МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Т.Отгонтуул, М.Баярсайхан
"МУИС-ийн манж хэл бичгийн сургалт судалгаа", Монгол хэл шинжлэл - 2025, Монгол Улс, МУИС, 2025-11-29, vol. 1, pp. 1-15

Хураангуй

Монгол дахь манж хэлний сургалт нь XX зууны эхэн үе хүртэл албан сургуулийн ба гэрийн сургуулийн гэсэн хоёр зүйл байв. Олноо өргөгдсөний 5 дугаар он буюу 1915 онд зарлигаар баталсан дунд зэргийн сургуулийн танхимын дүрэм хэмжээнд зааснаар танхимын хөвгүүдэд сургах зүйлийн нэгдүгээрт, монгол ба манж үсгийн бичиг шастир, хууль цаазыг оруулсан байдаг . Энэ нь хууль цааз, дүрэм журмыг шинэчлэн тогтоох, өмнөх үеийн хэрэг явдлыг сөхөж улируулан байцаах зэрэгт манж бичиг зохиолыг үзэж судлах хэмжээний мэдлэг боловсрол тухайн цаг үеийн сэхээтэнд хэрэгцээ шаардлагатай хэвээр байсантай холбоотой юм. Гэвч, Ардын засгийн үеэс эхлэн манж хэлний албан сургалт зогссон байна. Монгол улсад манж хэл бичгийн сургалт, судалгааг хөгжүүлэх нь дараах зорилгын үүднээс зайлшгүй чухаг билээ. Үүнд: - Монгол, манж хэлийг түүхэн үүднээс харьцуулан судлах, - Төв ази, Монголын түүхэнд холбогдох манж сурвалж, баримт хэрэглэгдэхүүнийг судлах, - Манж утга зохиол хийгээд монгол утга зохиолын хэлхээ холбоог судлах, - Шүтлэг бишрэл, зан заншил гэх мэт соёл, угсаатны зүйн харьцуулсан судалгаа хийх - Бичиг үсгийн соёлын харилцааг судлах зэрэг болно. Ийм учраас МУИС-д үндэснийхээ хэл бичиг, түүхийг судлах боловсон хүчнийг бэлтгэх сургалтын хөтөлбөрт манж хэлний хичээлийг оруулах нь зайлшгүй чухал гэж үзэн монгол хэл бичгийн салбарыг нээсэн цагаас эхлэн манж хэл бичгийг зааж ирсэн бөгөөд энэ сургалт өнөөг хүртэл тасралтгүй явж иржээ. Тус илтгэлт МУИС-ийн манж хэл бичиг, сургалт судалгааны түүх, олот амжилт, цаашдын судалгааны чиг хандлагын тухай өгүүлсэн болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар