Бидний тухай
Багш ажилтан
Хот суурин газрын хүн амын өсөлтөөс үүдэн хотын орон зайн тэлэлт явагдаж байна. Монгол Улсын нийт хүн амын дийлэнх буюу 68 орчим хувь нь хот суурин газарт амьдарч байна. Үүнээс улбаалан хотын захад төлөвлөлтгүй, хяналтгүй, замбараагүй нэг тарлийн газар ашиглалтын бүтэц бий болж байна. Иймд энэхүү судалгаа нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон бусад аймгийн төвүүдийн хот орон зайн тэлэлтийг тооцоолж, торлосон автомат загвар-SLEUTH (налуу, газар ашиглалт, хотжилтыг хориглох бүс, хот суурин, зам тээвэр, гадаргын сүүдэрлэлт) ашиглан ирээдүйн хот тэлэлтийг урьдчилан таамаглах зорилготой болно. Энэхүү загвар нь өнгөрсөн үеэс өнөөг хүртэлх хотын өсөлтийн түүхэн өөрчлөлтөд үндэслэн математик тооцоолол хийж, тэлэлтийн найман индекс, таван коэффициентыг ашиглан ирээдүйн чиг хандлагыг загварчилдаг. Загварын шаардлагын дагуу бэлтгэсэн 1983-2023 оны оролтын өгөгдөлд үндэслэн хот суурин газрын 2040 он хүртэлх ирээдүйн тэлэлтийг урьдчилан таамаглаж, тооцоолно. Энэ загварыг Улаанбаатар хот болон бусад хурдацтай хөгжиж буй хотуудын газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөнд болон хот суурин газрыг тэлэх, цаашид хөгжүүлэх зориулалтаар нөөцлөх газрыг төлөвлөхөд ашиглах боломжтой.
Urban spatial expansion is taking place resulting from population growth in urban areas. Most of Mongolia's population, or about 68%, lives in urban areas, and an unplanned, uncontrolled, and unregulated land use structure is emerging at the urban edge. Therefore, this research aims to simulate the urban spatial expansion of Ulaanbaatar, Erdenet, Darkhan cities and other aimag centres and to predict future urban expansion using the cellular automata model-SLEUTH (slope, land use, excluded areas, urban, transportation and hillshade). The model performs mathematical calculations based on the historical change in urban growth from the past to the present and models future trends using eight expansion indices and five coefficients. Based on the input data from 1983 to 2023 prepared according to the model's requirements, the future urban expansion to 2040 will be predicted and calculated. It suggests that the model can be used for land management and urban development plans for Ulaanbaatar and other fast-growing cities to plan urban expansion and reserve the land for future development.
Түлхүүр үгс: