Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү өгүүлэлд Монгол Улсын зар сурталчилгаанд тавих хяналт болон уг хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлдэг зарим улс орны туршлагыг харьцуулан судалсан болно. Зар сурталчилгаанд тавих хяналтыг үнэлэхдээ зар сурталчилгаа нь хууль, журамд нийцэж буй эсэх, хяналт болон хэрэгжилтийн механизмын үр нөлөө, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, мөн ёс зүйн хэм хэмжээг баримталж буй байдлыг үндсэн шалгуур үзүүлэлт болгон авч үздэг. Тиймээс зар сурталчилгаанд хяналтыг сайн хэрэгжүүлдэг улсууд болох Их Британи, Австрали болон Европын холбооны улс болох Эстони, Азийн орны төлөөлөл болгож БНХАУ-г харьцуулан судлав.
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА сэдвээр өгүүлэл бичив
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ОЛОН УЛСАД ЗОХИЦУУЛАХ НЬ сэдвийн хүрээнд илтгэл тависан
Техник, технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүн төрөлхтөн цахим орчныг өдөр тутмын амьдралдаа түгээмэл хэрэглэж олон төрлийн мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг ямар нэг шүүлтүүргүйгээр хүлээн авах нөхцөл бүрдсэн. Үүнээс үүдэн мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг олон төрлийн арга, хэлбэрээр хүмүүст хүргэх болсны нэг нь цахим орчин дахь нөлөөлөл бүхий хувь хүн, хэсэг бүлэг хүмүүсийн аливаа мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор бэлтгэж, түгээх, олон нийтийн үзэл санаанд нөлөөлөх нь хэвийн үзэгдэл болсон. Зар сурталчилгаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны сайн талыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх, мэдээлэх зорилготой арга хэлбэр боловч нөгөө талаар цахим орчин дахь хууль бус, зүй бус зар сурталчилгааг хэрхэн зохицуулах нь улс орон бүрд харилцан адилгүй байна. Монгол Улсад сонгуулийн үеэр улс төрийн зар сурталчилгааг өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмаар холбогдох харилцааг зохицуулж байна. Үүнтэй холбоотой улс төрийн зар сурталчилгааг цахим орчинд зохицуулж буй байдал, зохицуулалтын онцлог, чиг хандлагыг судалж, өөрийн орны зохицуулалтыг хэрхэн сайжруулах талаарх саналыг уншигчдад хүргэж байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн залуу багш нарын ЭШ их семинарт илтгэл хэлэлцүүлэв
Дижитал шилжилтийн хүрээнд цахим орчинд эрх зүйн мэдээллийг олж авах, танилцах боломжийг өргөн хүрээнд, хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх арга замууд улам хөгжсөөр байгаа билээ. Тиймээс энэхүү өгүүлэлд Монгол Улсын эрх зүйн мэдээллийн нэгдсэн системтэй холбоотой үүсэж буй эрх зүйн асуудлуудыг тодорхойлж, бусад улс орнуудын эрх зүйн мэдээллийн системийн онцлогийг судлах замаар мэдээллийн системийн ач холбогдлыг тайлбарлан дүгнэлт хийж, үүсэж буй асуудлыг шийдвэрлэх саналыг дэвшүүлсэн болно.
Дэлхий дээр оршин тогтнож буй улс орнууд англи-саксоны эрх зүйн тогтолцоо, ром-германы эрх зүйн тогтолцоо, социалист эрх зүйн тогтолцоо, мусульманы эрх зүйд хамаарч байна. Харин тухайн улсын өвөрмөц онцлогоос шалтгаалан зарим орон хосолсон холимог эрх зүйн тогтолцоонд шилжиж байгааг эрдэмтэн, судлаачид онцолдог. Эрх зүйн ямар тогтолцоонд хамаарч байгаагаас шалтгаалан улс орон бүр өөрийн орны эрх зүйн тогтолцооны онцлогийг агуулж байдаг. Үүнээс үүдэн эрх зүйн тогтолцооны талаарх эрдэмтдийн үзэл баримтлал болон эрх зүйн тогтолцооны дэлхий нийтийн загвар, гадаад орнуудын эрх зүйн тогтолцоог харьцуулан судалж үзэхийг зорилго болгов.
Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2022 оны 02 дугаар улиралд хэвлэгдэхээр болсон өгүүлэл.
Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2022 оны 02 дугаар улиралд хэвлэгдэхээр болсон өгүүлэл