Бидний тухай
Багш ажилтан
Бүтээмж, бүтээмжийн удирдлагын судлагдахуун, үүсэл хөгжил; төрийн бүтээмжийн үүсэл хөгжил, үндсэн хэмжигдэхүүн; хэмжилт; хяналт шинжилгээ, үнэлгээ; нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ; төлөвлөлт; бүтээмжийг дээшлүүлэх хандлагууд; Кайзен саналын систем; 5С дэд хөтөлбөр; бүтээмж, чанарын дугуйлан; төрийн байгууллагын бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр; хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь; үр дүнд суурилсан төрийн удирдлага; аж үйлдвэрийн хувьсгал.
Бүтээмжийн ойлголт, мөн чанар, ач холбогдол, үндсэн хэмжигдэхүүнүүд, бүтээмжийн удирдлагын орчин үеийн чиг хандлага; төрийн бүтээмж, түүний мөн чанар, шинжлэх ухааны хөгжлийн үе шатууд; бүтээмжийг хэмжилт; хяналт шинжилгээ, үнэлгээ; нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ; төлөвлөлт болон дээшлүүлэх аргуудын талаар системтэй мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино. Тус хичээл нь оюутнуудын төрийн бүтээмжийн хэмжилт, хяналт шинжилгээ, үнэлгээ, нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээг хийж бүтээмжийг төлөвлөх болон дээшлүүлэх арга замуудыг боловсруулах, сайжруулах чадамжийг олгох олон талт ач холбогдолтой.
Нийгмийн хариуцлагын үндсэн ойлголт, мөн чанар; байгууллагын нийгмийн хариуцлагын хэлбэрүүд;, тайлагнах арга зүйг ашиглах, стратеги ба манлайллын үүргүүд; төрийн байгууллагын нийгмийн хариуцлага; тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн болон байгаль орчны бодлогын уялдаа, төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын үүрэг, иргэн, иргэний нийгмийн оролцооны ач холбогдол; орчин үеийн чиг хандлага зэргийг энэхүү хичээлийн хүрээнд судална.
Энэхүү хичээл нь нийгмийн хариуцлагын ойлголт, мөн чанар, төрөл, хэлбэр, нийгмийн хариуцлагын онол, тайлагнах арга зүй, тогтвортой хөгжлийн бодлого, бүрдүүлэгч элементүүд, зорилго, зорилтуудыг хангахад нийгмийн хариуцлагын үүрэг, ач холбогдол, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төрөөс баримтлах бодлого: байгаль орчны тулгамдсан асуудал; байгаль орчны стандартууд, төрийн байгууллагын нийгмийн хариуцлага, онцлог, оролцогч талууд, улс орнуудын туршлагын талаар системтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийг судалснаар нийгмийн хариуцлагын онол, судлагдахуун, элементүүдийг цогц байдлаар судалснаар суралцагсдад практикт хэрэгжүүлэхэд түшиц болохуйц ач холбогдолтой.
ТНийтийн удирдлагын шинжлэх ухааны үндсэн ойлголт, мөн чанар, ач холбогдол, үүсэл, түүхэн хөгжил, нийтийн удирдлагын шинжлэх ухааны онолын судалгааны үндэс, парадигмын хувьсал, өөрчлөлт, нийтийн удирдлагын шинэтгэлийн онол, үзэл баримтлал; нийтийн ашиг сонирхол ба нийтийн удирдлагын харилцан хамаарал; төрийн байгууламж, төрийн захиргааны ерөнхий ойлголт; нийтийн удирдлагын байгууллагын чиг үүрэг, төрөл, ангилал; нийтийн захиргааны байгууллага, хэвтээ, босоо удирдлага, нийтийн удирдлага ба улс төр, нийтийн (төрийн) бодлого, төрийн албаны хүний нөөцийн удирдлага, төрийн албаны манлайлал, төрийн албан хаагчийн ёс зүй, нийтийн үйлчилгээ, иргэдийн оролцоо, иргэний нийгэм, орон нутгийн удирдлага, технологи, инновац, нийтийн санхүүгийн удирдлага, нийтийн удирдлагын хяналт, төр, хувийн хэвшлийн түншлэл, нийтийн удирдлагын орчин үеийн чиг хандлага зэргий талаар судална.
ЭЭнэхүү хичээлийн зорилго нь нийтийн удирдлагын шинжлэх ухааны үндсэн ойлголт, суурь судлагдахуун, онол, үзэл баримтлал, хөгжлийн түүх, орчин үеийн чиг хандлага, нийтийн удирдлагын бодлогын онцлог, төрийн/нийтийн удирдлагын бодлого, нийтийн алба, нийтийн үйлчилгээ, иргэдийн оролцоо зэрэг үндсэн сэдвүүдийн хүрээнд системтэй мэдлэг олгоход оршино.
Нийтийн удирдлагын шинжлэх ухааны судалгаа болон судалгааны арга зүйн үндсэн ойлголт, мөн чанар, онцлог, ач холбогдол; орчин үеийн хандлагууд; судалгааны сэдэв, зорилго, зорилт, асуулт, асуудал, судлагдсан байдлын тойм, судалгааны хүрээ; судалгааны эх үүсвэр, эх сурвалж; нийтийн удирдлагын шинжлэх ухаан дахь тоон судалгааны арга; тоон судалгааны түүврийн аргууд; санал асуулга боловсруулах болон авах арга зүй; санал асуулгын үр дүнгийн шинжилгээ, боловсруулалт; нийтийн удирдлагын шинжлэх ухаан дахь чанарын судалгааны аргууд; чанарын судалгааны түүвэр; чанарын судалгааны үр дүнгийн шинжилгээ, боловсруулалт; нийтийн удирдлагын шинжлэх ухаан дахь холимог судалгааны аргууд: холимог судалгааны аргаар өгөгдөл цуглуулах аргууд; холимог судалгааны үр дүнгийн шинжилгээ, боловсруулалт; судалгааны тайлан зэргийг судална.
Нийтийн удирдлагын судалгааны арга зүйн үндсэн ойлголттой болох, нийтийн удирдлагад судалгааны арга зүйг хэрэглэх хэрэгцээ, шаардлага, зорилгыг танин мэдэж, тоон, чанарын, холимог судалгааны аргуудаас өөрийн судалгаанд тохирсон аргууд болон түүврээ сонгох, өгөгдлөө цуглуулах, судалгааны үр дүнг шинжлэх боловсруулан бичих зэрэг мэдлэг, чадварыг олгох зорилготой. Тус хичээл нь оюутнуудын нийтийн удирдлагын дахь нарийн төвөгтэй асуудлуудыг шинжлэхэд зайлшгүй шаардлагатай задлан шинжилгээний, арга зүйн, шүүмжлэлтэй сэтгэн бодох чадваруудыг хөгжүүлэх ач холбогдолтой. Эдгээр чадварууд нь оюутнуудад судалгаа, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, хөтөлбөрийн үр дүн, үр нөлөөг хэмжих, төрийн бодлогын шинжилгээ, үнэлгээ хийх боломж олгох олон талт ач холбогдолтой.
Нийтийн удирдлага системт шинжлэх ухаан мөн болох, нийтийн удирдлагын шинжлэх ухааны онолын онол, парадигм, үзэл баримтлал, нийтийн удирдлагын шинэтгэлийн онолууд, пост-модерн онолууд, төрийн эрх мэдэл хуваарилалт, эрх мэдэл хуваарилалтын субъект, хариуцлагын төрөл, захиргааны болон санхүүгийн хариуцлага нь чухал болох, төрийн байгууламжийн хэлбэр, захиргааны бүтэц, зохион байгуулалт, засаглалын ялгаатай хэлбэрүүд дэх төрийн удирдлага, зохион байгуулалт, төрийн бодлогын зорилго, бодлого боловсруулах үе шат, бодлого хэрэгжүүлэлтийн хяналт, шинжилгээ, үнэлгээ, төрийн бодлогын онол, онолын орчин үеийн чиг хандлага, нийтийн салбарын стратегийн ойлголт, стратегийн төлөвлөлт ба удирдлага, стратегийн шийдвэр гаргалт, стратегийн төлөвлөлт, аргууд, стратегийн төлөвлөлт нь төрийн үйлчилгээг шинэчлэх арга хэрэгсэл болох, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаа – оролцогч талууд, иргэдэд ойр нийтийн үйлчилгээ, чанар, хүртээмж, нийгмийн хариуцлага, хот төлөвлөлт, бодлого, удирдлага, глобал орчин үеийн засаглал, нийтийн удирдлагын шийдвэр гаргалтад тавих хяналт-шинжилгээ, үнэлгээ, хариуцлага, дахин хяналтын талаар судална.
Нийтийн удирдлагын шинжлэх ухааны онол, судлагдахуун, судалгааны арга, эрх мэдлийн хуваарилалт, төрийн байгууламж, засаглал, дэглэм, төрийн бодлого, нийтийн салбарын стратеги, шийдвэр гаргалт, нийтийн үйлчилгээ, хот төлөвлөлт, глобал засаглал, нийтийн удирдлагын шийдвэр гаргалтын хяналт, шинжилгээ, үнэлгээний талаар онолын системтэй мэдлэг, чадвар олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Тус хичээлийг судалснаар нийтийн удирдлагын шинжлэх ухааны онол, судлагдахуун элементүүдийг ойлгосноор суралцагсдад практикт ажиллахад түшиц болохуйц ач холбогдолтой.
Шинжлэх ухааны судалгаа, судалгааны арга зүй, философи үндэслэл; улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын салбаруудын судалгааны онол, арга зүйн чиг хандлага, ирээдүйн төлөв; эрдэм шинжилгээний болон бодлогын судалгаа; судалгааны онолууд; судалгааны сэдэв, зорилго, зорилт, асуулт, асуудал тодорхойлох; судлагдсан байдлын тойм, шинэлэг байдал, хүрээ, бүтэц; судалгааны эх үүсвэр, эх сурвалж; улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын салбаруудын чанарын, тоон болон холимог судалгааны арга зүйг ашиглах; эрдэм шинжилгээний судалгаан дахь ёс зүйн асуудлуудыг системтэйгээр судална.
Энэхүү хичээлийн зорилго нь улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын салбарын хүрээнд шинжлэх ухааны судалгааны философи үндэслэл, онолын хандлага; чанарын, тоон, холимог арга зүйн үндсэн ойлголт, аргачлал, ёс зүйн асуудлыг судлуулж, судалгааны асуудал тодорхойлох, зорилго, зорилт, судалгааны асуулт боловсруулах, судлагдсан байдлын тойм боловсруулах, судалгааны бүтцийн логик дарааллыг ойлгуулж, оюутнуудад эрдэм шинжилгээний болон бодлогын судалгаа бие даан гүйцэтгэх чадамж эзэмшүүлэхэд оршино.
Байгаль орчин ба төрийн бодлого, байгаль орчны төрийн бодлогын онцлог, мөн чанар, оролцогч талууд, хүний нөөцийн бодлого, байгалийн нөөцийн ойлголт, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент, байгаль орчинд хүний үзүүлж буй сөрөг нөлөө, үр дагавар, тогтвортой хөгжил, Монгол Улсын байгаль орчны төрийн бодлогын уламжлал, орчин үе, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, олон улсын жишиг загварууд.
Тус хичээлээр байгаль орчны төрийн бодлогын онцлог, мөн чанар, оролцогч талууд, хүний нөөцийн бодлого, байгалийн нөөц болон уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент, байгаль орчны төрийн бодлогын ирээдүйн чиг хандлагын талаар суурь ойлголт, мэдлэг олгож, шүүмжлэлт сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар олгох зорилготой. Энэхүү хичээлийг судалснаар орчин үеийн байгаль орчны хүрээнд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй олон улсын туршлага, олон улсын байгууллагууд болон бусад улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалт, арга зам, шийдлийн талаар суралцах ач холбогдолтой.