МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO313
Багц цаг: 3

Товч агуулга

Хатуу биеийн физкийн ойлголтуудаас авахуулаад хагас дамжуулагч нано материалуудын электрон, соронзон, гадаргуун идэвх, нано жижиг хэсэгүүд (nanoparticle) тэдгээрийн өвөрмөц шинж чанар, гарган авах химийн синтезийн аргуудын талаар цэгцтэй мэдлэг өгөх бөгөөд оюутанууд цаашид судалгаа хийхэд онолын болон практик мэдлэгийг олгоно.

Зорилго

Нанобүтцэт материалуудыг ерөнхийд нь биологийн ба химийн гаралтай гэж ангилдаг. Энэхүү хичээлээр эдгээр маетриалууд ямар ямар шинж чанартай, ямар технологиудад хэрхэн хэрэглэгддэг талаар үзэж мэдхээс гадна хэрхэн нанобүтцэт материалуудыг гаргаж авах талаар сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO406
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO401
Багц цаг: 3

Товч агуулга

Биосистемийн үндсэн нэгж болох эс, түүнд агуулагдаж буй нано хэмжээст бүтцүүдийг илрүүлэх физик химийн аргуудтай танилцана. Эсийг үхүүлэлгүйгээр амьд байхад нь эсийн дотор болон гаднах нано хэмжээст динамик хөдөлгөөнүүдийг AFM, TEM, PCS гэх мэт анализаар илрүүлэх, макромолеклжждыг электрофорез, ПГУ-аар илрүүлэх талаар онолын болон практик мэдлэг олж авна.

Зорилго

Биологийн систем нь нано хэмжээстэй бөгөөд уг системд явагдаж буй процессыг илрүүлэхэд физик химийн зарчмуудад үндэслэсэн аргуудыг өргөн хэрэглэдэг. Энэхүү хичээлээр бионано бүтцүүдийг шинжлэх, илрүүлэх, дүрслэх, физик химийн аргуудын талаар суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO411
Багц цаг: 3

Товч агуулга

Биосенсор ба нанобиосенсорын үндэс, биосензоруудын мэдээлэл дамжуулах чанар, ангилал, био мэдрэгчийг хөгжүүлэх шинэ наноматериалууд, биосенсор ашиглан хорт хавдрын эсийг илрүүлэх, хүнсний бүтээгдэхүүн дэх микотоксины шинжилгээнд биосенсор ашиглах нь, мансууруулах бодисын илрүүлэгэнд биосенсорыг ашиглах, түүнийг хөгжүүлэх, хэрэглээ, ухаалаг гар утсанд суурилсан биосенсорууд зэрэг сэдэвийн хүрээнд онолын мэдлэг олгоно.

Зорилго

Тус хичээл нь биосенсор гэж юу болох, ажиллагааны ерөнхий зарчим болон ач холбогдол, өнөөрийн хөгжүүлэлт зэрэг сэдэвийн хүрээнд онолын болон практик мэдлэгийг олгоно. Биосенсорын дизайн, үйлдвэрлэл, хэрэглээний үндсэн зарчмуудыг багтаасан нь бакалаврын оюутнуудад тохиромжтой бөгөөд цаашид судалгаа шинжилгээний ажил хийхэд нь өнөр ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO203
Багц цаг: 3

Товч агуулга

Цуврал лекц, семинарын дасгалаар дамжуулан эс, вирусын хэлбэр, үйл ажиллагаа, биологийн макромолекул, амьд эс дэх биохимийн үйл явцын талаар ойлголт өгөх болно. Амьдрал гэж юу болох, шинэ зүйл хэрхэн үүсч, хувьслын замаар өөрчлөгддөг талаар ойлголттой болно. Цаашилбал, биологийн макромолекулуудыг синтетик биологид хэрхэн ашиглах, биологийн асуултуудад хариулахад нано шинжлэх ухааны аналитик аргуудыг хэрхэн ашиглаж болохыг олж мэднэ.

Зорилго

Оюутнууд эс, вирусын бүтэц, үйл ажиллагааны талаархи үндсэн мэдлэгийг олж авахаас гадна биохими, генетик, хувьслын онолын үндсэн ойлголттой болно. Мөн уг хичээл нь нанотехнологийн сэдвүүд болон шинжилгээний аргуудыг танилцуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO703
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: MTRL402
Багц цаг: 3

Товч агуулга

Наноматериалуудын судалгаа нь нано хэмжээний бүтэц, гадаргуу, тэдгээрийн олон янзын шинж чанарыг судалдаг. Сэдвүүд нь хийн фазын синтез, лазер аблаци, нано хоолой, соронзон болон оптик шинж чанар, мэдрэгч, электроникийн хэрэглээ зэрэг орно. Фазын хувирал, коагуляци, дэвшилтэт люмофорыг ойлгох нь маш чухал юм. Ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, судлах арга техник нь нано шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн энэхүү цогц судалгааг баяжуулж байна.

Зорилго

Наноматериалуудыг судлах нь бодисыг атомын болон молекулын хэмжээнд удирдах боломжийг олгодог бөгөөд энэ нь янз бүрийн салбарт хувьсгалт дэвшилд хүргэдэг. Энэ нь анагаах ухаан, электроник, эрчим хүч, материалын шинжлэх ухааны салбарт инновацийг дэмжиж, сайжруулсан шинж чанар, урьд өмнө хэзээ ч байгаагүй хэрэглээг амлаж, хувиргах технологи, тогтвортой шийдлүүдийн замыг засдаг.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO407
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: NANO602
Багц цаг: 2




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар