МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: EDUC603
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: EDUC620
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийг судалснаар оюутнууд боловсролын тогтолцоо, Монголын болон бусад орны боловсролын тогтолцооны талаар мэдлэгтэй болж, харьцуулах замаар боловсролын тогтолцоонд дүн шинжилгээ хийж сурна.

Зорилго

Хичээл нь лекц, бие даалт гэсэн сургалтын 2 хэлбэрээр явагдана. Багштай мэйлээр харьцаж нэмэлт мэдээлэл, зөвлөгөөг авч ажиллана. Хичээлийн агуулга нь доорх үндсэн сэдвүүдийг хамарна. 1) Харьцуулсан боловсрол судлал нь боловсрол судлалын шинжлэх ухааны салбар шинжлэх ухаан болох нь. Харьцуулалтын арга. 2) Орчин үеийн боловсролын хөгжлийн чиг хандлага: боловсролын тогтолцоо, боловсролын хөгжлийн ерөнхий чиг хандлага, боловсролын удирдлага ба түүний санхүүжилт, төрөлжсөн, ялгавартай сургалт, зайны сургалт, харилцаа холбооны технологи ба боловсрол 3) Улс орнуудын \ бүс нутгийн\ дунд боловсролын тогтолцоо 4) Боловсрол дахь хувийн сектор: хувийн сургуулийн эзлэх байр суурь, үүрэг, барууны орнууд дахь хувийн сургуулиуд, элит сургууль, хувийн их дээд сургууль 5) Дээд боловсрол ба олон улсын хөгжлийн чиг хандлага: хөгжлийн ерөнхий хандлага, боловсролын чанарын асуудал 6) Боловсон хүчин бэлтгэх тогтолцоо: боловсролын шинэчлэлийн үйл явцын чиг хандлага ба туршлагууд, гадаадад орнуудын багш бэлдэх тогтолцооны онцлог, шинжлэх ухааны судалгаа, түүний хэрэглээ, зохион байгуулалт

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: EDUC201
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: RULI450
Багц цаг: 2

Товч агуулга

Орос монгол хэлний хэл зүйн бүтцийн онцлог, тэдгээрийн ижил төстэй болон ялгаатай хэв шинжийг судлах; - Зэрэгцүүлсэн хэл зүйн гол гол ойлголттой танилцах; - Орос монгол хэлний хэл зүйн бүтцэд дүн шинжилгээ хийх; - Орос монгол хэлний хэл зүйн систем зэрэгцүүлэн судалгаа.

Зорилго

Орос, монгол хэлийг авиан зүй, үг зүй, үг бүтэх ёсон, өгүүлбэр зүй, үгийн сангийн түвшинд зэрэгцүүлэн судалж, нийтлэг ба ялгаатай талыг тодруулж, гадаад хэл заах аргад ашиглах дадал, чадвартай болгоно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: RUTR343
Багц цаг: 3

Товч агуулга

Оюутанд шууд ба дам орчуулгын онцлог, аргуудын талаар онолын ойлголт өгнө. Оюутны орос хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс орос хэл рүү аман орчуулга хийх чадварыг хөгжүүлэх, сайжруулах дасгал, даалгавар хийж гүйцэтгэнэ. Түүх, соёл, нийгэм, улс төр, эдийн засаг, урлаг спортын сэдэвтэй яриа, ярилцлага, мэдээ, нэвтрүүлэг үзэж, сонсож орос хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс орос хэл рүү аман орчуулга хийнэ. Энэ хичээлээр оюутны орос хэлнээс монгол хэл рүү дам орчуулга хийх чадварыг сайжруулахад түлхүү анхаарна.

Зорилго

Оюутан нийгэм, улс төр, эдийн засаг, урлаг спортын сэдвээр оросоос монгол руу, монголоос орос хэл рүү аман орчуулга хийх арга барилд суралцахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: KRUL212
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: RUSK363
Багц цаг: 2

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: RUSH230
Багц цаг: 3

Товч агуулга

Орос хэлний авиа зүйн тогтолцоо, түүний өвөрмөц онцлогтой танилцах, сонсож, ойлгох, зөв дуудах чадвар эзэмшүүлэхийн тулд дараах багц сэдвүүдийг үзнэ. Орос хэлний эгшиг, гийгүүлэгч авианы тогтолцоо, эдгээр нь хэлэхүйн явцад хэрхэн өөрчлөгдөх, үгийн өргөлт, өгүүлбэрийн аялга, өгүүлбэрийн утга бүхий хэсэгт хуваан зөв дуудах, бичвэрийг зөв унших, сонсож ойлгох зэрэг чадварыг монгол хэлний ойлголтуудтай зэрэгцүүлэн үзсэний үндсэнд эзэмших. Орчин цагийн орос хэлний авиа зүйн онолын үндсэн мэдлэг олгож, эхийг сонсож ойлгох, зөв дуудах чадвар дадал эзэмшүүлнэ.

Зорилго

Орос хэлний утга зохиолын хэлний авиа зүй, аялгын хэм хэмжээг эзэмшүүлнэ. Авиа зүйн онолын хичээлээр орос хэлний авианы тогтолцоо, түүний онцлог, авиа, авиалбарын хувилбар; хэлэхүйн хэмнэл; аялгын хэв шинж; өргөлт; галиг бичгийн тухай мэдлэг олгоно. Хичээлийн ерөнхий агуулга орос, монгол, хэлний авианы тогтолцоог зэрэгцүүлсэн судалгаан дээр үндэслэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: RUSS100
Багц цаг: 3

Товч агуулга

Оюутан нь энгийн төвшинд (элементарный уровень) орос хэлний авиа зүй, үг бүтээвэр(үгийн бүтэц – үндэс, төгсгөл;үгийн язгүүр, залгавар), хэл зүй (нэр үг- аиьтай ба амьгүй, тоо ба хүйс;нэр үгйин тийн ялгаллын тогтолцоо,төлөөний үг, тэмдэг нэр, үйл үг, тооны үг, дайвар үг, туслах үг,өгүүлбэрзүй – энгийн ба нийлмэл өгүүлбэр;үгсийн сан – 780 нэгж бий болгоно.

Зорилго

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд оюутан ОХУлс ALTE-ийн гишүүний хувьд боловсруулсан Төрийн стандартын зургаан төвшин (level) эхний буюу энгийн төвшины (элементарный) мэдлэгийг эзэмшиж суурь төвшины орос хэлийг судлах шаардлага хангасны илэрхийлэл болно. Оюутан нь дээрх хоёр төвшинийн шаардлага хангасан тохиолдолд хоёругаар семестрт 3 багц цагтай ТРКИ –2 (level-2) төвшинд суралцах боломжоор хангагдана.Цаашид 3 Бц ТРКИ-3(level-3) төвшинд суралцаж ОХУ-ын их дээд сургуульд магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаг боломжтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LING315
Багц цаг: 1

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: RUSH440
Багц цаг: 3

Товч агуулга

Монголын нийгэм улс төрийн байдал, зан заншил, уламжлалтай танилцана. Шинжлэх ухааны тодорхойлолт, байгалийн үзэгдэл юмсын шинж чанарын харилцан үйлчлэл, судалгаа, хэрэглээг тодорхойлон бичсэн эх бичвэрүүдтэй танилцаж, хэл найрлагын бүтцийг (ТРКИ-3) судална.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: RUSH235
Багц цаг: 3

Товч агуулга

Танилцах, хэрэг зориг асуух, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, нас, эрүүл мэнд, идээ ундаа, цаг хугацаа, орон гэр, сууц, цаг агаар, тэнгэрийн байдал, баяр цэнгүүн, амралт чөлөөт цаг, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, шуудан холбоо харилцаа, нийслэл хот, улсын түүх, ажил хайх, ажилд орох гэх мэт сэдвээр унших, сонсох, ярианд оролцох болон зөв ярьж, бичиж сурна.

Зорилго

Энэхүү хичээл нь ОХУ-ын ТРКИ-гийн суурь мэдлэг олгох шатны A2-В1 (ТБУ-ТРКИ-1) түвшинд хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёлын сэдвээр сонсож ойлгоод, харилцан яриа өрнүүлж сурна. Оюутан хичээлийг судалснаар 2,600 үгийг мэддэг, ярианд идэвхтэй хэрэглэж чаддаг болно.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: RUSH234
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр орос хэлний хэл зүйг үүргийн хэлзүйн хандлагаар үгийн аймгаар үзэх ба гол сэдэв бүрийг дотор нь утгаар нь дэд сэдвүүдэд хувааж үзнэ. Хэл бол тэмдгийн онцгой тогтолцоо гэсэн онолын суурь дээр тулгуурлан үүргийн болон харилцааны аргад суурилан заана. Хичээлийн эхэнд цаашид хэл зүйг дэлгэрэнгүй үзэх бэлтгэл болгож оршил хичээл явна. Ингэхдээ жинхэнэ нэр, тэмдэг нэр, үйл үг, дайвар үгийн хэл зүйн наад захын энгийн дүрмийг тайлбарлаж дараагийн шатны сургалтад бэлтгэнэ. Үүний дараа үгийн аймгууд руу шилжинэ. Үүнд: 1. Жинхэнэ нэрийн хүйс, тооны ай. Тэмдэг нэрийн хүйс тооны ай. Энэ хоёр сэдвийг хамтад нь үзэх. Жинхэнэ нэрийн тийн ялгалын айг 1. Предложный падеж 2. Винительный падеж 3. Дательный падеж 4. Родительный падеж 5. Творительный падеж гэсэн дарааллаар утга илэрхийлэх байдлаар нь салгаж үзнэ.

Зорилго

Орос хэлний /трки –ийн А1 буюу анхан шатны/ хэлзүйн тогтолцоотой танилцуулна. Оюутанд орос хэлний хэлзүйн анхан шатны мэдлэг олгох, баяжуулах, бататгах зорилготой. Хэлзүйн хичээл нь цаашид судлах мэргэжлийн хичээлүүдийн суурь болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: FLED603
Багц цаг: 3

Товч агуулга

Гадаад хэлний сургалтын технологи, түүний түүхэн хөгжил, мөн чанар, сургалтын онолын хөгжлийн үе шат, хандлага, шинэчлэл, сургалтын агуулга, арга зүйн асуудал, гадаад хэлний сургалтын арга технологи, зохион байгуулалтын хэлбэрүүд, мэдээлэл харилцааны технологид тулгуурласан сургалтын арга технологийн талаар суурь мэдлэгийг олгоно.

Зорилго

Дэлхийн болон дотоодын гадаад хэлний сургалтад баримталж буй гадаад хэлний сургалтын технологийн онол, арга зүй, хэрэглэгдэж буй аргууд, цахим сургалтын технологийн талаар судална. Гадаад хэл сургалтын технологи, аргуудын талаарх мэдлэгийг эзэмшсэнээр сургалтын хөтөлбөрийн зорилго, суралцагчийн онцлогт тохирсон технологи, аргуудыг ашиглах мэдлэгтэй болоход хичээлийн ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: RUSH320
Багц цаг: 3

Товч агуулга

II түвшинд үзсэн соёл, ёс суртахууны сэдвийг үргэлжлүүлэхээс гадна: I. Орфография. Орфоэпия. Фонетика. II. Грамматика III. Лексика IV. Фразеология V. Язык и культура VI. Языковая картина мира. Языковое сознание VII. Живые процессы в соременном русском языке VIII. Геолингвистика IX. Язык и общество зэрэг материал судалж ярианы хичээлийг хэлшинжлэлийн мэргэжлийн сэдвээр ярилцана. Сэдэв бүрийг дотор нь дэд сэдвүүдэд хувааж үзнэ

Зорилго

Нийгэм, соёлын асуудалд орос хэлний хувьсал, өөрчлөлтийг тусгасан эх бичвэрийг сонсож ойлгон цэгцтэй ярьж сургана.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: RUSH232
Багц цаг: 2

Товч агуулга

Мэндлэх, танилцах, хэрэг зориг асуух, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, нас, эрүүл мэнд, идээ ундаа, цаг хугацаа, орон зай, зүг чиг, орон гэр, сууц, цаг агаар, тэнгэрийн байдал, амралт чөлөөт цаг гэх мэт сэдвээр сонсох, ярианд оролцох, зөв ярихад сургана.

Зорилго

Тухайн хичээл нь ОХУ-ын ТРКИ-гийн анхан шат А1 (ТЭУ), суурь мэдлэг олгох А2 (ТБУ) түвшинд суралцагсад өдөр тутамд тохиолдох сонсох бичвэрийн гол агуулга, чухал мэдээллийг сонсож, ойлгох түүнчлэн өдөр тутмын сэдвээр асууж, хариулж сурах ба харилцан ярилцах арга барилд суралцана. Оюутан хичээлийг судалснаар 780 үгийг мэддэг, ярианд идэвхтэй хэрэглэж чаддаг болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: AENG121
Багц цаг: 3

Товч агуулга

Анхан дунд шатны хөтөлбөр нь суралцагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг суурь шинжлэх ухааны салбарын академик англи хэлний бичвэрүүдэд тулгуурлан сайжруулна. Суралцагчид тодорхой сэдвүүдийн хүрээнд өгөгдсөн академик бичвэрүүдээс хэрэгтэй мэдээлэл хайж олох, гол санааг тодорхойлох, эх сурвалжуудаас авсан мэдээллийг харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөрийн туршлагатай холбох, баримт болон үзэл бодол илэрхийлсэн санааг ялган тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, тэмдэглэл хөтлөх зэрэг бичвэрийн ойлголтоо бататгах дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, бичих үе шатууд, цогцолбор, түүний бүтэц, зохион байгуулалт, бичихэд тавигдах стандарт болон шаардлагатай хэлзүйн дүрмийн талаар суурь мэдлэг олгоно. Бүлэг сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэн тэмдэглэл хийх, хэлэлцүүлэг, лекц, ярилцлага сонсож гол санаа, туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг таних, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд, мөн сэдвийн хүрээнд өргөн хэрэглэгддэг академик үгсийг зөв дуудаж, хэрэглээнд хэвшүүлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад суурь шинжлэх ухааны академик бичвэрт түгээмэл хэрэглэгддэг англи хэлний үг хэллэг, нэр томьёог эзэмшүүлэх, үгсийн санг баяжуулах, мэдээлэл олж авах зорилготой. Мөн судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтээс англи хэл дээр мэдээлэл унших, ойлгох, ашиглах чадварыг хөгжүүлнэ. Үүний үр дүнд оюутнууд унших, бичих, сонсох, ярих гэсэн цогц чадвараа хөгжүүлж, академик орчинд англи хэлийг үр дүнтэй ашиглах чадвартай болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар