Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр дараах асуудлуудыг авч үзэх болно. Үүнд: - Хэрэглэгчийн зах зээл ба хэрэглэгчийн зан төлөвийн талаархи онолын үндсэн ойлголтуудыг хэрхэн авч үзэх? - Хэрэглэгчийн худалдан авах зан төлөвт ямар нөлөөлөх хүчин зүйлс нөлөөлдөг болох? - Маркетингийн хөтөлбөрт хэрэглэгчийн зүгээс хариу үйлдэл үзүүлэхэд сэтгэл зүйн ямар үйл явц явагддаг болох? - Хэрэглэгч худалдан авах шийдвэрийг хэрхэн гаргадаг? - Хэрэглэгчид ямар тохиолдолд ухаалаг шийдвэрээсээ хазайхад хүрдэг вэ?
Хэрэглэгчийн зан төлөв хичээлийн зорилго нь онол арга зүйг маш оновчтой цэгцлэн оюутанд эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Хичээлийн сэдэв бүр нь оюутанд онолын суурийг иж бүрэн олгож хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа хийх, шийдвэр гаргах арга барил дадал дүйг эзэмшүүлэх ач холбогдолтой.
Энэхүү хичээл нь оюутанд нийгмийн маркетинг болон маркетингийн нийгмийн хариуцлагатай холбоотой цогц ойлголтыг өгөх болно. Нийгмийн маркетингийг хөгжлийн хандлага, хэрэгжүүлэх шаардлага, нийгмийн маркетингийн төлөвлөлт, зохион байгуулалт; нийгмийн хариуцлагтай маркетингийг хэрэгжүүлэх ач холбогдол, тогвтортой хөгжлийн асуудал зэргийг энэхүү хичээлээр суралцана.
Хичээл нь оюутанд маркетингийн эргэн тойронд байх нийгмийн асуудлуудыг ойлгож мэдэх, судлах, нийгмийн болон маркетингийн зорилгоор нийгмийн маркетингийн төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх, улмаар дүн шинжилгээг хийх чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Энэхүү хичээл нь оюутанд нийгмийн маркетинг болон тогтвортой хөгжлийн маркетингийн цогц ойлголтыг өгөх болно. Нийгмийн маркетингийг хөгжлийн хандлага, хэрэгжүүлэх шаардлага, нийгмийн маркетингийн төлөвлөлт, зохион байгуулалт; нийгмийн хариуцлагатай маркетингийг хэрэгжүүлэх ач холбогдол, тогтвортой хөгжлийн асуудал зэргийг энэхүү хичээлээр суралцана
Хичээл нь оюутанд маркетингийн эргэн тойронд байх нийгмийн асуудлуудыг ойлгож мэдэх, судлах, тогтвортой хөгжил болон нийгмийн маркетингийн зорилгоор нийгмийн маркетингийн төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх, улмаар дүн шинжилгээг хийх чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Маркетингийн үндэс хичээлийн агуулга нь бизнесийн удирдлагаар суралцагч оюутнуудын заавал үзэх суурь хичээл учраас маркетингийн үндсэн ойлголт, ухагдахуунууд болон маркетингийн орчин,маркетингийн судалгаа, төлөвлөгөөг боловсруулах арга аргачлал, зорилтот зах зээлийн сегментчилэл, хэрэглэгчийн болон байгууллагын зан төлөв, маркетингийниж бүрдэл, (бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын суваг, сурталчилгаа, урамшуулал) зэрэг бүлэг сэдвүүдийн хүрээнд багтаана
Маркетингийн үндэс хичээл нь оюутанд хувь хэрэглэгч /Business to Consumer/, байгууллага /Business to Вusiness/ аль алиных нь хувьд олон янзын бараа, үйлчилгээний маркетинг, борлуулалтын асуудлын талаар гүнзгий ойлголт өгөхөд оршино. Байгууллагад маркетингийн соёлыг төлөвшүүлэх арга барилыг эзэмших нь хичээлийн нэг том зорилго байх болно Маркетингийн холбогдох онол болон ойлголтуудыг судлах нь онол, практикийн хоорондын уялдааг хангаж, онолын загвар, аргачлалуудыг практикт хэрэгжүүлэх боломжийг эрж хайх чадварыг суралцагчдад олгох ач холбогдолтой.