МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ECEN209
Багц цаг: 3

Товч агуулга

Чадлын хагас дамжуулагч түлхүүрүүд. Түлхүүрийн горимд ажиллах чадлын хувиргуур. Тогтмол гүйдлийн хүчдэл бууруулах, өсгөх болох өсгөх-бууруулах конвертерын төрөл, ажиллах зарчим. нэг болон гурван фазын инвертерийн хэлхээ, ажиллах зарчим. Чадлын электроникийн хэлхээний загварчлал болон удирдах арга. Импульсын өргөнөөр модуляцлах арга. Гүйдлийн тасалдалтгүй болон тасалдах үеийн ажиллагааны горим.

Зорилго

Түлхүүрийн горимд ажиллах хүчдэл хувиргуурууд, тэдгээрийн ажиллах зарчим, төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж, хэлхээ тус бүр дэх бүрдэл хэсгийн ажиллагаа, сонголт, загварчлалын талаар мэдлэг олгоно. Чадлын электроникийн мэргэжлийн программ хангамж ашиглан хэлхээний ажиллагаанд дүн шинжилгээ хийх арга барил эзэмшинэ. PSIM программ ашиглан схемийн ажиллагааг симуляци хийж гүйцэтгэх, хэлхээний бүрдэл хэсэг нэг бүрийн ажлын горимыг тодорхойлох чадвар эзэмшинэ. Чадлын электроникийн практик хэрэглээний талаар ойлголт авна.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: EENG210
Багц цаг: 3

Товч агуулга

Инженерчлэлийн мэргэжил, сайн инженерийн шийдлүүд, инженерчлэлийн салбарууд, зохион бүтээх үйл ажиллагаа, инженерийн шийдэл, асуудал шийдвэрлэх аргууд

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь суралцагсдад инженерийн суурь мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлнэ. Аливаа асуудалд инженерийн шийдэл дэвшүүлж, зохион бүтээх, хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлж, цаашид инженерийн мэргэжлээр суралцах эрмэлзлийг төрүүлж, чиглүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Эхит
Индекс: ELEC652
Багц цаг: 3

Товч агуулга

​ Автомат систем. Автомат системийн дизайн. Удирдлагын систем. Single-board computer. Ухаалаг машин. Сенсор. Үйлдвэрийн автоматжуулалт. Машин сургалт. Алдагдлын функц. Зардлын функц. Градиент descent. Хяналтгүй, хяналтгүй сургалт. Реинфорсемент сургалт. SARSA. Neural network. Convolutional neural network. Recurrent neural network. Гүн реинфорсемент сургалт. DQN алгоритм. A2C алгоритм. PPO алгоритм. ​​

Зорилго

Энэхүү хичээл нь докторын оюутнуудад хөтөлбөрийн багш нарын одоо хийж буй судалгаа, үр дүн, судалгааны ирээдүйн чиг хандлагыг танилцуулах зорилготой. Лекц, хэлэлцүүлгийн явцад оюутнууд судалгааны талаар ойлгож, шинэ мэдээлэлтэй болно. Энэ хичээл нь оюутнуудад өөрийн судалгааны сэдэв болон удирдагчаа зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар