МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG611
Багц цаг: 2

Товч агуулга

Тус хичээлийн хүрээнд үзвэл зохих ёстой сэдвүүд. Үүнд: -Урал-алтай овгийн хэлнүүд. Урал-алтай овгийн хэлнүүд нийтлэг. -Алтай овогт багтах хэлнүүдийн тодорхойлолт, газарзүйн байрлал, соёл түүхийн асуудал -Нийт алтай хэлний үгийн сан. Түүхэн харьцуулсан аргаар нийт алтай хэлний үгийн сангийн эртний хэлбэрийг сэргээх. Түрэг монгол хэлний дүйцэл. а) монгол хэлнээс түрэг хэлэнд орсон хэлбэрийн хувьд тодорхой мэдэгдэм харьцангуй сүүл үеийн үгийн сан болон үгзүйн хэсэг; б) түрэг хэлнээс монгол хэлэнд орсон хэлбэрийн хувьд мөн тодорхой мэдэгдэм харьцангуй сүүл үеийн үгийн сан болон үгзүйн хэсэг; в) нэг талаас нийт түрэг хэлний, нийт монгол хэлний шинжтэй баримтууд. Монгол-түрэг хэлний нийтлэгээс уугуул түрэг, монгол хэлний үгсийг ялгах шалгуур: а) үндсэн – авианы бүрхүүл хийгээд утгын хувьд бүрэн тохирдог, монгол хэлэнд тэр үг нь байдаг илт түрэг хэлний үгс; б) монгол хэлний түрэг гаралтай үгсийн авианы шинжийг тодорхойлохдоо түрэг хэлний тодорхой авианы газар нутгийн шинжийг харгалзан үзэх; в) үгзүй-үгийн гарлын судалгаа нь монгол хэлний түрэг гаралтай үгсийн үгзүйн хэлбэрийг тодорхойлно; г) «уугуул» үгийг тогтоох шалгуураар түрэг гаралтай үгс монгол хэлний зарим нэгэн аялгуу болон газар нутгийн шинжтэйг тогтооно; д) утгазүйн талаас нь түрэг хэлнээс орсон үгсийн утгыг тогтооно; е) хуулбарласан хэлбэр – түрэг хэлний үгийн утга болон үг бүтээх бүтээврийг монголоор үгчилэн буулгасан.

Зорилго

«Хэлбичгийн» ухааны чиглэлээр оюутнууд бэлдэх мэргэжилийн цогц хичээлийн нэг хэсэг нь «Алтайсудлалын» ухаан юм. Тус хичээл нь дэлхийн олон хэлийг гарал үүслээр нь ангилахуй хийгээд Монгол хэл нь түрэг, манж-түнгүс, солонгос, японзэрэг хэлтэй харилцан төрөл хэл (эсвэл хэв шинжийн хувьд адил төстэй)болох тухай Алтайн овог хэлний онол, энэ онолын эргэн тойрон дахь эрдэмтдийн харилцан адилгүй үзэл бодол, судалгааны тоймтой танилцаж, төрөл хэл тус бүрийн авианзүй, үгзүй, үг бүтэх ёс, үгийн сан болон өгүүлбэрзүйн бүтэц онцлогийн талаар цогц мэдлэг олгоход чиглэнэ. (Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.)





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар