Бидний тухай
Багш ажилтан
Интерфейс. Instruction Set Architecture (ISA). Хийсвэр өгөгдлийн төрөл. Компьютерийн систем. Процессор. Personal Computer (PC). Сервер. Эмбеддэд процессор. Системийн програм хангамж. Үйлдлийн систем. Компайлер. MIPS. Ассемблер. Ассемблерын хэл. Үг. Хаяг. Машины хэл. Инструкци. Инструкцийн формат. Опкод. Операнд. Инсрукцийн хаяглалт. Хуурмаг инструкци. Тэмдэгтэй тоо. Тэмдэггүй тоо. LSB. MSB. Нэмэх, хасах үйлдэл. Үржих, хуваах үйлдэл. Хөвөгч цэгтэй тоо. Системийн гүйцэтгэл. CPI. CPU хугацаа. Клок. RISC. CISC. Endian. Дэд програм. Амдалын хууль. Benchmark. Удирдлагын сигнал. Програмын тоолуур. Регистр файл. Тасалдалт. Дотоод тасалдалт. Вектор тасалдалт. Нэг циклт гүйцэтгэл. Олон циклт гүйцэтгэл. Пайплайн. Ажиллагааны “алдаа”. Бүтцийн “алдаа”. Өгөгдлийн “алдаа”. Удирдлагын “алдаа”. Санах ойн шатлал. Кейш санах ой. RAM. Диск. Виртуал санах ой. Диск менежмент. RAID. Мультипроцессор. Кластер. Оролт гаралтын төхөөрөмжүүд. GPU. Олон цөмт архитектур.
Энэ хичээлийн зорилго нь оюутнуудад орчин үеийн компьютерийн системийн бүтэц, ажиллагаа, гүйцэтгэл, пайплайн, санах ойн шатлал, кейш болон виртуал санах ойн ажиллагаа зэрэг ойлголтуудын талаар гүнзгий мэдлэг өгөхөөс гадна компьютерийн системийн үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаарх ойлголтыг олгоно. MIPS 32-бит архитектурын ажиллагааг жишээ болгон авч үзнэ.
Оюутан уг хичээлийг судалснаар дижитал ур чадварын суурь ойлголтууд, дижитал технологийн хөгжил, мэдээлэл хайх, үнэлэх, удирдах арга зүй, дижитал харилцаа ба хамтын ажиллагаа, цахим орчин дахь хувийн нууц ба аюулгүй байдал, зохиогчийн эрх ба ёс зүй, өгөгдлийн суурь ойлголт, шинээр гарч буй технологиуд (хиймэл оюун, их өгөгдөл гэх мэт)-ын талаарх суурь мэдлэгийг олгоно. Мөн дижитал орчинд сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, дижитал ул мөрөө нягтлах, дижитал мэдээлэлтэй зохистой ажиллаж сурах зэрэг практик ур чадварыг олгоно.
Энэхүү хичээлийн үндсэн зорилго нь оюутнуудыг орчин үеийн дижитал нийгэмд үр дүнтэй, ёс зүйтэй, аюулгүй оролцох, суралцах, ажиллах, харилцахад шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшүүлэхэд оршино. Оюутнууд дижитал технологийг ухамсартайгаар ашиглах, аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, цахим орчинд хувийн нууц, аюулгүй байдлаа хангах, бусадтай үр дүнтэй хамтран ажиллах зэрэг чадваруудыг хөгжүүлэхэд чиглэнэ. Энэхүү хичээл нь оюутнуудыг: • Академик орчинд амжилттай суралцах, судалгаа шинжилгээ хийхэд дижитал хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах; • Ирээдүйн ажлын байранд шаардагдах дижитал ур чадваруудыг эзэмшиж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх; • Мэдээллийн үнэн зөвийг ялгаж, цахим залилан, хуурамч мэдээллээс сэргийлэх; • Дижитал иргэний хувьд ёс зүйтэй, хариуцлагатай байж, нийгэмд эерэгээр нөлөөлөх; • Аливаа цахим донтолтоос өөрийгөө хамгаалах; • Насан туршдаа суралцах, өөрчлөлтөд дасан зохицох чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байна.
Суурь ойлголтууд: Автомат систем. Автомат системийн дизайн. Удирдлагын систем. Single-board Computer. Ухаалаг машин. Сенсор. Үйлдвэрийн автоматжуулалт. Машин сургалт. Алдагдлын функц. Зардлын функц. Градиент descent. Хяналтгүй, хяналтгүй сургалт. Реинфорсемент сургалт. SARSA. Neural network. Convolutional neural network. Recurrent neural network. Гүн реинфорсемент сургалт. DQN алгоритм. A2C алгоритм. PPO алгоритм. MLP ба CNN-ийн иференс, техник хангамжийн хурдасгуур
Машин сургалт нь хиймэл оюуны салбарын дэд хэсэг бөгөөд сургалтын өгөгдөлд суурилсан математик загварчлал ашиглан ‘суралцах’ замаар тодорхой даалгавар гүйцэтгэхийн тулд тооцоолол хийх технологи юм. Одоо үед машин сургалт нь бүхий л салбарт өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд автомат систем, робот сургалт нь хурдацтай хөгжиж байгаа хэрэглээний нэг бүлэг юм. Энэхүү хичээл нь автомат системийн дизайн, түүнд машин сургалт ашиглах, реинфорсемент машин сургалтын үндсэн ойлголт, алгоритмууд, тэдний ажиллагаа, машин сургалтыг робот, автомат системд хэрэглэх хэрэглээний талаар ойлголт өгнө. Түүнчлэн SBC (single-board computer) дээр машин сургалт ашиглан автомат системийн дизайн хийх, хөгжүүлэх чадвар олгоход гол зорилго нь оршино.