Бидний тухай
Багш ажилтан
Хичээлийн агуулгаар бүхэлдээ судалгааны илтгэл, өгүүлэл, дипломын ажил зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй бичигдэх материалуудыг хэрхэн зөв бичих арга, дэс дараалал, болон төсөл бичих аргачлал зэргийг судална. Хичээл лекц болон семинараас бүрдэх ба лекцийн хичээлээр хэрхэн үр өгөөжтэй, эмх цэгцтэй, товч ба ойлгомжтой бичих тухай орох бол семинарын хичээлээр оюутан тодорхой сэдвээр төсөл, судалгааны ажил, манускрипт зэргийг бичиж гүйцэтгэнэ.
Энэхүү хичээлээр эрдэм шинжилгээний ажлын бичвэрийг хэрхэн бичих, түүний төрлүүд, ач холбогдол болон онцлогийн тухай дэлгэрэнгүй авч үзнэ. Үүний сацуу био- инженерчлэлийн мэргэжилд холбогдох судалгааны ажлуудтай танилцаж, анализ хийж цаашид өөрсдийн судалгааны ажлын бичвэрийг бичих чадварт суралцана.
Хэрэглээний биохими хичээл нь агуулгын хувьд дараах зүйлсийг агуулна. Үүнд: биохимийн үндэс, биохимийн технологи, анагаах ухаан ба ХАА-н хэрэглээ, оношлогоо, макромолекулуудын мэдээллийн сан зэрэг асуудлуудаар асуудал шийдвэрлэх хэлэлцүүлэг өрнүүлнэ. Дээрх ойлголтууд нь бүхэлдээ биотехнологийн арга зүй шийдлийн хүрээнд байх болно.
Энэхүү хичээлийн зорилго нь оюутнуудад амьд организмд явагдах биохимийн томоохон урвал, цикл, энергийн хувирал, витамин, кофакторууд болон макронэгдлүүдийн бодисын солилцооны үндсэн ойлтголтуудыг өгнө. Дээрх ойлголттой холбоотойгоор орчин үед хэрэглэж буй иммуно буюу эсрэг бие, АТФ зэрэгт суурилсан хэрэглээний арга зүй, биоинженерчлэл, ялангуяа биоанагаах ба биотехнологийн салбарт хэрэглэгдэх боломж зэрэг суурь ойлголтуудыг өгнө.
Хими биологийн шинжилгээний аргууд” хичээлийн зорилго нь биоинженерчлэлээр суралцаж буй оюутнуудад хими биологийн түгээмэл хэрэглэгддэг арга зүйн суурь үндэслэл, үйл ажиллагааны зарчим, гардан гүйцэтгэх протоколыг ойлгуулж, эзэмшүүлэхэд оршино. Энэхүү хичээлийг үзсэнээр оюутнууд цаашид хими биологийн оношлогоо, шинжилгээг аль ч лабораторид хийх онолын мэдлэгтэй болох ач холбогдолтой.
Хими биологийн шинжилгээний аргууд” хичээлийн зорилго нь биоинженерчлэлээр суралцаж буй оюутнуудад хими биологийн түгээмэл хэрэглэгддэг арга зүйн суурь үндэслэл, үйл ажиллагааны зарчим, гардан гүйцэтгэх протоколыг ойлгуулж, эзэмшүүлэхэд оршино. Энэхүү хичээлийг үзсэнээр оюутнууд цаашид хими биологийн оношлогоо, шинжилгээг аль ч лабораторид хийх онолын мэдлэгтэй болох ач холбогдолтой.
Уг хичээл нь биомакромолекул болон био шинжлэх ухаан гэсэн ерөнхий хоёр ерөнхий хэсгээс бүрдэнэ. Биомакромолекулын хэсэгт амьд биеийг бүрдүүлэгч үндсэн нэгдлүүд болох уураг, өөх тос, нүүрс-ус, нуклейн хүчил тэдгээрийн шинж чанар, бүтэц байгууламж болон метаболизмын тухай дэлгэрэнгүй авч үзнэ. Харин био шинжлэх ухаан хэсэгт орчин үеийн хөдөө аж ахуй, анагаах ухаан, болон бусад биотехнологийн салбарт гарч ирж буй био-инженерчлэлийн шийдлүүд ололт амжилтууд зэрэг олон сэдвүүдийг тоймлон авч үзнэ. Цаашлаад шинжлэх ухаанд шинээр гарч ирж буй судалгаа шинжилгээний шинэ арга зүй, технологийн тухай товч авч үзнэ.
Энэхүү хичээл нь биотехнологи, био-инженерчлэл, болон биологийн судалгаанд ашиглагддаг биохимийн үндсэн суурь ойлголтуудыг өгөхөөс гадна анагаах ухаан, хөдөө аж ахуй, бусад дэвшилтэт салбаруудад ашиглагдаж буй био-инженерчлэлийн шийдлүүдийн тухай үндсэн суурь ойлголтыг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Тус хичээл нь дараах сэдвүүдийг агуулна. Үүнд: 1-р бүлэг агуулга: Биологийн системийн онцлог шинж чанарууд, амьд организмын ангилал зүй, эс-эд-эрхтэн-эрхтэнтогтолцоо-организм-популяцийн түвшингийн зохион байгуулалтын онцлог, тэдгээр дахь мэдээллийн урсгалын шинж чанарууд, био-инженерчлэлчлэлд тулгардаг ёс зүйн асуудлууд, генийн инженерчлэл, екомбинант технологи, үүдэл эсийн технологи, амьтны эсийн био-инженерчлэлчлэл, эдийн био-инженерчлэлчлэл, эрхтэн, эрхтэний системийн био-инженерчлэлчлэл зэрэг асуудлууд орно. 2-р бүлэг агуулга: Бодис, энергийн солилцооны үндэс, биохимийн инженерчлэл, бодисын солилцооны инженерчлэл, ургамлын биотехнологийн үндэс, түүнд хэрэглэгддэг гол арга техникүүд, орчны био-инженерчлэлчлэлд ургамлыг ашиглах нь, ургамлын метаболит, түүний хэрэглээ, эмийн загварчлал, эмийг байнд хүргэх технологийн асуудлууд орно. 3-р бүлэг агуулга: Микроорганизмын ангилал зүй, түүний тархалт, микроорганизмын физиологи, биохимийн асуудлууд, микробиологийн ферментацийн үйлдвэрлэл, био-процесс инженерчлэл, биореакторын бүтэц, үйл ажиллагаа, хүнсний био-инженерчлэлчлэл, орчны био- инженерчлэлчлэлд микроорганизмыг ашиглах нь, биоматериал, нано-биоинженерчлэл, радиобиологийн асуудлууд орно. Семинараар дээр дурдсан сэдэвтэй холбоотой судалгааны ажлуудыг жишээ болгон ярилцаж оюутнуудад хичээлийн сэдвүүдийг амьдрал дээр бодитоор ойлгоход дөхөмтэй байдлаар заана.
Био-инженерчлэлчлэлийн үндэс хичээлийн зорилго нь био-инженерчлэл, химийн инженер, нано-инженер, цөмийн инженер, байгалийн шинжлэх ухааны судлаачид, эмч, зэрэг мэргэжлээр сурч буй хүний эзэмшсэн байх ёстой биологийн обьектийн талаарх хамгийн наад захын суурь ойлголтууд, улмаар биологийн системийг инженерчлэлийн арга зүй, хандлагыг ашиглан өөрчлөн хувиргах, түүн дээр түшиглэн бүтээгдэхүүн, үйлчилгээ гарган авах, түүнийг бусад төрлийн инженерчлэлийн ажлуудтай уялдуулан холбоход шаардлагатай мэдлэгийг анхан шатны түвшинд, биологийн обьектийн хувьд системчилсан байдлаар ойлгуулахад оршино. Энэхүү хичээлийг үзсэнээр биологийн систем ба био- инженерчлэлийн талаарх суурь мэдлэг олж авч цаашид уг мэдлэгийг өөрийн ажиллах нарийн мэргэжлийнхээ талбарт өөрт ашигтайгаар хэрэглэх чадвартай болох ач холбогдолтой.
Тус хичээлээр өнөөдөр дэлхий даяар ашиглаж байгаа био-инженерчлэлийн лабораторийн үндсэн аргачлалуудын үндэс, мөн чанарыг зааж, тус аргачлалуудыг үлгэр протоколын дагуу лабораторийн дадлага хийн баталгаажуулна. Хичээлийн агуулга ерөнхий 4 хэсэгт хуваагдсан байна: биологийн идэвхийн тодорхойлох, ургамалд ген шилжүүлэн суулгах, түүнийг нийлэгжлийг шалгах, эндофит актиномицетийн судалгаа болон ургамлын хлорофил, малондиалдигедийн (МДА) агууламжийг тодорхойлох судалгаа.
Хичээлийн гол зорилго нь био-инженерчлэлийн лабораторийн үндсэн аргачлалуудыг ойлгуулах, гардаж хийх чавдар олгох, шинжилгээ судалгаанд ашиглахад оршино. Энэхүү хичээл нь био-инженерчлэлийн үндсийг гүнзгийрэн судлахад эхний гарааны үндсэн ойлголтыг оюутанд өгөх чухал ач холбогдолтой.