Бидний тухай
Багш ажилтан
K-means арга нь машин сургалтын аргууд дотроос хамгийн өргөн хэрэглэгддэг машин сургалтын кластерчлах аргад тооцогддог. Уг арга нь өгөгдлүүдийг ижил төстэй байдалд (хүчин зүйлүүдэд тулгуурлан) үндэслэн кластеруудад хуваадаг арга юм. Хүчин зүйлүүдийн тоо хэдий чинээ их байх тусам кластерлах процесс улам төвөгтэй болдог. Тиймээс хүчин зүйлүүдийн хэмжээсийг үндсэн бүрэлдэхүүн хэсгийн шин- жилгээг (PCA) хийн бууруулах, тооцооллыг хялбаршуулах бололцоотой.Бидэнд ирүүлсэн оролцогч талуудаас авсан санал асуулгын үр дүнг ашиглан жинг тооцож гаргасан.Бид энэхүү судалгааны ажлаараа K-means аргын онолыг судалж, боловсролын салбарын өгөгдөлд дүн шинжилгээ хийж, боловсролын салбарт оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор өгөгдлийг хэд хэдэн хүчин зүйлүүдээр нь кластерчлал хийсэн. Гарсан үр дүнгээ харуулах платформ хөгжүүлсэн.