МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Mongolian Politics, Foreign Policy and Governance
Бүртгэлийн дугаар: P2024-4828
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 30.0 сая ₮
Хугацаа: 2024.12.31 - 2026.05.31
Захиалагч: МУИС, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Хураангуй Монгол нь 1990 онд төрийн ардчилсан тогтолцоо, олон тулгуурт гадаад бодлого, зах зээлийн эдийн засагруу шилжээд өдгөө гуч гаруй жил болж байна. Бие даасан гадаад бодлогоо томёолон гаргаж хэрэгжүүлэх боломжтой болсноор Монгол Улс гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, бүс нутаг олон улсын харилцааны идэвхитэй оролцогч болсон билээ. Энэ хугацаанд Монгол Улс нь улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд олон сорилт бэрхшээлтэй тулгаран, даван туулж ирсэн байна. Эх сурвалжуудаас харвал Монгол нь нийгэм эдийн засгийн шилжилтийн хэд хэдэн үеийг 1990-1992, 1992-1996, болон 1996-2000 онуудад даван туулжээ. Гэвч өнөө цагийн улс төр, гадаад бодлого, нийгэм эдийн засгийн салбарт гарсан хөгжил дэвшил, тулгарч буй асуудлуудаас харвал шилжилтийн үе үргэлжилж байна гэж дүгнэж болох юм. Иймд орчин цагийн Монголын улс төр, гадаад бодлого, засаглалын нөхцөл байдлыг судлан тодорхойлох, түүнд тулгараад байгаа асуудлууд үнэлэн дүгнэх, салбаруудын хоорондын уялдаа холбоог гаргах, цаашлаад Монголын хөгжлийн цогц бодлогыг томьёлон дэвшүүлэхэд зорилгоор бид “Монголын улс төр, гадаад бодлого, засаглал” сэдэвтэй нэг сэдэвт судалгааны бүтээл (монограф) гаргахаар зорьж байна. Тус судалгаанд бүтээлийг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, хамаарал, учир шалтгааныг тодорхойлох зэрэг чанарын болон тоон аргазүйг ашиглана болно. Уг бүтээл нь нийт үндсэн гурван хэсэг, арван бүлэгтэй 70,000-80,000 үгтэй нэг сэдэвт суурь судалгааны бүтээл байх юм. Бид бүтээлээ (монограф) нэг жилийн хугацаанд дуусган гадаадын олон улсын хэвлэлийн (SPI) нэр хүндтэй хэвлэлийн газраар хэвлүүлэхээр зорьж байна. Тус судалгааг МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн профессор судлаачид хийж гүйцэтгэх бөгөөд, Энэтхэгийн Жавахарлал Нэрүгийн Их Сургуулийн судлаачид (Проф. Шарад Сони) оролцох юм. Хамтын ажиллагаан хүрээнд харилцан тохиролцсоны дагуу Жавахарлал Нэрүгийн Их Сургуулийн тал олон улсын нэр хүндтэй хэвлэлийн газартай холбогдох, хэвлүүлэх ажлыг хариуцан ажиллахаар болсон байгаа. Мөн тус бүтээл нь Монгол-Энэтхэгийн дипломат харилцааны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа онцлогтой болно. Түлхүүр үгс: Улс төр, гадаад бодлого, дипломат ажиллагаа, засаглал, төрийн удирдлага

Abstract

Summary In 1990, Mongolia transitioned to a democratic political system, a multi-pillar foreign policy, and a market economy, and it has now been over thirty years since that shift. With the ability to formulate and implement an independent foreign policy, Mongolia has expanded and developed its foreign relations, becoming an active participant in regional and international relations. Over this period, Mongolia has faced and overcome numerous political, social, and economic challenges. According to sources, Mongolia has gone through several phases of socio-economic transition: 1990-1992, 1992-1996, and 1996-2000. However, based on the developments in contemporary politics, foreign policy, and socio-economic sectors, it can be concluded that the transitional period is still ongoing. Therefore, in order to study and define the current political, foreign policy, and governance situation in Mongolia, evaluate the issues it faces, identify the interconnections between sectors, and propose a comprehensive development policy for Mongolia, we aim to publish a monograph on the topic of "Mongolia's Politics, Foreign Policy, and Governance." In this study, both qualitative and quantitative methods will be used, such as synthesizing and analyzing the material, identifying correlations and causes. The work will be a single-topic fundamental research with three main sections, ten chapters, and approximately 70,000-80,000 words. We aim to complete the monograph within a year and publish it with a prestigious international publisher (SPI). The research will be conducted by the professors and researchers from the School of Political Science, International Relations, and Public Administration at the National University of Mongolia, with the participation of researchers from Jawaharlal Nehru University in India (Prof. Sharad Soni). As part of the collaboration, it has been agreed that Jawaharlal Nehru University will be responsible for contacting and coordinating with a reputable international publishing house for the publication of the work. Additionally, this project will be organized as part of the celebration of the 70th anniversary of diplomatic relations between Mongolia and India. Keywords: Politics, foreign policy, diplomacy, governance, public administration

Түлхүүр үгс:
улс-төр
засаглал
төрийн-удирдлага
гадаад-бодлого
дипдомат-ажиллагаа




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар