МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR704
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: GENE303
Багц цаг: 3

Товч агуулга

Тухайн хичээлээр микробиологийн генетик үндэс үүнд бактери, дрожжи, вирүсын геномын бүтэц, ДНХ репликаци, РНХ, уургийн нийлэгжил болон бактериофаг, вирүс, плазмидын биологи, генийн зохицуулга, мобил генетик элемент, генийн инженерийн үндэс, миркроорганизмын селекцийн онолтой танилцана. Лабораторын хичээлээр микроорганизмын цэвэр өсгөвөр гаргах, тодорхой генийг полимеразын гинжин урвалаар олшруулж ангилал зүйг тогтоох, рестрикцийн зураглал хийх, антибиотикт тэсвэртэй чанрыгантибиотикт тэсвэртэй генээр тогтоох аргуудтай танилцана.

Зорилго

Тухайн хичээлээр микроорганизмын генетикийн үндсэн ойлголттой танилцуулах зорилоготой. Мироорганизмын генетик нь генийн инженерчлэл, биотехнологийн онол, арга зүйн үндэс нь мөн. Орчин үед микроорганизмын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй нэг чүйлдвэрлэлийн салбар үгүй болсон бөгөөд тэдгээр бүтээгдэхүүний идэвхи,гарцыг зөвхөн генетикийн аргаар нэмэгдүүлж байна.Байгаль хамгаалалд ч микроорганизмыг өргөнөөр ашиглах болов. Иймд тухайн салбарт ажиллах мэргэжилтэнд энэ хичээлийн мэдлэг онцгой үүрэг гүйцэтгэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR301
Багц цаг: 3

Товч агуулга

Бичил организмын дифференциаци, Архебактери, бичил организмын бодисын солилцооны онцлог, түүний зохицуулалт, удамшил, хувьсалын механизмыг судлах ба лабораторийн хичээлээр бичил организмыг өсгөвөрлөх, өсгөвөрлөлтийн процессын динамик, түүнд нөлөөлдөг хүчин зүйл, хөрсний биологийн идэвхи, бусад үндсэн процессыг судлана. Үйлдвээрлэл болон ХАА –д бичил организмын олон талт үйл ажиллагааг ашиглах

Зорилго

“Микробиологи II” хичээлийн хөтөлбөр нь Биологийн (Микробиологи, Биохими, Генетик, Биотехнологи зэрэг) мэргэжлээр суралцагч оюутнууд судлахад зориулагдсан болно. Микробиологийн шинжлэх ухааны онолыг гүнзгийрүүлэн судлах, судалгааны арга барил эзэмших болох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR201
Багц цаг: 3

Товч агуулга

Прокариот (Eubacteria and Archaebacteria) организм, вирус болон нэг эст эукариот организмыг Микробиологийн шинжлэх ухаан судална. Бичил организмын эсийн бүтэц, зохион байгуулалт, химийн найрлага, хооллолт, өсөлт ба үржил, бодисын солилцооны үндэс, удамшлын зүй тогтол, байгаль дахь тархалт, экосистемд гүйцэтгэдэг үүрэг, бусад организмтай хэрхэн харилцан үйлчилдэг болон улмаар бичил организмтай тэмцэх, практикт ашиглах талаар судална. Лабораторийн хичээлээр микроорганизмын өсгөвөртэй ажиллах үндсэн арга техник, өсгөвөрлөлт болон микроскопын арга зүйг эзэмшинэ.

Зорилго

“Микробиологи I” хичээлийн хөтөлбөр нь Биологийн мэргэжлээр суралцагч болон бусад салбар (Биохими, Биотехнологи, ХАА, Хүрээлэн буй орчин, Экологи, Биологийн багш, Биологийн менежмент хамгаалал г.м.) –ын оюутнууд судлахад зориулагдсан болно. Бичил организмын эс, бодисын солилцоо, удамшлын үндэс, бичил организмын тархалт, байгаль дахь үүрэг, ач холбогдол, практик хэрэглээний талаар судалснаар цаашид байгаль шинжлэлийн бусад салбарт ажиллах суурь мэдлэгтэй болно. Тухайлбал, янз бүрийн салбарын мэргэжилтнүүд бичил организмыг талх, шар айраг, тараг, айраг үйлдвэрлэх; биобордоо гарган авах; малын тэжээл бэлтгэх; хөрсний үржил шимийг сайжруулах; ургамлын хортон шавжтай тэмцэх; бохир ус цэвэршүүлэх; антибиотикийн үйлдвэрлэл зэрэг маш өргөн хүрээнд ажиллах шаардлагатай байдаг. Нөгөө талаас амьдралын гарал үүслийг судлах, амьд байгалийн түүхэн эволюцын асуудлуудыг судлах г.м. энд бичил организм юугаар ч орлогдошгүй судалгааны загвар организм болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL610
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар