МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN302
Багц цаг: 3

Товч агуулга

Шингэний (fliud) үндсэн шинж чанар, гидростатик болон гидродинамикийн онолын үндэс, шингэний урсгалын хэлбэр, шингэний хөдөлгөөний шалгуурууд, урсгалын масс болон энерги хадгалагдах, тооцох хэлбэрүүд, хэмжээст анализын аргуудын онолын үндэс, тооцоололтой танилцана.

Зорилго

Шингэний үндсэн шинж чанарын талаарх физик болон химийн суурьтай онолын мэдлэг эзэмших, шингэний хөдөлгөөн түүнтэй холбогдох энергийн болон массын зарцуулалт, урсгалын хэлбэрийн загварчлал анализ хийх чадвар эзэмшүүлэх зорилго агуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN201
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн инженерчлэлийн тооцооллын үндэс, үндсэн хэмжигдэхүүнүүд, хувиргалтууд, масс зарцуулалт, эзлэхүүн зарцуулалтын тодорхойлолтууд, Материалын баланс болон энергийн химийн урвал явагдаагүй үеийн энгийн ба олон компонетийн системд тооцоолох, Материалын баланс болон энергийн химийн урвал явагдаж байх үеийн статик ба динамиз системд тооцоолох; дахин боловсруулах процессын үеийн материалын болон энергийн балансыг тооцоолох, дан болон олон фазын системд материалын болон энергийн балансыг тооцоолох, дээрх тооцоололд ашиглагдах математикийн аналик болон тоон тооцооллын аргууд, туршилт төлөвлөх, үр дүнг боловсруулах арга аргачлалд суралцах гэсэн агуулгуудыг тус хичээлийн хүрээнд үзнэ.

Зорилго

Химийн инженерчлэлийн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудын хувьд тухайн мэргэжлийн талаарх суурь ойлголтуудыг цэгцтэйгээр авахын тулд химийн үйлдвэрэлийн процессын онолын үндэстэй танилцахаас эхлэнэ. Химийн инженерчлэлийн салбарт хэрэглэгдэх тооцооллын үндэс, заалшгүй шаардагдах математик арга аргачлалыг эзэмшүүлэх зорилготой. Түүнчлэн үйлдвэрлэлийн процессын эдийн засгийн гол үзүүлэлтийг тооцоход шаардагдах процессуудын бүтээмж, шаардагдах чадлыг тооцоход ашиглагдах онолын үндэс нь Материалын баланс, Энергийн баланс юм. Материалын баланс, энергийн балансыг химийн урвал явагдаж байх болон явагдахгүй байх, энгийн ба олон компонентийн системд статик, динамик тохиолдлуудад тооцоолох үндсийг эзэмшүүлэх ач холбогдолтой. Эцэст нь инженер хүний ёс зүй, этиктэй холбогдох хүрээлэн буй орчны асуудал, ногоон үйлдвэрлэлийн ойлголтыг тухайн хичээл олгох юм.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN700
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN601
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN305
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн үйлдвэрт явагдах төрөл бүрийн процессуудын шинж чанар, процесс хоорондын уялдаа холбоо, эдийн засгийн үр ашиг, гомоген болон гетероген системд явагдах процессуудын шинж чанар, дулаан солилцох процессууд, хүрээлэн буй орчин, усан системийн дизайнчлал, оптимизаци, уг систем процессд ажиллах тоног төхөөрөмжийн сонголт тооцоог хийх үндэстэй танилцана

Зорилго

Химийн үйлдвэрлэлийн процессуудын ангилал, физик химийн шинж чанар, үйлдвэрийн реактор дах процессуудыг хянах онолын үндэстэй танилцах бөгөөд үйлдвэрлэлд шаардлагатай оновчтой процессыг сонгох, оптимизаци хийх, тоног төхөөрөмжийнг тооцоолох, реакторыг дизайнчлах чадвар, холбогдох онолын мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN600
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN701
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: ENGI204
Багц цаг: 3

Товч агуулга

Физикийн судлагдахуун: одон гаргаас эгэл бөөмс хүртэл. Кинематикийн үндсэн ойлголтууд. Энерги, ажил, чадал. Хадгалагдах хуулиуд. Бүх ертөнцийн таталцалын хууль. Шингэний механик. Механик хэлбэлзэл ба долгион. Дулааны физикийн үндсэн ойлголтууд. Хийн кинетик онол. Дулааны хөдөлгүүр ба термодинамикийн хоёрдугаар эхлэл. Цахилгаан цэнэг, орон, гүйдэл. Соронзон орон. Хувьсах гүйдэл. Гэрлийн долгиолог ба бөөмлөг мөн чанар. Цацрагийн дөхөлтөөр толь, линзэд оптик дүрс үүсэхийг тайлбарлах нь. Гэрлийн дисперс, интерференц, дифракц. Гэрлийн туйлшрал, шингээлт, сарнил, хос хугарал. Харьцангуйн тусгай онол. Бөөмийн долгиолог чанар ба тодорхойгүйн зарчим. Шредингерийн тэгшитгэл. Атомын квант механик загвар. Үелэх систем. Лазер. Цөмийн бүтэц ба холбоос энерги. Цөмийн соронзон резонансын дүрслүүр

Зорилго

Энэхүү хичээл нь оюутанд: • байгалийн ухаанд суурилсан инженерчлэл, технологийн аль нэг салбарт нарийн мэргэшихэд зайлшгүй шаардлагатай физикийн ухааны суурь мэдлэг олгох, • физикийн үндсэн хуулиуд, гол чухал үзэгдлүүдийг лабораторийн хичээлээр таниулж, физикийн багажит хэмжилтийн анхдагч дадал дүй олгох, • физикийн ухааны суурь мэдлэгийг алгебр, геометр, функцийн анализ зэрэг математик аргуудтай хослуулан хэрэглэж байгалийн юмс үзэгдэл, техник, технологийн асуудлыг онолын хувьд загварчлан тооцоолж шийдэх суурь чадвар олгоход чиглэсэн болно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Хбит
Индекс: CHEN303
Багц цаг: 3

Товч агуулга

Химийн үйлдвэрлэлийн дулааны болон масс шилжих процессуудын физик-химийн онолын үндэс, тухайн технологийн процессд хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, сонгох тооцоо, технологийн схемтэй танилцана.

Зорилго

Химийн үйлдвэрлэлийн дулааны болон масс шилжих процессууд, тэдгээр процессуудад хэрэглэгдэх аппарат тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, онолын үндсийг тодорхойлсноор тухайн нэг технологийн процессд хэрэглэгдэх оновчтой процесс, тоног төхөөрөмжийн зөв сонголт хийх чадвар, улмаар сонгосон процесс ба аппаратын тооцоог нарийвчлан хийх онолын мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар