Бидний тухай
Багш ажилтан
Органик биш бодисын мөн тэдгээрийн үндсэн урвалын ангилал, бодисын симметр чанар, үндсэн бүлгийн элемент, шилжилтийн металл, координацийн нэгдлийн шинж чанарыг тайлбарлах бүлгийн онол, органик биш уусгагчийн онол, молекулын бүтцийн онол зэрэг онолын үндсэн асуудлыг судална. Семинарын хичээлээр, элементийн шинж чанар, хэрэглээ, гарган авах аргатай холбоотой тодорхой асуудал шийдвэрлэх дасгал ажлыг органик биш химийн онолын үндэс, химийн элемент, нэгдлийг судлах аргад үндэслэн гүйцэтгэнэ.
Химийн элемент тэдгээрийн үүсгэх үндсэн органик биш нэгдлүүд, координацийн нэгдлийн онцлог шинж чанарыг судлан тогтоох, хэрэглэхэд шаардлагатай онолын мэдлэг эзэмшин, түүнээ химийн тодорхой асуудал шийдвэрлэхэд хэрэглэх арга барил, чадварт суралцах
Атом, молекул, талстын бүтэц, хүчил-суурийн харилцан үйлчлэл, үндсэн бүлгийн элемент болон шилжилтийн металл, мөн координацийн болон органометалл нэгдлийн хими зэрэг органик биш химийн онолын үндсэн асуудлыг судална. Лабораторын хичээлээр үндсэн бүлгийн болон металл элементийн шинж чанар, хэрэглээ, гарган авах аргыг онцлон судална.
Органик биш нэгдлийн шинж чанарыг судлан тогтоох, гарган авах, хэрэглэх, асуудал шийдвэрлэхэд шаардлагатай тооцоо хийх, сорил туршилт гүйцэтгэх арга барил, чадварт суралцах
Химийн хувирал (урвал)-ын өөрчлөлтийн мөн чанарыг тайлбарласан химийн кинетик, термодинамик, хүчил суурийн тэнцвэр, цахилгаан химийн үндсэн зарчмуудыг судална. Химийн нэгдүгээр курсын оюутанд туршилт аюулгүй явуулах багаж тоног төхөөрөмжтэй ажиллах арга барил, ур чадвар эзэмшүүлнэ.
Химийн урвалын мөн чанар, шалтгааныг танин мэдэх тайлбарлах, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, сорил туршилтыг гүйцэтгэх, сорилын үр дүнг тооцоолох, харьцуулан дүгнэх, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.
Энэхүү хичээлээр химийн бодисын шинж чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, атомын бүтэц, химийн холбоо, химийн хувирал (урвал) өөрчлөлт, тэнцвэрийн мөн чанарыг тайлбарладаг хууль, онолуудтай танилцана. Химийн үндсэн хууль, онолоо хэрэглэх шалгах зорилго бүхий сорил туршилтын ажлууд, дасгал ажил болон тооцоот бодлогуудыг бодож, тодорхой асуудлыг шийдвэрлэх даалгаврыг гүйцэтгэнэ. Семинар, дадлагын ажлын явцад химийн онол хуулийг хэрэглэх, шил сав, багаж, тоног төхөөрөмж, туслах хэрэгслүүдтэй аюулгүй ажиллах арга барилд дадлагажина.
Химийн хэл, химийн үндсэн хууль, онолуудыг ашиглан химийн бодис, урвалыг судлах, сорил туршилтыг гүйцэтгэх, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, харьцуулан дүгнэх, сорилын үр дүнг тооцоолох, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.