МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE201
Багц цаг: 3

Товч агуулга

Вестфалиас эхлэн түүхэн хөгжлийн явцад орчин цагийн ОУХ бүрдэх үе хүртэлх улс хоорондын харилцааны түүхэн гол зангилаа асуудлуудыг хамарна. Тухайлбал, ОУХ-ны түүхийг үечлэх асуудал ба ОУХ-ны системийн онол, арга, ОУХ-ны Вестфалийн (1648-1712), Утрехтийн (1753-1789), Эзэнт гүрний (1799-1814), Венийн (1815-1853), Парисын (1856-1870), Бисмаркийн (1871-1891), Колоничлогчдын олон туйлт (1900-1914), Версаль- Вашингтоны (1918-1939), Ялт-Потсдамын (1943-1945), “Хүйтэн дайны” үеийн 2 туйлт (1946-1990), интеграцлагдаж буй олон туйлт систем (1990 оноос хойшхи).

Зорилго

Суралцагчдад олон улсын харилцаа (ОУХ), гадаад бодлогын асуудлаар мэргэжлийн суурь мэдлэг олгож, цаашид үзэж судлах мэргэжлийн хичээлүүдийг, тухайлбал их гүрнүүдийн гадаад бодлого, орчин цагийн ОУХ-г түүхэн учир шалтгааны үүднээс задлан шинжлэх, урьдчилан дүгнэх чадварыг эзэмшүүлэх, ОУХ-ны түүхийг орчин цагийнхтай харьцуулах, ОУХ-ны түүхийг онолтой холбох, ОУХ-ны системийн онолд тулгуурлах, ОУХ-ны системүүдийн түүхэн хөгжлийг заахдаа уламжлалт түүхэн аргаар буюу аль нэг түүхэн үе дэх улс хоорондын дипломат харилцааг тодотгож авч үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE301
Багц цаг: 3

Товч агуулга

Олон улсын харилцааны онол нь олон улсын харилцааны мөн чанар, орчин, тоглогчид өөрчлөгдөн хувьсахын хэрээр хурдтай хөгжиж байна. Эл хүрээнд уламжлалт онолын урсгалуудын харилцан адилгүй үзэл хандлагыг системтэйгээр нэгтгэн дүгнэж, холбон тайлбарлаж, орчин цагийн олон улсын харилцааны онолын судалгаанд давамгайлж байгаа шинэ онол, онолын дэг, сургуулийн талаар цогц бүрэн төсөөлөл олгоно. Үүнд, олон улсын харилцааны үндсэн асуудлуудыг системийн онол, аргаар тайлбарлан таниулна. Тухайлбал, олон улсын харилцааны онолын судалгааны үндсэн асуудал, ухагдахуунуудыг олон улсын харилцааны систем, түүний бүтэц, орчин, оролцогчид, тэдгээрийн зорилго, арга хэрэгслүүр, оролцогчидын улс төрийн үндсэн үйл явц болох зөрчил, хямрал, мөргөлдөөн ба түншлэл, хамтын ажиллагааны хэлбэр, мөн чанарын талаарх мэдлэгийг багцаар олгоно. Дэлхийн шинэ дэг журмын асуудал нь дэлхийн бодлого зүйтэй шууд хамааралтайг ойлгуулна.

Зорилго

Олон улсын харилцааны онолын үндсэн ухагдахуун, судлах зүйл, судалгааны арга, олон улсын харилцааны зүй тогтлын асуудлаарх харилцан адилгүй онолын судалгааны хандлагыг нэгтгэн тайлбарлаж, орчин цагийн олон улсын харилцааны хөгжлийн шинж чанар, үндсэн чиг хандлагыг тодорхойлсон өөрсдийн үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилго, ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE418
Багц цаг: 3

Товч агуулга

XXI зууны үеийн олон улсын харилцааны тааварлахад бэрх, сул зохион байгуулалттай, тогтворгүй нөхцөл байдал нь мэргэжилтнээс нөхцөл байдлыг олон талаас нь үнэлэн хардаг олон улсын шинжээчийн ур чадварыг өндрөөр шаардаж байна. Энэ нөхцөлд улс орнуудын гадаад бодлого хийгээд олон улсын тавцан дахь биеэ авч явах зан байдлыг үндэстний сэтгэлгээний болоод нийгэм эдийн засгийн, улстөрийн хүчний хийгээд олон улсын байгууллын, их гүрнүүдин хүчний харьцааны нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлстэй холбон тайлбарлах хэрэгтэй болно.Олон улсын зөрчил, олон улсын хамтын ажиллагааны мөн чанар, түүний төрөл хэлбэрүүдийг танин мэдсэнээр аливаа олон улын хурцадмал нөхцөл байдлыг даван туулах зохицуулах шийдэх арга замыг эрэлхийлэх боломжийг олж харах, нөгөө талаас зөвлөлдөхөөс эхлэн эвсэлд нэгдэх хүртэл хамтын ажиллагааг хөгжүүлж өөрийн орон зайг тэлэх эсбөгөөс бусдын нөлөөллийг саармагжуулахыг оролдоно. Тодорхой жишээн дээр судалгаа хийж сурсанаар цаашид дурын олон улсын нөхцөл байдлыг үнэлэх, олон улсын үйл явцыг урьдчилан таамаглах суурь тавигдана.

Зорилго

Даяаршлын эрин үед олон улсын харилцааны үйл явцыг тодорхойлоход ярвигтай болсон. Энэ нь олон улсын тавцан дахь тоглогчдын тоо өссөн, дотоод болон гадаад орчны хүчин зүйлсийн нөлөө харилцан нэгэндээ улам бүр нөлөөлдөг болсон зэрэг олон шалтгаантай. Энэ нөхцөлд олон улсын харилцааны бодит үйл явц, нөхцөл байдлыг үнэлэх мэдлэг чадварт суралцах нь олон улсын харилцаагаар мэргэшин суралцаж буй оюутны онолын мэдлэгээ практикт ашиглах чадвартай байхыг шаардсан хэрэгцээ шаардлага болсон. Оюутан Олон улсын харилцааны онол, Гадаад бодлогын дүн шинжилээ шийдвэр гаргалт хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ тодорхой олон улсын нөхцөл байдлыг тайлбарлах, таамаглах чадварт суралцан хэрэглэж сурах нь энэ хичээлийн гол зорилго болно. Оюутан хичээлийн эцэст даяаршлын үеийн олон улсын харилцааны улс төрийн нөхцөл байдлын онцлогийн талаар суурь мэдлэгтэй болж, улмаар олон улсын харилцааны нөхцөл байдал, төлөвийг түүхэн болон учир шалтгааны үүднээс дүгнэх шинжлэх чадвартай, шүүмжлэлт сэтгэлгээтэй болоход хичээлийн гол ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE306
Багц цаг: 3

Товч агуулга

Гадаад бодлогын шийдвэр гаргалтын онолын судалгаа нь гадаад бодлогын шийдвэр гаргах явцын, шийдвэр гаргалтанд нөлөөлөх хүчин зүйлсийн, шийдвэр гаргах механизмын гэсэн үндсэн гурван бие даасан дэд хэсгээс бүрэлдэнэ. Аливаа улсын гадаад бодлогын шийдвэр гаргалтанд оролцогч их, бага бүлгийн онцлог хийгээд шийдвэр гаргагч гол этгээдийн хувийн үнэлэмж чухал нөлөөтэй байдгийг харгалзан гадаад бодлогын шийдвэр гаргагч гол этгээд/ГБШГЭ/-ийн хэлбэрүүдийг тодорхойлно. Гадаад бодлогын цаашдын чиглэл, стратеги, тактикийг боловсруулахад бусад оролцогчдын талаарх бүрэн дүүрэн үнэлгээ чухал байдгийг харгалзан мэдээлэл, үнэлгээ, дүн шинжилгээ боловсруулах үе шатанд гол ач холбогдлыг өгнө. Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын онцлогийг голлох их гүрнүүдийн жишээгээр тайлбарлана.Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын онолын үндэслэл, шийдвэр гаргах механизмын онцлог хийгээд үндсэн чиглэлүүдийн талаар үндсэн суурь мэдлэгийг олгоно.

Зорилго

Олон улсын харилцааны онол хичээлийн мэдлэгээ бататгаж, олон улсын харилцаанд голлон тоглогч их гүрнүүд болон бусад тоглогчдын гадаад бодлогын стратеги, үйл ажиллагаа, шийдвэр гаргах явц, механизмын талаарх онол, практикийн цогц мэдлэг олгохыг зорино.Үүнд, гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явц, үндсэн үе шатын судалгаа, нөлөөлөх гадаад дотоод хүчин зүйлсийн судалгааг цогцоор ойлгуулах ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар