МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): с.Батбаяр
"Компанийн дайсагнасан худалдан авах ажиллагаа ба зохистой хариу арга хэмжээ", Хууль зүйн тулгамдсан асуудал сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, 2026-5-1, vol. 1, pp. 1-11

Хураангуй

Тус судалгаагаар хөгжиж буй улсын төлөөлөл болох Монгол Улс дахь компани худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг хөгжингүй орнуудын загвартай харьцуулан шинжилж, үүсч буй асуудал, шалтгаан нөхцөлийг илрүүлсэн. Улмаар Япон, АНУ, ХБНГУ-ын компани худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын загварын давуу, сул талыг тодорхойлж уламжлалт формализмын онолоос орчин үеийн функциональ загварт шилжих боломжийг эрэлхийлсэн. Судалгааны үр дүнд үндэслэн Компани худалдан авах ажиллагааны хүрээнд "компанийн үнэ цэнэ” гэх шалгуурыг шинээр тогтоож, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой худалдан авалтыг эрх зүйгээр дэмжих, эсрэгээрээ компанийн үнэ цэнийг буруулах шинжтэй худалдан авагчийн эсрэг зүй зохистой хамгаалалтын арга хэмжээ авах “Функциональ загвар”-ыг санал болгосон. Энэ нь дан ганц манай улсын нөхцөлд тохирсон загвар бус хөгжингүй орнуудын хувьд ч үүсээд буй асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар судалгааны дүгнэлтэд танилцуулсан.

Зохиогч(ид): с.Батбаяр
"Компани худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалт ба зүй зохистой хариу арга хэмжээний судалгаа", 2026-5-1
Зохиогч(ид): с.Батбаяр
"The Need to Reform the Company Law of Mongolia and Current Challenges", THE 6th JOINT SYMPOSIUM ON THE FUNDAMENTAL ISSUES OF PUBLIC AND PRIVATE LAW, Монгол, 2026-3-20, vol. 2026, pp. 1-8

Хураангуй

Өнөөдөр Монгол Улсад бизнес эрхлэх хамгийн түгээмэл хэлбэр бол компани байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд дангаар эсхүл хамтран бизнесийн үйл ажиллагаа эрхлэхдээ компанийн хэлбэрийг өргөн сонгож байгаа нь энэ байгуулалтын хэлбэр эдийн засгийн харилцаанд ямар чухал байр суурь эзэлж байгааг харуулдаг. Ийм нөхцөлд Компанийн тухай хууль нь зөвхөн нэг салбарын тусгай хууль биш, харин хувийн хэвшлийн хөгжлийн үндсэн суурь эрх зүйн орчин болж байна. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Компанийн тухай хуулийн нэг томоохон асуудал бол компанийн үндсэн хоёр төрөл болох хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компани-ийг хангалттай ялгамжтай зохицуулж чадаагүй явдал юм. Хэдийгээр хуульд эдгээрийг нэр томьёоны хувьд ялгасан боловч эрх зүйн дэглэмийн хувьд тэдгээрийн мөн чанарын ялгааг бүрэн тусгаж чадаагүйгээс онолын төдийгүй практикийн олон хүндрэл үүсч байна. Энэ асуудлыг ойлгохын тулд юуны өмнө хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хоорондын суурь ялгааг товч авч үзэх шаардлагатай.

Зохиогч(ид): с.Батбаяр
"企業買収法制における公正な買収防衛策のあり方 ―比較法的検討とモンゴル法への示唆―", Cale Annual Conference, Япон, 2025-12-6, vol. 2026, pp. 1-9

Хураангуй

Энэхүү өгүүлэл нь компанийн худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд шударга худалдан авалтаас хамгаалах арга хэмжээний зохистой хэлбэрийг АНУ, Япон, Герман улсын харьцуулсан эрх зүйн судалгаагаар тодруулж, уг үр дүнд тулгуурлан Монголын хууль тогтоомжид өгөх зөвлөмжийг дэвшүүлэх зорилготой. Компанийн худалдан авалт нь компанийн хяналтын зах зээлийн механизмаар дамжуулан удирдлагын үйл ажиллагааг сахилга батжуулж, нөөцийн хуваарилалтын үр ашгийг нэмэгдүүлэх чухал үүрэгтэй. Нөгөө талаас, дайсагнасан худалдан авалт нь зорилтот компанийн үнэ цэнэ болон холбогдох талуудын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Иймд худалдан авалтаас хамгаалах арга хэмжээ зөвшөөрөгдөх эсэхийг компанийн үнэ цэнийг хамгаалах шаардлага болон компанийн хяналтын зах зээлийн эрүүл байдлыг хадгалах шаардлагын тэнцвэрийн үүднээс авч үзэх шаардлагатай. Энэхүү өгүүлэлд урьдчилсан зохицуулалтын хандлагыг баримталдаг Германы эрх зүй, шүүхийн дараах хяналтад тулгуурласан АНУ-ын эрх зүй, мөн эдгээрийн дунд байр суурь эзэлдэг Японы эрх зүйн тогтолцоог харьцуулан судалж, худалдан авалтаас хамгаалах арга хэмжээний шударга байдлыг үнэлэхэд дараах хүчин зүйлс онцгой ач холбогдолтой болохыг тогтоосон. Үүнд: шаардлагатай эсэх ба зохистой байдал (necessity & proportionality), хувьцаа эзэмшигчдийн хүсэл зориг, цөөнхийн эрх ашгийн хамгаалалт, бие даасан хорооны оролцоо зэрэг орно. Үүний үндсэн дээр Монгол Улсад Японы эрх зүйд ажиглагддаг дунд хэлбэрийн хандлагыг суурь болгон, компанийн үнэ цэнийн шалгуур, шаардлага ба зохистой байдлын шалгалт, бие даасан хорооны оролцоо, цөөнхийн хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригийг баталгаажуулах механизмыг хослуулсан институцийн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.

Зохиогч(ид): с.Батбаяр
"現代国際取引法の諸相―SDGsに向けたビジネスのフレームワーク", 2025-8-20
Зохиогч(ид): с.Батбаяр
"Компанийн хууль дахь шаардах эрхийн тулгамдсан асуудал" Эрх зүй сэтгүүл, vol. 2019No.1, no. 45, pp. 151-174, 2019-3-1

https://numlawreview.mn/

Хураангуй

In Mongolia, the substantive and procedural claim rights of shareholders and other stakeholders to a company were regulated by the Company Law (1999) for the first time. Draft of the Company Law (1999) was theoretically based on the well-known article “A Self-Enforcing Model of Corporate Law (1996)”, which was written by Bernard Black who is Professor of Law in Columbia Law School, and Reinier Kraakman who is Professor of Law in Harvard Law School. A Self-Enforcing Model of Corporate Law proposes the main idea that any emerging economy should transplant company law in compliance with its own culture, market situations and institutional developments rather than a mere import of company law from a developed economy. Particularly, the article assumes that shareholders and other stakeholders should firstly seek non-judicial dispute settlement ways in the sense that judges in emerging economies have a lack of necessary professional knowledge and abilities. The Company Law (1999) was drafted in this context. This Article is aimed to analyze whether a conception of claim rights of shareholders in the Company Law (1999) is changed in the Revised Company Law (2011), how shareholders exercise their claim rights if more opportunities to access court are given to them, and what challenges they face to exercise such rights.

Зохиогч(ид): Б.Амарсанаа, с.Батбаяр
"Монгол Улс, Япон Улсын хууль тогтоомжийн хөгжил:Бизнест үзүүлэх нөлөө", 2017-6-1
Зохиогч(ид): с.Батбаяр
"Компанийн тухай хууль ба хуулийн этгээдийн бүртгэлийн асуудал", Оюуны өмч, улсын бүртгэлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, 2017-2-20, vol. 1, pp. 78-87

Хураангуй

Компанийн тухай хууль ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн харилцан уялдаагүй байдлаас шалтгаалан үүсч буй асуудлын талаар өгүүлнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар