд бүрийн бактерийн эсрэг идэвх, антиоксидант идэвхийг тодорхойлоход хлороформ болон этил-ацетатын ханд нь антиоксидант болон бактерийн эсрэг идэвхээрээ хамгийн өндөр байв. Зүүн гарын гоёоны газрын дээд (махлаг иш), доод (үндэслэг иш) хэсгийг модификац хийсэн фосфат-CTAB буферт хандлан, ханд тус бүрийг гель фильтрацийн аргаар фракцлан салгаж уургийн фракц ялган авсан. Зүүнгарын гоёоны газрын дээд, доод хэсгийн II фракц ~20 кДа жинтэй уурагт нэгдэл агуулсан бөгөөд бактерийн эсрэг идэвх өндөр болохыг тодорхойлов. Зүүнгарын гоёоны үрийн in vitro соёололтын судалгаанд гиббериллиний уусмалыг бусад фитогормонуудтай хослуулан үр хөврөлийн хөгжил, соёололтыг нь дэмжсэн. 2,4-дихлорофеноксицууны хүчил (2.4-D 1.0 мкг/мг), кинетин (0.5 мкг/мг), гиббериллин (1.0 мкг/мг) нэмсэн В5 тэжээлийн орчин дахь үрийн соёололт, өсөлт хамгийн өндөр байв.

Зохиогч(ид): P.Sarantsetseg, Д.Лхагвасүрэн, Т.Сувдмаа
"Эгэл цагаан түрүүний бүлэг хандны биологийн идэвх болон хорт чанарын судалгаа", Биологи, Биотехнологи -80 жил, 2022-10-3, vol. 1, pp. 60

Хураангуй

Бид судалгаандаа Монголын уламжлалт анагаах ухаанд даралт бууруулах, халдваргүйжүүлэх зорилгоор хэрэглэгдэж ирсэн Эгэл цагаан түрүү /Leontopodium leontopodioides/-г сонгож, газрын дээрх хэсгийг гексан, хлороформ, этил-ацетат, бутанолоор уусгагчийн туйлшралыг ихэсгэх замаар бүлэглэн хандалж, ханд бүрийн биологийн идэвх, хорон чанарыг судаллаа. Бактерийн эсрэг идэвхийг цаасан дискийн аргаар тодорхойлоход цэцэг навчны хлороформ болон этил-ацетатын ханд Pseudomonas aeruginosa, Bacillus subtilis, Staphylococcus aureus, ишний этил-ацетатын ханд Pseudomonas aeruginosa, Bacillus subtilis, Staphylococcus aureus бактериудын өсөлтийг дарангуйлж байв. DPPH чөлөөт радикалыг дарангуйлах аргаар антиоксидант идэвхийг тодорхойлж, IC50 утгыг тооцоход цэцэг навчны бүлэг хандаас этил-ацетатын ханд 6.12 мкг/мл, бутанолын ханд 7.88 мкг/мл, ишний бүлэг хандаас этил-ацетатын ханд 7.43 мкг/мл, бутанолын ханд 29.12 мкг/мл утгатай буюу бусад бүлэг хандтай харьцуулахад харьцангуй өндөр идэвхтэй байв. Мөн хорон чанарыг Artemia saline-н авгалдайг ашиглан тодорхойлон LC50 утгыг тооцож Кларксоны хорон чанарын индексээр үнэлэхэд цэцэг навчны хандууд 192.23–497.1 мкг/мл буюу дунд зэргийн хортой, ишний гексан, хлороформ, этил-ацетатын ханд тус бүр 451.0, 299.25, 232.04 мкг/мл буюу дунд зэргийн хортой, бутанолын ханд 503.55 мкг/мл, усан ханд 801.78 мкг/мл буюу хорон чанар багатай байв.

Зохиогч(ид): Д.Лхагвасүрэн, Т.Сувдмаа
"Нангиад ороонго (Cuscuta chinensis Lam)-ын биологийн идэвх, хорон чанарын судалгаа" Bulletin of the Institute of Chemistry and Chemical Technology, vol. 9, pp. 40-46, 2021-12-16

https://www.mongoliajol.info/index.php/BICCT/article/view/1817

Хураангуй

Бид судалгаандаа Монгол оронд ургадаг Нангиад ороонго /Cuscuta chinensis/-ын химийн найрлагыг судлан, бүлэг хандуудыг гарган авч, DPPH чөлөөт радикал саатуулах идэвхийг тодорхойлон IC50 утгыг тооцоход гексаны ханд 32.09 мкг/мл, хлороформын ханд 31.35 мкг/мл, этил-ацетатын ханд 7.23 мкг/мл, н-бутанолын ханд 53.35 мкг/мл, усан ханд 84.46 мкг/мл утгатай буюу бусад бүлэг хандаас этил-ацетатын ханд нь хамгийн өндөр идэвхтэй, бактерийн эсрэг идэвхийг тодорхойлоход хлороформын ханд Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Bacillus subtilis, этил-ацетатын ханд S.aureus, P.aeruginosa, B.subtilis, Enterococcus faecalis бактериудын өсөлтийг дарангуйлах идэвхтэй байв. Мөн хорон чанарыг Artemia salina хавчийн авгалдайд 1 мг/мл, 100 мкг/мл, 10 мкг/мл, 1 мкг/мл концентрацтайгаар тодорхойлон, LC50 утгыг тооцож Кларксоны хорон чанарын индексээр үнэлэхэд н-бутанолын ханд 1619.4 мкг/мл, усан ханд 1888.5 мкг/мл буюу хоргүй, харин гексаны ханд 212.15 мкг/мл, хлороформын ханд 432.47 мкг/мл, этил-ацетатын ханд 455.55 мкг/мл буюу дунд зэргийн хортой байв.

Зохиогч(ид): С.Шар, Т.Сувдмаа, J.Sukhdolgor
"Biochemical Composition, Amino Acid and Fatty Acid Contents of Muskrat (Ondatra zibethicus) Meat" Atlantis Highlights in Chemistry and Pharmaceutical Sciences, vol. 2, pp. 32-36, 2021-10-5

contact@atlantis-press.com

Хураангуй

We have defined the biochemical composition of the carcass meat of muskrat, including the content of the amino acids, lipids, and saturated and unsaturated fatty acids. The moisture, crude proteins, fatty acid, and ash were 74.6, 23.2, 1.2, and 0.92%, respectively. The average amount of calories was 478 kJ per 100 g meat. We separated 17 amino acids using reversed-phase high-performance liquid chromatography (RP-HPLC) analysis. The fat content was low in both male and female invasive muskrats. The aliphatic tails of the fatty acids range from 16 to 18 carbons. The saturated palmitic (C16:0) and stearic acids (C18:0), and unsaturated oleic (C18:1) and linoleic (C18:2), and linolenic acids (C18:3) were extracted. Even though some of the western provinces in Mongolia applied the carcass meat of the muskrats for treatment against kidney disease in traditional medicine, the scientific proof is still unclear.

Зохиогч(ид): Г.Ганзул, Т.Сувдмаа, Г.Баярмаа, Ж.Сүхдолгор
"Төвөд ланцайн биохимийн бүрэлдэхүүн, бактерийн эсрэг идэвх ба эрдэслэг элементийн судалгааны үр дүнгээс " Mongolian Medical Sciences, vol. 2, no. 188, pp. 36-41, 2019-8-23

https://mams.ac.mn/

Хураангуй

Background The traditional medicine, medicinal plant and natural products are of great importance. Since prehistoric times, humans have used natural products, such as medicinal plants, animals, microorganisms and marine organisms in medicines to alleviate and treat diseases. Aim This study aim was defined the biochemical some composition antibacterial activity and mineral elements content in air-dried samples Lancea tibetica of Mongolia. Material and Method The antibacterial activity and Minimal Inhibitory Concentration (MIC) of the extracts was collected of the seed, aboveground part and root for the Lancea tibetica. From three different organs of plant Lancea tibetica was collected of the Tsenkher district Arkhangai province were evaluated by means of the Disk diffusion method against five bacteria (Escherichia coli, Pseudomonas aeruginosa, Staphylococcus aureus, Micrococcus luteus, Enterococcus faecalis). We have taken extracts of plant 3 organs from organic solvent (7) ethyl acetate, hexane, n-butanol, methanol, chloroform, ethanol and distilled water for antibacterial activity. MIC of the extracts were defined and compared with each other. The macro- and microelements were determined by X-ray fluorescence spectrophotometer analysis (XRFA). Result We have taken a dried seed, aboveground part and root of Lancea tibetica in the investigation. In these three samples were determined biochemical composition of 11 components for quantitative analysis: moisture was 6.2±0.2%, ash 4.8%, protein content was 1.67±0.1%, raw oil 5.9±0.3%, reduction sugar 0.39±0.1%, vitamin Р 16.6±1.8 mg%, extractive substances 18.6±0.2%, tanning matter 0.05±0.02% and flavonoids 0.2±0.01% in seed. The same moisture was 6.7±0.4%, ash 9.7%, protein content 1.89±0.2%, raw oil 6.1±0.8%, reduction sugar 0.52±0.1%, vitamin С 3.52±2.2mg%, vitamin Р (rutin) 20.3±0.2mg%, carotene 12.8mg%, extractive substances 16.8±0.1%, tanning matter 0.08±0.01% and flavonoids 0.6±0.24% in aboveground part. Besides this, in root: the moisture was 6.1±0.3%, ash was 14.9%, protein content was 2.1±0.3%, raw oil was 2.9±0.2%, reduction sugar 0.62±0.02%, vitamin Р 17.8±0.05mg%, extractive substances 20.3±0.4%, tanning matter was 0.06±0.03%, flavonoid was 0.35±0.002%. Besides this, we revealed the saponin by method quality analysis in aerial part and root of Lancea tibetica. But not triterpenoid saponin in seed. The same not revealed alkaloid all the samples. Eighteen extracts (5mg/disc) of three organs showed antibacterial activity diverse. The MIC in ethanol and butanol extracts of seed, aboveground part and root was more than others. From thoroughly air-dried aboveground part samples of Lancea tibetica from Tsenkher district of Arkhangai province and Tunel district of Khuvsgul province. We determined the 43 mineral elements. 11 elements were defined by percentage, 10 elements were oxide forms (SiO2, TiO2, Al2O3, Fe2O3, CaO, MgO, Na2O, K2O, MnO, P2O5) of them. Other elements were defined by mg/kg unit. The same heavy metallic, mobile elements (Cu, Cr, Zn, Mn, Pb, Ni, Co) and rare earth elements (Ce, La, Nd, Pr, Sm) were determined. Conclusion In the result of this research work to determine the content of biologically active substances in Lancea tibetica. Plants produce a great variety of organic compounds that are not directly involved in primary metabolic processes of ground and development. Study of the biochemistry of plant natural products has many practical applications. Various detectable contents of useful or macronutrient and micronutrient oxide was found in the ash of aerial parts. Some macronutrient and micronutrient elements were detected by oxide forms.

Зохиогч(ид): J.Sukhdolgor, Т.Сувдмаа, G.Ganzul, Г.Баярмаа
"A chemical investigation and mineral elements of Lancea tibetica and its soil in Khuvsgul province of Mongolia", Proceeding of the IX International Research to Practice Conference, Орос, 2019-8-7, vol. 1, pp. 42-44

Хураангуй

The article is devoted to chemical properties investigation, mineral elements of Lancea tibetica and its soil structure and soil microorganisms. In this investigation, we determined distribution of 45 mineral elements in surface soil and plant ash, which constituted of determined 10 elements in oxide forms, heavy metallic, mobile elements (Cu, Cr, Cd, Zn, Mn, Pb, Ni, Co) and rare earth elements (Ce, La, Nd, Pr, Sm) by X-ray fluorescence spectrophotometer analysis (XRFA), but cannot determined Cd and S in plant ash. We also investigated the soil morphological description, soil profile and soil hygienic microbiological study such as E.coli, thermophile bacteria, Clostridium perfringens, total microbial number such as number of actinomycedes and fungal number. Moreover, we have been made soil profile and measured horizons such as surface earth micro surface, slope, surface stone, stone cover, predominant plant, plant cover and determined soil name. In addition, we determined as well as a physical and chemical properties of the soil such as soil pH, calcium carbonate (CaCO3), organic carbon (humus), electrical conductive (EC2.5) measure, mobile phosphoric acid (P2O5), potassium oxide (K2O) and mechanical constituents of the soil such as sand, dust particle and clay. We also determined the aboveground parts of Lancea tibetica contain the following substances: moisture content 8.8%, total protein 8.9%, cellulose 9.6%, ash 9.9% and oil (fat) 3.0%.

Зохиогч(ид): G.Ganzul, Т.Сувдмаа, Г.Баярмаа, J.Sukhdolgor
"Цагаан дэгд (Gentiana algida Pall.)-ийн биохимийн судалгаа ", Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал, Монгол, 2019-6-20, vol. 1, pp. хх

Хураангуй

Үндэслэл: Цагаан дэгд нь Дэгдтэний овгийн ургамал бөгөөд газрын дээд хэсгийг Хятад, Монгол, Төвдийн уламжлалт анагаах ухаанд хоолой, ходоод, уушиг, арьсны өвчний үед хэрэглэж ирсэн уламжлалтай. Иймээс бид энэ судалгаандаа устаж болзошгүй ангилалд орсон эмийн ургамал болох “Цагаан Дэгд”-ийг сонгон авч биохими, биологийн идэвхийн зарим судалгааг хийсэн. Арга, аргачлал: Судалгаанд Цагаан Дэгдийн цэцэг, газрын дээд хэсэг, үндэс зэрэг эрхтэн тус бүр дээр 10 гаруй биохимийн тодорхойлолтыг 2-3 давтамжтай хийсэн. Микробын эсрэг идэвхийн судалгаанд 5 г хатаасан ургамлын дээж авч (цэцэг, газрын дээд хэсэг, үндэс) 1:5 харьцаагаар 6 органик уусгагч (этилацетат, гексан, бутанол, метанол, хлороформ, этанол)-аар тасалгааны температурт хандалсан. Нийт 18 ханданд таван тест организм (Escherichia coli, Pseudomonas aeruginosa, Staphylococcus aures, Micrococcus luteus, Enterococcus faecalis) ашиглан бактерийн эсрэг идэвхийг цаасан дискийн аргаар тодорхойлсон. Эерэг хяналтаар канамициныг авсан. Ургамлын газрын дээд хэсгийн үнсэнд макро- болон микроэлементийн агууламжыг Рентген флуоресценцийн шинжилгээний (РФА) аргаар тодорхойлов.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар