МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Г.Нарантунгалаг
"Түүхэн сурвалжууд дахь нэгэн домгийн хувилбар, уран сайхны онцлог" Монгол судлал, vol. XLVIII, pp. 151-160, 2025-5-19

https://journal.num.edu.mn/ms/issue/view/660

Хураангуй

Түүхэн үйл явдлыг уран сайхны хэлбэрт оруулах, уран сайхны домгийг түүх бичигч өөрийн санаа бодол, үзэл хандлага, цаг үеийн байдлыг тусган нэмэн дэлгэрүүлэх, хураан товчоолох нь XVII-XVIII зууны түүхэн сурвалж бичгүүдийн бичлэгийн үндсэн арга юм. Бид энэ удаад “Тогоон тайшийн домог” гэж болзмолоор нэрлэсэн домгийн хувилбаруудын харьцаа, тэдгээрийн уран сайхны онцлогийн талаар авч үзэв. Уг домогт тухайн үеийн монголын нийгмийн цаг төрийн байдлыг тусган үндсэн санааг уран сайхнаар гүнзгийрүүлэн дүрсэлсэн бөгөөд ерөөс түүхэн домгийг тухайн улсын улс төр, нийгмийн амьдралд нөлөө үзүүлсэн үйл явдал, тэрхүү үйл явдлын оролцогчтой холбон бүтээдэг түгээмэл зүй тогтолтой байдгийг энэхүү домог мөн харуулж байна.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг
"Religious rituals portrayed in early XX-century documentary works", Aspects of Mongolian Buddhism: Tradition and Innovation, Hungary, Budapest, 2025-4-9, vol. 5th International Conference on Aspects of Mongolian Buddism, pp. 15

Хураангуй

This paper endeavors to examine and clarify the religious rituals and historical circumstances depicted in "The Old Writer's Story," authored by Navaannamjil G (1882-1954), as well as in "The Speech of Old Jambal," composed and published by Academician Damdinsuren Ts. The timeframe from the late 19th century to the mid-20th century, as referenced in the preceding texts, narrates the social and religious circumstances and traditions of Mongolia during the era of Manchurian governance and autonomy, intertwined with the historical realities of the populace's life perspectives and the liberties attained through revolution. Biographies and memoirs serve as essential instruments that convey historical chronology, events, and circumstances through veracity, while elucidating the religious rituals and figures within these works is crucial for establishing the nexus between historical accuracy and artistic truth.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Л.Гүндсамбуу
"Түүхэн домогт зохиомжийн аргыг ашигласан нь /Өчил болон ганцаарчилсан ярианы аргын жишээн дээр/", COMMUNITY HISTORIES, ENVIRONMENT AND MOBILE PASTORALISM IN INNER ASIA, Чех, 2025-4-5, vol. I, pp. 6

Хураангуй

Уран зохиол нь хэл, дүр баатрын яриа нь дүр бүтээх үндсэн арга хэрэгсэл болдог учир утга зохиолын онолын сэтгэлгээний бүхий л түүхийн туршид аливаа зохиол бүтээлийн хэл найруулгад онцгой анхаарал хандуулж, судлан шинжилж ирсэн байдаг. Уг илтгэлд бид XVII-XVIII зууны түүхэн сурвалж дахь домгуудад зохиомжийн өчил болон ганцаарчилсан ярианы аргыг хэрхэн бүтээснийг шинжлэх юм. Дүр, баатрын хэл яриан дахь өчил нь тухайн дүрийн бодол санаа, хэв шинжийг илэрхийлэх, дүрийн сандран тэвдэх, харамсах, санагалзах зэрэг сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг онцлогтой бол ганцаарчилсан яриа нь зохиолын зохиомжийн нэгэн хэсэг, дүрслэлийн яруу хэрэглүүр бөгөөд ямар нэгэн хариуг харилцагч ба сонсогчоос шаардахгүйгээр өөртөө юм уу, бусдад хандаж хэлсэн, нэг талын ганцаарчилсан яриа байдаг бөгөөд зохиомжийн нэгж болох хэлийг дүрийн сэтгэл зүй, хэв шинж зэргийг хэрхэн ашигласан байдаг.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг
"XVII-XVIII зуун монгол түүхэн сурвалжаар уламжилж ирсэн домгуудын харьцуулсан судалгаа", 2025-3-15
Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, И.Даваадорж
"Ванчинбалын Инжаннашийн "Хөх судар" романы Чингис хааны дүрийн хэлний онцлог" Монгол судлалын чуулган, vol. 2024/2 Volume 37, no. 2024/2 Volume 37, pp. 117-126, 2024-12-12

http://catalog.msue.edu.mn/cgi-bin/koha/opac-imageviewer.pl?biblionumber=88231

Хураангуй

Уран зохиолын хэл, дүр баатрын яриа нь дүр бүтээн тодруулах, тухайн баатар болон зохиолчийн үзэл санааг илэрхийлэх үндсэн арга хэрэгсэл болдог учир утга зохиолын онолын сэтгэлгээний бүхий л түүхийн туршид аливаа зохиол бүтээлийн хэл найруулгад онцгой анхаарал хандуулж, судлан шинжилж ирсэн байдаг. Уг өгүүлэлд бид их зохиолч В.Инжаннаши “Хөх судар” романд Чингис хааны дүр, тэр дундаа Их эзэн хааны хэл, яриаг хэрхэн бүтээснийг шинжиллээ. Дүр, баатрын хэл нь тухайн дүрийн бодол, үзэл санаа болон хэв шинжийг илэрхийлэх, зохиолч дүрийг бүтээхдээ зайлшгүй анхаарах чухал хэсэг учир Чингис хааны дүрийн үглэл болон харилцан яриа, үл гадагш илрэх баатрын дотоод яриа болох өчил зэргийг шинжлэн үзэж, тухайн баатрын хэл яриагаар дамжуулан хэрхэн дүрийг урлан бүтээснийг судлах юм. Ийн үзэхэд магтаал, билиг сургаал, зарлиг, мэргэ төлгө тайлах, гашуудлын шүлэг зэрэг хэн нэгнээс хариу үл хүсэх үглэл ярианд хамаарах зохиомжийн нэгж түгээмэл илэрч байна. Мөн үүний зэрэгцээ зохиолч харилцан яриагаар дүрийг тодруулж, бусад дүр, баатартай харилцах үеийн нүүрний хувирал, биеийн хэлэмжээр хоймсон дүрслэн үзүүлжээ.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Б.Хишигсүх
"Түүхэн домгийн өгүүлэмжийг шинжлэх нь", Хэл соёл, соёл хоорондын харилцаа, Монгол, 2024-9-20, vol. IX, pp. 9

Хураангуй

Өгүүлэмжийн онол (нарратология) нь орчин үеийн уран зохиол судлалын тулгуур онолын нэг бөгөөд зохиолын дүр дүрслэл, утга санааг тодруулах зорилгоор ашиглаж буй дүрслэх аргыг реалист чиг хандлага бүхий онолд хүүрнэл гэнэ. Хүүрнэл нь зохиолч өөрөө юм уу, аль эсвэл хөндлөнгийн өгүүлэгчийн хэл яриагаар зохиолын үйл хөдөлгөөний дэс дарааг гаргах арга бөгөөд зохиол дотор олон янзын дуу хоолойн хоорондын харилцан хамаарал нь энгийн уншигчийн нүднээс далд зохиолыг хэрхэн бүрдүүлж байгааг нарийвчлан ажиглах, мөн өгүүлэмжийн онолын гол судлагдахууны нэг болох бичвэр уншигч хоорондын харилцааг зүй тогтлоор илрүүлэхэд оршдог. Өгүүлэмжийг бүрдүүлэх ийм хэв маяг нь хүүрнэл зохиолын бүх төрөл хэлбэрийг бүтээх тохиромжтой аргын нэг гэж үзэх бөгөөд баатруудын шууд харилцаа, харилцан яриа, харилцан үйлдлээр зохиолын үйл явдал өрнөж баатруудын дуу хоолой ялгарах, хоршин нэгдэх, бие даасан шинжтэй байхыг хэлнэ. . Дуу хоолой гэх нэр томьёогоор илэрхийлэгдсэн ярианы ийм янз бүрийн хэлбэрийг Английн онолч П.Лаббок 1920-оод онд Г.Флобер, У.Текеррей, Л.Толстой, Ч.Диккенс нарын бүтээлийг өгүүлэмжийн онолын аргаар судлах явцдаа илрүүлж ангилсан байна. Бид энэ удаад XVII-XVIII зууны үеийн түүхэн сурвалжаар уламжлагдан ирсэн домгуудыг өгүүлэмжийн онолын дөрвөн тулгуур ойлголт болох 1. Зохиолчийн дуу хоолой, author’s panoramic survey 2. Хөндлөнгийн өгүүлэгчийн дуу хоолой, dramatized narrator 3. Баатрын дуу хоолой, dramatized mind 4. Драм маягийн дуу хоолой, pure drama хэмээн ангиллын дагуу сурвалж дахь домгуудад хэрхэн илэрснийг тодруулж үзэв.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Б.Хишигсүх
"Монголын түүхэн роман, тайз, дэлгэцийн урлагт VIII Богд Жибзүндамба хутагтын дүрийг бүтээсэн туршлага, ололт, дутагдал" Монгол судлалын чуулган, vol. 2024/1 Volume 36, no. 2024/1 Volume 36, pp. 110-124, 2024-7-26

http://catalog.msue.edu.mn/cgi-bin/koha/opac-imageviewer.pl?biblionumber=88231

Хураангуй

Монголын утга, соёлын хагас зуун жилийн түүхийн цаг хугацаанд ихээхэн ээдрээтэй хувь тавилангаар холбогдсон бие хүн бол VIII Богд Жибзүндамба / Жавзан-Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу/ Богд дээд хэлний оюун сайт номын наран шашныг баригч эрхт сайн цогт/ Агваанлувсан /1869-1924/ хутагт билээ. Манзуширийн хувилгаан гэж үе улиран нэрлэгдсэн Манжийн хаан Бүрэн Засагч /Түн Жи/ итгэмжит шинжээч, туршуулуудынхаа мэдээллээр Агваанлувсанг Монголын бурхны шашны тэргүүн Богд Жибзүндамбын дүр мөн гэж зарлигаар батламжилжээ. Судлаач Хөвдүүд овогт Г.Жамсранжав: “Богд хаан” /УБ.1988.6-7/ Жавзандамба хутагт бол хорин таван зууны тэртээх бурхан багшийн таван зуун шавийн нэг гэдэг. Тэгээд ертөнцөд дахин тодорсноос хойш 23 удаа хувилжээ. Түүний 10 нь Энэтхэгт, 15 нь Түвдэд, 2 нь Монголд тодорчээ. Тодрогчдын 6 нь бага балчраасаа Монголд аж төрж байсан тухай дурдсан байна. 1875 оны 10 сарын 3-ны өдөр VIII Богд Их хүрээнээ морилон ирэв. Мөн сарын шинийн 5-ны өдрийн луу цагт түүнийг хутагтын ширээнээ залав. Агваанлувсангийн гурван ахыг Лувсанхайдав, Лувсанбалдан, Бадамцэрэн, дүүгий нь Норов гэнэ. Лувсанхайдав шагай харвах дуртай наргианч хүн аж. Догшин сахиусуудыг шүтсээр яваад чойжин болжээ. Түүний байгуулсан “Өршөөлийг хөгжүүлэгч” сүм Чойжин ламын сүм /12/ гэж алдаршив. Лувсанхайдав Наймаа /Амгалан/ гацааны зайсан Дамдины охин Сүрэнхоролтой дэр нийлүүлжээ. Түүний охин нь Ж.Лхагвасүрэн жанжны эхнэр Дашцэдэн юм /13/ . 1891 он Агваанлувсан 22 сүүдэртэй. Оросын монголч эрдэмтэн, жуулчин А.Позднеев түүнтэй нүүр учран золгож тухтай ярилцав. Хөрөг зургий нь хальснаа буулгаж авав. Хутагт бол нуруугаар дунд зэрэг, туранхайвтар. Улбар шинж ергүй, бор хөх царайтай залуу байсан /30/ хэмээн тус тус тэмдэглэжээ. Агваанлувсан бурхны гүн ухаан, ёс суртахууны сургаал, винайн ёсноос гадна нийгэм, түүх, уран зохиол, анагаах ба одон орны ухаан, хэл бичгийг сонирхон судалж байсан тухай /48/ VIII Богд Жибзүндамба / “Оройн дээд”, “Түмэн наст” хэмээн өргөмжлөгдсөн/ нь 1874 онд Монгол нутгийн газар шороон дээр хөл тавьж 1924 онд таалал төгсжээ.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, N.JIU YUE
"THE EXPERIENCE OF WROTE “ANALOGY” [metaphor] IN JIANG RUN'S NOVEL “WOLF TOTEM”" Mongolian Diaspora, vol. 3(2): 201–212, pp. 201-212, 2024-6-25

https://www.degruyterbrill.com/document/doi/10.1515/modi-2023-0007/html

Хураангуй

Literary creation is different from other types of creation. Because literature creates hero and characters. This is the main feature of literature. Writers have ability to the entire vocabulary of their native language. This is one of the advantages of writers. Therefore, the words used in any text are of two kinds. This is: 1. Used words in their basic meaning. [literal sense] 2. Used the words in their transferred meaning. [figurative meaning] This time, let's consider how "analogy" and "metaphor" are used in the novel "Wolf Totem ". This is an important issue in the study of literary language and thought. Therefore very difficult to translate literature's analogy and metaphor.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Б.Хишигсүх
"Research on legends in mongolian historical sources", The 2024 Conference on Mongolian Ancient Documents, БНХАУ, 2024-6-21, vol. 3, pp. 449

Хураангуй

These works have extensively utilized the traditional oral and written literature of their respective times, making them valuable subjects for historical research as well as unique and fascinating examples of classical literature with distinctive narratives and characters that have been passed down to the present day. As these historical sources were passed down, the legends within them were transmitted from one generation to another

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Т.Батбямба
"ЦАХИМ САНД СУУРИЛАН ХҮҮХДИЙН ЗОХИОЛООС ДУУРАЙХ ҮГИЙГ ТОДРУУЛАХ НЬ" Монгол судлал, vol. XLVII (597), pp. 1-6, 2024-5-20

https://doi.org/10.22353/ms202246

Хураангуй

Хүүхдийн зохиолоор дамжуулан сурагчдад өгч байгаа мэдээлэл нь тэдний мэдлэг, чадвар, хандлага, сэтгэлгээг хөгжүүлж чадах, амьдрах ухааны арга, ёс суртахууны хүмүүжил төлөвшил олгож байгаа эсэх, хүүхдийн насны онцлогт тохирсон эсэх зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байдаг. Иймд бид зохиолч Д.Мягмарын “Балын амт” туужийн үгийн сангаар байгуулсан цахим хөмрөгт суурилж, уг туужийн нийт үгийн сан, давтамжийг AntConc программаар, үеийн хэлбэр, бүтцийг тооцоолж гаргав. Мөн давтамжийн тооцоололдоо тулгуурлаж, дуурайх үгийг илрүүлснээс гадна уран дүрслэлд ашигласан үгсийг тусгайлан авч үзэж, тус туужийн хэлний онцлогийг тодруулахыг зорив. Энэхүү туужийн хувьд давтагдсан тоогоор 9020, давтагдаагүй тоогоор 2665 үг бүрдсэн бөгөөд үгийн сан, үе, дуурайх үгийн тооцооллоос үзвэл тус зохиол нь 6-10 настай хүүхдийн үгийн санг баяжуулж, хэл найруулгыг сайжруулахад чиглэсэн зохиолуудын нэг гэж үзэж болно.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Р.Батхишиг
"С.Дашдооровын "Хар нүдэн" өгүүллэгийн дүрийн зан төрхийг шинжлэх нь" Хэл зохиол судлал, vol. Tom XVI (48), pp. 263-274, 2024-5-20

https://inll.ac.mn/c/1005672?list=75027&r=2274130

Хураангуй

С.Дашдооровын зохиол бүтээлүүд өвөрмөц шинж бүхий давтагдашгүй өгүүлэмжтэй байдгийн нэг нь “Хар нүдэн” өгүүллэг юм. Зохиол бичигдсэн тухайн үеийн нийгэм, хүмүүсийн үзэл хандлага хийгээд ямар ч цаг үед, хэн хүнд илэрдэг нэгэн зүйл “соёлын цочрол” (харь хэл, ахуй байдал, ёс уламжлал, зан заншил, хүмүүсийн зан төлөв, харилцаа хандлага, байгаль орчны өөр өнгө, төрх гэх мэт)-ын үүднээс хүний сэтгэл санаа, хүсэл зорилгод нөлөөлөх боломжтойг нээн дүрсэлсэн энэхүү зохиолын гол дүр Юндэнгийн зан төрх, үг үйлдэл, ухамсрын талаас нь зохиолч хэрхэн илэрхийлснийг задлан шинжилж, онцлог шинжүүдийг нь тодорхойлов.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, T.JIU YUE
"УРАН ЗОХИОЛ ДАХЬ “ЧОНЫН ДҮР”-ЫН ХАРЬЦУУЛАЛ", УРЛАГ, УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ: ИННОВАЦ (ICIAL 2024) СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, Монгол, 2024-4-27, vol. 1, pp. 1-10

Хураангуй

Аль ч улс үндэстний аман зохиол, уран зохиолд амьтны дүрүүд байдаг ба энэ нь хэвшин тогтворжсон, биеэ даасан, тусгай тусгай хэв шинийн илэрхийлэл болдог. Өөрөөр хэлбэл аман зохиол, уран зохиол дахь амьтны дүрүүдийнх ихэнх нь хэвшсэн хэв шинжтэй, үүнийгээ дагаад тогтсон үлгэр, өгүүлэмжтэй болсон байдаг. Жишээ нь: • Үнэгний дүр: гэхэд хулжин хуйхар, заль мэхтэй хүмүүсийн төлөөлөл дүр болдог бол, • Хонь: нь номхон шударга, ноомой хүмүүсийн төлөөлөл дүр болж байна. • Туулай: нь цэцэн сэргэлэн, оюун ухаантай хүмүүсийн төлөөлөл дүр болдог. • Баавгай:-н дүр салан задгай, хөдөлгөөн удаантай, болхи бүдүүлэг хүний төлөөлөл дүр байна. Үүний нэгэн адил бидэнтэй ойрхон байдаг аман зохиол, уран зохиолын нэгэн амьтны дүр бол ЧОНЫН ДҮР. Монгол утга зохиол аман зохиолд “Чонын дүр” нэн элбэг. Ингэхдээ ихэвлэн онгироо дээрэнгүй, ховдог шунахай маягийн хүний төлөөлөл дүр болдог. Тэгвэл бид энэ удаа Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” тууж ба Зян руны “Чонон сүлд” роман дахь чонын дүрийг харьцуулан үзэж, аман зохиолд үзүүлдэг чонын төлөөлөл дүртэй адил эсэх байгаа тухай, эсвэл өөр ондоо байна уу гэдгийг тодруулах үүднээс зарим нэг өгүүлэмжид тулгуурлан авч үзсэн болно.

Зохиогч(ид): Б.Хишигсүх, Г.Нарантунгалаг
"Монгол утга соёл дахь Дондогдулам хатан буюу Улсын эх дагина", Монгол судлалын шинэ эрин 2024, Монгол , 2024-4-5, vol. III, pp. 1-10

Хураангуй

Монгол Улсын сүүлчийн хаан VIII Богд Жибзүндамба /Жавзан-Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу/ Богд дээд хэлний оюун сайт номын наран шашныг баригч эрхт сайн цогт/ Агваанлувсан /1869-1924/, / хутагт билээ. Манзуширийн хувилгаан гэж үе улиран нэрлэгдсэн “Манжийн хаан Бүрэн Засагч /Түн Жи/ итгэмжит шинжээч, туршуулуудынхаа мэдээллээр Агваанлувсанг Монголын бурхны шашны тэргүүн Богд Жибзүндамбын дүр мөн” гэж зарлигаар батламжилсан байна. Судлаач Хөвдүүд овогт Г.Жамсранжав: “Богд хаан” /УБ.1988.6-7/ 1875 оны 10 сарын 3-ны өдөр VIII Богд Их хүрээнээ морилон ирэв. Мөн сарын шинийн 5-ны өдрийн луу цагт түүнийг хутагтын ширээнээ залав” хэмээсэн буй. VIII Богд Жавзан-Агваанлувсанчойжнямданзанванчигбалсамбуу /“Оройн дээд”,“Түмэн наст” хэмээн өргөмжлөгдсөн/ нь 1874 онд Монгол нутгийн газар шороон дээр хөл тавьсан тэр жил буюу Хөх нохой жил Дондогдулам хатан /1874-1923/ Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон бэйсийн хошуунд төрсөн нь тохиолдлын хэрэг биш болно. Монголчууд түүхийн бүтээлд VIII Богдын тухай тэмдэглэж өгүүлээд зуун дөч, уран зохиол, тайз, дэлгэцийн урлагт Богд хааны болоод Дондогдулам хатны дүрийг дүрслэн бүтээж, үзүүлснээс хойш эдүгээ хүртэл зуу гаруй жилийг үдсэн байна. Бид энэ удаад Дондогдулам хатны талаар өгүүлж буйн учир юун хэмээвээс 2024 онд Дондогдулам хатны эснэсний 150 жилийн ой тохиож байгаа билээ. Дондогдулам хатны тухай аман хууч, домог, хүүрнэл зохиолд хэрхэн дүрсэлсэн хийгээд, тайз, дэлгэцийн урлагт урлаж бүтээсэн зэргийг өгүүлэхээр зорьсон болно.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг
"THE RESEARCH ON A LEGEND RELATED TO OIRAT", Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, түүх, хэл, соёл, Монгол, 2023-9-29, vol. XVI, pp. 334-337

Хураангуй

In reviewing Mongolian historiography, the main focus is on clarifying the circumstances, causes, and effects, as well as the related biography and dates while in the literature studies, there is a tendency to explain the history of the historical legends, artistic relationships, and writing methodology. Foreign and domestic scholars such as Damdinsuren Ts (1959), Gaadamba Sh, (1977), Sampildendev Kh, (1984), Tsagaan D, (1977), Biligsaikhan Ch, (2000) Dulam S, (2020), and Chultemsuren R, (2004) wrote and published many monographs and research papers. The researchers paid more attention to discovering the historical legends’ basis, the relationships between facts and arts, the date and place of the creation of the work, and some common patterns in their papers. In this paper, we tried to clarify the relationships between the versions of the legend conventionally named “The Legend of Togoon Taish” handed down in the historical sources of the XVII-XVIII centuries.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, И.Даваадорж
"Ванчинбалын Инжаннашийн "Их Юань улсын мандсан төрийн хөх судар" романы Чингис хааны дүрийн хэлний онцлог", Их зохиолч В.Инжаннашийн эснэсний 185 жилийн ойд зориулсан Олон Улсын ЭШ-ний хурал, Монгол, 2023-8-15, vol. III, pp. 9

Хураангуй

Уран зохиол нь хэл, дүр баатрын яриа нь дүр бүтээх үндсэн арга хэрэгсэл болдог учир утга зохиолын онолын сэтгэлгээний бүхий л түүхийн туршид аливаа зохиол бүтээлийн хэл найруулгад онцгой анхаарал хандуулж, судлан шинжилж ирсэн байдаг. Уг илтгэлд бид их зохиолч В.Инжаннаши “Хөх судар” романд Чингис хааны дүр, тэр дундаа Их эзэн хааны хэл, яриаг хэрхэн бүтээснийг шинжлэх юм. Дүр, баатрын хэл нь тухайн дүрийн бодол санаа, хэв шинжийг илэрхийлэх, зохиолч дүрийг бүтээхдээ зайлшгүй анхаарах чухал хэсэг учир Чингис хааны дүрийн үглэл болон харилцан яриа, үл гадагш илрэх баатрын дотоод яриа болох өчил зэргийг шинжлэн үзэх юм. Мөн Их эзэн хаан өрлөг жанжид, түшмэд, хатад болон жир энгийн ардтай хэрхэн харилцаж буйг авч үзэх, дүр хоорондын харилцаа холбоог шинжлэх юм. Ингэснээр дүр, баатрын холбоо хамаарал, нийгмийн аль бүлэгт чиглэн их зонхи ярьсныг тодруулах юм.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг
"Түүхэн сурвалжууд дахь домгийн хувилбар, уран сайхны онцлог", Олон улсын монголч эрдэмтний XII их хурал, Монгол, 2023-8-13, vol. XVI, pp. 234-235

Хураангуй

Түүхэн үйл явдлыг уран сайхны хэлбэрт оруулах, уран сайхны домгийг нэмэн дэлгэрүүлэх, хураан товчоолох нь XVII-XVIII зууны түүхэн сурвалж бичгүүдийн бичлэгийн үндсэн арга, тухайн цаг үеийн бичээчдийн бичих ур чадвартай шууд холбоотой асуудал юм. Бид энэ удаад “Тогоон тайшийн домог” гэж болзмолоор нэрлэсэн домгийн хувилбаруудын харьцаа тэдгээрийн уран сайхны онцлогийн талаар авч үзнэ.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг
"Д.Мягмарын хүүхдийн зохиолын ур чадвар", Дэмбээгийн Мягмар-90, 2023-3-31, vol. 1, pp. 7

Хураангуй

Бид тус өгүүлэлд төрийн шагналт зохиолч Д.Мягмарын хүүхдийн зохиолын хэлний онцлогийг тодруулан AntConc хөрвүүлгийн программыг ашиглан уг туужийн нийт үгийн сан, давтамж, үгийн үеийн тоог гаргасны үндсэн дээр зохиолчийн гол онцлог нь үгийн санг уран дүрслэлд ашиглахдаа зөвхөн авиа дуурайх үг чимээ, хэлэх ярихыг тодотгон дэлгэрүүлсэн үйл үгийг тусгайлан авч үзэхийг зорив.

Зохиогч(ид): Б.Хишигсүх, Г.Нарантунгалаг
"С.БУЯННЭМЭХ НАРТ ХОЛБОГДОХ НЭГЭН ӨГҮҮЛИЙГ МӨШГИХҮЙД", С.Буяннэмэх судлал ба эрин цаг, 2023-1-12, vol. 1, pp. хэвлэлд

Хураангуй

Цагийн ороо бусгаа байдалд бусдыгаа гүтгэн гүжирдэж, хилс хэрэгт унагаж, хэзээ хойно ч тэрхүү мунхаг мулгуу үзэл баримтлалтайгаа зууралдсаар байсан нэгэн 1941 онд “Уран зохиолч нарт тусламж” гэх гарын авлагад “Ядамсүрэн, Буяннэмэх, Раднаабазар, Аюуш зэргийн эсэргүү этгээдүүд болбоос өөрсдийн зохиолоос бусад өөр нэг ч хүний зохиолыг театрт тавихгүй явдлыг биелүүлж чадсан бөгөөд эдгээр нь өөрийн хувьсгалын эсэргүү зорилго бодлогыг хангахын тулд театрыг өргөнөөр ашиглаж чадсан ба заримдаа театраар дамжуулан хувьсгалын эсэргүү бодлогуудыг нэвтрүүлж болохгүй газар нь театрыг султгаж нам засаг ба ард нийтийн ашиг тусын төлөө тэмцэх тэмцлийг мохоохыг оролдсон болой. Эдгээр эсэргүү этгээд нараас театрыг утга чанаргүй бөгөөд зөвхөн цэнгэл ба уйтгарыг сэргээх газар болгохыг оролдож байсан байна.” гэж бичсэн нь баримт болон үлдсэн байна.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Т.Батбямба
"Сурах бичиг дэх шүлгийн тоон шинжилгээ" Оюуны хэлхээ, vol. Боть II (23), no. ISSN:2072-8085, pp. 71-82, 2022-12-12

http://mostaertcenter.mn/post/70071

Хураангуй

Бид тус өгүүлэлд Монгол Улсын ЕБС-ийн I-V ангийн Монгол хэлний сурах бичгийн цахим сан хөмрөгийг үүсгэж, уг сандаа тулгуурлан шүлгийн тоо, хэмжээ, зохиогчийн мэдээлэл, шүлэгтэй холбогдох асуулт даалгавар зэргийг тооцоо хэл шинжлэлийн үүднээс бүртгэн тооцож, үр дүнг харьцуулан шинжилснээ танилцуулахыг зорив. Энэхүү судалгаа нь I-V ангийн Монгол хэлний сурах бичгийн сургалтын агуулга, хөтөлбөр, стандарт зэргийг боловсруулах, сурах бичиг, сургалтын бусад хэрэглэгдэхүүн, шалгалтын материалыг зохион найруулахад ач холбогдолтой болно.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг
"формы "разговорных" пройзведений в монгольской литературе конца XIX и начала ХХ века" Вестник гуманитарного института, vol. 2, no. ISSN 181901916, pp. 74-78, 2022-11-11

https://isuct-bhi.ru/

Хураангуй

В этой статье мы считаем, что в “Разговорном” произведение можно разделить на три самостоятельных категорий и на основе примера мы использовали произведения конца XIX и начала XX вв. 1.Диалог2.Монолог3.По нашему мнению два произведения вместе создают форму “Разговорного” произведения.

Зохиогч(ид): Г.Нандинбилиг, С.Дашдэжид, Г.Нарантунгалаг
"Аман зохиол, уран зохиол судлалд МУИС-ийн эрдэмтэн багш нарын оруулсан хувь нэмэр", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2022-9-28, vol. 1, pp. 10-15

Хураангуй

Тус өгүүлэлд МУИС-ийн Утга зохиол урлаг судлалын тэнхимийн үе үеийн багш нарын сургалт, нийгмийн үйлчилгээний ажлын зэрэгцээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг тасралтгүй хийж, монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулж ирсэн болохыг аман зохиол зохиол судлал, эртний уран зохиол судлал, уран зохиолын онол, орчин үеийн уран зохиол судлал, өрнө, дорнын уран зохиол судлал гэсэн дөрвөн чиглэлээр туурвисан судалгаа шинжилгээний гол бүтээлүүд хийгээд монгол судлалд оруулсан хувь нэмрийг тодорхойлж, тодруулбал “Монголын нууц товчоо” судлалаар Ш.Гаадамба, Гэсэр судлалаар Ц.Дамдинсүрэн, Жангар судлалаар Т.Дүгэрсүрэн, бөө мөргөл судлалаар Б.Ринчен, домог зүй-бэлгэдэл зүйн судалгаагаар С.Дулам, уран зохиол судлал шүүмжээр Г.Галбаатар нар нь монгол судлалд хүлээн зөвшөөрөгдсөний дотор МУИС-д 50 жил багшилсан профессор С.Дулам нь “Монгол домог зүйн дүр” (1989), “Монгол бэлгэдэл зүй” (1999-2002) зэрэг нэг сэдэвт бүтээлүүдээрээ монгол судлалд шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлсэн болохыг гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын үнэлэлтэд тулгуурлан бичсэн байна,

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, T.Batbyamba, Э.Уранбилиг, Ч.Алтангэрэл
"ЕБС-ийн бага ангийн монгол хэлний сурах бичиг дэх уран зохиолын нэр томьёоны хэрэглээг цахим хэлшинжлэлийн үүднээс бүртгэсэн нь", НЭР ТОМЬЁО БА ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ - 2022” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, Монгол, 2022-7-8, vol. 1, pp. 8

Хураангуй

Бид тус өгүүлэлдээ Монгол Улсын ЕБС-ийн I-V ангийн Монгол хэлний сурах бичгийг хэрэглэгдэхүүн болгон үгийн сангаар цахим сан үүсгэсэн бөгөөд уг сандаа тулгуурлан уран зохиолын нэр томьёог бүртгэн, бүтэц, давтамжийг харьцуулан, тогтвортой хэрэглээг тодорхойлсон судалгааны үр дүнгээ танилцуулахыг зорьсон болно.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, П.Даваапил
"Хууч яриан дахь хээ, чимэглэлтэй холбоотой мэдээ баримт", Казах үндэстний уугуул зан үйлийн судалгаа, тулгамдсан асуудлууд II, Монгол, 2022-6-26, vol. II, pp. 61-74

Хураангуй

Бид тус өгүүлэлд XIX зууны сүүлээс XX зууны дундуур хүртэлх үеийн Монголын нийгмийн амьдралыг өөрийн намтартайгаа холбон баримтаар өгүүлсэн Г.Навааннамжилын “Өвгөн бичээчийн өгүүлэл”, Академич Ц.Дамдинсүрэнгийн тэмдэглэн авч хэвлүүлсэн “Өвгөн Жамбалын яриа”-нд гарах хээ, чимэглэлтэй холбоотой мэдээ баримтыг шүүн үзсэнээ танилцуулж аман зохиолын нэг төрөл болох хууч ярианд тодорхой түүхэн цаг үеийн соёл, эдлэл хэрэглэл шашин соёлын ул мөр хадгалагдан үлдсэнийг тодрууллаа.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Т.Батбямба
"СУРАХ БИЧИГ ДЭХ ШҮЛГИЙН ТООН ШИНЖИЛГЭЭ (ЕБС-ийн монгол хэлний I-V ангийн сурах бичгийн жишээгээр )", Залуу монгол судлаачид: Монгол судлал ба өнөө үе, 2022-5-20, vol. I, pp. 7

Хураангуй

Бид тус өгүүлэлд Монгол Улсын ЕБС-ийн I-V ангийн Монгол хэлний сурах бичгийн цахим санг үүсгэж, шүлгийн тоо, хэмжээ, зохиогчийн мэдээлэл, шүлэгтэй холбогдох асуулт даалгавар зэргийг цахим хэл шинжлэлийн үүднээс бүртгэн тооцож, үр дүнг харьцуулан шинжилснээ танилцуулахыг зорив. Уг судалгааны онцлог нь өмнөх сурах бичиг дэх үгийн сан, нэр томьёоны тоон шинжилгээнүүдээс цахим сангаас тодорхой хэрэглэгдэхүүнийг сонгож авч, нарийвчилсан тооцооллыг хийсэнд оршино. Энэхүү судалгаа нь I-V ангийн Монгол хэлний сурах бичгийн сургалтын агуулга, хөтөлбөр, стандарт зэргийг боловсруулах, сурах бичиг, сургалтын бусад хэрэглэгдэхүүн, шалгалтын материалыг зохион найруулахад ач холбогдол нь оршино.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Д.Отгонжаргал
"ХАЙКУ ШҮЛГИЙН ЗЭН МӨН ЧАНАР БА БАШЁОГИЙН ЗАРЧМУУД" Монголын соёл, урлаг судлал, vol. XLII, pp. 8, 2022-5-1

https://stf.mn/portfolio/tsubral/

Хураангуй

Haiku is a unique genre of traditional Japanese poetry that embodies the spirit of Zen, whose main goal is to achieve "satori" enlightenment. Japanese poetic heritage is an invaluable aesthetic heritage that has made an significant contribution to world literature, helping to spread the national tradition in all its forms through other representatives to understand the main sources of Zen.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Т.Батбямба, Э.Уранбилиг, Ч.Алтангэрэл
"ЕБС-ийн бага ангийн монгол хэлний сурах бичиг дэх уран зохиолын нэр томьёоны тогтвортой хэрэглээг цахим хэл шинжлэлийн үүднээс бүртгэсэн нь" Монгол судлал, vol. Боть XLV (572), pp. 83-91, 2021-12-1

https://www.num.edu.mn/Home/Content/3491

Хураангуй

Бид тус өгүүлэлдээ Монгол Улсын ЕБС-ийн I-V ангийн монгол хэлний сурах бичгийг хэрэглэгдэхүүн болгон нийт үгийн сангаар цахим сан үүсгэсэн бөгөөд уг санд тулгуурлан Япны Антони Лауренсийн AntConc хэрэгсэл болон МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн (Ч.Алтангэрэл, Ж.Пүрэв) “Кирилл монгол бичвэрийн дуудлагын хөрвүүлгийн программ”-ыг ашиглан уран зохиолын нэр томьёог бүртгэн, давтамжийг тооцоолохын зэрэгцээ сурах бичиг тус бүрд нь болон хооронд нь харьцуулж, тогтвортой хэрэглээг тодорхойлохыг зорьсон болно.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг, Э.Урлаг
"“АЛТАНТҮЛХҮҮР” СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДСЭН УРАН САЙХНЫ ШҮҮМЖЛЭЛИЙН СЭДЭВ, АГУУЛГЫН АНГИЛАЛ" Оюуны хэлхээ, vol. Боть II (21), no. ISSN:2072-8085, pp. 223, 2021-12-1

http://mostaertcenter.mn/post/71243

Хураангуй

ӨМӨЗО-ны урлаг, утга зохиолын онол, шүүмжлэлийн тусгай тогтмол хэвлэл болох Алтантүлхүүр сэтгүүлийн анхны дугаар 1981 онд хэвлэгдсэн цагаас өнөөг хүртэл (2020 оны 5 дугаар сар) нийт 195 дугаар хэвлэгдсэн бөгөөд ӨМӨЗО-ны утга зохиол, урлагийн холбооны дэд дарга асан Идшин санаачлан эхлүүлж түгээн дэлгэрүүлэх, нийтээр захиалан унших боломжтой болсон нь тухайн үеийн монгол үндэстний хувьд урлаг, утга зохиолын соёл, боловсрол, мэдээллээс хоцрогдохгүй байх, зохиолч, яруу найрагчид өөрийн уран бүтээлээ ард түмэнд хүргэх томоохон боломжийг бий болгосон байна. Нийт монгол үндэстнийхээ соёлын өв, түүнийг бүтээгчдийн түүхэн гавьяа, авьяас билиг, онцлог хэлбэрийг нь судлан дүгнэж, залгамжлан хөгжүүлэхийн зэрэгцээ утга зохиолын судлал шүүмжлэлийн онол төлөвшин бий болоход “Алтантүлхүүр” сэтгүүл зохих хувь нэмрийг оруулсаар иржээ.

Зохиогч(ид): Б.Хишигсүх, Г.Нарантунгалаг, V.Yanjindulam, Б.Түвшинтөгс, D.Ganbold, D.Narantsetseg, D.Sumiya, K.Suglegmaa, K.Khuvsgul, D.Tseveendorj, B.Enkhee
"Монголын эртний уран зохиол", 2020-12-12
Зохиогч(ид): Г.Нарантунгалаг
"ХХ зууны Инжаннаши судлал", Дундад, Монгол, Орос монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний судлан ярилцах анхдугаар хурал, БНХАУ, 2019-10-12, vol. Анхдугаар, pp. 1-19

Хураангуй

The systematic studies on the importance and values of the International studies of Injannashi XX century have not been done yet. V.Injannashi Studies has played a significant role in the studies of ancient Mongolian literature and his works have become foremost subject of many western and oriental researchers for 60 years. During these periods numerous monographs and scientific importance and values of these works have been analyzed. Doing analysis and comparison will play a vital role to the studies of the renowned poet.

Зохиогч(ид): Г.Нарантунгалаг
"Тушаалаар засагдсан ардын дуунууд" Монгол судлалын чуулган, vol. 27 (62), pp. 86-91, 2019-5-31

https://www.msue.edu.mn/

Хураангуй

However, in 1936, the collections of long and folk song were published which were great significant work but in 1941, the Artistic institute had obliged to revise some words of twelve songs including “Samartai mod” etc by the Prime minister’s 6th decree. These twelve songs were revised and reduced the words and sentences which were related to Chingis bogd and religion.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар