МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Consultancy Services for the Preparation of the Draft Revised Law on Procurement of Goods, Works and Services with State and Local Government Funds and Other Related Documents
Бүртгэлийн дугаар: P2026-5101
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Шадар Сайдын Ажлын алба
Мөнгөн дүн: 74.0 сая ₮
Хугацаа: 2025.10.13 - 2026.03.18
Захиалагч: Монгол Улсын Шадар Сайдын Ажлын алба
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” нь 2023 онд шинэчилсэн найруулга батлагдсан боловч сүүлийн жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслийг сонгон шалгаруулах тендерийн арга, аргачлал бүрэн тусгагдаагүй. Түүнчлэн, тус хуулийн хүрээнд тендер шалгаруулалтын цахим системээр дамжуулан явуулахаар заасан боловч цахим дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн хангалтгүй, тендертэй холбоотой маргаан тогтмол нэмэгдэж байгаа боловч тэдгээрийг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх механизм хангалтгүй зэрэг асуудал тулгамдаад байна. Иймд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг дахин шинэчилэн найруулж, тендер шалгаруулалтын аргыг нарийвчлан тогтоох, тендертэй холбоотой үүсэж буй маргааныг Маргаан таслах зөвлөлийн тогтолцоогоор дамжуулан хараат бусаар, түргэн шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорив. Энэ хүрээнд “Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль”-ийн төслийг шинээр боловсруулах ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж, хуулийн төслийн бүрдүүлбэрийн судалгаа болон дагалдах баримт бичгийн төслийг бэлтгэж захиалагчид хүлээлгэн өгөв.

Abstract

The Law on Procurement of Goods, Works and Services with State and Local Government Funds was adopted in a revised version in 2023. However, it does not fully address the tendering methods and methodologies required for the selection of mega projects planned for implementation in recent years. In addition, although the law provides that procurement procedures shall be conducted through an electronic procurement system, the range of goods available through the e-marketplace remains insufficient. Furthermore, while disputes related to procurement have been steadily increasing, there is a lack of effective mechanisms to resolve such disputes in a timely manner. Accordingly, the objective is to further revise the Law on Procurement of Goods, Works and Services with State and Local Government Funds in order to establish more detailed tendering methods and to create conditions for resolving procurement-related disputes independently and efficiently through a dispute resolution board mechanism. Within this framework, consultancy services were provided for the preparation of a new draft Public Procurement Law, including the development of supporting studies and draft accompanying documents, which were submitted to the contracting authority.

Түлхүүр үгс:
хууль,-худалдан-авах-ажиллагаа,-тендер-шалгаруулалт




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар