Бидний тухай
Багш ажилтан
Даатгалын агуулга, зорилго, үүсэл хөгжил, үндсэн элементүүд, даатгалын зах зээл, түүний бүтэц, оролцогч субъектууд, арилжааны даатгалын тогтолцоо, үйл ажиллагааны зарчмууд, амьдралын ба амьдралын бус даатгалын агуулга, зорилго,гэрээний хэлбэрүүд, даатгалын хураамж болон нөхөн төлбөр тооцох аргууд, давхар даатгалын үйл ажиллагааны онцлог, гэрээний хэлбэрүүд, гэрээ байгуулах аргууд, нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалын сангуудын бүрдэлт, хуваарилалтын асуудлуудыг судална.
Даатгалын эдийн засгийн мэргэжил эзэмшиж байгаа оюутнуудад даатгалын суурь мэдлэг олгох Арилжааны болон нийгмийн даатгалын суурь ойлголт, зарчмуудтай танилцах Даатгалын зах зээлийн асуудлыг олон улсын болон өөрийн орны түвшинд судлах
Тухайн хичээлээр даатгалын компанийн зохион байгуулалтын төрлүүд, зохион байгуулалтын бүтэц, даатгалын зах зээл, түүний бүтэц, оролцогч субъектууд, даатгалын гэрээ борлуулалтын систем, даатгалын бүтээгдэхүүнийг борлуулах аргууд, даатгалынзуучлагчдын үйлажиллагаа, даатгалын байгууллагын санхүүгийн менежментийн онцлог, даатгалын байгууллагын орлого бүрдэлт, зардлын хуваарилалт, санхүүгийн үр дүнгийн үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох арга зүй, даатгалын нөөцийн сангийнудирдлага, нөөцийн сан байгуулах аргууд, даатгалын байгууллагын хөрөнгө оруулалт, үнэт цаасны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хязгаар,үнэт цаасны бодлого, даатгалын байгуулагын маркетингийн удирдлага, даатгалын зах зээлийн судалгаа, шинжилгээ, даатгалын зах зээлдэх хэрэглэгчийн зан төлөв, даатгагчийн харилцаа холбоо, даатгалын компанийн зохион байгуулалтын маркетингийн асуудлуудыг судална.
Даатгалын мэргэжлээр суралцаж буй оюутнуудад даатгалын менежментийн онол, арга зүйг эзэмшүүлэх Даатгалын компанийн үйл ажиллагааны зарчмууд, онцлогийг судлах Даатгалын зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх
Орчин үед эрсдэлийн удирдлагын гол арга хэрэгсэл болох даатгалын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж, улам бүр орчин үеийн судалгааны арга зүй, актуар аргыг ашиглах, тодорхой бус байдлын хүчин зүйлийн нөлөөллийг үндэслэлтэй тооцох шинэ аргад суралцах шаардлагыг бий болгож байна. Иймд энэхүү хичээл нь суралцагчид даатгалын бизнесийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилгоор даатгалын менежментийн онол, арга зүй, даатгалын эрсдэлийн удирдлага, даатгалын компанийн санхүүгийн болон хөрөнгийн удирдлага, даатгалын актуар болон андеррайтингийн үйл ажиллагаа зэрэг ойлголтыг холбогдох тооцоолол, тэдгээрийн хэрэглээний олон улсын туршлагад суурилан судална. Хичээлийг суралцагч судалснаар эрсдэлийн болон хөрөнгийн удирдлагын орчин дахь даатгалын менежерийн мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээл нь “Даатгалын менежмент”-ийн ахисан түвшний хичээл бөгөөд суралцагчид даатгалын удирдлагыг мэргэжлийн түвшинд үр ашигтай хэрэгжүүлэх чиглэлээр онолын мэдлэг олгохын зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны арга зүйн үндсэн дээр даатгалын зах зээлийн судалгаа хийх, даатгалын компанийн удирдлагын түвшинд оновчтой шийдвэр гаргах ур чадвар эзэмшүүлэхэд оршино.