МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: The land degradation pattern, key region identification, and regulation and control strategy in Mongolia
Бүртгэлийн дугаар: P2018-3606
Санхүүжүүлэгч: Asia Research Center
Мөнгөн дүн: 19.0 сая ₮
Хугацаа: 2018.12.31 - 2020.12.30
Захиалагч: Монгол улсын их сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

7.1. Төслийн үндэслэл, ач холбогдол 1. Үндсэн өгөгдөл ба аргазүй. Энэхүү судалгаа нь зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн технологи дээр үндэслэн газрын бүрхэвчийн өөрчлөлт, доройтлын өндөр нарийвчлал бүхий урт хугацааны мониторинг, гангийн мониторинг, газрын доройтлын голлох бүс нутгуудыг тодорхойлж, шинжлэх ухааны ахисан түвшний өгөгдлийн санг бүрдүүлэн, Монгол орны газрын доройтлын орон зайн хэв шинж, үйл явцыг бодитоор тайлбарлана. 2. Практик хэрэглээний шаардлагуудыг хангах нь. Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хүрээнд уг судалгаа нь газрын доройтлын голлох бүс нутгуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, газрын доройтлыг үүсгэгч хүчин зүйлүүдийг илрүүлэн Монгол орон дахь газрын доройтлыг бууруулах, газрын доройтлын эсрэг авах арга хэмжээг санал болгож, БНХАУ – ОХУ - Монгол эдийн засгийн коридор болон Монгол орон дахь 3. Олон улсын хамтын ажиллагааны бүсийн загвар болох нь. Уг судалгаа нь Хятад – Монголын урт хугацааны хамтын ажиллагаа, Бүс ба Зам санаачилга болон БНХАУ-Монгол-Оросын эдийн засгийн коридорын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүс нутгийн шинжлэх ухааны асуудлуудыг шийдэх олон үндэстний, үр ашигтай хамтын ажиллагааны загварыг бий болгон, Нэг бүс Нэг замын Олон Улсын Эрдэмтдийн Холбоог байгуулах, түүний үйл ажиллагааг бэхжүүлэх, Бүс ба Замын хүрээнд шинжлэх ухааны хамтын ажиллагааг бий болгоно.

Abstract

7.1. Project rationale, Merits and importance of the project 1. Breakthrough in basic data and methods. Based on remote sensing data and geographic information technology, this research implements high-precision, long-term sequence of land cover change and degradation monitoring, drought monitoring and identification of key areas of land degradation, and provides advanced scientific data foundations and technical means guarantee for objectively describing spatial-temporal patterns and processes of land degradation in Mongolia. 2. Solve practical application requirements. Driven by the goal of zero growth of land degradation of SDGs, this research identifies the key areas of land degradation scientificly, and finds the driving force affecting land degradation, so as to propose corresponding regulatory countermeasures to suppress the situation of land degradation in Mongolia, and provide decision support for ecological risk prevention and control related to land degradation in Mongolia and China-Mongolia-Russia Economic Corridor. 3. Regional model of international cooperation. This research will rely on the long-term China-Mongolia cooperation foundation and talent advantage, under the framework of the Belt and Road Initiative and the sustainable development of the China-Mongolia-Russia Economic Corridor, provide an efficient multinational cooperation model for the resolution of regional scientific issues, develop and strengthen International Scientists Union of One Belt and One Road, and make a typical demonstration for the scientific cooperation around the Belt and Road.

Түлхүүр үгс:
цөлжилт
Монгол
Газрын-доройтол
хээржих-үйл-явц
зохицуулалт-ба-хяналтын-судалгаа
Англи нэр: Development of integrated water resource management at city level using City blueprint approach
Бүртгэлийн дугаар: P2018-3594
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 15.0 сая ₮
Хугацаа: 2018.12.31 - 2019.12.30
Захиалагч: Монгол улсын их сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

НҮБ-ын Мянганы дээд хэмжээний уулзалтаар 2000 оны 9 дүгээр сард “Мянганы тунхаглал” баримт бичгийг баталсан. Энэхүү баримт бичигт 2015 он хүртэлх хугацаанд шийдвэрлэвэл зохих ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг багцлан 8 зорилго, 18 зорилтын 48 шалгуур үзүүлэлттэйгээр дэвшүүлэн баталсан билээ. Дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн нийтлэг болон өвөрмөц онцлогийг харгалзан үзэх шаардлагад нийцүүлэн Мянганы хөгжлийн дээрх зорилтуудыг өргөжүүлж, эдүгээ 8 зорилго, 21 зорилт, 60 шалгуур үзүүлэлттэйгээр баталж, 2008 оны 1 дүгээр сарын 15-аас эхлэн мөрдүүлж байна. Мөн үүний үргэлжлэл болж 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 17 зорилго, 169 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ)-ыг баталж, 2016 оны 1 сарын 1-ээс албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Эдгээр дэлхий нийтийг хамарсан бодлогод усны нөөц, ус хангамж, ариун цэврийн байгууламжийн асуудлууд байсаар байгаа нь устай холбогдолтой асуудлуудыг чухалд тооцох шаардлагатайг харуулж байна. Хотын усны хөх ул мөрийг тогтоох аргачлалыг 2018 оны 4-р сарын байдлаар дэлхийн 37 улсын 70 хотод ашигласан байна. Гэвч эдгээрийн дотор Ази тивийн хотууд ердөө 16% буюу 11 хотод тус аргачлалын дагуу үнэлгээ хийгдсэн ба Улаанбаатар хот үүнд хараахан багтаагүй байна. Иймээс хотын усны хөх ул мөрийг тооцох нь Монгол улсад төдийгүй Азийн улсуудад шинэлэг ойлголт болж байна.  Улаанбаатар хотод 2017 оны эцсийн байдлаар 1,462,973 буюу улсын нийт хүн амын 46% оршин сууж байна (СМНС, Монгол улсын хүн амын тоо, 2018). Хот суурин газрын хүн амын төвлөрөл хурдацтай өсөн нэмэгдэж байгаа хэдий ч уг үйл явц нь ихэнхдээ хот төлөвлөлт, хөгжлөөс гадуур явагдаж байгаа учраас хотын усны нөөц, түүний ашиглалт, ус хангамж, ариун цэврийн байгууламж, бохир ус дахин ашиглалт болон бохир ус цэвэрлэгээ зэргийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай. Улаанбаатар хотын цэвэр, бохир усны асуудлыг хариуцах гол байгууллага болох Ус сувгийн удирдах газар 1959 онд байгуулагдаж түүнээс хойш одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. УСУГ Туул голын сав газрын дагуу байрлах 7 цэвэр усны эх үүсвэрийн нийт 171 гүний худгаас хоногт 150-160 мянган м3 цэвэр ус олзворлон, 160-170 мянган м3 бохир усыг татан зайлуулж байна (УСУГ, 2018). 1964 онд Төв цэвэрлэх байгууламж механик цэвэрлэгээ хийсэн бохир усыг хөрсөнд шүүрүүлэн шингээж үйл ажиллагаатайгаар анх ажиллаж эхэлжээ. Түүнчлэн хүн амын усны хэрэглээг хянах, багасгах зорилгоор усны тоолууржуулалтын ажил эхэлсэн байна. 1995 онд Монгол улсын засгийн газрын “Хэрэглэгчдэд түгээх эрчим хүч, усыг тоолуураар хэмжиж тооцох” тухай 67-р тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 184-р тушаал батлагдсан гарснаар ус хангамжийн салбарт тоолууржилтыг эрчимтэй нэмэгдүүлэх үндэс суурь тавигдсан байна (БОАЖЯ, 2017). Ийнхүү хүн амыг цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбох ажил явагдаж эхэлжээ. Энэ бүгдийг судлахын ач холбогдол нь Монгол улсад буй хот суурин газруудын усны нөөц, хэрэглээ, ашиглалт зэрэг асуудлыг усны чанар, хангамж, бохир ус зайлуулах систем, шугам хоолой, уур амьсгал, үерийн эрсдэл гэх мэт хүчин зүйлстэй холбон үнэлэхээс гадна нийгэм, эдийн засаг, улс төрийн нөлөөллийг хамруулан хотын усны менежмент одоогийн байдлаар ямар түвшинд буй, усны салбар дахь анхаарал хандуулах ёстой асуудлуудыг тодруулах, тэдгээрт шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт өгөх нь цаашид шийдвэр гаргалтын үндэс болно. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодит нөхцөл байдал нэгэнт бүрдсэн. Үүнд Монгол улсад хүн амын суурьшил, аж үйлдвэрийн төвлөрөл сүүлийн тавиад жилд эрчимжиж, усны хэрэглээ-ашиглалт мөн тэр хэмжээгээр нэмэгдэн, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлөх явдал ихсэж, усны горим алдагдах, нөөц хомсдох, бохирдох зэрэг доройтлын үзэгдэл ажиглагдаж байгаагаас гадна хотын хөх ул мөрийн (ХХУМ)-ийн аргачлалаар хот суурин газрын УННМ-ийн тогтолцоог дэлхийн бусад улс оронд амжилттай хэрэгжүүлсэн жишээ нэлээдгүй байна.

Abstract

Cities are concentrated centers of production, consumption, and waste disposal that drive land change and a host of global health and environmental challenges such as climate change, hazards, human health, sanitation, urbanization, and water use and water scarcity. Therefore, there is a requirement to assess those challenges in the city level. The City Blueprint Approach which was developed by Kiwa Water Research Watercycle Institute, The Netherlands is a diagnosis tool for urban water management and consists of three complementary frameworks. The main challenges of cities are assessed with the Trends and Pressures Framework (TPF). How cities are managing their water cycle is done with the City Blueprint Framework (CBF). Where cities can improve their water, governance is done with the Governance Capacity Framework (GCF). Currently (April 2018) more than 70 municipalities in more than 37 countries which most of them are developed countries, have been assessed with the City Blueprint Approach. In 2018, water management of Ulaanbaatar city, the capital of Mongolia was assessed. We identified most challenges faced Ulaanbaatar city at water sector that were economic pressure, wastewater treatment, energy recovering, storm water separation, policy instruments, statutory compliance and community involvement, etc. Moreover; Blue City Index (BCI) has calculated among this research. BCI of Ulaanbaatar is 2.1 which means Ulaanbaatar is “Wasteful city”. Preliminary result shows that wastewater treatment in Ulaanbaatar is poorly covered, often, only primary and a small portion of secondary wastewater treatment is applied, leading to large-scale pollution; solid waste production is high, and waste is almost completely dumped in landfills.

Түлхүүр үгс:
усны-нөөц
усны-менежмент
хотын-хөх-ул-мөр
ус-ашиглалт
Улаанбаатар
Англи нэр: Study on land use / cover change and its environmental effects along the Mongolia part of the China-Mongolia-Russia Economic Corridor
Бүртгэлийн дугаар: P2017-2396
Санхүүжүүлэгч: National University of Mongolia
Мөнгөн дүн: 29.0 сая ₮
Хугацаа: 2017.05.14 - 2018.04.15
Захиалагч: МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

БНХАУ-МУ-ОХУ хооронд эдийн засгийн хөгжлийн бүсийг хөгжүүлэхээр хамтран тохиролцсон бөгөөд үүний үндэс нь шинэ технологи, байгалийн баялаг, хөдөлмөрлөх хүч байхаар ЗГ хоорондын гэрээнд дурдсан. Үүн дотроос эдийн засгийг хөгжүүлэхийн тулд байгалийн нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлж, түүнд нөлөөлж болох эерэг ба сөрөг нөлөөллийг урьдчилан тооцохын чухалыг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд дээрх хамтын ажиллагааны өчүүхэн хэсэг болох газрын бүрхэвч, газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, түүнд суурилсан цаашид гүйцэтгэх томоохон төслүүдийн суурийг бүрдүлэхээр энэхүү төслийн саналыг дэвшүлж байна. Дэлгэрэнгүйг хавсралт файлаас үзнэ үү.

Abstract

Research project background: (1) " The China-Mongolia-Russia Economic Corridor " is the first economic corridor which launched the official multilateral cooperation plan under the framework of "the Belt and Road". The cooperation has a supporting significance for the construction of "the Belt and Road". (2) The land use/cover pattern and changes along the Mongolia part of the China-Mongolia-Russia Economic Corridor can provide the fundamental environment background information for road selection, infrastructure buidling, railway construction et al in the region. (3) More sustainable development decision support information are needed for the land use/cover’s environemntal effect in the Mongolia part of the China-Mongolia-Russia Economic Corridor. Objectives: (1) Obtain the land use/cover patterns and changes along the Mongolia part of the China-Mongolia-Russia Economic Corridor. (2) Grasping the impact of land use/cover change on water resources and water environment, soil, grassland and so on. (3) Providing the regional decision-support suggestions for "the Belt and Road" construction and regional sustainable development. Research contents: (1) Based on the multisource and multiscale remote sensing images, carried out the land use/cover interpretation using medium and high resolution (30 m, ETM+) and high resolution (4 m, GF-1). (2) Research on data integration, assimilation and data scale transformation of land use/cover interpretation data and field survey information about water and soil environment. (3) Based on a variety of models, analyze the change information of the regional water environmental, soil environment, grass yield variations. (4) disclose the regional sustainable development decision support information, i.e, regional water resources/enviornment protection, soil degradation risk evaluation, and livestock balance recommendations. Innovation: (1) Multiscale data fusion and scale transformation from multi resolution remote sensing image to field investgation. (2) Promote the development of models of regional water resources and environment, soil environment, grass production, etc.. (3) Taking into account the dual effects of nature and humanity, propose the sustainable development suggestions on water, soil, grass, etc..

Түлхүүр үгс:
Хүрээлэн-буй-орчин
газрын-бүрхэвч
газар-ашиглалт
Англи нэр: Digital database development of wetlands in Mongolia and its recognition technology by satellite image
Бүртгэлийн дугаар: P2017-2338
Санхүүжүүлэгч: Шинжлэх ухаан, технологийн сан
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2016.08.31 - 2017.12.30
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Монгол орны хэмжээний ус намгархаг газрын тоон мэдээллийн санг үүсгэж, түүнийг LandSat хиймэл дагуулын мэдээгээр шинэчлэх, өндөр нарийвчлалтай тогтоох технологийн боломжийг судлах Дэлхий нийт болон Монгол орны хувьд усны нөөцийн асуудал чухалд тооцогдож буй өнөө цагт энэхүү судалгааг гүйцэтгэх нь цаашид хэрэгжүүлэх нарийвчилсан судалгааны үндсэн суурь мэдээллийг боловсруулна. Хиймэл дагуулын мэдээг ашиглан газрын бүрхэвчийн ангиллыг гарган авч болох бөгөөд түүнээсээ уламжлан ус намгархаг газрыг түүний гэрэл ойлгох физик шинж чанар дээр үндэслэн тодорхойлох боломжтой ба түүнийгээ хээрийн судалгаагаар баталгаажуулна. Энэ бүгдийг судлахын ач холбогдол нь Монгол Улсын байгаль орчны салбарт баримталж буй улсын хэмжээний усны нөөцийн нэгдсэн тооллого гаргах, барилга байгууламж барих тохиромжтой газрыг тодорхойлох, Усны тухай хуулийн 22-р зүйлд дурдсан усны нөөцийг хамгаалахад шаардлагатай орон зайн цар хүрээг тогтоох гэх мэт эрдэм шинжилгээ болон уул уурхай, аж ахуйн чиглэлийн судалгаа, шийдвэр гаргалтын үндэс суурь болно. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодит нөхцөл байдал нэгэнт бүрдсэн. Үүнд Монгол орны 1:100000 масштабтай байр зүйн зургаас гол мөрөн, нуур тойром, мөстөл, рашаан, булаг, худаг, ус судлалын харуул ба мэдээ гэх мэт 7 төрлийн усан объектын тоон мэдээллийн санг энэхүү төслийг гүйцэтгэгч 2008-2010 онуудад үүсгэж, БОНХАЖЯ-д хүлээлгэн өгсний зэрэгцээ орон зайн янз бүрийн нягтралтай зайнаас тандан судлалын мэдээ, түүнийг боловсруулах онолын болон практикийн арга, мэдээг боловсруулах техник төхөөрөмж багтахаас гадна дэлхийн бусад улс оронд амжилттай хэрэгжүүлсэн жишээ нэлээдгүй байна.

Abstract

Digital database of wetlands in Mongolia will be developed, and its recognition technology by LandSat satellite image will be tested. aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Түлхүүр үгс:
Ус-намгархаг-газар
мэдээллийн-сан
хиймэл-дагуулын-мэдээ
Англи нэр: MJEED - Functional materials based on Mongolian natural minerals for environmental engineering, cementitious and flotation processes
Бүртгэлийн дугаар: P2016-1287
Санхүүжүүлэгч: Japan International Cooperation Agency - JICA
Мөнгөн дүн: 8.0 сая ₮
Хугацаа: 2015.04.02 - 2022.12.29
Захиалагч: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Монгол орны эрдэс материалд тулгуурласан хүрээлэн буй орчны инженерчлэл, цемент бэхжүүлэгч, хөвүүлэн баяжуулагчийн судалгаа Дэд сэдэв: - Бохир ус цэвэршүүлэх технологи-материал - Хатуу хог хаягдлыг боловсруулах технологи - Агаарын бохирдлыг бууруулах технологи-материал - Хөрс нөхөн сэргээх технологи-материал - Цемент бэхжүүлэх технологи-материал - Хөвүүлэн баяжуулагчийн технологи-материал

Abstract

In the Advanced Materials Research, the name given to this research area is “Functional materials based on Mongolian natural minerals for environmental engineering, cementitious and flotation processes”. Under the research area, application of the advanced materials research has been divided into three groups, namely Environmental engineering, Cement additives and Flotation surfactants. Environmental engineering group will be implemented by four different environmental area, including soil, water, air and solid waste.

Түлхүүр үгс:
хүрээлэн-буй-орчны-инженерчлэл
цемент-бэхжүүлэгч
хөвүүлэн-баяжуулагч
Англи нэр: Suitability assessment for water harvesting sites - continue
Бүртгэлийн дугаар: P2016-1105
Санхүүжүүлэгч:
Мөнгөн дүн: 10.0 сая ₮
Хугацаа: 2016.06.02 - 2017.04.29
Захиалагч: Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Төслийн чиглэл: Монгол Улсын ЗГ-ын 2015 оны 368 тогтоолоор баталсан ШУТ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтын дагуу хүрээлэн буй орчны тэргүүлэх чиглэл, үүн дотроо уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи болон усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын технологид хамаарна. Хүрээлэн буй орчин судлал, ус судлал, уур амьсгал, газарзүй, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем гэсэн салбаруудыг дамнасан, цогц шинжтэй, хэрэглээний судалгааны төсөл Зорилго: Монгол орны газар нутагт байгаль орчныг хамгаалах, зэрлэг ан амьтад, мал аж ахуй, өрхийн газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээг усаар хангах зорилгоор хөв цөөрөм байгуулах тохиромжтой газрыг тодорхойлж, түүнийгээ хээрийн судалгаагаар баталгаажуулахад судалгааны зорилго оршино. Хугацаа: 2016 оны 5-р сарын 1-ээс 2017 оны 5-р сарын 1, нийт 1 жил Саналын огноо: 2016 оны 3-р сарын 15 Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль Гүйцэтгэгч: ХШУИС, доктор О.Алтансүх, 91993096, altansukh@seas.num.edu.mn Хамтрагч байгууллага: “ИнжГеоТех” ХХК, “Байгаль орчин консалтинг” ХХК

Abstract

Project field: According to the list for the core technologies and the leading fields of the science and technology, approved by 368th decree of the Government of Mongolia in 2015, this research proposal is fitted the technology of the water resource protection, consumption and the technology of the climate-change adaptation in the leading field of environment. The proposal is the applied, complex and interdisciplinary research, which covers environmental science, hydrology, climate, geography, remote sensing and geographic information system. Objective: The objective of the research is to determine suitably locations for water harvesting sites for water consumption of environmental protection, wildlife, husbandry, agriculture, industry and services in Mongolian territory. Duration: 1st May, 2016 to 1st May, 2017, in total 1 year Proposed date: 15th March, 2016 Funding organization: National University of Mongolia Performer: SEAS, PhD O.Altansukh, 91993096, altansukh@seas.num.edu.mn Collaboration organizations: “InjGeoTech” LLC, “Environmental consulting” LLC

Англи нэр: Suitability assessment for water harvesting sites
Бүртгэлийн дугаар: P2016-1084
Санхүүжүүлэгч:
Мөнгөн дүн: 0.8 сая ₮
Хугацаа: 2015.05.31 - 2016.08.31
Захиалагч: Газрын Харилцаа, Геодези, Зураг Зүйн Газар, ИнжГеоТех ХХК
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Төслийн чиглэл: Монгол Улсын ЗГ-ын 2015 оны 368 тогтоолоор баталсан ШУТ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтын дагуу хүрээлэн буй орчны тэргүүлэх чиглэл, үүн дотроо уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи болон усны нөөцийн хамгаалалт, ашиглалтын технологид хамаарна. Хүрээлэн буй орчин судлал, ус судлал, уур амьсгал, газарзүй, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем гэсэн салбаруудыг дамнасан, цогц шинжтэй, хэрэглээний судалгааны төсөл Зорилго: Монгол орны хэмжээнд хөв, цөөрөм байгуулах тохиромжтой газрын үнэлгээ хийх үндсэн зорилготой. Хугацаа: 2015 оны 5-р сарын 1-ээс 2016 оны 5-р сарын 1, нийт 1 жил Санхүүжүүлэгч: "ИнжГеоТех" ХХК Гүйцэтгэгч: ХШУИС, доктор О.Алтансүх, 91993096, altansukh@seas.num.edu.mn Хамтрагч байгууллага: “ИнжГеоТех” ХХК, “Байгаль орчин консалтинг” ХХК

Abstract

Project field: According to the list for the core technologies and the leading fields of the science and technology, approved by 368th decree of the Government of Mongolia in 2015, this research proposal is fitted the technology of the water resource protection, consumption and the technology of the climate-change adaptation in the leading field of environment. The proposal is the applied, complex and interdisciplinary research, which covers environmental science, hydrology, climate, geography, remote sensing and geographic information system. Objective: The objective of the research is to determine suitably locations for water harvesting sites in Mongolian territory. Duration: 1st May, 2015 to 1st May, 2016, in total 1 year Funding organization: "IngGeoTech" LLC Performer: SEAS, PhD O.Altansukh, 91993096, altansukh@seas.num.edu.mn Collabration organizations: “InjGeoTech” LLC, “Environmental consulting” LLC

Англи нэр: Fourth advanced training on environmental auditing
Бүртгэлийн дугаар: P2016-1082
Санхүүжүүлэгч:
Мөнгөн дүн: 0.0 сая ₮
Хугацаа: 2015.10.15 - 2015.10.29
Захиалагч: Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Үйлдвэржилт, хотжилт эрчимжиж байгаатай уялдан хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, хог хаягдлын асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед байгалийн нөөц баялгийг ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны аудитыг тогтмол хугацаанд явуулж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх дүгнэлт, зөвлөмжийг өгөх мэргэжлийн аудиторуудыг бэлтгэх шаардлага зүй ёсоор урган гараад байна. Үүнтэй уялдуулан, БОНХЯ-наас 2013 онд гарсан “Байгаль орчны аудит хийх эрх олгох журам”-ын 4.1 заалтыг үндэслэн МУИС байгаль орчны аудитор бэлтгэх 15 хоногийн албан бус, 4 дэх удаагийн сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 16-аас 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын агуулгад өөрийн орны болон олон улсын байгаль орчны гүйцэтгэлийн аудитын туршлага, Монгол Улсад тус аудитыг хөгжүүлэх боломж, аудитын үе шатууд, тайлан зөвлөмж боловсруулалт зэрэг БО-ны аудитын бүхий л сэдвийг багтаасан. Тус сургалтыг амжилттай дүүргэснээр байгаль орчны аудитор болох эрх нээгдэх юм. Сургалт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн байранд явагдлаа. Энэ сургалт нь байгаль орчны эрхзүй, экологи, байгаль хамгааллын технологи чиглэлийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай хүмүүст байгаль орчны аудитын гүнзгий шатны мэдлэг, ур чадвар олгох замаар байгаль орчны аудитор бэлтгэж, өөрийн орны боловсон хүчний нөөц, чадавхыг бэхжүүлэх, улмаар байгаль орчны аудитыг хөгжүүлэх ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хангах зорилготой. Сургалт нийт ажлын 15 өдөр үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд нийт 160 цагийн хичээл заасан. Нийт 160 цагийн хичээл заагдсанаас 78 цагийг МУИС, 13 цагийг БОНХАЖЯ, 13 цагийг БОАХ, ДБХС, ҮАХ гэх мэт ТББ, 4,6 цагийг ҮАГ, ШУА гэх мэт бусад төрийн байгууллагын мэргэжилтнүүд тус тус заасан байна.

Abstract

In recent years when intensifying industrialization and urbanization it is logical to arise a necessity to prepare professional environmental auditors who will conduct the environmental audit on a natural resource based economic entities and organizations periodically, and can help them to mitigate negative impacts on environment from their production, and to give them advises to prevent them from possible risks. In relation with this necessity, in 2013 the MEGD has issued a “Regulation on licensing environmental audit”. Based on the clause 4.1 of the regulation, from 16-30 of October, NUM successfully organized fourth advanced training of the professional Environmental Auditors under the auspices of the Ministry of Environment and Green Development of Mongolia. In the training, contents included all aspects of Environmental Audit such as the experience of the Environmental Performance Audit, the stages of audit, the possibility to develop Environmental Audit in Mongolia, and reporting the results of audit and developing of recommendation. The course’s aim is to qualify graduates to work as professional Environmental Auditors, and as certified Environmental Audit Team members.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар