МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Т.Нарангарав, Ц.Баатарчулуун, B.Tuvshinjargal, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, E.Enkhchimeg
"Long-Term Variability of Atmospheric Aerosols and Implications for Urban Air Quality in Ulaanbaatar (2017–2026)", JpGU-AGU Joint Meeting 2026, Япон, 2026-5-25, vol. 1, pp. 1

Хураангуй

In this study, aerosol observational data spanning from January 2017 to January 2026, obtained from the Ulaanbaatar station of the SKYNET network, were analyzed to investigate the aerosol optical properties over Ulaanbaatar, Mongolia, which has a continental, harsh, and arid climate. The aerosol optical thickness (AOT) at 500nm, the Angstrom exponent (AE), and volume size distribution of aerosols are determined. The aerosol optical properties over Ulaanbaatar exhibit a pronounced seasonal cycle. Analysis of annual variability indicates that aerosol optical thickness (AOT) at 500 nm reaches its maximum value (0.170 +/- 0.009) during winter. This increase is primarily driven by anthropogenic aerosols, directly associated with the substantial biomass combustion carried out by households, and the low Angstrom exponent confirms that fine mode, combustion generated aerosols dominate during this period. After reaching its peak in winter, the AOT gradually decreases in spring and reaches its lowest value (0.124 +/- 0.006) in autumn. Coarse mode aerosols, indicated by low AE values, were observed more dominant during spring in Ulaanbaatar. The enhanced abundance of these natural aerosols is consistent with Mongolians climatology, which is characterized by an arid to semi arid environment, limited annual precipitation, and strong surface winds. These climatic conditions increase dust mobility during the spring months, leading to increased concentrations of coarse mode particles over the region.

Зохиогч(ид): Б.Жавзандолгор
"Алгол төрлийн хос одны фотометрийн судалгаа" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 40, pp. 1-7, 2026-5-20

https://journal.num.edu.mn/physics

Хураангуй

Дэлхийн янз бүрийн байршилд байрлах робот дурангийн сүлжээг ашиглан оддын фотометрийн ажиглалтыг алсаас, тасралтгүй гүйцэтгэх боломж бүрдсэн. Энэхүү судалгаанд 40 см-ийн диаметр бүхий робот дурангуудыг ашиглан BN Peg хиртэлтийн хос одны ажиглалтыг 2025 оны 9 сарын 12-ноос 12 сарын 24-ний хооронд хийв. Ажиглалтын өгөгдөлд үндэслэн дифференциал фотометрийн аргаар, хос одны гэрлийн муруйг байгуулж, түүний шинж чанарт дүн шинжилгээ хийсэн. Байгуулсан гэрлийн муруй Алгол төрлийн хиртэлтийн хос одны онцлог хэлбэрийг харуулсан бөгөөд анхдагч хиртэлтийн гүн 1.2 ± 0.05 од-хэмжигдэхүүн байгааг тогтоов. Харьцуулах оддын хэмжилтээс тооцоолсон стандарт хазайлтын утга 0.0095 байгаа нь фотометрийн өгөгдлийн найдвартай байдлыг харуулж байна. Гэрлийн муруйн шинжилгээнд үндэслэн оддын температурын харьцааг ойролцоогоор үнэлэв.

Зохиогч(ид): Б.Түвшинжаргал, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, Т.Нарангарав
"УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН АГААР МАНДЛЫН АЭРОЗОЛЫН ЗАРИМ ОПТИК ҮЗҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА", Геофизикийн асуудлууд, 2025-12-2, vol. 1, pp. 8

Хураангуй

Улаанбаатар хотод тулгамдаад байгаа гол асуудлуудын нэг бол агаарын бохирдол юм. Агаарын бохирдлын 80% нь гэр хорооллын зуух болон ус халаах зуухнаас үүдэлтэй бөгөөд үлдсэн 10% нь авто замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл, 6% нь дулааны цахилгаан станц (ДЦС), 4% нь ДЦС-ын үнсэн сан болон авто замаас дэгдэх тоосжилт, ил задгай хаясан хог хаягдал болон бусад зүйлсээс бүрддэг гэж тооцоолсон байдаг. Иймээс агаар мандлын бохирдолд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болох аэрозолын шинж чанар, түүний хувьсал өөрчлөлтийг судлах шаардлагатай юм. Монгол Улсын Их Сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн Агаар мандлын оптикийн хэмжилтийн лабораторид 2017 оны 1 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд олон улсын SKYNET сүлжээний Skyradiometer POM-01 багажаар хэмжсэн хэмжилтийн утгуудыг ашиглан агаар мандлын аэрозолын оптик зузаан болон Ангстромын экспонент, аэрозолын хэмжээгээр түгэх түгэлтүүдийн жилийн болон улирлын өөрчлөлт, тэдгээрийн хоорондын хамаарлыг тодорхойлж байгаль, цаг уур, нийгмийн хүчин зүйлстэй холбон тайлбарлах оролдлого хийлээ.

Зохиогч(ид): Т.Нарангарав, B.Tuvshinjargal, Ц.Баатарчулуун, Б.Даариймаа, Б.Жавзандолгор
"10051", , Монгол улс, 2025-8-11, vol. 1, pp. 50

Хураангуй

In this study, some basic parameters of aerosol optical properties at Ulaanbaatar station of the international network of SKYNET are investigated. Using a total of 60795 data measured by the skyradiometer POM-01 during cloud-free 2119 days over 8 years (extending from 2017 to 2025), the temporal variations of aerosol optical thickness (AOT) at 500 nm wavelength, Angstrom exponent (AE) and volume size distribution (VSD) of aerosols were determined. During the study period, annual mean value of AOT is 0.149, the maximum value of AOT is 0.183 in February, and the minimum value of AOT is 0.117 in September. Furthermore, an explicit seasonal routines were observed from the annual variations of AOT and AE at Ulaanbaatar station: AOT is relatively steady in spring and summer, a decrease to minimum level in autumn, and a striking increase to maximum in winter, and again a decrease from spring to autumn, while the monthly mean value of AE increases in the summer, decrease in autumn, increase in winter and decrease again in spring. Considering the VSD of aerosols in the air in Ulaanbaatar, the fine-mode aerosols are dominant due to the biomass burning in the winter, while the coarse-mode aerosols are prevailing due to the influences of the dust storms in the spring.

Зохиогч(ид): Б.Жавзандолгор, Т.Нарангарав, Б.Даариймаа
"Монгол орны геофизикийн судалгааны тойм", Геофизикийн асуудлууд, 2024-12-13, vol. 1, pp. 2

Хураангуй

ХУРААНГУЙ Монгол оронд соронзон орны анхны хэмжилтийг Г.Фусс 1830, 1831 онуудад хийсэн нь тус орны хувьд дэлхийн физик орныг хэмжсэн анхны тохиолдол юм. Хожим 1947 онд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн газрын тосны талбайд геофизикийн хэмжилт хийсэн тухай дурьдсан байдаг. Үүнээс хойш плит тектоник, геодинамикийн асуудлууд, ашигт малтмалын эрэл үнэлгээ, хайгуул зэрэг олон чиглэлээр тус оронд геофизикийн хэмжилт судалгааг хийсээр иржээ. Монгол орны геологи, геофизикийн судалгааны онол болон практикийн шийдвэрлэгдээгүй олон асуудал нэн түрүүнд дэлхийн царцдас давхрага ба дээд маантийн гүний бүтэц, геодинамикийн тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий төсөөллийг шаарддаг. Ялангуяа плит тектоникийн онолтой холбогдох дэлхийн царцдаст явагдах янз бүрийн үзэгдэл, тэдгээрийн харилцан үйлчлэлийн судалгаанд геологичид, геофизикчдийн анхаарал төвлөрч байна. Монголын тэгш өндөрлөг нь Евроазийн хавтангийн дотоод хэсэгт орших ба Кайнозойн галт уулын идэвхжилтэй, дефформацийн үйл явц идэвхитэй явагдаж байгаа бүс нутаг юм. Энэ нь ч 1900 оноос хойш болсон 7.0 магнитудаас их магнитудтай томоохон газар хөдлөлтүүдээс харагдаж байдаг. Сүүлийн хорь гаруй жилийн туршид хэмжилтийн арга аргачлал, нарийвчлал, багаж тоног төхөөрөмж, өгөгдлийн боловсруулалт сайжирснаар дотоодын болон гадаадын олон судлаачид чичирхийллийн, потенциал орны, геодезийн зэрэг судалгааны олон чиглэлүүдээр идэвхтэй судалгаа хийж байна. Эдгээр судалгааны үр дүнгүүдээс: 1. Монгол орны царцдасын зузаан нь зүүн, баруун хэсэгтээ нилээд ялгаатай болохыг 2. Хангайн өргөгдлийн дээд маантид царцдасын нимгэрэл, хурдны бага утгын, нягтын бага утгын гажил ажиглагдаж байгааг 3. Литосфер давхрагад өөр өөр чиглэлүүдэд шилжилт, деформац явагдаж байгааг 4. Энэхүү нарийн төвөгтэй дефформац нь олон нийлмэл үйл явцын үр дүн болохыг харж болно. Хэдийгээр дээрх үр дүнгүүд нь Монголын тэгш өндөрлөгийн гарал үүслийг сэргээн босгоход чухал мэдээллүүдээр хангаж байгаа хэдий ч газар хөдлөлийн идэвхжил, зүүн Монголд ажиглагдах деформац, Хангайн өргөгдөлд ажиглагдах бага утга, царцдасын нимгэрэл, маантийн өргөгдлийг үүсгэгч хүчний учир шалтгаан, мөн чанар тодорхойгүй хэвээр байна.

Зохиогч(ид): Т.Нарангарав, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, Б.Түвшинжаргал
"Улаанбаатар орчмын агаар мандлын аэрозолын зарим оптик үзүүлэлтийг тодорхойлсон дүн", Монголын физикийн нийгэмлэгийн ЭШ хурал, 2024-11-21, vol. 2024, pp.

Хураангуй

Хүн амын хэт төвлөрлийн улмаас Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн улиралд эрс нэмэгдсэн. Энэ нь хотын агаарын чанарыг бууруулаад зогсохгүй оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, зөвхөн 2019 онд бүртгэгдсэн 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 116.3 мянган тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 10 жилийн дундажаас 29.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Аливаа бүс нутгийн агаарын бохирдлыг илэрхийлдэг гол параметрүүдийн нэг нь агаар мандалд дахь аэрозол юм. Аэрозолын оптик үзүүлэлтүүд болох аэрозолын оптик зузаан (АОЗ), Ангстромын экспонент (АЕ), аэрозолын хэмжээгээр түгэх түгэлт зэргийг тодорхойлсноор тухайн судалгааны талбайн агаар бохидол, түүний өөрчлөлтийг үнэлэх, бохирдлын үүсгүүрийг тодорхойлох боломжтой. Иймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үнэлэх зорилгоор спектрийн 500нм-ийн долгионы урт дахь аэрозолын оптик зузаан (АОЗ),түүний улирал, жилийн хувьсал өөрчлөлтийг тодорхойлов. АОЗ-ы жилийн явцаас харахад хаврын улирлаас аажим буурсаар намар хамгийн бага утгатай болоод, өвөл огцом өсдөг зүй тогтолтой байна. АОЗ-ы хамгийн их утга (0.183) нь 2-р сард, хамгийн бага утга (0.118) нь 10-р сард ажиглагдсан. АОЗ-ы улирлын дундаж утга: өвөл – 0.179, хавар – 0.158, зун – 0.144, намар – 0.124 байна. Түүнчлэн аэрозолын хэмжээгээр түгэх түгэлт болон Ангстромын экспонентийг тодорхойлсон дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын агаар мандалд хаврын улиралд том ширхэгт аэрозолын түгэлт давамгайлж байгаа нь хаврын улиралд хуурайшилт болон шороон шуурганы улмаас агаарт их хэмжээний шороо тоос дэгддэгтэй холбоотой. Өвлийн улиралд нарийн ширхэгт аэрозолын хэмжээ их байгаа нь хүйтний улиралд энгийн галлагаатай айл өрхүүд их хэмжээний биомасс шатаасны улмаас үүсэх утааг илтгэж байна. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2019 оны 6-р сараас эхлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан түлш хэрэглэх болсноос хойш өвлийн улиралд Улаанбаатар хотын АОЗ-ы утга өмнөх үеийнхээс 18-25 хувиар буурсан.

Зохиогч(ид): Т.Нарангарав, B.Tuvshinjargal, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа
"Effect of coal type on aerosol optical properties at Ulaanbaatar city" Proceedings of the Mongolian Academy of Sciences, vol. Vol. 64 No 02 (250) 2024, pp. 44-52, 2024-10-28

https://mongoliajol.info/index.php/PMAS/article/view/3651

Хураангуй

In this study, seasonal characteristics of aerosol optical properties at Ulaanbaatar station of the international network of SKYNET are investigated using ground-based skyradiometer from the years extending from 2017 to 2023. The aerosol optical thickness (AOT) at 500nm wavelength and Angstrom exponent (AE) were determined in winter to evaluate the decrease in air pollution in Ulaanbaatar since implementing the government's decision to use coal briquettes for household heating. During the study period, the monthly mean AOT at 500nm varied throughout the year, with the maximum value of 0.178±0.004 obtained in winter due to households burning large amounts of biomass, and the highest AOT (0.183) was obtained in February. The mean AOT was 0.21 in the winter of 2017-2019, which decreased by 15 per cent to 0.18 in the winter of 2019-2023.

Зохиогч(ид): Б.Жавзандолгор
"Гадаргуугийн долгионы дисперсийн анализ", Геофизик ба хэрэглээ, 2024-4-26, vol. Анхдугаар хурал, pp. 1-6

Хураангуй

Гадаргуугийн долгион нь тэсэлгээ, дэлхийн гадаргуу гадны нөлөөлөлд өртөх үед мөн бага гүний газар хөдлөлтөөр үүсгэгдэж буй сейсмийн чичиргээний хамгийн урт үетэй, хамгийн хүчтэй хэсэг нь байдаг. Орчноос нөлөөтэй үүсч буй чичирхийллийн хувьд ч зонхилох хэсгийг нь эзэлдэг. Өөр өөр геологийн орчноор тархаж буй гадаргуун долгион тухайн орчныхоо мэдээллийг өөртөө шингээсэн байдаг. Энэхүү мэдээлэл нь долгионы тархах хурдны давтамжаас хамаарах хамаарал болох долгионы дисперсэд хамгийн сайн тусгагдсан байдаг.

Зохиогч(ид): Б.Жавзандолгор
"XL сүлжээ станцийн мэдээллээр тодорхойлсон гадаргуугийн долгионы дисперсийн анализ", Геофизикийн асуудлууд, 2023-4-13, vol. 2023, pp.

Хураангуй

ШУА-ийн Одон орон Геофизикийн хүрээлэн АНУ-ын Лихай их сургуультай хамтран хэрэгжүүлсэн “Төв Монголын сейсмийн судалгаа” төслийн хүрээнд Хангайн нуруу болон Хөвсгөлийн зарим газраар өргөн зурвасын газар хөдлөлийн станцуудыг (112) 2012-2016 оны хооронд түр хугацаагаар суурилуулж газар хөдлөлийг бүртгэсэн. Энэ хугацаанд бүртгэгдсэн газар хөдлөлийн мэдээлэл нь сүүлийн жилүүдэд олон улсын газар хөдлөлийн нэгдсэн https://ds.iris.edu санд нээлттэй болсон. Энэ ажлаар дээрх нээлттэй мэдээллүүдийг ашиглаж гадаргуугийн долгионы дисперсийн анализ хийх зорилго тавьсан.

Зохиогч(ид): Т.Нарангарав, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, Б.Түвшинжаргал
"УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН АГААР МАНДАЛ ДАХЬ АЭРОЗОЛЫН ОПТИК ҮЗҮҮЛЭЛТИЙН СУДАЛГАА /2016-2022/", ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ХҮНИЙ ЭРХ: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл, Монгол, 2023-2-7, vol. 2023, pp. P1.5

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар олон улсын Skynet сүлжээний Улаанбаатар станцад спектрийн 500нм-ийн долгионы уртад хэмжигдсэн 2017-2021 оны нарны шулуун цацрагийн хэмжилтийн утгуудыг ашиглан агаар мандлын аэрозолын оптик зузааны 5 жилийн явцыг харуулахаас гадна хэмжилтийн тухайн жилүүдэд аэрозолын оптик зузааны хамгийн их утгууд ажиглагдсан өдрүүдийг түүвэрлэн авч тухайн өдрүүдийн Ангстромын экспонентийг тодорхойлж, хавар болон зуны улиралд агаар мандалд дэгдсэн аэрозолын үүслийн шалтгааныг тайлбарлах оролдлого хийлээ.

Зохиогч(ид): Т.Нарангарав, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, Б.Түвшинжаргал
"Улаанбаатар хот орчмын аэрозолын зарим оптик патаметрүүдийн түгэлт, хамаарлыг судалсан дүн (2017-2021)" Геофизик ба одон орон судлал, vol. 9(2022), pp. 40-45, 2022-11-1

https://iag.ac.mn/c/1004303?list=41031&pid=1016934&r=1016934

Хураангуй

Энэхүү судалгааны ажлаар олон улсын Skynet сүлжээний Улаанбаатар станцад хэмжсэн 2017-2021 оны нарны шулуун цацрагийн хэмжилтийн утгуудыг ашиглан агаар мандлын аэрозолын оптик зузааны 5 жилийн явцыг харуулахаас гадна хэмжилтийн тухайн жилүүдэд аэрозолын оптик зузааны хамгийн их утгууд ажиглагдсан өдрүүдийг түүвэрлэн авч тухайн өдрүүдийн Ангстромын экспонентыг тодорхойлж, хавар болон зуны улиралд агаар мандалд дэгдсэн аэрозолын үүслийн шалтгааныг тайлбарлах оролдлого хийлээ.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун, Т.Нарангарав, Б.Жавзандолгор, Г.Батсүх, Н.Арвисбаатар
"МУИС-ийн Геофизикийн салбарт хийгдсэн эрдэм шинжилгээний ажлын гол үр дүн, цаашдын зорилт ", Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр, 2022-9-28, vol. 2022/09/28, pp. 15:45-16:00, 2022/09/28

Хураангуй

Хураангуй МУИС-ийн геофизикийн салбарын судлаачдын сургалт, эрдэм шинжилгээний ажлын түүхэн товчоон болон судалгааны ажлын зарим онцлох үр дүнг энэхүү өгүүлэлд авч үзлээ. Анх 1965 онд агаар мандлын оптикийн судалгааны лаборатори байгуулагдсанаар үндэс суурь нь тавигдсан МУИС-ийн геофизикийн салбарын үйл ажиллагаа агаар мандлын оптик төлөв, астро-уур амьсгал, нарны цацрагийн спектр бүтэц, байгалийн гэрэлтүүлэг, агаарын бохирдлын оптик үзүүлэлтийн судалгаа зэрэг уламжлалт судалгааны чиглэлүүдийг хамрахаас гадна улам өргөжин тэлж дэлхийн гүний тогтоц, сейсмологи, газар хөдлөлт, ашигт малтмалын эрэл хайгуул зэрэг чиглэлийн өргөн хүрээтэй сургалт, судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэсэн нь Монгол улсад геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмрийг оруулсан билээ.

Зохиогч(ид): Т.Нарангарав, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Б.Даариймаа, Б.Түвшинжаргал, Г.Батсүх
"Улаанбаатар хотын аэрозолын оптик үзүүлэлтүүдийн судалгаа" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 32 (553), pp. 56-60, 2021-5-16

http://sas.num.edu.mn

Хураангуй

Агаар мандлын оптикийн хэмжилтийн Улаанбаатар станцад 2013 оны 9 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд олон улсын SKYNET сүлжээний Скайрадиометр багаж ашиглан хийсэн хэмжилтийн үр дүнгээр аэрозолын спектраль оптик зузаан (𝜏𝑎,𝜆) болон Ангстромын экспонент (α) –ийн утгыг тодорхойлж, тэдгээрийн жилийн явцыг судлаж, өөрчлөлт хувьслын зүй тогтлыг байгаль, цаг уур, нийгмийн хүчин зүйлстэй холбон тайлбарлах оролдлого хийлээ.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Б.Жавзандолгор, Н.Арвисбаатар
"Монголын батолит”-Ази тивийн асар том боржинлог чулуулгийн биет" Journal of Geological Issues (Геологийн асуудлууд), vol. №17(519), no. ISSN 2313 8408, pp. 158-163, 2019-12-1

DOIhttp://gimar.num.edu.mn/?page_id=888

Хураангуй

Гранитообразование представляет собой сложный эндогенный процесс, конечным результатом которого является формирования огромного объема пород кислого состава. Мировой опыт изучения гранитоидов показал, что найболее полно разнообразия их составов и условий образования проявлется в батолитах, в которых сосредоточен основной объем фанерозойских гранитоидов.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Ц.Баатарчулуун, Б.Жавзандолгор, Т.Нарангарав
"Улаанбаатар хотын агаарын бохирдлыг илэрхийлэгч зарим оптик параметрүүдийн жилийн явцын судалгаа (2015-2018)" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 28 (510), 2019, no. ISSN 2311-1097, pp. 56-61, 2019-5-31

http://dep.num.edu.mn/physics/

Хураангуй

Улаанбаатар хотод 2015-2018 онд хийгдсэн нарны шулуун цацрагийн болон альмункантратын хэмжилтийн өгөгдлөөр агаарын бохирдлыг илэрхийлэгч гол оптик параметрүүд болох аэрозолын спектраль оптик зузаан τ_(а,λ) болон аэрозолын хэмжээгээр түгэх түгэлтийг тодорхойлж, тэдгээрийн жилийн явцыг судлаж, өөрчлөлт хувьслын зүй тогтлыг байгаль, цаг уур, нийгмийн хүчин зүйлстэй холбон тайлбарлах оролдлого хийлээ.

Зохиогч(ид): Б.Даариймаа, Б.Жавзандолгор, Б.Бат, Ц.Баатарчулуун, Т.Нарангарав, Н.Арвисбаатар
"Газрын гадаргуугийн хэлбэр бүрэлдэхэд гранитын биетүүдийн оролцоо " МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 28 (510), 2019, no. ISSN 2311-1097, pp. 27-31, 2019-5-30

http://dep.num.edu.mn/physics/

Хураангуй

Гадаргуугийн эерэг хэлбэр үүсгэн, интрүзивийн царцсаны дараа агуулагч чулуулгийг нэвтлэх гранитын цулдалын хөөрөлтийн динамикийг судлав. Гранитын талсжилтын дараа түүгээр тогтсон томоохон биетүүд Архимедийн хүчний үйлчлэлээр дээшлэх хөдөлгөөнөө үргэлжлүүлэх болно. Тухайн хөдөлгөөний хурд интрүзийн оройн хэсгийн өсөлтөөр экспоненциал хуулиар буурах авч удаан хугацаагаар тэрээр хатуу урсацын хэмжээгээр үнэлэгдэх денудацийн хурдаас илүү хэвээр үлдэнэ. Үүгээр гранитын цулдал дээрх гадаргуугийн эерэг бүтцийн хэлбэрийн оршил тайлбарлагдах болно.

Зохиогч(ид): Б.Жавзандолгор, Б.Жу
"Солонгосын Хойг болон түүний зэргэлдээх газар нутгуудын Релейн долгионы дисперсийн анализ" МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик, vol. 26(490), no. 2311-1097, pp. 1-5, 2018-5-7

http://dep.num.edu.mn/physics/

Хураангуй

Энэхүү өгүүллээр Солонгосын хойг болон түүний ойр орчмын газар нутгууд болох Шар тэнгис, Япон тэнгисийн царцдас болон маантийн дээд хэсгийн хөндлөн долгионы хурдны 3 хэмжээст загварыг Релейн долгионы үндсэн давтамжийн дисперсийн анализаар тодорхойлох зорилго бүхий судалгааны ажлын анхдагч боловсруулалтын хэсгийг авч үзсэн болно. Солонгосын хойг болон түүний зэргэлдээх газар нутгуудын Релейн долгионы үндсэн давтамжийн группын хурдыг 5-180 сек үеийн утгуудад гаргаж авсан.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар