МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Даваасүрэн, Я.Отгонсүрэн
"Худалдааны эдийн засаг ба Маркетингийн шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2022-9-28, vol. 1, pp. 120-125

Хураангуй

МУИС – иар овоглосон Худалдааны салбарын дээд мэргэжилтэн бэлтгэх хариуцлагатай ажил нэгэн жарны тэртээ эхэлсэн түүхтэй бөгөөд энэхүү үүргийг нэр төртэй гүйцэтгэхэд анх “Худалдааны эдийн засаг” нэртэй байгуулагдсан Маркетинг, Худалдааны тэнхимийн үе үеийн эрдэмтэн багш нар үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэнхим байгуулагдсан цаг үеэс хойш 30 гаруй жилийн хугацаанд худалдааны салбарын багшлах боловсон хүчин, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх болон худалдааны эдийн засгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний цогц үйл ажиллагааг тогтвортой явуулж ирсэн. 1990- ээд оны эхээр Монгол улс зах зээлийн нийгмийн шинэ тогтолцоонд шилжснээр тус тэнхимийн өмнө төгсгөж буй мэргэжилтнүүдээ өрсөлдөөнт зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэхэд чиглэсэн сургалтын шинэ хөтөлбөрүүд боловсруулах, мэргэжлийн чиглэлийг нь өөрчлөх шаардлага зүй ёсоор урган гарсан тул тухайн үеийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн “Зах зээл судлал”, улмаар “Маркетинг” – ийн тэнхим нэртэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсэн нь одоогийн Маркетинг, Худалдааны тэнхимийн үндэс суурь болсон юм. Энэ үеэс худалдааны эдийн засаг ба бараа судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн уламжлалт сургалтын төлөвлөгөөг бизнесийн бүх салбарт ажиллах чадвартай маркетинг, худалдааны мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлэн өөрчлөн шинэчилж, цаашид хэрэгжүүлэх сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хариуцлагатай гүйцэтгэх болсон бөгөөд тэнхимийн эрдэмтэн багш нар сургалтын төлөвлөгөөнд оруулсан маркетинг, олон улсын худалдааны шинжлэх ухааны нарийн мэргэжлийн хичээлүүдийг богино хугацаанд эзэмшин заах, түгээн дэлгэрүүлэх ажлын үндэс суурийг амжилттай тавьсан юм. Өмнөх үеийн ахмад багш нарын ололт амжилтыг үндэс болгон 2000 – аад оны эхэн үеэс өнөөг хүртэлх хугацаанд Маркетинг, Худалдааны тэнхимийн багш нар гадаад, дотоодын эрдэм шинжилгээний төсөлт ажил гүйцэтгэх, олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэх, ном бичиж гаргах, орчуулах, олон улсын хурлуудад илтгэл тавих болон магистрант, докторантын судалгааны ажил удирдан хамгаалуулах ажил үйлсийг үр дүнтэй явуулж ирсэн бөгөөд тэнхимийн докторын зэрэгтэй багш нарын тоо нэмэгдэх болсноор тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд чанарын ахиц гарсан гэж үздэг. Энэхүү өгүүлэлд тус тэнхимийн байгуулагдсан цаг үеэс хойшхи хугацаанд Монгол улсын маркетинг, худалдааны салбарын шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг судлан, дүгнэлт өгөхийг зорьсон болно.

Зохиогч(ид): Б.Даваасүрэн, Я.Отгонсүрэн, Б.Сайнжаргал
"Psychographic Segmentation of Saving Market" The International Journal of Business & Management, vol. Volume 10, no. 2, pp. 246-257, 2022-1-2

http://internationaljournalcorner.com/index.php/theijbm/article/view/169114#

Хураангуй

http://internationaljournalcorner.com/index.php/theijbm/article/view/169114#

Зохиогч(ид): Г.Урандэлгэр, Я.Отгонсүрэн
"The Sociocultural Impact of COVID-19 on Mongolia" Global culture review, vol. Vol 12, , no. No1, pp. 55-77, 2021-4-1

https://www.kci.go.kr/kciportal/ci/sereArticleSearch/ciSereArtiView.kci?sereArticleSearchBean.artiId=ART002703039

Хураангуй

This paper is analyzed the COVID-19 pandemic that has a strong impact on the business sector all around the world. Not only does this have consequences for the economy, but it also affects all of society. Mongolia is working hard to prevent the spread of COVID-19 domestically, but businesses are already feeling the global pandemic scope. The purpose of the current research is to explore the impact of COVID-19 on the business field in Mongolia; especially we try to examine which sectors have been strongly affected, how the COVID-19 has affected businesses revenue, workforce, and orders, as well as how effectively government support has been and what support is needed in the future. We conducted a survey of more than 120 micro, small, medium, and large businesses between October 25th, 2020, and November 4th, 2020. This study is limited to business companies located in Ulaanbaatar, Mongolia. The results of our study highlight that pandemic had already caused business sectors in Mongolia.

Зохиогч(ид): Ч.Батбаатар, Я.Отгонсүрэн, Б.Даваасүрэн
"Насны ялгаатай бүлгүүдийн олон нийтийн бүлэг, спорт ба шашин шүтлэгийн амьдралын хэв маяг" Бизнес ба инноваци, vol. 7, no. 1, pp. 96-113, 2021-3-31

bs.num.edu.mn

Хураангуй

Хэрэглэгчийн насны ялгаатай бүлгүүдийн амьдралын хэв маяг дотоод, гадаад олон хүчин зүйлсээс шалтгаалан хурдтай өөрчлөгдөж байна. Ялангуяа, нийгмийн үйл ажиллагаа, спорт, чөлөөт цагаа өнгөрөөх зэргээр насны бүлгүүдэд мэдэгдэхүйц ялгаатай байсан. Тиймээс бизнесийн байгууллагын маркетерууд хэрэглэгчдийн янз бүрийн насны бүлгийн өдөр тутмын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг байнга хянаж байх ёстой бөгөөд үүний үр дүнд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд туслах олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Амьдралын хэв маягийн өөрчлөлт нь олон бизнес эрхлэгчдэд томоохон боломжуудыг бий болгож байна. Тиймээс энэхүү судалгааны ажлын гол зорилго нь хэрэглэгчийн амьдралын хэв маягийг тодорхойлох зарим хэсэг болох нийгмийн бүлэг, спорт, шашин шүтлэгийн талаар насны ялгаатай бүлгүүдээр харьцуулан үнэлэхэд чиглэгдэж байгаа юм.

Зохиогч(ид): Ч.Батбаатар, Б.Даваасүрэн, Я.Отгонсүрэн
"Хэрэглэгчийн насны ялгаатай бүлгийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээний онцлог" Бизнес ба инноваци, vol. 6, no. 2, pp. 72-85, 2020-9-1

https://bs.num.edu.mn/%D1%81%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B4%D1%83%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80%D1%83%D1%83%D0%B4/

Хураангуй

Хэрэглэгчийн насны ялгаатай бүлгүүдийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээний онцлогийг энэхүү судалгааны ажлаараа авч үзсэн. Улаанбаатар хотын 15-аас дээш насны 997 иргэнээс түүвэр судалгаа авч насны 5 ялгаатай бүлэгт ангилан ангилал тус бүрийн хэрэглээний онцлогийг тодорхойлж, дүн шинжилгээ хийсэн. Мэдээллийн хэрэгслийн хэрэглээ нь насны онцлогоос шууд хамаардаг байна. Тухайлбал, залуусын хувьд интернэт болон сошиал медиа, харин ахмад настнуудын хувьд телевиз нь амьдралын хэв маягт нь нөлөөлдөг болохыг судалгаагаар тодорхойлов.

Зохиогч(ид): Б.Сайнжаргал, Б.Даваасүрэн, Я.Отгонсүрэн
"Орон сууцны зах зээлийн хэсэгчлэлийн онцлог: Улаанбаатар хотын жишээн дээр" Бизнес ба инноваци, vol. 2019/07(16), no. ISSN 2616-3845, pp. 105-119, 2019-7-16

https://bs.num.edu.mn/

Хураангуй

Энэхүү судалгаанд орон сууцны зах зээлийн хэсэгчлэлийн онол арга зүйн үндэслэлийг судлан, түүнд тулгуурлан Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийг хэсэгчлэхийг зорив. Орон сууцны зах зээлд газар зүйн хэсэгчлэлийн аргыг түгээмэл хэрэглэдэг ба үүнээс хедоник загварыг сонгон Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа 220 орон сууцны өгөгдөл дээр үндэслэн хэсэгчлэлийн тооцооллыг хийлээ. Энэхүү тооцооллын үр дүнгээр гарган авсан тэгшитгэлдээ дурын орон сууцны мэдээллийг оруулснаар зах зээл дэх зохист үнийг тодорхойлох боломжтой болсон. Мөн тус загварт тохирох хувьсагчдыг оновчтой сонгохын тулд хэрэглэгчдээс түүвэр судалгаа авч, үр дүнг гаргав.

Зохиогч(ид): Ч.Батбаатар, Б.Даваасүрэн, Я.Отгонсүрэн
"The Impact of Brand Value on Country's Economy", 15th IFEAMA International Conference: “ Innovation Management for the Sustainable and Inclusive Development in a Transforming Asia”, Япон улс, 2019-6-18, vol. the IFEAMA 2019 Kyoto proceedings, pp. 1-12

Хураангуй

The economic growth of the countries in the new century has become more reliant on the growth of tangible and intangible assets. According to numerous studies, it is observed that intangible assets contribute significantly in boosting an economic growth of the country. Ranking of global brand based on the brand value affects considerably in the development of businesses and economies and consequently reveals a direct correlation between business development and the country’s economic development. We conducted the research based on the secondary data and desk review to identify how brand value of both developed and developing countries has a correlation with the economic growth of the countries and produced the following results: 1. Although in recent years brands of developing countries with the leader countries like China penetrated on the global market aggressively, but the US brands still remain in the top 100 global brands or in the leading position. 2. Brand value increased in the past 10 year consistently and majority of the top 20 brands changed into the new brand. 3. Strong positive correlation presented in the comparison of the growth of the top 100 brand value with GDP. 4. Classification of the top brands by countries and comparison with income level showed that majority of them belonged to the higher income countries. The economic development of the countries had no direct correlation with the geographical local and the population number. Thus, any countries for achieving economic prosperity it is getting significant supporting business entities, focusing on the brand policy and penetrating into the foreign market.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар