Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээл нь менежерүүдийг илүү оновчтой, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Бизнесийн орчны хурдацтай өөрчлөлт нь шинэ боломжуудыг бий болгохын зэрэгцээ тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа тул судалгаанд тулгуурласан шийдвэр гаргалт улам бүр ач холбогдолтой болж байна. Хичээлийн хүрээнд оюутнууд бизнесийн судалгааны суурь ойлголт, судалгааны үйл явцын үе шатууд болон судалгааны үндэслэл боловсруулах арга зүйг эзэмшинэ. Мөн SPSS, Excel зэрэг програмыг ашиглан өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлнэ. Түүнчлэн судалгааны загвар боловсруулах, бүтээлч шийдвэр гаргах арга барил, судалгааны ёс зүй, нийгмийн хариуцлагын асуудлыг авч үзнэ. Үүнээс гадна мэдээлэл цуглуулах арга техник, хэмжигдэхүүн ба хэмжээс тодорхойлох, асуулгын загвар боловсруулах, түүвэрлэлт хийх арга зүйг судална. Оюутнууд корреляци, регрессийн шинжилгээ зэрэг математик статистикийн аргуудыг ашиглан өгөгдлийг боловсруулах, үр дүнг графикаар илэрхийлэх, тайлбарлах чадвартай болно. Эцэст нь судалгааны тайлан боловсруулах, үр дүнгээ мэргэжлийн түвшинд танилцуулах арга зүйд суралцаж, судалгааны үр дүнг шийдвэр гаргалтад хэрхэн үр дүнтэй ашиглах талаар мэдлэг олж авна.
Хичээлийн зорилго нь оюутнуудад бизнесийн судалгааны арга зүйн онолын суурь ойлголтыг эзэмшүүлэх, оновчтой шийдвэр гаргалтыг дэмжсэн судалгааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг шинжлэн дүгнэх, тайлбарлах арга зүйн мэдлэг олгох, улмаар судалгаанд суурилсан нотолгоог бизнесийн шийдвэр гаргалтад ашиглах чадавхыг хөгжүүлэхэд оршино. Мөн энэхүү хичээл нь судалгааны ёс зүй, бүтээлч хандлага, нийгмийн хариуцлагатай сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэнэ. Ингэснээр оюутнууд өгөгдлийг үнэлэх, үр дүнг зөв тайлбарлах, байгууллагын стратегийн төлөвлөлт болон шинэчлэлийн үйл явцад үр дүнтэй оролцох ур чадвартай болно. Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд байгууллагууд тодорхой бус байдал, хүчтэй өрсөлдөөн, төвөгтэй нөхцөл байдалтай тулгарч байгаа бөгөөд ийм нөхцөлд зөвхөн туршлага, зөн совинд найдах нь хангалтгүй болж, бодит өгөгдөл, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалт зайлшгүй шаардлагатай болж байна. Хичээлээр дамжуулан оюутнууд судалгааны үйл явцыг цогцоор нь ойлгож, аналитик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлнэ. Мөн SPSS, Excel зэрэг програм хангамжийг ашиглан математик статистикийн аргуудаар өгөгдөлд боловсруулалт хийх чадвар эзэмшинэ. Үүний зэрэгцээ судалгааны үр дүнг мэргэжлийн түвшинд боловсруулж, тайлагнах, танилцуулах, шийдвэр гаргалтад үр дүнтэй ашиглах арга зүйд суралцана. Бизнесийн судалгааны арга зүйд үндэслэн бодит өгөгдөлд тулгуурласан санаачилга гаргах, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх, байгууллагын инновац болон өсөлтийг хөтлөх чадамжийг хөгжүүлэхэд энэ хичээл онцгой ач холбогдолтой юм.
Энэ хичээлээр бизнесийн мэдээллийн системийн үндсэн ойлголттой танилцана. Бизнесийн мэдээллийн системийг тодорхойлж түүний ач холбогдлыг тайлбарлана. Бизнесийн мэдээллийн системийн байгууллагад гүйцэтгэх үүргийг авч үзнэ.Мөн бизнесийн мэдээллийн системийн зохион байгуулалтын үндсийг авч үзэхдээ түүний үндсэн ажилбарууд, нөөцүүд болон архитектурыг судлахаас гадна OLTP, OLAP технологиудтай танилцана. Бизнесийн мэдээллийн системийн технологийн үндсийг судлах хүрээнд түүний техник хангамж, програм хангамж, мэдээллийн бааз ба хуваарилагдсан мэдээллийн баазын систем, өгөгдлийн агуулах (data warehouse), өгөгдлийн олборлолт (data mining) интернет технологи, мобайл технологи, үүлэн(cloud) технологиудыг авч үзнэ.Байгууллагын мэдээллийн системийн хүрээнд бизнесийн мэдээллийн системийн төрлүүд, үүндMIS, TPS, HRIS,CRMS, SCHMS болон OLAP системүүд, Экспертын систем (ES), Мэдлэг удирдах систем (KMIS), Шийдвэр дэмжих системүүд (DSS)-ийн үндсийг судална. Бизнес интеллиженс (BI), интеграл системүүд болох Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем (ERP)болон хамтын ажиллагааны системийн үндсэн ойлголтыг судлана.Мэдээллийн системийг хөгжүүлэх арга зүйг авч үзэхдээ мэдээллийн системийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, арга хандлагууд, систем хөгжүүлэх амьдралын цикл, мэдээллийн системийг шинжлэх, загварчлах арга хэрэгслүүд, БМС-ийн төсөл боловсруулах арга зүй, БМС-ийн төлөвлөлт ба нэвтрүүлэлт, нээлттэй технологи, системүүд (Open source)-ийн үндёсэн ойлолтуудыг судална.Эцэст нь бизнесийн мэдээллийн системийг удирдах арга зүйг судлахдаа мета мэдээллийн систем, мэдээллийн системийн стандартчлал, кодчилол болон бизнесийн мэдээллийн систем ба ёс зүй, аюулгүй байдал, мэдээлэл хамгаалах стандартуудыг тайлбарлан үзнэ.
Энэ хичээлээр оюутнуудад бизнесийн мэдээллийн системийн талаар суурь мэдлэг олгож, орчин үеийн бизнесийн мэдээллийн системийн хөгжил, ёс зүй, мэдээллийн аюулгүй байдал, бизнесийн мэдээллийн системийг хөгжүүлэх шинэ технологиудыг танилцуулна.