Бидний тухай
Багш ажилтан
Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, түүнд тулгуурласан газрын менежментийн хэрэгцээ шаардлага. Тогтвортой хөгжил газар ашиглалтын харилцан хамаарал түүний онол, арга зүй онцлог зэргийг судална
Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, түүнд тулгуурласан газрын менежментийн хэрэгцээ шаардлага. Тогтвортой хөгжил газар ашиглалтын харилцан хамаарал түүний онол, арга зүй онцлог зэргийг судална. Тогтвортой байдлын үнэлгээний аргачлалууд, газар ашиглалтын систем дэх тогтвортой байдлыг урьдчилан таамаглах, үнэлэх мэдлэг чадвар, дадал эзэмшинэ
Газрын сангийн тухай эрх зүйн ойлголт. Газрын өмч, эзэмшлийн үүсэл хөгжлийн түүх. Монгол орны газрын сангийн тойм. Газрын ашиглалт хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх үндсэн арга зам. Газрын бодлогын бүсүүд тэдгээрийн чиг үүрэг, тавигдах шаардлага, харгалзах хязгаарлах үзүүлэлтүүд. Газрын сангийн үндсэн ангилал бүрийн ашиглалт хамгаалалтын менежмент. Газар хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах эрх зүй, арга технологийн үндсүүд
Газрын сангийн эрх зүйн тухай ойлголттой болж, Газрын сан, нутаг дэвсгэр, газрын нөөцийн тухай ухагдахуунуудтай танилцана. Газрын сангийн эрх зүй, ашиглалт хамгаалалтын тухай ойлголт, газрын сангийн ангилал тус бүрийн ашиглалтын хүрээнд үүсэж буй экологи, нийгмийн харилцааг зохицуулахад холбогдох салбар эрх зүйнүүд, тэдгээрийн хэм хэмжээ, механизмуудыг ашигладаг байх мэдлэг чадвар эзэмших ач холбогдолтой.
Газар зохион байгуулалтын үүсэл хөгжил, чиг үүрэг, эрхзүйн орчин; Газар зохион байгуулалтын ажлууд, түвшин, төрөл, бүтэц. шийдвэрлэх асуудлууд. Газар зохион байгуулалтын эх үндэс бол газрын нөөцийн прогнозчлол ба төлөвлөлт. Газар төлөвлөлтийн тухай ойлголт, газар ашиглалтын төлөвлөгөө боловсруулах, газрын нөөцийг оновчтой хуваарилах зохион байгуулах онол аргазүй, дахин төлөвлөлт түүний хэрэцээ шаардлага.
Газрын бодлогыг хэрэгжүүлэх стратеги буюу газрын менежментийн бүрэлдэхүүн болсон газар зохион байгуулалтын цогц үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэглүүр буюу газар ашиглалтын төлөвлөлтийн тухай, тэдгээрийн бүтэц, түвшин, төрөл болон онол-арга зүйн мэдлэгтэй болохоос гадна улс, аймаг /нийслэл/, сум / дүүрэг/-н газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, үндэсний болон бүс нутаг, ай сав газрын хэмжээнд газар хадгалан хамгаалах, ашиглах ерөнхий схем, хөтөлбөр, үндэслэл боловсруулахад шаардагдах прогнозын болон төлөвлөлтийн аргазүйг хэрэглэх чадвартай болно.
Газрын нөөцийн ашиглалт хамгаалалт, ХАА-н болон ХАА-н бус газар ашиглалтын төлөвлөлт, ХАА-н салбар хоорондын, дотоодын, үйлдвэрлэлийн төвүүд болон хүн амын суурьшлын төвүүдийн, салбарын дотоодын зам, газар хамгаалах хадгалах зэрэг төрөл бүрийн газар зохион байгуулалтын төслүүдийг боловсруулах, үр ашгийг тооцох, газар дээр буулгах, онол арга зүйтэй танилцана.
Тодорхой үйлдвэрлэл, үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд газрыг зөв зохион байгуулах, газар ашиглалтыг зүй зохистой байршуулах, нутаг дэвсгэрийн экологийн тогтвортой байдлыг хангах суурь болсон хөрсний үржил шимийг нөхөн үйлдвэрлэх, хүмүүсийн ажил, амьдрал, амралтын нөхцлийг сайжруулах замаар нийгмийн асуудлуудыг шийдэхийн тулд хийгдэж буй газар зохион байгуулалтын цогц үйл ажиллагааны төслүүдтэй танилцах, газар зохион байгуулалтын зураг төсөл зохиох арга зүй, үе шаттай танилцаж, газар зохион байгуулалтын зураг төсөл боловсруулах, газарт буулгах онол арга зүй, техник технологийн талаар мэдлэг, чадвар, дадалтай болно.