МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR216
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл нь фото сэтгүүлч болоход зайлшгүй шаардлагатай шаардлагатай чадвар, мэдлэгийг суралцагчдад олгоно. Хичээлээр фото зургийн түүх, фото сэтгүүл зүйн мультимедиа нийтлэл бүтээх арга зүй, фото сэтгүүл зүйн ёс зүйн асуудлууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн санаа бодолд нөлөөлөх арга замуудыг судална.

Зорилго

Сэтгүүлчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг чадварын салшгүй хэсэг болсон гэрэл зураг ач сурах улмаар фото нийтлэл бэлтгэж сургахад хичээлийн зорилго оршино. Ингэснээр сэтгүүлч бичих, дүрсжүүлж, баримтжуулах аргыг хослон хэрэглэх ач холбогдолтой юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR402
Багц цаг: 3

Товч агуулга

Социологийн тухай ойлголт, түүний судлах зүйл; социологийн шинжлэх ухааны түүх; социологийн судалгааны тухай ойлголт; социологийн судалгааны төлөвлөгөө, түүнд тавигдах үндсэн шаардлага; социологийн судалгааны аргууд (санал асуулга, ажиглалт, туршилт, баримтын задлан шинжилгээ); сэтгүүл зүйн социологийн тухай ойлголт; сэтгүүл зүйн социологийн судлах зүйл; сэтгүүл зүйн социологийн судалгааны үүрэг, үндсэн аргууд; олон нийтийн мэдээллийн хэрэгслийн аудитори; àудитори ба ОНМХ-ийн харилцаа; ОНМХ-ийн тогтолцоонд хүн амын татагдан орсон байдал; уншигчийн сэтгэл зүй.

Зорилго

Социологийн шинжлэх ухаан үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйл, социологийн мэдлэг шинжлэх ухааны төрх олоход хүргэсэн шалтгаануудын талаар ойлголт өгнө. Социологийн судалгааны үндсэн аргуудтай (санал асуулга, ажиглалт, туршилт, баримтын задлан шинжилгээ) танилцаж, анкетын аргаар 30 хүнээс социологийн судалгаа авч, дүн шинжилгээ хийнэ. Сэтгүүл зүйн социологийн үүрэг, зорилго, ОНМХ-ийн аудиторийн тухай ойлголт өгнө.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR421
Багц цаг: 3

Товч агуулга

Рекламын онолын үндэс, хөгжил, төрлүүд, бүтэц, зарчим, үйл ажиллагаа, үндсэн хүчин зүйлс, рекламын судалгааны зорилго хэлбэр, агуулга, хүрээ, сонин, ТВ, радиогийн рекламын онцлог өвөрмөц шинж төрх, рекламын төсөв, түүний зарцуулалт, хэлбэрүүд реклам ба зах зээл, өрсөлдөөн, рекламын агентлаг түүний үйл ажиллагаа, зарчим, зорилго, үүрэг рекламын үр нөлөө, нийгмийн ач холбогдол, байр суурь, орчин үе ба реклам, олон нийтийн үнэт зүйлсийн түгээлт болох нь, Монголын өнөөгийн реклам сурталчилгааны байдал хэтийн төлөв, рекламын агентлаг студийн үүсэл зэрэг асуудлуудыг агуулсан байна.

Зорилго

Хичээлээр оюутнууд реклам сурталчилгааны үйл ажиллагааны онол, практикийн арга зүйн үндэс, орчин үеийн рекламын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлж, реклам сурталчилгаанд зориулсан зах зээл, хэрэглэгчийн судалгаа хийх, телевизийн реклам бүтээх арга барилтай танилцана. Орчин үеийн дэлхий дахины чиг хандлагын талаар мэдлэг бүхий болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR306
Багц цаг: 3

Товч агуулга

Сонины дизайны үндсэн ойлголт, хөгжлийн түүх, дизайны зарчмууд, зохиомжийн чиг баримтлал, элемент тэмдэгтийн хэрэглээ, онцлог чиг хандлага, дүрслэлт хэрэгсэлийн үр нөлөө, шрифтийфн хэрэглээ, хэлбэрүүд, тэдгээрийн онцлог, гэрэл зургийн зохиомж, үүрэг нөлөө, сонин хэмжээний асуудал, реклам сурталчилгааны дизайн, веб дизайны онцлог, сэтгүүл, мэдээллийн хуудасны загвар дэглэлтийн онцлог, “шинэ хэвлэлийн дизайн”, мэдээллийн дизайн дахь телевизжилт, мэдээллийн технологи ба хэвлэл мэдээллийн дизайн мэдээллийн харилцан хамаарал, дэлхийн болон монголын сонины дизайны хөгжил, тулгамдсан асуудлууд зэргийг багтаана.

Зорилго

Мэдээллийн дизайны үндсэн ойлголт, хөгжлийн түүх, дизайны зарчимууд, зохиомжийн чиг баримтлал, элемент, тэмдэгийн хэрэглээ, онцлог, нөлөөллийн хүчин зүйлс, загвар дэглэлт, илэрхийллийн арга барил, хэрэглээний тухай онолын мэдлэгтэй болж орчин үеийн харилцааны хэв маягийн талаар өрнөдийн гол судлаач, эрдэмтэдийн бүтээлтэй танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR422
Багц цаг: 3

Товч агуулга

Интернет мэдээллийн үнэлэмж, мультмедиа нийтлэл, хайлтын системийн оновчлолыг үр дүнтэй ашиглах, инфографик, хөдөлгөөнт зургийг бүтээх нь, сошиал медиагийн эрин дэх интернет сэтгүүл зүйн онцлог, сошиал медиаг ашиглах ур чадвар, сошиал медиагийн ирээдүй, интернет сэтгүүлчийн ур чадвар, интернет сэтгүүл зүйн эрх зүйн орчин, вэб сайтын загвар дэглэлт, вэб сайт бүтээх, вэб өрөхөд баримтлах зарчим.

Зорилго

Хичээлийн зорилго, ач холбогдол нь оюутнуудад онлайн сэтгүүлчээр мэргэшин ажиллах ур чадварыг эзэмшүүлэх гол зорилготой. Цахим орчны гол гол асуудлуудын тухай ойлголттой болгох, цахим нийтлэлийн тухай мэдлэг олгох, цахим нийтлэл бичих арга барилыг эзэмшүүлэх, цахим нийтлэл бичихэд тулгардаг бэрхшээлүүдийг давах чадвар эзэмшүүлэх, цахим нийтлэлд тавигддаг шаардлагуудын тухай мэдэгдэхүүнтэй болгоход зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR410
Багц цаг: 3

Товч агуулга

Дижитал орчинд мэдээлэл цуглуулах, баталгаажуулах, боловсруулах, түгээх онцлогуудыг нарийвчлан үзнэ. Мөн мультимедиа сэтгүүл зүй, тайлбарлах сэтгүүл зүй, дата сэтгүүл зүй зэрэг сэтгүүлчийн шинэ чиглэлүүд, түүний жишиг бүтээлүүдтэй танилцаж контент бэлдэнэ. Монголын интернэт сэтгүүл зүйн хөгжлийн түүх, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ.

Зорилго

Интернэт сэтгүүл зүйн түүх, онол, практикийг үзэж, Монголын болон олон улсын интернэт сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг судална. Интернэт орчинд сэтгүүлчээр ажиллах онолын мэдлэг, дадал олж авна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар