Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээл нь ГМС-ЗТС ба түүний хэрэглээ гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт ГМС-ийн танилцуулга, бодит ертөнц ба түүний дүрслэл, газарзүйн мэдээллийн дүрслэл, орон зайн өгөгдлийг зохион байгуулах, цаг хугацааны хэмжээс, өгөгдөл боловсруулах систем, орон зайн өгөгдөл боловсруулалтын үе шатууд, мэдээллийн санг удирдах систем, мета өгөгдөл, байрлал тодорхойлолт ба зураг дээр буулгалт, өгөгдлийн чанар, орон зайн лавлагаа, газрын зураг дээрх байрлалын алдааг тодорхойлох, хиймэл дагуулд суурилсан байрлал тогтоох систем гэсэн агуулгаар орно. Удаах хэсэг нь ГМС-ЗТС-ийн хэрэглээ, байр зүйн зураг, орон зайн дүрслэл, шинж чанар, мета мэдээ, газрын зураг боловсруулалт, хиймэл дагуулын мэдээ боловсруулалт гэсэн агуулгатай.
Тус хичээлийн зорилго нь газарзүйн мэдээллийн систем (ГМС) болон зайнаас тандан судлалын (ЗТС) үндсэн ойлголтуудын талаар лекцийн хичээлээр мэдлэг олгох, тэдгээрийн хүрээлэн буй орчны судалгаан дахь хэрэглээг лабораторийн хичээлээр сургаж, хэрэглээний чадварыг эзэмшүүлэх зорилготой. Уг хичээлийг судалснаар суралцагч судалгааны үр дүнг ашиглан газрын зураг боловсруулах чадварыг эзэмшинэ.