МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI300
Багц цаг: 2

Товч агуулга

Агуулгын хувьд гэвэл, шашны социологийн судлах зүйл, судлах аргууд, шашин судлал зэрэг бусад шинжлэх ухаанаас ялгагдах гол ялгаа, шашны социологийн хөгжил, шашны байгууллагуудын социологийн анализ, нийгмийн бусад институцуудтэй болоод нийгэмтэй бүхэлдээ шашны холбогдох байдал, орчин үеийн нийгэм дэх шашны нөхцөл байдал, түүнчлэн Монголын нийгэм дэх шашны байдлыг тус тус шашны социологи гэсэн салбар социологийн үзэл баримтлал хандлагын үүднээс шинжлэн судална.

Зорилго

Уг хичээлийн зорилго нь оюутанд шашин хэмээх нийгмийн үзэгдлийг социологийн шинжлэх ухааны онол, хандлагын үүднээс хэрхэн авч үзэж, судалбал зохих талаар мэдлэг олгох явдал юм. Мөн дотор нь амьдарч буй нийгмийнхээ шашин, сүсэг бишрэлийн нөхцөл байдлыг зөв ойлгох ач холбогдолтой

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI211
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI100
Багц цаг: 3

Товч агуулга

“Социологи: Нийгмийн бодит байдлыг шинжлэхүй”хэмээх хичээлийн агуулгын хүрээнд оюутан, тус шинжлэх ухааныг бусдаас ялгаруулж байдаг, социологийн шинжилгээний гол обьект, судлагдхуун болсон Нийгмийн бодит байдлын дараахь бүлэг асуудлуудтай танилцах болно. Үүнд:  социологийн үүсэл, хөгжил, судлах зүйл ба Социологийн анализын онцлог  хүний нийгмийн хамтын амьдрал, нийгмийн бүтэц ба соѐлын онцлог, бүлэг ба нийгэм, бие хүн ба нийгэмшил,  гэр бүл, боловсрол, шашин, засаглал, эдийн засаг зэрэг нийгмийн институц,  ялгарал ба давхраажил, нийгмийн гаж үзэгдэл ба гэмт хэрэг,  даяаршил, мэдээллийн технологийн дэвшил ба орчин үеийн нийгмийн өөрчлөлт,  социологийн онол, судалгааны арга, аргачлал хийгээд түүний практик хэрэглээ

Зорилго

Социологийн шинжлэх ухааныг их дээд сургуулиудад судлах нь ардчиллын соѐлд суралцаж буй өнөөгийн манай нийгэмд нэн чухал юм. Аль ч тоталитар нийгэмд социологийн шинжлэх ухаан бүрэн утгаараа хөгжиж, тархаж байгаагүй. Учир нь социологи тодорхой нийгмийн талаарх бодит баримт сэлт хийгээд шүүмжлэлт шинжилгээнд тулгуурлаж байдаг. Орчин үеийн боловсролтой залуу хүн социологийн суурь мэдлэг, соѐлтой танилцсан байх нь амьдарч буй цаг үеэ зөв танин мэдэх, өөрт тулгарч буй асуудлууд хийгээд өргөн хүрээ бүхий нийгмийн үзэгдэл хоорондын хамаарлыг шинжлэн дүгнэх боломжийг олгоно. Түүнчлэн оюутнууд социологийг зөвхөн мэдлэгийн академик салбар ухаан гэдэг үүднээс төдийгүй мөн нийгэм дэх сэтгэлгээ, итгэл үнэмшил, зан хандлагын олон талт соѐлд сурах нэгэн хэрэгсэл гэдэг талаас харж судлах нь чухал юм. Социологи, Нийгмийн ажлын тэнхимээс санал болгож буй “СОЦИОЛОГИ” хичээлийг МУИС-ийн салбар сургуулиудын оюутнуудад дэлхийн шилдэг сургуулиудад мэргэшил дээшлүүлсэн, туршлагатай эрдмийн цол зэрэг бүхий мэргэжлийн багш нар сүүлийн 20-иод жил зааж байна. Уг хичээлийг сонгон суралцах оюутны тоо жилээс жилд өссөөр байгаа бөгөөд тухайлбал 2012-2013 оны хичээлийн жилд 400 гаруй оюутан сонгон судалсан бол, харин 2013-2014 оны хичээлийн жилд энэ тоо 600 гаруй болон нэмэгджээ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI217
Багц цаг: 2

Товч агуулга

Агуулгын хувьд гэвэл мэдлэгийн социологийн судлах зүйл, судлах аргууд К.Марксаас М.Шелер К.Мангхайм, түүнээс Бергэр, Фуко хүртэлх мэдлэгийн социологийн түүхэн хөгжил болон Т.Кунн зэрэг ШУ-ы түүхчдийн үзэл санаатай танилцана. Түүнчлэн ердийн ба шинжлэх ухааны мэдлэг, итгэл үнэмшил, үзэл суртал, тэдгээрийн ялгаа ба холбоо, хүний мэдлэг сэтгэлгээ ба түүний үүсэн гарсан социал орчин хүрээ /контекст/ хоёрын хоорондын харилцан хамаарал, нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаа социологийн шу-ы мэдлэгийн системд мэдлэгийн социологийн эзлэх байр суурь зэргийг мэдлэгийн социологи гэсэн салбар социологийн үзэл баримтлал, хандлагын үүднээс шинжлэн судална

Зорилго

Уг хичээлийн зорилго нь оюутанд мэдлэг хэмээх нийгмийн үзэгдэл болон мэдлэг бүрэлдэх үйл явц, түүнчлэн мэдлэг ба түүний нийгмийн эх үндэс хоорондын хамаарлыг социологийн шинжлэх ухааны онол, хандлагын үүднээс хэрхэн авч үзэж, судалбал зохих талаар мэдлэг олгох явдал юм

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: CULT104
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулга дараах 3 бүлэгт хуваан судлах болно.  Бичих үйл явцын талаарх ерөнхий ойлголтууд: Оюуны өмчийн хулгай, ном зүйг хийх олон төрлүүд  Бичихийн тулд унших нь: Мэдээллийн эх сурвалжуудтай танилцуулах нь : Ном сурах бичиг, нэгэн сэдэвт бүтээл, ЭШ-ний хурлын материал, судалгааны материал, онлайн эх сурвалж, өдөр тутмын мэдээллийн хэрэгслүүд, тэдгээрийг үнэлэх, сонгох ур чадвар Эрдэм Шинжилгээний Бичлэгийн олон төрөл байдал: товч агуулга, хариу өгсөн бичлэг, тойм, тэтгэлэг хүсэх санал /эссэ хэлбэртэйгээр/ , Баримт бичиг судлалын арга, Мэдээллийн эх сурвалжаас санаа олж авах техникүүд  БИЧИХ ҮЙЛ ЯВЦ:Эрдэм Шинжилгээний Бичлэгийн олон төрөл байдал: товч агуулга, хариу өгсөн бичлэг, тойм, тэтгэлэг хүсэх санал /эссэ хэлбэртэйгээр,Санаа төрөх үйл явц, сэдвээ сонгох: Амжилттай бичихийн үндэс сэдэв сонголтоос санаагаа зөв олохоос эхэлдэг тухай, Эссе түүнд тавигдах шаардлагууд. Хянах, Редакторлах- Хүн бүр уншигч, бичигч өөрийн сонгосон сэдэв болон бусад үе шатуудыг ойлгомжтой эсэхийг дахин харах үе шат.

Зорилго

• Дараах зорилгуудыг агуулж байна.  Оюутнуудад ТА Ч БАС БИЧИГЧ гэдгийг ойлгуулах, өөрт нь итгэл үнэмшил төрүүлэхийн тулд судалгаа хэрхэн хийх, санааг олж авах, олж авсан санаагаа хэрхэн хэлбэржүүлэн бичихэд  Бакалаврын түвшинд суралцаж байхдаа оюутнууд бүтээлч, задлан шинжилгээ хийх чадварт суралцуулах, түүнийг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт чиглэгдэнэ. Оюутнуудад олон улсын түвшинд эрдэм шинжилгээний бичигт тавигддаг шаардлага стандартуудтай танилцуулна.  Мөн Бичих-Унших үйл явц салшгүй холбоотойг ойлгон бүтээлчээр ажиллахад суралцана. Бичихийн тулд ашиглаж болох олон техникүүдтэй танилцан, идэвхтэйгээр ашиглаж болох арга барилд суралцуулна. Ач холбогдол МУИС-ийн бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутан шинжлэх ухаан, танин мэдэхүй, нийгмийн нийтлэг сэдвээр мөн судлахаар зэхэж байгаа мэргэжлийн чиглэл\хөтөлбөрийн хүрээнд оюутны бичил эрдэм шинжилгээний ажил бичих бичлэгийн ур чадварт суралцана,Үүнд: Цаашлаад өөрийгөө илэрхийлэх, бүлгээр ажиллах, хамтран ажиллах харилцааны чадавхи сууна. Эдгээр мэдлэг ур чадварыг эзэмшсэнээр оюутан бүтээлч сэтгэлгээнд суралцаж, бичиг харилцааны суурь соёл, ур чадвартай болох ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар