МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR425
Багц цаг: 3

Товч агуулга

Экспорт, импортын зах зээлийг судлах, тэдгээр зах зээлийн боломж, багтаамж, давуу талыг үнэлэх, гадаадын түнш, хамтрагч байгууллагуудтай холбоо тогтоох, харилцах, гэрээ хэлцэл байгуулах, бараа, бүтээгдэхүүн экспортлох бэлтгэл ажлыг хангах, холбогдох газруудаас зөвшөөрөл авах, барааг тээвэрлэлтэд бэлдэх, тээвэрлэлтэд хүлээлгэн өгөх, гадаад худалдааны бичиг баримтыг бүрдүүлэх, барааг гаалийн хяналт, шалгалтад хамруулах, гадаад төлбөр тооцоог гүйцэтгэх, экспорт, импортын зах зээлд хэрэгжүүлэх маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг асуудлыг авч үзнэ.

Зорилго

Экспорт, импортын үйл ажиллагаа нь гадаад, дотоод бизнесийн орчны нөлөөллөөс хүчтэй хамааралтай гааль, тээвэр, даатгал, банк санхүүгийн зэрэг олон байгууллагуудтай харилцах, хамтран ажиллах шаардлага тулгардаг, төрийн байгууллагуудын дэмжлэг, хяналт, зохицуулалтын дор явагдаж байдаг тул гадаад худалдаа эрхлэгчээс олон талын мэдлэг, ур чадварыг шаарддаг. Иймд оюутнууд энэхүү хичээлийг судалснаар глобал зах зээлийн боломж, давуу талыг ашиглан өөрийн бизнесийг эхлүүлэх, гадаад худалдаа эрхлэх мэдлэг, ур чадвар эзэмшинэ. Гадаад худалдаатай холбоотой төрийн болон бусад байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, гадаад худалдаа эрхлэгчдийн туршлага, практикаас суралцахад онцгой анхаарна.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR302
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр онол, практикийн өргөн хүрээний асуудлуудыг хамарч судлах бөгөөд хичээлийн эхний хэсэгт оюутнуудад онолыг олон улсын худалдааны сонгодог болон альтернатив онолуудад тулгуурлан заана. Хичээлийн хоёр дахь хэсэгт либераль болон хамгаалах бодлогуудыг оролцуулан худалдааны бодлогыг судалж, тэдгээрийн эдийн засгийн өсөлт, орлогын хуваарилалт, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөлөлтэй танилцана. Хичээлийн гурав дахь хэсэг даяаршин буй дэлхий ертөнц дэх тодорхой пүүсийн олон улсын худалдааны үйл ажиллагааг хамарна. Харин дөрөв дэх хэсэгт ХТЕХ/ДХБ-ын гэрээ хэлэлцээрүүдийг оролцуулан орчин үеийн олон улсын худалдааг зохицуулж буй худалдааны олон талт зохицуулалт, түүний арга хэрэгслүүдийг судална.

Зорилго

Даяаршин буй ертөнцөд бизнесийн гараагаа эхлэх гэж буй ирээдүйн мэргэжилтнүүдэд олон улсын худалдааны талаарх онол, практикийн мэдлэгийг олгож, олон улсын худалдаа, гадаад зах зээлийн орчинд явагдаж буй аливаа үйл ажиллагаа, өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгож мэдрэх, гарч буй өөрчлөлтийг өөрийн эрхэлж ажил хэрэгт тусган ашиглах чадварыг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн гол зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: INTD201
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд :  Улс орнуудын ялгаатай байдал: улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын болон бизнесийн ёс зүйн ялгаанууд  ОУ-ын худалдаа ба хөрөнгө оруулалт: ОУ-ын худалдааны онолууд, ОУ-ын худалдааны улс төрийн эдийн засаг, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Бүс нутгийн эдийн засгийн интеграци  ОУ-ын бизнес дэх санхүүгийн систем: ОУ-ын валютын систем, ОУ-ын хөрөнгийн зах зээл  ОУ-ын бизнесийн стратеги: ОУ-ын бизнесийн стратеги, ОУ-ын бизнес дэх байгууллагын зохион байгуулалт, ОУ-ын зах зээлд нэвтрэх стратеги, стратегийн альяанс  Бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах: Экспорт, импорт, угтвар худалдаа, Глобал үйлдвэрлэл, логистик, аутсорсинг, ОУ-ын маркетинг, судалгаа хөгжил, ОУ-ын хүний нөөцийн удирдлага

Зорилго

Оюутнуудад олон улсын бизнесийн үндсэн ойлголтыг онол, аргазүйн болон практик түвшинд олгож, тухайн чиглэлээр мэргэжүүлэх хичээлийг гүнзгийрүүлэн судлах, чиглэл олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR322
Багц цаг: 3

Товч агуулга

Гадаадын хөрөнгө оруулалт, түүний үүсэл, хөгжил, шалтгаан, үндсэн хэлбэрүүд, эдийн засагт үзүүлэх ач холбогдол, үр дагаваруудыг олон улсын хөрөнгө оруулалтын үндсэн онолууд, хөрөнгө оруулалтын бодлого, механизмыг өндөр түвшинд хөгжүүлсэн орнуудынтуршлага дээр тулгуурлан судалж, олон улсын зах зээлд бий болж буй гадаадынхөрөнгө оруулалтын шинэ чиг, хандлагуудыг авч үзэх юм. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэгч гол субъект болох олон улсын корпорациудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа, шилжих үнэ зэргийг олон улсын татварын систем, улс төрийн болон бусад эрсдэл, капиталын шилжилт хөдөлгөөний механизмтай уялдуулан судлах болно. Хичээл нь зайлшгүй шаардлагатай лекц, илтгэл, реферат, хэлэлцүүлэг, тест суралцах жишээ зэргийн зохистой хослолоос бүрдэнэ. Хичээлийн явцын хэлэлцүүлэгт оролцох оролцоо, хандлага нь хичээлийн чухал бүрэлдэхүүн хэсэг байх болно. International investment characteristics, types and forms, economic importance, incentives, effects, influencing factors and international organizations which is monitoring and regulating investment environment will be explored. In terms of this purpose, scientific articles, textbooks, popular journals and other resources will be used to identify basics of international investments models. Forms of international investments will be classified regarding to characteristics and aim of investment. Economic effects will be discussed in positive and negative senses while investment incentives are divided to fiscal, taxation and favorable business environment categories. Investment outcomes will analyzed from the point of view of methods, timeliness and steps. Factors impacting investment will be identified as economic, sociological and political standpoints. International organizations which have a direct and indirect involvement in international investment will be discussed in a way of their tendency of actions and characteristics. International corporations will be presented in 3 ways; record, operation and organizational structure. Theories of international investment will be divided to traditional and new theories. After studying these theoretical approaches, students will be able to identify right ways to make reasonable investment decisions, to analyze its sociological impacts and to attract investment with fruitful outcomes.

Зорилго

Оюутнуудыг гадаадын хөрөнгө оруулалтын онолын болон практикийн үндсэн ойлголт, зарчмуудтай танилцуулан аливаа бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжийн дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа, цаашилбал гадаад зах зээлд хөрөнгө оруулахүйл ажиллагааг удирдан зохицуулах мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино. Мөнгадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр загвар, аргачлалуудыг практик нөхцөл байдалд хэрэгжүүлж, судалгаа шинжилгээ хийхчиглэл, боломжуудийг эрж хайхад туслах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Бс, Мхт
Индекс: COMR321
Багц цаг: 3

Товч агуулга

Гадаад зах зээлийн шинжилгээ хичээлээр оюутан сурагчдад гадаад зах зээлийн талаар мэдээлэл цуглуулах, шинжилгээ хийх онолын болон практик арга зүй, механизмыг эзэмшүүлэн үүн дээрээ тулгуурлан бизнесийн байгууллагын олон улсын зах зээлийн судалгааг хийж, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх ур чадварыг олгоход оршино. Мөн энэ хичээлийг үзсэнээр оюутан мэдээлэл цуглуулах орчин үеийн арга хэрэгслүүдийг судлан эзэмшиж, интернетийн мэдээллийн санд хайлт хийж, мэдээлэл олж авах өндөр ур чадварыг эзэмших юм. Гадаад зах зээлийн талаар мэдлэг олж авах орчин үеийн хандлагууд, зах зээлийг тандан шинжлэх онолын арга зүй, аргачлалууд, зах зээлийн мэдлэг зэрэг ойлголтуудын талаар онолын түвшинд системчлэн судална. Тухайлбал энэ хүрээнд олон улсын зах зээлийн судалгааны эх үүсвэр, онцлог, зах зээлийн чанарын судалгааны үндэслэлүүд, универсализм ба онцгойрлын хамаарал, зах зээлийн мэдлэг цуглуулах 3 үндсэн арга, зах зээлийн мэдлэгийн зарчим зэргийг бодит практик дээр тулгуурлан тайлбарлаж, интернетийн орчинд шууд ажиллах байдлаар мэдлэгийг батжуулах юм.

Зорилго

Шинжилгээний аргуудыг эзэмшсэний дараа гадаад зах зээл дэх боломжуудыг шинжлэх арга замыг эзэмших юм. Энд зах зээлийн боломжийг шинжлэх ерөнхий хүрээ, үе шатууд, объектууд, салбарын шинжилгээ, өрсөлдөөний шинжилгээ, сувгийн шинжилгээ зэргийг хийж сурах юм. Хичээлийн нэг гол зорилго нь оюутнуудыг ДХБ, ДБ, ОУВС, ITC, AITIC, ARTNET гэх мэт олон улсын эдийн засагт судалгаа, шинжилгээ хийж, мэдээлэл боловсруулан гаргадаг гол субъектуудын үйл ажиллагаатай танилцуулж, тэдгээрийн гаргадаг илтгэл, өгүүлэл, тайлангуудаас хичээлийн явцад ашиглах, эдгээр байгууллагуудын веб сайт-тай харьцаж ажиллах зэрэгт сургахад оршиж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар