МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL411
Багц цаг: 3

Товч агуулга

Шинжлэх ухааны философи болон шинжлэх ухааны түүхэн тойм, гарал үүсэлтэй танилцаж улмаар шинжлэх ухааны мэдлэгийн бүтэц тогтолцоотой танилцана. Түүнчлэн шинжлэх ухааны мэдлэгийн өсөлтийн асуудлыг авч үзэж, фальсификаци ба парадигмийн өөрчлөлтийн талаар ярилцана. Улмаар индукц, шинжлэх ухааны тайлбарлал, шинжлэх ухааны реализмд холбогдох сэдвүүдээр хэлэлцэж, эцэст нь шинжлэх ухаан ба нийгмийн хоорондын асуудлаар ярилцана.

Зорилго

Шинжлэх ухааны философи нь “Шинжлэх ухаан гэж юу вэ?”, “Шинжлэх ухааны арга гэж бий бол тэр нь ямар арга байх вэ? “Шинжлэх ухааны ерөнхий зорилго нь юу вэ?” гэх мэт нь шинжлэх ухаан болон шинжлэх ухааны нийгэмд нөлөөлөх нөлөөлөлтэй холбогдох суурь асуултуудыг авч үздэг. Шинжлэх ухааны философи нь метафизик, эпистемологи, логик зэрэг философийн бусад талбартай нягт холбоотой байдаг агаад хэрхэн, яаж уялдаж буй талаар мөн судална.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус
Индекс: METH600
Багц цаг: 3

Товч агуулга

Орчин үеийн танин мэдэхүйн онолын хүрээнд мэдлэгийн төрөл хэлбэрүүд, хүмүүнлэгийн ухааны мэдлэгийн онцлогийг хэрхэн тайлбарладаг болохыг судална. Үүнд шинжлэх ухааны судалгааны арга зүйн логик, эпистемологи, түүхийн асуудлууд, танин мэдэхүйн идеал, зарчим, ёс зүйг хамарна. Хүмүүнлэгийн ухаан дахь философи арга зүйн баримтлалууд болох герменевтик, феноменологи, экзистенциализм, структурализм, постструктурализм, хэлний философи, феминист философитой танилцана. Судалгааны ажлын үе шатууд, сэдэв боловсруулах, бүтээлийн тойм, судалгааны дизайн, төрөл аргуудыг эзэмшинэ.

Зорилго

Онолын мэдлэгийн системд хүмүүнлэгийн ухааны онол, мэдлэгийн эзлэх байр суурь, онцлог ялгаа, философи үндэслэлийн талаар мэдлэг эзэмших, шинжлэх ухааны академик судалгааны логик, арга зүйн үндэс, түүнийг хүмүүнлэгийн ухааны судалгаан (утга зохиол, урлаг судлал, хэлний шинжлэл, түүх гэх мэт)-д бүтээлчээр хэрэглэх, бие даан судалгаа хийх чадвар төлөвшүүлэх, судалгааны үнэт зүйлд суралцахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус
Индекс: METH703
Багц цаг: 3

Товч агуулга

Орчин үеийн философи, танин мэдэхүйн онол дахь мэдлэгийн шинжлэх ухааны болон шинжлэх ухааны биш төрлүүдийн ялгаа, онцлог, сонгодог ба сонгодог биш үеүүд дэх арга зүйн баримтлалуудын ялгаа, шинжлэх ухааны судалгааны арга зүй, судалгааны процессын үе шатууд /сэдэв, бүтээлийн тойм, судалгааны дизайн, өгөгдөл цуглуулах ба боловсруулах .../, шинжлэх ухааны судалгааны аргууд /аргын тухай, аргын ангилал ба төрлүүд, нийгэм хүмүүнлэгийн ухаан дахь аргын асуудал/ шинжлэх ухааны философийн /позитивизм/ болон нийгэм хүмүүнлэгийн ухааны философи арга зүйн баримтлалууд /экзистенциализм, психоанализ, герменевтик, феноменологи, структурализм, постструктурализм, постмодернизм, хэлний тухай философи, лингвистик философи/-ын онолын агуулгыг судална. Аливаа улс үндэстний соёлыг хэлээс ангид авч үзэх боломжгүй. Хэл бол тухайн ард түмний сэтгэлгээ, түүх, шашин соёлын илэрхийлэл болж байдаг. Монгол хэл, бичиг, түүгээр уламжилж ирсэн дурсгал бичгүүд бол монгол үндэстний хүн төрөлхтний оюуны соёлд оруулсан их хувь нэмэр юм. Монгол утга соёлын дурсгалууд манай улсаас гадна дэлхийн бусад улс орны номын санд хадгалагдаж байна. Монголын уран зохиол, түүх, гүн ухаан, шашин, урлагийн холбоотой дурсгал бичгийг судлах эх суурь нь монгол хэл, бичиг тэр дундаа эх бичиг, сурвалж бичгийн судалгаа байх бөгөөд энэ чиглэлээр гадаад дотоодын эрдэмтэн судлаачид багагүй бүтээл туурвижээ. Монгол хэл бичиг, утга соёлын гол дурсгал бичгүүдтэй танилцаж, хүмүүнлэгийн салбар ухаануудын хоорондын харилцаа холбоонд тулгуурлан хэл, соёлыг хэрхэн судлах арга зүйг авч үзнэ.

Зорилго

Судалгааны ажлын онцлог, бүтэц, судалгааны процессын үе шатууд, судалгааны ажлын стандарт шаардлага ба хэм хэмжээ, судалгааны арга ба арга зүйн талаар онолын мэдлэг эзэмших нь энэ хичээлийн гол зорилго бөгөөд эзэмшсэн мэдлэгээ өөрийн судалгааны ажилд арга зүй болгон хэрэглэхэд энэ хичээлийн гол ач холбогдол оршино. Мөн даяаршилын эрин үед улс үндэстэн бүр өөрийн хэл соёлоо хадгалж авч үлдэх, хойч үедээ уламжлан дамжуулахыг зорьж байна. Манай орны хувьд энэ асуудал бүр ч хурцаар тавигдаж буй өнөө үед өөрийн улс орны хэл, соёлыг судлах, судалгааны арга зүйг мэдэх нь тулгамдсан асуудал болж байна. Аливаа улс орны соёл хэлээр дамжиж илэрч байдаг. Нөгөөтэйгүүр хүмүүнлэгийн салбар ухаан болох түүх, шашин, гүн ухаан, урлаг утга зохиолын дурсгал бичгийг судлахын үндэс нь монгол хэл, бичиг билээ. Энэ чиглэлийн судалгааны үндэс болсон эх бичиг, сурвалж бичгийн судлал, хэл-соёлын дурсгалыг судлах арга зүй, судалгааны хэрэглэгдэхүүн, монголчуудын соёл, сэтгэлгээний онцлогийг бусад үндэстний хэл, соёлтой харьцуулан танилцуулахад энэ хичээлийн зорилго оршиж байна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL321
Багц цаг: 3

Товч агуулга

Философи мэдлэгийн системд эпистемологийн эзлэх байр суурь, түүхэн тойм, мэдлэгийн онолын асуудлууд, танин мэдэгч ба танигдан мэдэгчийн харилцааны асуудал, үнэний талаарх баримтлалууд, сонгодог биш эпистемологийн зонхилох сэдвүүд ба баримтлалуудыг судална .

Зорилго

Философийн онолын цөм болох Мэдлэгийн онолын үндсэн сэдвүүд, баримтлалууд, тэдгээрийн бэрхшээл, хувилбаруудын талаар суурь мэдлэг эзэмших зорилготой. арга зүйн суурь чадвар төгөлдөржих ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL312
Багц цаг: 3

Товч агуулга

Логикийн түүхэн тойм, сонгодог биш логикийн үүсэл, орчин үеийн хандлагууд, хэллэгийн тоолол, логикийн алгебр, автомат системийн логик үндэслэл, хэллэгийн тоолол дахь аксиомуудын систем, предикатын тоолол, нэгдүгээр эрэмбийн хэл, алгоритмын онолын үндэс, тооцооллын загвар, хэллэгийн интуиционист логик, модаль логикийн талаар суурь мэдлэг эзэмшинэ.

Зорилго

Математик логикийн үндсэн салбарууд болох хэллэгийн логик ба предикатын логикийг судалснаар математикийн арга, техникийг логикт хэрэглэх, төрөлх хэл, сэтгэхүйг математик формальчлалтай холбох, аксиомчлах, хэлбэрчлэх, түүний үндсэн техникт суралцах, мөрдлөгөөний дүрмүүд, алгоритм, тооцоолох загварын тухай онолын суурь мэдлэгийг тодорхой төрлийн бодлого бодоход хэрэглэх, улмаар логик болон аналитик сэтгэлгээний чадварт суралцах зорилготой. Логик, математик, хэл шинжлэл, философийн асуудлуудыг нэг талбарт авч үзэх нь математик логикийн гол онцлог юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL601
Багц цаг: 2

Товч агуулга

Сонгодог ба сонгодог биш эпистемологийн үндсэн асуудал, зарчим, онцлог, ХIХ зууны II хагасаас хойшхи эпистемологи баримтлалууд /идеалист, реалист, аналитик, прагматик баримтлал/, XX зууны төгсгөл, XXI зууны эхэн үе дэх эпистемологийн төлөв байдал, үндсэн чиглэлүүд, постсонгодог биш үеийн эпистемологид гарч буй шинэ хандлагууд, танин мэдэхүйн онол дахь постмодернизын нөлөө, социаль эпистемологийн үндсэн баримтлалууд, үнэн, перцепцийн талаарх орчин үеийн хандлагууд зэргийн талаар онол, арга зүйн мэдлэг эзэмшинэ.

Зорилго

Эпистемологи асуудлуудын түүхэн эволюци, үечлэлийн асуудал, орчин үеийн үндсэн хандлага, баримтлалууд, гол төлөөлөгчдийн үзэл, шинээр дэвшигдэн гарч буй асуудлуудыг судлах нь энэ хичээлийн үндсэн зорилго юм. Хичээлийг судалснаар мэдлэг, танин мэдэхүйн асуудлаарх философи онолын баримтлалуудын талаар системтэй мэдлэг олж авах, тэрхүү мэдлэгээ философи эргэцүүлэлд хэрэглэх арга зүйн ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL651
Багц цаг: 3

Товч агуулга

Метафизик, онтологийн үндсэн ойлголтуудын түүхэн эволюц, сонгодог биш үед гарч ирсэн шинэ хандлага, баримтлалууд, гол төлөөлөгчдийн үзэл, формаль хэл, формаль онтологи, формаль логикийн уялдаа, хэл ба ертөнцийн асуудал, сонгодог ба сонгодог биш эпистемологийн үндсэн зарчим, онцлог, постсонгодог үе дэх онтологи, эпистемологи, мэдлэгийн онолын талаар гарч буй өөрчлөлтүүд, постмодернизмын чиглэлүүдийн нөлөө зэрэг сэдвүүдийг тодорхой авч үзнэ.

Зорилго

Онолын философи буюу метафизик, онтологи, логик, эпистемологийн үндсэн асуудлууд, баримтлалууд, сонгодог биш болон постсонгодог биш үе дэх тэдгээрийн хувирал, онцлог, хямралын төлөв байдалд нөлөөлсөн хүчин зүйлс, шинэ хандлагуудыг судлах нь энэ хичээлийн зорилго юм. Хичээлийг судалснаар философийн онол, түүх, практикийн салбарын мэдлэгийг цэгцэлж системчлэх, философи онол, эргэцүүллийг соёл, үйл ажиллагааны өргөн талбарт хэрэглэж сурах арга зүйн ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL800
Багц цаг: 3

Товч агуулга

Метафизик, онтологийн үндсэн ойлголтуудын түүхэн эволюци, сонгодог биш үед гарч ирсэн шинэ хандлага, баримтлалууд, гол төлөөлөгчдийн үзэл, формаль хэл, формаль онтологи, формаль логикийн уялдаа, хэл ба ертөнцийн асуудал, сонгодог ба сонгодог биш эпистемологийн үндсэн зарчим, онцлог, постсонгодог үе дэх онтологи, эпистемологи, мэдлэгийн онолын талаар гарч буй өөрчлөлтүүд, постмодернизмын чиглэлүүдийн нөлөө зэрэг сэдвүүдийг тодорхой авч үзнэ.

Зорилго

Онолын философи буюу метафизик, онтологи, логик, эпистемологийн үндсэн асуудлууд, баримтлалууд, сонгодог биш болон постсонгодог биш үе дэх тэдгээрийн хувирал, онцлог, хямралын төлөв байдалд нөлөөлсөн хүчин зүйлс, шинэ хандлагуудыг судлах нь энэ хичээлийн зорилго юм. Хичээлийг судалснаар философийн онол, түүх, практикийн салбарын мэдлэгийг цэгцэлж системчлэх, философи онол, эргэцүүллийг соёл, үйл ажиллагааны өргөн талбарт хэрэглэж сурах арга зүйн ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL101
Багц цаг: 3

Товч агуулга

Уг хичээлээр сэтгэхүйн үндсэн хэлбэрүүд болох ойлголт, бодомж, оюун дүгнэлтийн логик бүтэц, үндсэн ойлголтууд, формаль ба формаль биш эргэцүүллүүдийг авч үзнэ. Суралцагчид аргументийн бүтцийг ялгаж, үнэлж, логик алдааг таньж, логикийн хууль, дүрмүүдийн шаардлагыг сахин биелүүлж, дедуктив оюун дүгнэлтийг хэлбэрчлэн томьёолж, баталгааны суурь техникүүдтэй танилцана.

Зорилго

Хүн хэлний дүрмийг мэдэхээсээ өмнө зөв ярьж сурдаг шиг логикийг судлахаас өмнө зөв сэтгэдэг боловч логикийг судалснаар бид илүү үр дүнтэй үндэслэл дэвшүүлж, шүүмжлэлтэйгээр тунгаан бодож, анзааргатай, хянуур шийдвэр гаргахад суралцах юм. Формаль болон формаль биш эргэцүүллийн хэлбэрүүд, төрлүүд, дүрмүүдийн талаар онолын суурь мэдлэг эзэмшиж, зөв, цэгцтэй, алдаагүй эргэцүүлэх, үндэслэх, няцаах чадварт суралцан, рациональ хандлага төлөвшүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL651
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: PHIL631
Багц цаг: 3

Товч агуулга

Математик, мэдээлэл зүй, хиймэл оюун ухаан, онолын философи зэрэг салбарын үндэс болдог энэхүү хичээлээр оюутнууд хэллэгийн логик, предикатын логик зэрэг сонгодог бус логикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн судлахаас гадна модал логик, деонтик логик, индуктив логикийг судалж, тэдгээрийг метафизик, ёс зүй, эпистемологи, шинжлэх ухааны философи зэрэг философийн бусад салбартай холбогдох холбоог судална . Суралцагчид өгүүлбэрийг томьёолох, баталгаа хийх аргументын бүтцийг задлан шинжлэх, формал ба формал бус аргументын алдааг ялган таних үүнээс сэргийлэх, аливаа төрлийн эх бичвэрийг задлан шинжлэх, аргумент дэвшүүлэхдээ логик системүүдийг ашиглах, философи логикийн гол гол асуудлыг хэлэлцэх чадварт суралцана.

Зорилго

Энэхүү хичээл нь символик логикийн арга, техникүүдийг ашиглан системтэй задлан шинжлэх, бие даан шүүмжлэлт аргумент дэвшүүлэх, аргументийг батлах эсвэл няцаах, логик алдааг ялган таних, маргаан хэлэлцүүлэгт үндэслэлтэй оролцох, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, оновчтой зөв шийдвэр гаргах, шинжлэх ухаанч сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар