Бидний тухай
Багш ажилтан
Цахилгаан соронзон цацаргалт. Цацаргалтын хуулиуд. Бөөмлөг/Долгиолог шинж чанар. Долгионы урт, давтамж, туйлшрал. ЦС долгион. Максвеллийн тэгшитгэлийн систем. Хугарлын илтгэгч, диэлектрикийн тогтмол. Цацраг зөөлтийн тэгшитгэл. Хар биеийн цацаргалт. ЦС долгионы спектр. ЦС долгион ба бодистой харилцан үйлчлэл. Ойлт, шингээлт, нэвтрэлт (Кирхгофын хууль). ЦС долгион гадаргуугаас ойх (чиглэсэн болон диффузи). Эзэлхүүний ойлт. Зайнаас тандан судлалд ашиглагдах ойлтын үзэгдэл. Дэлхийн агаар мандал. Агаар мандал дахь шингээлт болон сарнил (Релейн болон Мигийн сарнил). Агаар мандлын энгийн загварууд. Агаар мандлын нөлөөллийн засвар хийх. Дүрс бүртгэх аппарат. Спектрал мэдрэх чадвар. Цахиурт мэдрэгчийн нэгдэл. Хар, цагаан болон өнгөт бүртгэгч. Дижитал бүртгэгч. Фотограмметр. Рельефийн шилжилт. Налуугийн шилжилт. Параллакс. Зурагт тоон боловсруулалт хийх. Дулааны мэдрэгч. Бодит болон төлөөлөх температур. Ялгах чадвар. Богино долгионы идэвхгүй бүртгэгч. Тодролын температур. Агаар мандлын нөлөөлөл. Антенн. Радарын байгууламж. Радарын үндсэн ойлголт. Радарын дохионы мэдээлэл (дохионы эрчим, динлектрик шинж чанарын мэдрэмж, судалгааны обьектын харагдах өнцөг), Радарын төрлүүд (SLAR, SAR, IFSAR). LIDAR ашигласан тандан судалгаа. Байр зүйн лидар. Далайн гүнийг тодорхойлох лидар. Агаар мандлын шинж чанарыг тодорхойлох лидар. Газар зүйн мэдээллийн системийн хэрэглээ. Орон зайн өгөгдөл. ArcCatalog болон ArcMap программын талаарх үндсэн ойлголт. Координатын системүүд болон буулгалтууд.
• Тандан судалгааны аналитик арга техникүүд болон физик зарчмыг ойлгож авах • Тандан судалгааны арга, аргачлалыг ашиглан зайнаас тандан судлалын судалгааг гүйцэтгэх • Газарзүйн мэдээллийн системийн үндсэн зарчмыг ойлгож түгээмэл хэрэглээний асуудлуудтай танилцуулах
Физик орон. Байгалийн цахилгаан орон, агаар мандалд цахилгаан орон үүсэх механизм, агаар мандал дахь цахилгааны үзэгдлүүд. Дэлхийн соронзон орон, соронзон мандал, соронзон картууд, соронзон гажил, соронзон вариац, түүнийг ялгах.
Байгалийн цахилгаан ба соронзон орны шалтгааны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болох, цаашлаад òýäãýýðèéí ïðàêòèê õýðýãëýýã ýçýìøèõ.
Дэлхийн термаль орны талаарх үндсэн ойлголтууд. Дулаан шилжилт. Термал орны үүсгүүрүүд ба системүүд. Олборлох арга техникүүд. Геотермал энергийн нөөцийн хэрэглээний дэлхий дахины төлөв байдал. Далайн термал энерги. Геокриологийн шинжлэх ухааны судлах зүйл. Олон жилийн цэвдэг чулуулгийн тархалт, түүний зузаан. Хөрс чулуулгийн улирлын хөлдөлт, гэсэлт. Монгол орны криогенны үзэгдлүүд. Цэвдэг чулуулгийн нийгмийн ач холбогдол. Уур амьсгалын дулааралт улирлын болон олон жилийн цэвдэгт үзүүлж байгаа нөлөөлөл.
Дэлхийн термал орон, Дэлхийн термал орныг эрчим хүч болгон ашиглах, Цэвдэг, Цэвдэг судлалын талаар мэдлэг эзэмших
Дээр дурьдсан мэдлэг ойлголтыг эзэмшсэнээр үйлдвэрлэлд ажиллах анхан шатны дадал хэвшилтэй болно
(Дэлхийн гравитацийн орны ерөнхий ойлголтууд. Хүндийн хүчний хэвийн ба гажлын ойлголт, Дэлхийн геологийн тогтоц ба гравитацийн гажлын хоорондын холбоо.Хүндийн хүчний хурдатгал хэмжих арга, багаж төхөөрөмж. Гравитацийн зураглалын арга зүй, техник. Гравиметрийн судалгааны өгөгдлийн боловсруулалт ба тайлал. Гравихайгуулын үр дүнг геологийн зураглал, ашигт малтмалын эрэл хайгуулд хэрэглэх нь .)
Геофизикийн аргууд ба тэдгээрийг цогцолбор болгон хэрэглэх зарчмын тухай ерөнхий мэдээлэл, Газрын тос, байгалийн хийн эрэл хайгуул дахь геофизикийн судалгаа, Төрөл бүрийн металл ба металл бус ашигт малтмалын эрэл хайгуулын геофизикийн судалгааны үр дүн шийдвэрлэх асуудлууд, цогцолбор арга, Хүрээлэн буй орчны судалгаанд ашиглах геофизикийн аргууд, шийдвэрлэх асуудлууд, Гидрогеологийн асуудлуудыг шийдвэрлэхэд геофизикийн аргуудыг цогцолбор байдлаар хэрэглэх нь, Инженер геологийн асуудлыг шийдвэрлэхэд геофизикийн аргуудын хэрэглээ, үүрэг. Археологийн судалгаанд геофизикийн аргуудыг цогцолбороор хэрэглэх
Геофизикийн судалгаанд хайгуулын геофизикийн аргуудыг цогцолбор байдлаар буюу хослуулан хэрэглэх зарчим, үндэслэлийг судлаж практикт хэрэглэх чадварыг эзэмшинэ.
Хүчний орон, Орны ангилал, Цэгэн үүсгүүрээс үүсэх гравитаци орон, Том хэмжээний биетийн үүсгэх гравитаци орон, Шугаман хэлбэрийн биетийн үүсгэх гравитаци орон, Цилиндр, бөмбөрцөг болон нимгэн хавтгай биеийн үүсгэх гравитаци орон, Дэлхийн хүндийн хүчний орон, түүний хэмжилт ба залруулга, Цахилгаан орон, Соронзон орон
Геопотенциал орон болох хүндийн хүчний, соронзон, тогтмол цахилгаан гүйдлийн орны ерөнхий зүй тогтол, арга зүйг судлаж ойлгоно.
Орчлон ертөнцийн бүтэц, тогтоц, судалгааны аргууд. Тэнгэрийн эрхисийн байрлалыг тодорхойлох-бөмбөлөг астрономийн үндэс, Бөмбөлөг гурвалжин. Бөмбөлөг тригнометрийн үндсэн томъёонууд. Цаг тооллын үндэс. Одны цаг. Жинхэнэ нарны цаг ба дундаж нарны цаг. Цаг тооны бичиг. Бөмбөлөг астрономийн зарим асуудлууд. Тэнгэрийн механикийн бодлогууд, Гаригуудын хөдөлгөөний хуулиуд. Дэлхий ба сарны хөдөлгөөн. Нар , сарны хиртэх.Тэнгэрийн эрхисийн массыг тодорхойлох. Тэнгэрийн эрхис хүртлэх зай, түүний хэлбэр хэмжээг тодорхойлох. Астрофизикийн үндэс. Нарны тухай үндсэн мэдээллүүд. Нарны цацрагийн спектр. Нарны химийн бүтэц. Нарны агаар мандал. Нарны гэрэлт мандал, өнгөт мандал ба титэм. Бижирмэгтэх үзэгдэл ба конвекцийн бүс. Нарны дотоод бүтэц, тогтоц. Ердийн одод. Оддын спектр ангилал. Өнгө хэмжилтийн (Колориметрийн) үндэс. Одны абсолют хэмжигдэхүүн ба одны гэрэлтэл. Спектр- гэрэлтэлийн диаграмм. Одны радиус- гэрэлтэл- массын хамаарал. Оддын хэвлий дэх физик нөхцөл, оддын тогтоц. Хос одод. Хиртэлтийн хос одод. Спектрийн хос одод. Физикийн хувьсах одод. Оддын үүсэл, хөгжлийн асуудлууд. Оддын айн астрономи . Манай галактик. Манай галактикт оршдог биетүүд. Галактик доторх оддын түгэлт. Оддын бөөгнөрөл. Галактикийн эргэлт. Галактикийн төрлүүд, тэдгээрийн тогтоц. Галактик хүртлэх зайг тодорхойлох
Тэнгэрийн эрхисийн байрлал, хэмжээ, хөдөлгөөн, түүнийг тодорхойлох, бөмбөлөг тригнометрийн арга – Астрометри , Тэнгэрийн механикийн бодлогууд. Тэнгэрийн эрхисийн физик шинж чанар, бүтэц, ертөнцийн тогтцын талаарх орчин үеийн сургаал – астрофизикийн үндэс. Орчлон ертөнцийн бүтэц, тогтоц, түүний хөдөлгөөн, хөгжил, хувьслын талаар орчин үеийн мэдлэгийн үндэстэй танилцуулах.