МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): С.Баясгалан, С.Мөнхбат
"Өөрчлөгдөн буй геополитикийн нөхцөл дэх жижиг орны гадаад бодлого: Монгол Улсын жишээн дээр", SPSIRPA FORUM 2025: Regions and States at the Crossroads of a New World Order, Монгол Улс, 2025-5-16, vol. 8, pp. 20

Хураангуй

Хүйтэн дайн дууссанаас хойш АНУ тэргүүтэй олон улсын харилцааны нэг туйлт систем ОХУ, БНХАУ хэмээх хоёр том хүчтэй тоглогч гарч ирснээр 2022 онд Орос Украйны дайрснаар олон туйлт дэлхийн дэг журам руу шилжих үйл явцад байна. АНУ-ын манлайл дор либерал ардчилсан дэг журамтай байсан ОУХ-ны нөхцөл байдал геополитикийн хүчтэй тоглогч болсон АНУ, БНХАУ, ОХУ гэсэн оролцогдын бодлогоор өөрчлөгдөж байна. Их гүрнүүдийн гадаад бодлого нь ОУХ-ын дэг журмыг өөрчилж байгаа нь дэлхийн дахиныг тогтвортой, урьчилан харах боломжтой либерал ардчилсан тогтолцооноос хурдацтай, огцом өөрчлөгдөх, эрсдэл өндөртэй реализмын шинж чанарыг агуулсан ширүүн орчин бүрдэж байна. Үүсээд буй ОУХ-ны энэхүү нөхцөл байдалд жижиг улсуудад тулгарч буй нэн тэргүүний асуудал бол аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ? гэсэн асуулт юм. Нөлөө бүхий их гүрнүүд тоглоомын дүрмийг гэнэт өөрчилж байгаа нь түүнд нөлөө үзүүлэх хүч чадал байхгүй жижиг орнууд зохицон орших шаардлагатай болж байна. Энэ өнцгөөс энэхүү судалгаа нь хурдацтай өөрчлөгдөж байгаа геополитикийн нөхцөл байдалд Монгол Улс шиг жижиг орон хэрхэн дасан зохицож, ямар чиг баримжаатай гадаад бодлого явуулах талаар судлав.

Зохиогч(ид): Б.Эрдэнэдалай, С.Мөнхбат
"Монголын улс төрийн хөгжил ба ардчилал", 2024-12-1
Зохиогч(ид): Д.Оюунгэрэл, С.Мөнхбат
"Монголын сонгогчдын улс төрийн үнэлэмж ба намуудын төлөөлөх чадвар: Сонгуульт ардчилалд тулгарч буй сорилт", Монгол судлалын чиг хандлага, Итали , 2024-11-28, vol. 2024/1/, pp. 20-25

Хураангуй

Монгол Улс 1990 оны ардчилсан шилжилтээс хойш парламентын 8, Ерөнхийлөгчийн 8, орон нутгийн 8 удаагийн сонгуулийг тус тус явуулаад байна. Энэ хугацаанд Монголын сонгогчдын улс төрийн үнэлэмж, үнэт зүйлс өөрчлөлт гарч, ардчиллыг бэхжүүлэх үйл явц өрнөж байна. 1990 онд төрсөн хүүхэд өнөөдөр 34 нас хүрч хүн амын нэг үе бүхлээрээ солигдож байна. 1990 оноос өмнөх социалист нийгэмд хүмүүжиж, тэр нийгмийн үнэт зүйл, үзэл суртлаар төлөвшсөн иргэдийн тоо жилээс жилд буурсаар байна. Өнөөдөр Монголын хүн амын 60 орчим хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Тэдний үзэл бодол, үнэт зүйлс, улс төрийг үнэлэх үнэлэмж эрс өөр байна. Нийгэм, улс төрийн тогтолцоо, улс төр, улс төрчдийн явуулж буй бодлого үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах хандлага нэмэгдсээр байгаа билээ. Сүүлийн 10 жил нийгэм, улс төрийн тогтолцоонд ч томоохон өөрчлөлтүүд гарлаа. 1990 оноос хойш ардчилалд шилжсэн Төв Азийн орнуудтай харьцуулахад либераль ардчиллын үнэт зүйлс, тэдгээрийг улс төрийн тогтолцоонд хэрэгжүүлсэн үзүүлэлтээр олон улсын байгууллагуудаас (Фрийдом хаус, Азийн барометр, Ардчилсан засаглалын индекс болон бусад) явуулсан судалгаа, үнэлгээгээр Монгол Улс нь “Ази дахь ардчиллын баян бүрд” гэж нэрлэгдэж буй. Ардчиллыг үнэлэх ерөнхий үзүүлэлтүүд болох төрийн тогтолцооны шинэчлэл, сонгуульт ардчилал, хүний суурь эрхийн эрх зүйн зохицуулалт талаас гадаад, дотоодын байгууллагын өндөр үнэлгээг авч байгаа боловч тэдгээрийг хэрэгжүүлэх явцад гажуудсан зүйлүүд цөөнгүй байгаа юм. Үндсэн хуульт ёсны байгууллага болох төрийн институциуд (Ерөнхийлөгч, УИХ, ЗГ, Шүүх, ҮХ-ийн цэц), улс төрийн институци болох нам, иргэдийн оролцооны байгууллага болох иргэний нийгмийн байгууллага тэдгээрийн хөгжил, төлөвшлийн асуудал анхаарал татсан хэвээр байна. Судлаачдын санал, сүүлийн үеийн судалгаануудад хийгдсэн дүгнэлт үүнийг бас нотолсоор байгаа юм. Сүүлийн хэд хэдэн сонгуулийн үйл явц, сонгуулийн үр дүнгээр бий болсон парламентын суудлын харьцаа, Засгийн газрын бүтцээс үзэхэд Монгол Улсад төлөөллийн ардчилал хөгжиж буй дүр төрх харагдаж буй хэдий ч нийгмийн олонхийн төлөөллөөс илүүтэй цөөнхийн төлөөлөл засаг барьж буй “сонгуульт дарангуйлал”-ын шинж, элементүүд илэрч байгаа билээ. Сонгууль, сонгуулийн системийн гаж тусгал парламентын суудал, улс төрийн намын нийгмийн төлөөлөх чадварт сөрөг нөлөөлийг үзүүлж ирсэн нь төлөөллийн ардчиллын хөгжилд томоохон сорилтыг бий болгож байгаа юм. Энэхүү илтгэлийн гол агуулга энэ асуудалд төвлөрнө. Мөн түүнчлэн 1990 оноос хойшх нийгэм, сонгогчдын баазад томоохон өөрчлөлт гарч байна. Y, Z үеийнхний үүрэг оролцоо улс төрд нэмэгдэж байгаа нь ардчиллын үнэт зүйлсийг үнэлэх, тэдгээрийг төлөвшүүлэх асуудалд нийгмийн үнэлэмж үлэмж өөрчлөгдөх нөхцлийг бүрдүүлж байна.

Зохиогч(ид): Б.Мөнх-Өлзий, С.Оюунсүрэн, С.Мөнхбат
"Korean diplomacy of economic aid and its impacts on Economic growth: The case of KOICA in Mongolia", Korean Studies and Contending Issues between Mongolia and Korea, БНСУ, 2024-5-10, vol. 2024, pp. 51-64

Хураангуй

Хураангуй: Purpose: The purpose of this study is to find effects of the Korean diplomacy of economic aid on Economic growth in the case of KOICA in Mongolia. Methods and data: We used the following data with annual frequency: • total KOICA aid to Mongolia, • macroeconomic data such as GDP growth, foreign trade data, and NET ODA, Unemployment, Population growth, Government expenditure on education. We collected data from KOICA annual report database, World Bank database, National Statistical Database of Mongolia in period from 1993 to 2022. Analysis: • Graphical illustration of dynamics of KOICA ODA and macro economic variables • Correlation analysis Findings: • KOICA ODA has been increased over time. • Positive (10%-14%) correlation between KOICA ODA and Mongolian economic growth. • Positive correlation (18%) between Mongolian foreign trade (import) and KOICA ODA. • Positive correlation between NET ODA (10%) in Mongolia and Inflation and population growth (16%) in Mongolia. • But negative correlation (-20%) between KOICA ODA and population growth of Mongolia. • But negative correlation (-13%) between NET ODA and Mongolian foreign trade (import). • But negative correlation (>20%) between NET ODA and economic growth of Mongolia. We conclude that KOICA ODA has positive impact on economic growth of Mongolia.

Зохиогч(ид): Б.Эрдэнэдалай, С.Мөнхбат
"Монголын улс төрийн намын үзэл баримтлал, түүний хэрэгжилтийн зарим асуудал" Политологи 22, vol. 22, no. issn 2227-6904, pp. 70-81, 2024-1-1

https://journal.num.edu.mn/ps

Хураангуй

There has not been much theoretical and empirical research on the political party concept and the party program developed according to it. Therefore, in 2022, the professors and researchers of the Department of Political Science and the Center for Democracy Studies of the National University of Mongolia carried out an expert study on the topic "Mongolia's political development since 1990: processes, relations and attitudes". Out of the total 7 points, the experts who participated in the survey said that the platforms of the political parties participating in the elections have their own characteristics and are not different, with 2.8 points. With a score of 2.23, the values of political parties in Mongolia are not clear and understandable, with a score of 2.21, the political party's election platform does not match its ideals, and with a score of 2.09, voters are unable to make a choice after reviewing the election platform developed according to the political party's ideals, which means that the parties do not adhere to their ideals, directly showing that it is not important.

Зохиогч(ид): С.Мөнхбат, Н.Батсүмбэрэл
"Онлайн ардчиллын бэхжилт ба Монголын улс төрийн намын гишүүнчлэлд тулгарч буй сорилтууд" Политологи, vol. №21 (571), no. 2227-6904, pp. 174, 2023-12-3

https://journal.num.edu.mn/ps

Хураангуй

Улс төрийн нам бол төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх үндсэн институци юм. Нөгөө талаар ард иргэд төрөө эмхлэн байгуулдаг үндсэн хэлбэр болсон бүгд найрамдах төрийн үндсэн хэрэгсэл. Дээрх хоёр утгаар авч үзвэл улс төрийн намыг төр иргэний хооронд “зуучлагч”-ийн үүргийг гүйцэтгэдэг, улс төрийн агрегацийг хэрэгжүүлдэг ардчиллын чухал байгууллага гэж үзнэ. Бид энэхүү өгүүллээр дээрх санааг баталгаажуулж улс төрийн намын орчин үеийн хөгжлийн хэв маяг хийгээд Монголын улс төрийн намын хөгжилд тулгамдаж буй асуудлыг намын гишүүнчлэлийн аспектаар тодруулж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохыг оролдоно.

Зохиогч(ид): Б.Бат-Эдэнэ, С.Мөнхбат
"Монголын залуучуудын улс төрийн оролцоо: төлөв байдал, чиг хандлага" Социологи, vol. 2022 №15 (569), no. 2307-2253, pp. 178, 2023-5-2

https://journal.num.edu.mn/

Хураангуй

For Mongolia-a country of young people, this research and analysis on the youth social and political involvement, their mode of engagement, as well as their transforming behavior trend is fundamental in identifying the prospects of and pathways towards democracy. Accordingly, this paper intends to elucidate the political participation of Mongolian youth, the contributing factors and the future perspectives. The present context of the youth participation in politics that is central to the analysis can be a catalyzer of the prospects of democracy and citizen engagement in Mongolia. The identification of youth political participation and their context; thus, is significant to prevent from the potential threats to democracy and to strengthen the core values of democracy. As public transparency, corruption-free society and democratic system with greater citizen engagement requires proactive youth initiatives and participation, this study has made special inquiries and insights into this area.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, С.Мөнхбат
"Factor analysis of civil participation in local selfgovernment(In the case of Khovd province)", International Conference of Misheel Institute, Бүгд Найрамдах Солонгос Улс, 2023-4-24, vol. IV, pp. 218-230

Хураангуй

In recent years, research on the possibility of citizen participation in decision-making at the local level main topic of political science. One of the ways to increase citizen participation in the country's self-governing body is to develop a consultative democracy, on the one hand, is seen as an opportunity to increase the civil participation in the development of at the local level. Providing citizen participation at the local level includes: Providing citizens' participation in policy development at the local level means planning local development and strategic planning for citizens' participation, thereby creating collective leadership Including citizens in the decision-making process at the local level will enable them to create collective leadership-level influences or strengthen democracy locally. In the frame of this research, we selected Khovd Province and studied the analyse factors influencing the participation of local citizens. In the study, we conducted a survey with 68 questions from 188 respondent and processed using the SPSS mathematical statistical software for research data.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Ж.Төртогтох, С.Мөнхбат, Б.Эрдэнэдалай
"Төлөөллийн засаг, төлөөллийн ардчиллын үзэл санаа ба Монголын ардчилал: төрийн ба улс төрийн институцууд төлөөллийн ардчилалд хэрхэн нөлөөлж байна вэ?" Политологи, vol. 21, no. 579, pp. 9-30, 2023-3-1

https://journal.num.edu.mn/ps

Хураангуй

Төлөөллийн ардчиллыг ажиллуулах гол механизм, институт нь ардчиллын чанарыг танин мэдэх түлхүүр нь болдог. Эрх зүйт төр, хуульт ёс, иргэдийн тэгш, хүртээмжтэй оролцоо зэрэг ардчиллын чанарыг танин мэдэхэд дөхөм болох үзүүлэлтүүд улс орон бүрт харилцан адилгүй байна. Тиймээс тус өгүүлэлд төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн болон улс төрийн институцуудын үүрэг, нөлөө, иргэдийн дээрх институцуудэд итгэх итгэл, ардчилсан тогтолцоонд хэрхэн өөрчлөгдөж байгааг нөгөө талаас дээрх институцууд ардчиллыг өөрсдийн хэв маягт нийцүүлэн хувирган өөрчилж байгаа эсэх улмаар ардчилалд хандах иргэдийн хандлага, түүнд нөлөөлсөн нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлсийг судлан гаргасан. Төлөөллийн ардчиллын бэхжилтэд төрийн институци, улс төрийн институци, оролцогч бусад талуудын нөлөөг судлахдаа хүчин зүйлийн болон хамаарлын шинжилгээг хийж, ардчиллын бэхжилтэд тулгарч буй асуудлыг дүгнэсэн. Бид судалгаандаа улс төрийн чанарын судалгааны арга зүй болох экспертийн судалгааг гол арга болгон нийт 8 эксперттэй ганцаарчилсан ярилцлага хийж, өндөр түвшний 90 экспертээс 2022 оны 6-р сарын 20-оос 8-р сарын 20 хүртэлх хугацаанд нийт 110 асуулт бүхий асуулгыг бичгээр авч, үр дүнг боловсруулан судалгааны дүгнэлтэд нэгтгэсэн болно.

Зохиогч(ид): С.Мөнхбат, Р.Ринчинбазар
"Улс төрийн газарзүй", 2022-11-10
Зохиогч(ид): Г.Туяагэрэл, Ж.Төртогтох, С.Мөнхбат, Б.Эрдэнэдалай
"The Representative Democracy in Mongolia: How Do State and Political Institutions Affect Representative Democracy?", IS MONGOLIA AN OASIS OF DEMOCRACY? : A COMPARATIVE PERSPECTIVE, Монгол Улс, Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлалын тэнхим, Ардчилал судлалын хүрээлэн, 2022-10-14, vol. IV, pp. 23-46

Хураангуй

The key mechanisms and institutions to operate democracy are the keys to recognizing the quality of democracy. Each country has a variety of indicators that will help recognize the quality of democracy, such as ethics, law, equal and accessible participation of citizens. In studying the impact of the State Institution, the political institution, and other stakeholders involved in the strengthening of democracy, he analyzed factors and dependency tests and analyzed the challenges facing the strengthening of democracy.

Зохиогч(ид): Г.Туяагэрэл, С.Мөнхбат, Ц.Бямбачулуун
"Монгол улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын хэрэгжилт, эрх зүйн орчин" Политологи, vol. 20 (570) , pp. 156, 2022-5-1

http://dep.num.edu.mn/uts/

Хураангуй

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох, иргэдийн оролцоог хангах, “Зөвлөлдөх санал асуулгын хууль”-иар тодорхой асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Зөвлөлдөх ардчиллын зарчмаар нийслэлийн хөгжилд олон нийтийн санал асуулга зохион байгуулах, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн төлөвлөлтийг зөвлөлдөх санал асуулгын дагуу төсөвлөх, нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд зөвлөлдөх ардчиллын зарчмыг баримтлах зэргээр тодорхой үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, эрх зүйн орчны талаар дурдсан болно





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар