МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Technology development of morinkhuur music orchestra
Бүртгэлийн дугаар: P2021-4166
Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Мөнгөн дүн: 85.2 сая ₮
Хугацаа: 2020.12.31 - 2023.12.30
Захиалагч: Шинжлэх Ухаан Технологийн сан
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

“Морин хуурын найрал хөгжмийн технологийн хөгжүүлэлт” хамтарсан төсөл нь Тайвань болон Монгол улсын хоёр их сургуулийн хамтран хэрэгжүүлэх төсөл бөгөөд Монголын талаас Монгол Улсын Их Сургууль, Тайвань талаас National Central University оролцож байгаа. Уг төслийн зорилго нь машин сургалт ашиглан хурууны хөдөлгөөн танилт бүхий морин хуурын виртуал найрал хөгжмийн компьютер-хүн харилцах ажиллах системийн судалгаа болон хөгжүүлэлт юм. Морин хуур нь Монголын үндэсний хоёр чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Бид deep learning аргаар морин хуур тоглож байх үеийн гарын хөдөлгөөний таних, виртуал морин хуурын системтэй цогц систем хийхээр зорьж байгаа болно. Түүнчлэн, туршилтын загвар гарган гүйцэтгэлийн нарийвчлалыг сайжруулна. Тайваний тал нь зүүдэг мэдрэгчгүйгээр хоёр гарын хөдөлгөөнд үндэслэн хуруу танилтын хэсгийг хөгжүүлнэ. Энэ аргачлал нь өөр объект болон бусал гарын хөдөлгөөн бүхий өөр хэрэглээнд тааруулан өөрчлөн хэрэглэх боломжтой санаа юм. Монголын тал нь MIDI өгөгдөл бэлтгэх, морин хуурын виртуал загвар хөгжүүлэх, морих хуур тоглох туршилтын загвар гаргах ажлын хийж гүйцэтгэнэ. Энэ нь дараа өөр төрлийн хөгжмийн зэмсгүүдийн хувьд өөрчлөн ашиглах боломжтой.

Abstract

The joint project “Technology Development of Morin Khuur Music Orchestra” is proposed by two universities in Taiwan and Mongolia, National Central University, Taiwan (ROC), and National University of Mongolia, Mongolia. The aim of this project is a research and development of Human-computer interaction system with novel dynamic finger recognition system based on machine learning with virtual orchestra for Mongolian traditional instrument Morin khuur. The Morin khuur, also known as the horsehead fiddle, is a traditional Mongolian two-stringed instrument. Here we proposed a framework based on deep learning recognize both hand action when playing Morin khuur and to integrate into a virtual Morin khuur system. Also, we designed an experiment, hoping to complete the virtual Morin khuur system and increase the accuracy of performance. In Taiwan side, the team will focus on developing applications for finger recognizing based on only two-hand without wearable sensor. This proposed idea can be then easily extended to many other applications where object and hand gestures can be changed. The Mongolian side will develop virtual model for Morin khuur and MIDI data and a prototype of morinkhuur playing robot.

Түлхүүр үгс:
Machine-learning
morinkhuur
virtual-model
Англи нэр: Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools - ARTEST
Бүртгэлийн дугаар: P2021-4140
Санхүүжүүлэгч: Европийн Холбоо
Мөнгөн дүн: 248.5 сая ₮
Хугацаа: 2020.12.31 - 2023.12.30
Захиалагч: Эрасмус+ хөтөлбөр
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Европын Холбооны санхүүжилттэй Дээд боловсролын салбарын чадамжийг дээшлүүлэх (CBHE) ERASMUS+ хөтөлбөрөөр хэрэгжүүлэх Enhancing education programmes in Arts and Humanities via European STEM methods and tools - ARTEST төсөлд Европын холбооны 5, Оросын 4, Монголын 3 их сургууль хамтран оролцож байна. Төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжих ба төслийн хүрээнд ХШУИС-ийн Электроник, Холбооны Инженерчлэлийн Тэнхим болон ШУС-ийн Антропологи, археологийн тэнхим хамтран E 02220201 Археологийн магистрын хөтөлбөрийг STEM аргаар сайжруулах юм. Төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн дижитал чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэх, үүний тулд хөтөлбөр дэх хичээлүүдийг өөрчлөх, нэмэгдүүлэх замаар хүмүүнлэгийн ухааны хөтөлбөрийг сайжруулахад төслийн гол зорилго оршиж байгаа болно.

Abstract

The project is funded by the EU and will enhance Digital Humanities education in Russia and Mongolia with a focus on cultural heritage and 3D reconstructions. The lead university is the University of Cologne, Germany and the partner universities are from Russia (4), Mongolia (3), 2 universities in Greece, and one each in Cyprus and Italy. The project aims to rethiking education in humanities in Russia and Mongolia in line with EU standards, research and practices to catch up with the latest trends of labour market and reinforce education in humanities by adopting digital methods of research and education. Proposal follows the idea that graduates with degrees in Arts and Humanities demonstrate high level of soft skills development (demanded by potential employers), however, may lack digital skills traditionally associated with STEM programmes. Current state of affars suggests the significance of harmonious development of both types of skills.

Түлхүүр үгс:
artest
erasmus+




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар