МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ENGI202
Багц цаг: 3

Товч агуулга

Инженерийн термодинамикийн үндсэн ойлголт, тодорхойлолтууд, Термодинамикийн 1-р хууль ба энерги, термодинамикийн шинж, чанаруудыг үнэлэх, энергийн балансийг ашиглаж “Control Volume”-н анализыг хийх, Термодинамикийн 2-р хууль, Энтропигийн хэрэглээ, “Exergy”-н анализ, Усны уураар ажилладаг чадлын систем, Хийгээр ажилладаг чадлын систем, Хөргүүр ба Дулааны нацосын систем гэсэн дарааллын дагуу энгийнээс хүндрэх чиглэлд хичээлийг орно. Эдгээр сэдэв бүр дээр бодит, орчин үеийн жишээг авч үзэж, түүн дээр тооцоог хийх бөгөөд тооцоог хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгнө. Түүнчлэн төрөл бүрийн салбар дахь хэрэглээ, онцлог байдлыг тухайн сэдэв бүрт орно.

Зорилго

XIX зуунд термодинамик нь халуун биеийн дулаан багтаамжийг авч үзэн хийгдэх ажлыг тооцох үндсэн судалгааны талбар болсон байдаг. XX зуунд термодинамикийн инженерийн хэрэглээнүүд хүнийг сайн сайхан байдлыг сайжруулахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал тээвэрлэлт, эрчим хүч үйлдвэрлэх, барилгийн халаалт ба хөргөлтийг дурдаж болно. XXI зуунд термодинамикийн зарчмууд нь нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой арга, ойлголтуудыг бий болгосоор байна. XXI зуунд чулуужсан түлшийг илүү үр дүнтэй ашиглах, сэргээгдэх эрчим хүчний технологийг хөгжүүлэх, түлшний хэмнэлттэй тээврийн системийг хөгжүүлэх зэрэг асуудлуудад инженерийн термодинамик ихээхэн хувь нэмэр оруулна. Чухал үүрэг гүйцэтгэх бусад салбаруудад дэлхийн дулаарал, агаарын бохирдол, усны бохирдол мөн багтана. Мөн биоинженер, био-анагаах ухааны систем, нанотехнологи зэрэг асуудлууд шинээр гарч ирж байна. Энэхүү хичээл нь байгалийн ухааны салбарт суралцаж байгаа бүх оюутнуудад зориулагдсан бөгөөд термодинамикийн удиртгал, суурь мэдлэгийг олгож орчин үеийн термодинамикийн инженерийн хэрэглээний талаарх цогц ойлголтыг олгоно. Түүнчлэн төрөл бүрийн инженер, технологийн салбарт шийдвэр гаргахад инженерийн термодинамик ямар үүрэг гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгнө.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: NUCL403
Багц цаг: 3

Товч агуулга

Физик, математик, дискрет болон обьект загварчлалын суурь үндсүүд. Бодлогод анализ ба симуляц хийхийн тулд хэрэглэгдэх ойролцооллын аргууд. Матлав программыг хэрэглэж нэгэн дискрет загвар бий болгох, үр дүн гаргах ба дүрслэх. Шугаман алгебр, спектрал, төгсгөлөг элемент, монте карло аргууд мөн энэ судалгаанд хэрэглэгддэг бусад орчин үеийн тоон аргууд.

Зорилго

Оюутнуудад компьютер загварчлалын талаар мэргэжлийн түвшний мэдлэг олгох, амьдрал практик дээр түгээмэл тааралддаг сонирхолтой, олон тооны системүүдийг компьютерээр загварчилсан жишээнүүд дээр тулгуурлан төрөл бүрийн системийг загварчлах түүний арга технологиудыг таниулахад оршино. Энэхүү хичээлийг судалснаар оюутнууд дараах зүйлүүдийн талаар ерөнхий мэдлэгийг олж авна. Үүнд: Загвар, Систем, Детерминистик ба стохатик загвар, Математик загвар байгуулах /Хүснэгт, Функц, Граф/, Элемент хоорондын харилцан үйлчлэл, Компьютерийн загварчлал, Загварчлалын програм хангамж, Санамсаргүй тоо гарган авах, шинжлэх ухааны холбогдолтой систем, Үйлдвэрлэлийн системтэй холбоотой загваруудыг судална.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар