Бидний тухай
Багш ажилтан
Монгол улсын хувьд хөрсний эрүүл ахуй, үржил шим гэх зэрэг асуудал зайлшгүй анхаарах ёстой зүйл болоод байна. Үүнд үнэмлэхүй хамаатай нэг зүйл бол төрөл бүрийн тариалалтад ашиглах бордооны сонголт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тухай асуудал юм. Нэн ялангуяа дэлхийн улс төр, эдийн засгийн хоригтой холбоотойгоор дэлхийн зах зээлд бордооны үнэ өссөөр байгаа өнөө үед Монголын тариаланчдын нэмэлт дарамтыг учруулсаар байна. Иймд тариалалт, тэр дундаа хүлэмжийн болон өргөн хэрэглээний хүнсний тариалан, хот тохижилтод бордооны үүргийг гүйцэтгэхээс гадна урт хугацаанд хөрсний эрүүл ахуй, үржил шимд өндөр ач холбогдолтой компостын зах зээлийн боломж болон түүнд хандах хэрэглэгчдийн хандлагыг уг судалгаагаар нээн илрүүлэхийг зорилоо.
Дэлхий нийтээр мэдээллийн технологи хурдацтайгаар хөгжиж цахим худалдаа эрчимжиж байгаа билээ. Монгол улсын хувьд ч байгууллагууд энэ төрлийн бизнес рүү шилжин орж байгаа бөгөөд үүнийг дагаад онлайн худалдаа хийх хэрэглэгчдийн тоо мөн нэмэгдсээр байна. Энэхүү судалгааны ажлаар онлайнаар тийз захиалгын платформын үйл ажиллагааг “ TAM” загвараар үнэлэн цаашид сайжруулах санал зөвлөмжийг боловсрууллаа. Судалгааны дизайн нь нийт 5 хүчин зүйлс бүхий 20 асуултаас бүрдсэн нийт 124 түүвэртэй анкетын судалгаа авч SPSS 28 программаар боловсруулсан. Судалгаанд таамаглал дэвшүүлэхдээ TAM загварыг ашиглан онлайн тийз захиалахад гол нөлөө үзүүлж буй хувьсагчид нь TAM загварын хувьсагчид мөн гэдэг таамаглалыг дэвшүүлж асуулгаа зохиосон бөгөөд хүчин зүйлсийн шинжилгээ хийж үзэхэд нийт 4 бүлэг хувьсагчид хуваагдсан. Үүнээс дүгнэж үзэхэд бизнесийн байгууллагын өрсөлдөөнд давуу тал бий болгох хүчин зүйл нь интернэтийн технологи мөн бөгөөд хэрэглэгчийн тухтай байдал, аюулгүй байдал, итгэл зэргийг бий болгосон үед хэрэглэгч онлайн тийз захиалга хийх эрмэлзэл өндөр байгааг баталсан.
Social media marketing is a genuine marketing communication strategy. Its primary advantage derives from its extraordinary capacity to deliver information in a tailored and interactive manner beyond the limitation of time and location. Companies that have invested in the power of social media marketing report better returns, more customers, and more sales. However, the potential of this tool remains untapped in Suzuki Mongolia. The main objective of the thesis is to gain knowledge and find best practices in social media marketing with a focus on Suzuki Mongolia, a car dealership. Targeting the audience, using the right tools, selecting social media influencers’ strategies and tactics, etc., will also be discussed. Quantitative and qualitative research was conducted in this study using SPSS 23 and SMART PLS 3.3 programs. The results demonstrate that social media marketing significantly affects consumer trust and purchase intention. Social media marketing is the most commonly used digital strategy in Mongolia. For car dealerships to remain competitive and maintain their position in the market, they should use social media marketing strategies. According to the study's findings, social media marketing, consumer trust, and purchase intention are strongly correlated. Therefore, car dealers who have not yet adopted social media marketing are advised to do so in order to stay competitive and improve organizational performance.
Өнөө үед дэлхийн аль ч улс оронд залуучуудын хөгжлийн асуудалд төрийн байгууллагаас эхлээд олон нийт, иргэний нийгэм, судлаачид онцгой анхаарах болсон. Монголын нийгэм, улс төрийн амьдралын хэрэгцээ шаардлага, бодлого, эрх зүй, судалгаа боловсруулалтын аль ч түвшинд иргэдийн идэвхи, ялангуяа залуучуудын улс төрийн оролцооны асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Ийм нөхцөлд залуучуудын улс төрийн сонголт хийх зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь чухал ач холбогдолтой гэж үзлээ. Энэхүү судалгааны үр дүнгээр манай залуу сонгогчдын зан төлөвт тэдний улс төрийн оролцоо, сонирхол болон улс төрд итгэх итгэл үнэмшил зэрэг хувьсагчид хүчтэй нөлөөлдөг, харин гэр бүл найз нөхдийн нөлөө бага байдаг нь харагдаж байна.
Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жижиг дунд бизнесийн оролцоо их байдаг. Дэлхийн эдийн засаг нэгдмэл шинж чанартай болохын хирээр судлаачид маань эдийн засгийг хэрхэн өсгөх талаар байнга судалдаг. Өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд бизнесийн олон тогтворгүй нөхцөл байдалтай бизнес эрхлэгчид маань тулгарч ирсэн . Тулгарсан нөхцөл бүрд хэрхэн хариу үйлдэл үзүүлж бизнесээ удирдах талаар ихэнх жижиг дунд бизнес эрхлэгчид маань сайн мэддэггүй. Ийм учраас улс, нийгэмд томоохон байр суурь эзэлдэг жижиг дунд бизнесийн салбар хөгжихөд стратеги төлөвлөлт, стратегийн сонголт талаас юу дутагдаж байгааг судлахыг зорилоо. Энэхүү судалгааны ажил нь Монгол улс дахь жижиг дунд бизнесийн өнөөгийн байдал болон түүний стратеги төлөвлөлт хийхэд голлох тулгардаг саад бэрхшээлийг тодорхойлоход чиглэгдсэн болно. Эмпирик судалгааг гүйцэтгэхдээ чанарын судалгааны арга хэрэгсэлд суурилан тандалт, ажиглалт, туршилт, ярилцлагын арга зэргийг ашиглан хийсэн.