Бидний тухай
Багш ажилтан
Экспортыг дэмжих төв (ЭДТ) байгуулах нь уул уурхайн бус салбарын худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. ЭДТ нь экспортыг хөгжүүлэх, дэмжих зорилготой бөгөөд гадаад зах зээлээ тэлэх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд олон төрлийн үйлчилгээ болон дэмжлэг үзүүлдэг. ЭДТ–ийн гол давуу талуудын нэг нь уул уурхайн бус салбарын бизнест бүтээгдэхүүнийхээ шинэ зах зээл, хэрэглэгчдийг тодорхойлоход тусалдаг. Тус төв нь зах зээлийн судалгаа хийх, гадаад худалдааны тарифын саад тотгор болон бусад зохицуулалтуудын талаар мэдээлэл өгөх, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээл дээрх боломжит худалдан авагч, борлуулагч нартай холбох боломжоор хангадаг. Үндсэндээ энэхүү төв нь гадаад зах зээлд уул уурхайн бус салбарын хэрэглэгчдийн хүрээг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлээс хараат байдлыг үлэмж бууруулахад дэмжлэг үзүүлдэг байна. Шинжилгээний үр дүнд ЭДТ–ийн бодлогын дамми хувьсагч эерэг, ач холбогдолтой гарсан бөгөөд энэ нь Монгол улс аливаа улсад ЭДТ байгуулахад тус улс руу хийх уул уурхайн бус экспорт нэмэгдэх боломжтойг харуулсан. Харин Монгол улсын ДНБ, нэрлэсэн валютын ханш, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг хувьсагчдын коэффициент буурч, импортлогч орны ДНБ, газар зүйн зай, хиллэдэг эсэх, экспортын төвлөрөл зэрэг хувьсагчдын коэффициент өссөн үзүүлэлттэй гарсан.
Олон улсын худалдаа хичээлийн хамтлагийн хичээл заах арга зүй, ялангуяа хичээл сургалтад идэвхтэй сургалтын арга зүйг ашиглаж байгаа туршлага, оюутны оролцоог хангах аргууд, суралцагчид олгох мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн талаар илтгэсэн.
Тус эрдэм шинжилгээний хуралд ОУБ хичээлийн онцлог, CLO- PLO уялдаа, ном сурах бичиг, семинарын хичээлийн бүрдэл хэсгүүд, лекцийг удирдан явуулах арга барил, семинарыг удирдан явуулах арга барил, MS sharepoint ашиглан хичээлийн цахим хуудас үүсгэх зэрэг агуулгаар илтгэл хэлэлцүүллээ.
The special economic zones have long been regarded as a tool to promote export development and employment generation by bringing foreign direct investment and promoting manufacturing to the host country. Mongolia, the country depending solely on natural resource, is in dire need of those benefits created by special economic zones. Mongolia has been trying to develop three special economic zones since 2002 without much success. Despite the various opportunities regarding regional economic cooperation such as “Economic corridor” and “Belt and Road Initiatives”, special economic zones are struggling to attract investment and business activities necessary to operate the zones effectively. This paper examines current states of Mongolian special economic zones by identifying main causes of inability to operate in full scale. Keywords: Special Economic Zones; Altanbulag Free Zone, Zamyn Uud Free Zone, Tsagaannuur Free Zone, The Law of Free zones, Asian highways AH3, AH4, AH32, FDI