МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE618
Багц цаг: 2

Товч агуулга

Дэлхийн уран зохиолын хөгжлийн түүх нь уран бүтээлийн олон арга халагдан солигдож ирсний түүх бөгөөд тэдгээр аргуудын халаа солион дээр уран зохиолын хоёр томоохон чиглэл эх үүсгэлээ тавьж, хөгжлийн бүхий л үе шатнаа зэрэгцэн хөгжиж ирсэн нь реалист, реалист бус хоёр гол арга болно. Энэхүү уран зохиолыг бодочлон /дуурайлган/ бичих арга, хийсвэрлэн /ондоошуулан/ бичих хоёр гол аргын реалист чиглэл нь философийн материалист сургаалд, реалист бус чиглэл нь философийн идеалист сургаалд тулгуурласан болох. Бие даасан хоёр гол чиглэл нь өөрийн дотоодод олон урсгалд хуваагдсан нь. Реализм дотроо /домог зүйн, сэргэн мандлын, соён гэгээрүүллийн, шүүмжлэлт, хувьсгалт, эрэггүй реализм…гэх мэт/ урсгалуудад, реалист бус чиглэл нь /натурализм, символизм, абстракционизм, сентиментализм, романтизм, формализм… гэх мэт/ дотоод урсгалуудад хуваагдсан ба тэдгээрийн зааг ялгаа, урлал зүйн туршлага, ололттой ба дутагдалтай талуудыг тайлбарлана.

Зорилго

XIX, XX зууны зааг дахь модернизмын шинэ чиглэл ба түүний дотоод урсгалууд /авангардизм, абсурдизм, сюрреализм, кубизм, футуризм, конструктивизм, экспрессионизм, импрессионизм, акмеизм…гэх мэт/-ын онцлог, ололт дутагдал, гол бүтээл туурвил ХХ зууны 60-аад оноос тэргүүлэх чиглэл болсон Постмодернизм ба “постмодернизм- деконструктивизм- постструктурализмын цогцолбор” нийлэгшлийн үеийн онцлог, судалгааны шинэ арга зүйн тогтолцоотой мэдлэг олгох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE210
Багц цаг: 3

Товч агуулга

“Уран зохиол шинжлэлийн удиртгал” хичээл нь уран зохиол, урлаг судлал, монгол хэл уран зохиолын багш, судлаач, сэтгүүл зүй, түүх, гадаад хэлний болон бусад ангиудад үзэх мэргэжлийн суурь хичээл юм. Энэ хичээлээр урлаг, аман ба бичгийн уран зохиолын гарвал үүсэл, уялдаа холбоо, хөгжлийн явц, үе шат, онолын сэтгэлгээний баяжилт, хэв маягууд, уран зохиолын төрөл зүйлс /уянга, туульс, драма/-ийн ялгаа, холбоо хамаарал, уран дүрийн агуулга, бүтэц, хэлбэр-агуулгын нэгдэл, уран зохиолыг бүтээгч үндсэн махбодос, зохиолын хэл, найруулга, шүлэглэх ёсон, урлахуйн арга найруулга, орчуулга, тэдгээрийн ялгаа ба холбоо, зохиомж, зохиол ба зохиолчийн сэтгэлгээний хэв маяг, уламжлал шинэчлэл, туурвил зүйн туршлагаар буй болсон бүхий л мэдлэгийн цогцолбор мөн. Уран зохиол нь бүх төрлийн урлагийн үндэс бөгөөд уран сайхны үзэгдлийн дотоод зүй тогтол, механизмыг онолын үүднээс, харилцаа холбоонд нь судална.

Зорилго

Монгол хэл-уран зохиолын багш, монгол хэл уран зохиол судлал, гадаад хэл, сэтгүүл зүй, түүх, угсаатны зүй зэрэг мэргэжлийн ангиудад уран зохиолын онол-задлан шинжилгээний суурь арга зүй эзэмшүүлэх, ардын аман зохиол, үндэсний болон дэлхийн уран зохиолын түүхийн шинэ үзэгдлүүдийг онолын суурь дээр зөв, логик дэс дараалалтай судлах дадал дүй эзэмшихэд хэрэгцээт суурь мэдлэг олгох, уран зохиолын төрөл жанр, уран бүтээлийн арга, найруулга, урсгал чиглэлүүдийн ялгаа, уран сайхны алив үзэгдлүүдийг тодорхойлох, задлан шинжлэх, нэгтгэх, дүгнэх арга зүйн онолын суурь мэдлэгийг эзэмшүүлэх, уран зохиолын мөн чанар, түгээмэл зүй тогтлыг тайлбарлахуйц хэмжээний мэдлэг, чадвар, дадал дүй олгоно. Мөн уран зохиолын онолын анхан шатны ойлголт ухагдахуунуудтай суралцагчдыг танилцуулах, тэдэнд монголын уран зохиол болон гадаадын уран зохиолын хичээлүүдтэй танилцах онолын бэлтгэл, суурь үндэслэлүүдийг танилцуулах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE711
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: LITE351
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Узуст
Индекс: CULT103
Багц цаг: 3

Товч агуулга

Илтгэх урлагийн түүх бол хүний хөгжлийн түүх юм. Хүн хэчнээн их зүтгэл чармайлт гаргана, амжилт бүтээл төдий чинээ ойртож, хүнд аз жаргал баяр хөөр авчирдгийг энэ хичээлээр ойлгуулна. Ингэхдээ дэлхийн дахины болон монголын илтгэх урлагийн хөгжлийг судалж уран яруу илтгэгч, сэтгэгчдийн бүтээл туурвил, ажлын арга барил, нөр их хөдөлмөр зүтгэл уйгагүй оролдлого, өөрийгөө ялахын төлөө хийсэн тэмцэл зэргийг мэднэ. Илтгэх урлагийн шинжлэх ухааны онолын үндсийг судалж, практик ач холбогдлыг гүн гүнзгий ойлгуулна.

Зорилго

Илтгэх урлагийн тухай өөрийн урьд өмнө сонссон төсөөлөл таамаглалаа шинжлэх ухааны үндэстэй зөв чиг баримжаанд оруулан онолын үндэсийг судалж илтгэл гэж ямар эрхэм зүйл байдаг, түүнийг хэрхэн зөв ойлгож бэлтгэл хүндэтгэлтэй хандахын чухлыг ойлгоход энэ хичээлийнзорилго, ач холбогдол оршино.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар