Бидний тухай
Багш ажилтан
Монгол Улсын 1992 оны үндсэн хууль нь манай улсын анхны ардчилсан үзэл баримтлал бүхий хууль болохыг үндэсний болон олон улсын эрдэмтэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Уг үндсэн хуулийн өөрийн үүргээ хэлбэрэлтгүйгээр гүйцэтгэж буй боловч түүний зарим үзэл санааг тодруулах хэрэгцээ шаардлага байгаа тухай сүүлийн жилүүдэд идэвхтэйгээр нийгмийн бүхий л түвшинд хэлэлцэх болов. Улмаар 1992 оны үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй, эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд яригдаж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж Улсын Их Хуралд ирүүлж байсныг үе үеийн Улсын Их Хурал анхааралдаа авч 2011, 2012, 2015 онуудад Улсын Их Хурлын зарим гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж байв. Тэгвэл анх үндсэн хууль батлагдсанаас 30 орчим жилийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Их Хурал 1992 оны үндсэн хуульдаа томоохон хэмжээний нэмэлт, өөрчлөлтийг оруулан түүний баталж, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулснаар сая нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт монгол улсын үндсэн хуулийннийт зүйлийн 27 хувийн эзэлж буй нь түүний хэмжээ хэр өргөн болохыг илтгэхийн дээр саахь нэмэлт, өөрчлөлт бүрийн агуулгыг тодруулан үзвэл түүний цар хүрээ хэр өргөн болохыг ойлгох болно. Судлаачийн хувьд энэхүү өгүүллээр 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад холбогдох асуудлыг тоймлон авч үзэхийг зорилоо. Ингэхдээ дан ганц хүчин төгөлдөр үйлчилж буй буюу нэмэлт, өөрчлөлт болон албажсан (defacto) зохицуулалтын агуулгыг авч үзэх болно.
Засаг захиргааны шинэтгэл хэмээх энэ үг алга урвахын завсарт хийгддэг хялбар ажил огт биш юм. Угтаа энэ ойлголтын цаана Монгол Улсын түүх, үндэсний аюулгүй байдал шууд холбогдох учир ийнхүү хэлж байна. Түүх сөхвөл бид сүүлийн 2000 орчим жилд олон томоохон засаг захиргааны шинэтгэлийг хийсэн. Гэвч энэ бүх шинэтгэл угтаа Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд уялдаатай явж ирсэн. Монгол Улс дэлхийн бөмбөрцгийн томоохон хоёр улсаар хүрээлэгдэн оршдог газар зүйн онцлогтой тул Улсаа удирдах зохион байгуулалт энэхүү хүчин зүйлд тулгуурладаг болохыг бидний түүх бэлхнээ хэлж өгч байна. Чухамдаа энэ ч үүднээс Үндсэн хуулийн эхэнд Монгол Улс Засаг захиргааны хувьд нэгдмэл байх зарчмыг тунхагласан. Иймд манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болон хот, тосгоны эрх зүйн харилцаа дээрх түүхэн уламжлалд тулгуурлан хөгжиж ирсэн. Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сүүлийн хорь орчим жилийн хугацаанд судлагдаж, нийгмийн бүхий л түвшний зөвшилцлийг хангаж үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн нэгэн чухал хэсэг монгол улсын засаг захиргааны эрх зүйн шинэтгэлийн суурийг бүрдүүлж байна. Энэхүү өгүүллээр 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад холбогдох асуудлыг тоймлон авч үзэж цаашид энэхүү нэмэлт, өөрчлөлтөөс үүдэн цаашид монгол улсад засаг захиргааны шинэтгэл хийх суурь асуудлыг судлан авч үзэхийг зорилоо.
Монгол Улсын Дээд шүүхийн чиг үүрэг, хууль тайлбарлах онолын болон практик үр дагаварыг харьцуулан судалсан болно.
Эрх зүйн хэм хэмжээний хяналт нь үндсэн хуулийн хяналтын хэлбэрийн голлох нэгэн хэлбэр юм. Эрх зүйн хэм хэмжээний хяналтын анхдагч үүсэл нь Австрийн хуульч Ханс Келзений эрх зүйн цэвэр онол болон хуулийн шүүхийн хяналт бий болсон цагаас эхлэн эрх зүйн хэм хэмжээний шатлалын онолд үндэслэн Үндсэн хууль нь бүх хэм хэмжээний оргилд байж түүнд бусад эрх зүйн хэм хэмжээ нийцсэн байх гэх үзэл баримтлалаас үүдэлтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиг үүрэг бүхий үндсэн хуулийн цэц нь анх байгуулагдсан цагаас эдүгээг эрх зүйн хэм хэмжээний хяналтыг хэрэгжүүлж байна. Эдгээр эрх зүйн хэм хэмжээний хяналтын хүрээнд хэм хэмжээг орхигдуулсан буюу негатив хяналтыг хэрэгжүүлж буй асуудал нь өөрийн өвөрмөц онцлогтой хэрэгжиж байна. Үндсэн хуулийн цэцийн практикт энэхүү хяналтын төрөл нэгэнт өөрийн байр суурийг эзэлсэн бөгөөд хэдийгээр хуулиар шууд тогтоогоогүй боловч цэц өөрийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны практикт дээрх хяналтын төрлийг бий болгосон. Иймд энэхүү өгүүллээр дамжуулан дэлхий дахинд үндсэн хуулийн шүүхээс хэрэгжүүлж буй эрх зүйн хэм хэмжээг орхигдуулсан буюу негатив хяналтыг хэрхэн хэрэгжүүлж буй болон монгол улс дах уг хяналтыг практикийг судалж цаашид энэ хүрээнд тулгамдаж буй асуудлыг хөндөж гаргахыг зорилоо.
The technology innovation impacts on the nomadic lifestyle A Rise of Computational law in Mongolia Demands and new skill of the future lawyer The Mongolian legal education and combination of technology innovation Conclusion
In 1992, the constitution of Mongolia has been adopts a new institution of municipal government. Since, adoption of the constitution there are still have a many issues which is less developed until now. One of the main problematic issue is local economics and mainly relations of local property. Article 58.1 of the Constitution stated ‘Aimag, capital city, Soum and district are administrative territorial and socio-economic complex with their specifically assigned functions and the governance‘. In Last two decades municipal governments of Mongolia did not well developes economical autonomy. This article focuses and studies on the main instruments of local governments economical issues such as local budget and local property. Nevertheless, this article does not studies on all the areas of local economical issues. For that reason, frame of this article limited by the local budget, local property rights and their practical activities. Article focuses on the current problems of local property relations, in the end, I express my own ideas of possible improvements of local property. [KEY WORDS] Local property, municipal government, right of economic, subject of economic and social, legal entities of public law, local development fund, local budget.
Орон нутгийн өмчийн харилцаанд тулгамдаж буй асуудал, орон нутгийн өмч, орон нутгийн хөгжлийн сангийн хүрээнд тулгамдаж буй асуудал түүнийг боловсронгуй болгох арга замыг судалсан.
Орон нутгийн өмчийн харилцаанд тулгамдаж буй асуудал, орон нутгийн өмч, орон нутгийн хөгжлийн сангийн хүрээнд тулгамдаж буй асуудал түүнийг боловсронгуй болгох арга замыг судалсан.