Бидний тухай
Багш ажилтан
Хичээлийн агуулгад төрөл бүрийн хэвлэл мэдээллийн эх сурвалж, хэрэгслийг ашиглан дарааах сэдвийн хүрээнд хэлмэрчлэх дадлыг эзэмшүүлнэ. Хичээлийн агуулгын хүүрээнд эх мэдээллийн утгын задлан шинжилгээ, нэгтгэн дүгнэх, тогтоох, санах буюу тэмдэглэл хөтлөх, нэр томъёо, үг сонголт, үг оноох, утгыг буулгах дадлага ажил хийнэ. Хэлмэрчлэх дадлыг сургалт семинар, хурал удирдах, үг хэлэх, асуулт тавих, хариулах, гэрээ хэлэлцээр хийх, улс төр, нийгэм, эдийн засгийн сэдвээр мэдээ орчуулах суурь үндсийг тавина. Орчин үеийн мэдээллийн өргөн хэрэгслийг ашиглан англи – монгол, монгол – англи хэл рүү буулгах дэс дарааллаар хэлмэрчлэх дадлыг олгоно.
Хэлмэрчлэхүй III хичээлээр өмнөх Хэлмэрчлэхүй II хичлээлээр үзсэн хэлмэрчлэхүйн ангилал, хэлмэрчлэхүйн аргын талаарх мэдлэгийг батжуулж, суурь хэл дээрх сонсож ойлгох, тогтоох, утгыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх чадварыг гүнзгийрүүлж, буулгах хэлний үгийн сан, өгүүлбэрзүй, найруулгазүйн оновчтой арга барил, дадал эзэмшүүлэхэд оршино. Мэргэжлийн хэлмэрчлэхүйн дадлыг англи- монгол, монгол-англи хэлрүү хийнэ.
Энэхүү хичээлийн агуулгад төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дарааах сэдвийн хүрээнд хэлмэрчлэх дадал эзэмшинэ. Хичээлийн агуулгыг 2кр буюу 64 цагийн семинарын хэлбэрээр олгоно. Ингэхдээ: Хэлмэрчлэхүйн тодорхойлолт, ангилал, төрөл, үйл явц, утга, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тогтоох, санах буюу тэмдэглэл хөтлөх, нэр томъёо, үг сонголт, үг оноох, утгыг гаргах, буулгах, харилцаа, ярианы соёл, хэм хэмжээ болон бусад холбогдол бүхий сэдвээр үндсэн ойлголттой болно. Мэндчилгээний олон хэлбэрээс эхлэн, танилцах, угтах, үдэх, яриа хэлэлцээний явц, хурал удирдах, нээх, хаах, үг хэлэх, асуулт тавих, хариулах, гэрээ хэлэлцээр хийх, хот орон танилцуулах, музей үзэсгэлэн, түүхэн дурсгалт газар, байгалийн цогцолбор, дархан цаазат буюу нөөц газрыг танилцуулах, товч мэдээ, улс төр, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, энх тайван, хамтын ажиллагаа гэх мэт сэдвээр хэлмэрчлэх суурь чадвар эзэмшинэ. Орчин үеийн мэдээллийн өргөн хэрэгслийг ашиглан англи – монгол, монгол – англи хэл рүү цуваа хэлмэрчлэх дадлага хийнэ.
Хэлмэрчлэхүй, түүний ангилал, аргын талаарх үндсэн ойлголтыг өгч, сонсож ойлгох, тогтоох, утгыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөр хэл рүү буулгах арга барил, дадал эзэмшүүлнэ. Мэргэжлийн хэлмэрчлэхүйн талаар үндсэн суурь ойлголттой болж хэлмэрчлэх дадлыг англи- монгол, монгол-англи хэл рүү хийнэ.
Хичээлийн агуулга нь уншсан материалыг бүрэн ойлгох, олон төрлийн унших материалтай танилцах, шаардлагатай эсвэл тодорхой мэдээлэл, баримт авах зорилготой унших, нарийвчилсан, хайлт хийсэн, танин мэдэхүйн журмаар унших дадлыг хөгжүүлэх чиглэлийг багтаасан болно.
Бүтээл туурвилыг эх зохиолоос нь уншиж ойлгох, гол утга санааг тодорхойлох, мэдээлэлийг харьцуулах, шүүн тунгаах, үнэлгээ дүгнэлт өгөх, тусгай ба мэргэжлийн үгийн санг контекстээр мэдэх, цуглуулах, цэгцлэн томьёолох, эрдэм шинжилгээний үг хэллэг, үгсийн санг судлах, харьцуулах, дэлгэн харуулах, гадаад эх сурвалжтай бие даан ажиллах замаар оюутнууд англи хэлний унших чадварыг дундын дээд түвшинд, бичих чадварыг дунд түвшинд эзэмшихэд тус хичээлийн зорилго, ач холбогдол оршино.